Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Цагтаа Азийн луу хэмээн нэрлэгдэж байсан БНСУ эдийн засгийн амжилтаа боловсролтой холбон тайлбарладаг. Гэтэл өдгөө боловсролооос болоод хямралд орж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. 48 сая хүнтэй энэ орон 407 их, дээд сургууль, коллежтэй. Үр хүүхдээ заавал дээд боловсролтой болгох гэж зүтгэсэн ихэнх гэр бүл өдгөө өрөнд ороод байгаа нь Азийн дөрөв дэх том гүрний эдийн засгийг уналтад оруулсан аж.
Одоогоор БНСУ-ын 30 хүртэлх насны залуусын ажилгүйдлийн хэмжээ 10 хувь хүрээд байгаа бөгөөд ажилгүйдлийн нэг шалтгаан нь Монгол, Хятадаас орж ирсэн цагаачид хэмээн үзэж байгаа гэнэ. Монгол, Хятадаас ажил хайж ирсэн хүмүүс БНСУ-ын нийт хүн амын нэг хувийг эзлэх болсон нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа гэнэ.