Keep me signed in.
sainuu bvsgvichvvdee jiremsen 6sartai hvzvvgeer deeshee dagazruuga hushij uwdud bie salaglaad bnaaa haluund joohon ywhaar unah gej bga yum shig bolhiin ene yuniih wee hariulj tuslaach????
2010.07.17 13:17:01 *.251.203.30
2010.07.17 13:19:34 *.251.203.30
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. хуян шар усаа тараа бүлээн усанд хөлөө дүрээд тослоод илээд дээшээ өгсөх маягаар ..мөн хуйх сагзандаа урдаас хойшоо чигтэй дараад нар зөв цусны эргэлт дэмжих зорилгоор иллэг хий сайн амарч байна бүлээн жин тавиарай бумба тависан ч болно жирэмсэн хүн элдэв янз л болно юуч биш даралтаа үз хэвийн байна уу гэдгээ ..Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.