Moderator: mgl_300
Би одоо 24 нас хүрч байгаа залуу. Одоо аав хүү 3-уулаа байдаг. Миний амьдрал гэж элсэн шуурга шиг замбараагүй байждээ. Би бусдыг бодвол их эрт, дөнгөж 10-аа төгсөөд аав болсон одоогоос 6-н жилийн өмнө яг конкурсын өмнөх өдөр, (7-н сарын 2 байсан ) гэртээ ээж аав ахтайгаа оройн хоолоо идэх гээд сууж байтал хаалганы хонх дуугарч хаалгаар ахимагдуу насны эхнэр нөхөр 2 жирэмсэн охиноо дагуулсаар орж ирлээ. Би жирэмсэн Д-г хараад шоконд ороод хэсэгтээ л юм дуугарч чадахгүй байж билээ. Манайд ширүүхэн яриа өрнөсөөр, Д-гийн аав ээж 2 охиноо дагуулан хаалга савж гарснаар гэр бүлийн бяцхан хурал манайд эхлэж удалгүй аав болох намайг аав үгийн хатууг нударгатай хоршуулсаар өглөө болтол зэмлэв. Урьд нь би Д-г таньдаг байсан бөгөөд төрсөн өдрөөрөө хамт шөнийг өнгөрөөсөн юм. Д-гийн ээж аав гадаадад (солонгосд бараг анхдагчид байх) ажилладаг байсан. Д-гийн гэр хотод байдаг харин Эрдэнэтэд ахындаа ирж 8, 9, 10-н эхний улирал сурсан (би өөрөө эрдэнэтийнх л дээ) Д өөрөө жирэмсэн болсноо мэдээгүй 4-н сарыг үдсэн гэсэн ингээд хамаг хэрэг мандсан байх (тухайн үед ээж аав нь эмнэлэгээр нилээн явсан юм шиг байна лээ ). За тэгээд би гэдэг хүн конкурсын өглөө хагас ухаантай л амьтан шалгалтанд орж билээ юун тэр хичээл ном, хүүхдүүд ээж аавтайгаа конкурсын дүнгээ сонсож, сургуулийн гадаа хонож байхад би ганцаараа уулан дээр (хадтай) бөөн бодол болсон сууж билээ.
Гэхдээ би аав болно гэж бодохоос баяртай байсан. Тэгээд удсан ч үгүй намар болж би ч аав боллоо. Хүүхдийн маань ээж хүүгээ эрдэнэтэд төрүүлж орхичоод гадаадад сурахаар явсандаа. Ингээд би гэдэг хүний амьдрал эхэлсэндээ хүү маань хийсвэр хийлгэж төрсөн болохоор эхний нэг сар маш хэцүү байсан гэхдээ буянтай ээж аавын ачаар хүү маань одоо эрүүл сэргэлэн цовоо гүйж байна. Хүү маань төрөхдөө 4,2-тэй төрсөн, ээж ажлаасаа гарч надтай хамт хүүхдийг маань харж өгсөөр нэг л мэдэхэд 3 сар өнгөрч гэр бүлийн доторхи уур амьсгал илт зөөлөрч ирсэн. (Аав маань цэргийн хүн болохоор их яхир ааштай л даа.)
Тэгээд оюутнууд амраад ангийхан маань хүү бид 2-г эргэхээр ирсэн ядаж байхад хүү маань надтай аягүй адилхан болохоор бүгд л ерөөсөө л чи байна гээл ээлж ээлжээрээ аваад би гэдэг хүн ангийн анхны алдарт аав болсон юм. Дараа намар нь би Улаанбаатар хотод суралцахаар ирээд хүүгээ санаад бараг уйлдаг байлаа орой утсаар ярихад л нулимс зангираад л…
Хоног өдөр өнгөрсөөр би ч сургууулиа төгсөөд эрдэнэтэд очиж ажилд ороод хүү ээж аав 3-тайгаа сайхан л амьдарч хорвоогийн хамгийн жаргалтай хүн мэтээр өөрийгөө төсөөлж явлаа. Тэгтэл жигтэйхэн ганган хүүхэн манайд орж ирээд одоо хүүгээ би авна гэж ээжтэй баахан муудалцаад бөөн юм болж байна гэж сонсоод ажил дээрээс ухаан мэдрэлгүй хүн миний хүү гэсээр гэртээ орлоо Би Д-г гэрээсээ шууд чирээд гаргасан (явж өгөхгүй баахан юм болсон), тэр өдрөөс хойш удалгүй ээжийн бие муудсаар надад шүүхээс зарлан ирлээ. Тэднийх их мөнгөтэй айл учир би их айж байлаа харин шүүх миний талд шийдвэр гаргасан ч би гэдэг хүн ээжээсээ, хүү маань нэгэнт эмээгээсээ салсан одоо аавын бие муудаад эмнэлэгт хэвтэж байна.
Хүү бид 2 одоо яахаа ч мэдэхгүй тийм байдалд байна. Хүү маань жаахан ч гэсэн ч наснаасаа ахадсан ухаантай ер нь их хэрсүү болж өсч байна. Энэ жил сургуульд орно харин эмээгээ л байн байн асуух юм. Би одоо Д-г үзэн ядаж байна миний болон хүүгийн маань аз жаргалыг нэг омголон зантай баян айлын хатагтай хулгайлчлаа. Одоо өмөг түшиг болж байсан аавыгаа алдвал би гэдэг хүн яана даа.
Эмэгтэй хүн гэдэг чинь ямар хүмүүс вэ? Гадаадад байхдаа утсаар ганц удаа ч яриагүй байж… Миний хүү гээд бүхэл бүтэн 5 жилийн дараа гэнэт гарч ирээд амьдралыг маань сүйтгэчихлээ. Одоо бүр эмэгтэй хүнээс айдаг (үзэн яддаг) боллоо…
Hi yunii turuund tanai ger buld sain saikhan bukhniig khusiye! khun bolgon adilkhan bish shuu dee. Chi eejiigee bodokhod ikh saikhan sanagdaj ekh khuniig khundeldeg biz dee. Kharin tanai khuugiin eej shig muu ekh bas olnii dund bgaa. Chamd yunaas ch unetei khuu bgaa bolokhoor setgel sanaagaar uudrug saikhan amirakhiig khusen eruuye!
sain bna uu?
chi ih sain zaluu yum aa amidrald sain muu saihan muuhai suleldej baidag yum bna lee
ter bolgoniig setgeliin tenheegeeree davan tuulah saihan yum bna lee
horvood saihan setgeltei sain hun saihan busgui bolon bgaa huu bolon chamd az jargal eruul enhiig husie
ЧИ ҮНЭХЭЭР САЙН ЗАЛУУ ЮМ ЧАМААР БАХАРХАЖ БАЙНА ГЭХДЭЭ БҮХ БҮСГҮЙЧҮҮД ИЙМ БИШЭЭ ХОРВОО ЭГЭЛГҮЙ ШҮҮ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ