Moderator: mgl_300

- Ямагт өөртөө итгэлтэй байж, өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй. Шүүмжлэлтэй тулгарсан тохиолдолд уур хилэнгээ дарж сурах хэрэгтэй. Ингэснээрээ та сэтгэл гутрал, айдас түгшүүр, шаналгаатай байдалд орохгүй байж, улмаар хөгширөлтөөс өөрийгөө хамгаалж чадах болно.
- Өөртөө тохирох насан туршийн итгэлтэй хань болох хүнээ сонгож олоод, түүнийгээ хайрлаж, энхрийлж улмаар энэ харьцаагаа насан туршдаа хадгалж яваарай. Энэ нь сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрах баталгаа болж өгнө.
- Өдөрт дор хаяж 10-15 минут хөдөлгөөний идэвхтэй бай. Жишээ нь явган явах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, бүжиглэх гэх мэт. Ингэснээрээ судас уян хатан байж, булчинг тамир тэнхээтэй байхад туслах болно.
- Өөх тос, калори ихтэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх явдал чухал юм. Энэ нь таныг амархан хөгшрөхгүй байх нэг ёсны баталгаа болж өгнө.
- Түүнчлэн энэ цаг мөчид та өөрийгөө энхрийлэхээс татгалзахгүй байх хэрэгтэй. Хааяа ч гэсэн өөрийн дуртай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх, таалагдсан шинэ хувцас, эд зүйлсээ авах хэрэгтэй. Энэ нь эмэгтэй хүний бас нэгэн жаргал юм.
- Хичнээн ажил ихтэй, ар гэрийн амьдрал гэж зүтгэж байсан ч гэлээ өөртөө цаг зав гаргаж хааяа ажлаасаа тараад явах замдаа гоо сайхны салоноор үйлчлүүлж өөрийнхөө үсний хэв маягийг өөрчилж, нүүр гарандаа массаж хийлгэж байхад зүгээр. Түүнчлэн хааяа саунд орж алжаал ядаргаагаа тайлж байгаарай.
- Найз нөхөдтэйгээ уулзаж, цагийг хөгжилтэй өнгөрүүлж, өөрийгөө олон дунд байлгаж ганцаардмал байдлаас хол байх хэрэгтэй.
Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минут хий.Үүнд: биеийн суналт, хүч бялдарын дасгал, огцом бус энгийн хөдөлгөөн.
2. Тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүсээс хол бай.
3. Алкоголийн төрлийн зүйлс бүү хэрэглэ. Гэхдээ улаан вино эрүүл мэндэд сайн.
4. Тохиромжтой зөв хоолло. / тос,чихэр, давс бага хэрэглэх.
5. Өдөрт 8-аас багагүй аяга шингэн ууж бай Хамгийн сайн шингэн нь ус юм.
6. Самрыг бага хэмжээгээр хэрэглэж бай.
7. Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэж бай. Дор хаяж 7 хоногт 2 удаа.
8. Хангалттай кальци агуулсан хүнсний бүтээгдхүүн хэрэглэвэл яс сийрэгжилтээс сэргийлнэ.
9. Биеийн жингээ тогтвортой байлга.
10.Шаардлагатай витаминыг тогтмол хэрэглэж бай.
11.40-өөс дээш насныхан аспиринг бага тунгаар тогтмол хэрэглэж байх нь зүрхний шигдээс болон хорт хавдраас сэргийлнэ.
12.Тогтмол эмнэлгийн үзлэгт хамрагдаж бай.
13.Шүдний эрүүл мэндийг хамгаал.
14.Болзошгүй гэнэтийн осол гэмтэл бэртэлтээс байнга болгоомжилж бай
15.Оюуны дасгалыг байнга хийж бай.
16.Нийгмийн харилцаанд оролцож бай.
17.Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэ. Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харилцаанд ордог хүмүүс нь өөрийгээ илүү залуугаар төсөөлдөг.
18.Ямарваа нэгэн зүйлийг өөдрөгөөр хүлээж авч бай.
19.Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж сур. Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга. Залуу байх үеэсээ зөв газар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхээ үр хүүхдэдээ юм үлдээхийг хичээ.