Moderator: mgl_300
Солонгост байдаг машинуудын 3/1 нь такси байдаг гэдэг судалгаа байдаг. Ялангуяа оройдоо бол такси голдуу машинууд гудамжаар дүүрдэг ба энэ үед суух таксигаа зөв сонгож суугаарай. Таксины жолоочтой холбоотой гарсан гэмт хэргүүдийн дийлэнх нь , таксины жолооч нар дунд гэмт хэрэгт холбогдож байсан эрчүүд, дөнгөж шоронгоос гарч ирсэн ,ажил олдохгүйгээс таксины жолооч болдог хүмүүс их байдагтай холбоотой..Том такси баазууд жолооч нартаа зориулсан нийтийн амьдрах байр бэлдэж өгдөг гэнэ. За ингээд таксинд суухдаа урдаа, ардаа, дээрээ 개인택시 гэж бичсэн таксинд сууж байгаарай. Ийм бичигтэй таксинууд , энэхүү хувийн таксины жолооч болохын тулд хамгийн багадаа тус такси бааздаа 60 сая вон төлдөг ба өдөрт 80 ~100 мянга орчим вон төлж, үлдсэнээ өөрөө авах зарчмаар 3 ба түүнээс дээш жилийн дараа машинаа өөрийн болгож, такси үйлчилгээгээ ч хийх зарчмаар явагддаг.
Тиймээс мөнгө , хөрөнгөний баталгаатай жолоочтой гэдгийн үүднээс 개인택시 таксинд сууж байгаарай хөө.
гэсэн мэдээ http://www.mglradio.com/ д нийтлэгдсэн байна .Маш хэрэгтэй санагдаад орууллаа олж уншаагүй мэдэхгүй хүн байгаа байх .Энэ мэт хэрэгтэй ашигтай сонирхолтой мэдээ нийтлэл маш олон байгаа шүү бүсгүйчүүдээ мглрадиодоо орж байгаарай^^
Сөүл хотын 광진구 дүүргээс '폐금속자원 모으기 캠페인' буюу хэрэглэхгүй байгаа хуучин гэр ахуйн цахилгаан хэрэгслээ тушаах олон нийтийн ажил ажил зохион байгуулах ажлын хүрээнд оролцсон хүн бүрийг бүртгэн авч , ирэх 10 сард тэдгээр иргэд дундаас 1-р байр 1 хүн 1 сая вон, 2- р байранд 2 хүн тус бүр 200 мянган воноор урамшуулан шагнахаар болсон байна.
Тун удахгүй Сөүл хотын бүх дүүргүүд энэ ажилд оролцох бол Сөүл хотын захиргаанаас хуучин гар утсаа тушаавал "LOTTE WORLD" орох тасалбар 40 хувь хямдарч, "SEOUL LАND " парк руу үнэгүй орох, 종로구 дэхь кино театруудад 1 удаа үнэгүй кино үзэх эрх олгогдох юм байна.Хуучин утсаа дүүрэг тус бүрийнхээ төв дээр тушааж болно.( 동주민센터 )
40 мянган ширхэг хуучин гар утас 40 сая вон орчим болдог бөгөөд хэрэглээнээс гарсан гар утсан дахь Coltan хэмээх металлыг дахин ашиглах боломжтойгоос ,Конга улсын Кихужи Би хэмээх газар олноороо амьдран суудаг Горилла сармагчингуудыг хамгаалахад их тус болох учиртай гэнэ.
Coltan хэмээх металл бүх төрлийн цахилган хэрэгсэл , ялангуяа орчин үеийн гар утсанд их хэрэглэдэг бөгөөд үүнээс болж Конга улсад энэхүү металлыг гаргаж авахаар газар шороог ихээр гэмтээж байгаагаас Горилла сармагчин, заан зэрэг амьтадын тоо ихэд багасч байгаа юм байна.