Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Эмэгтэйчүүдэд зөвлөхөд…




-Биеийн суурь дулаан юунд хэрэгтэй вэ? Яаж хэмжих вэ?
-Биеийн суурь дулааныг хэмжсэнээр өндгөн эсийн хуваагдлыг илрүүлж жирэмсэлж болно. Өөрөөр хэлбэл сарын турш уг дулааныг хэмжин жирэмслэж болох өдрөө мэднэ гэсэн үг. Халууныхаа шилийг өглөө болгон орондоо хэвтэж байх үедээ үтрээндээ юм уу, хошногодоо хийж хэмжинэ. Гарсан хэмжилтийнхээ хариунуудыг тэмдэглээд ажигла. Сарын мөчлөгийн эхний хагаст 36.50С, өндгөн эс хуваагдлын үед 0.5 0С-р ихсээд сүүлийн хагаст 37.00С-с хэтэрдэггүй. Энэ хэвийн хэмжээнээс өөр байвал эмчид хандах хэрэгтэй.

Тэр ирсэн үү?

-Би 45 настай. Цэвэрших дөхөж байгаа гэсэн үг. Цэвэршилтийн эх урьтал шинж гэж юу вэ? Тэр үеийг ирсэн гэж би яаж мэдэх вэ?
-Цэвэршилтийн урьдал үе нь хүн бүрт харилцан адилгүй явагддаг. Мэдрэлийн тогтолцооны талаас нойргүйдэл, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэл санаа тавгүй болох, цочромтгой, уйламхай болох шинжүүд илэрнэ. Харин ургал мэдрэлийн талаас нүүр цоргиж халуу оргих, хөлрөмтгий болох, даралт ихэсч багасч болдог. Мөн сарын тэмдгийн үргэлжлэх хугацаа багасч тогтворгүйжнэ. Гэдэсний доод хэсэг, бүсэлхий орчим, хөх заримдаа өвддөг.

Даавраас болж загатнах юм

-Гурван жилийн өмнө өндгөвчөө авахуулсан юм. Тэр үеэс хойш даавар ууж байгаа л даа. Яг тэр үеэс эхлэн бэлэг эрхтэний орчим загатнах болсон. Энэ даавартай холбоотой юу?
-Тийм байж болно. Дааврын гаж нөлөө. Таныг хяналтандаа авсан эмч чинь л таны асуудлыг шийдэж чадна. Бэлдмэлээ солих уу? Тунгаа өөрчлөх үү, эсвэл огт уухаа болих уу гээд л.

Спираль сайн уу, муу юу?

-Умайн дотор тавьдаг спираль эмэгтэй хүний бэлгийн амьдралд сөргөөр нөлөөлдөг гэх юм. Энэ үнэн үү?
-Хэрвээ умайн доторхи спиралийг эмэгтэйн бэлгийн чадварт нөлөөлнө гэвэл эерэгээр л нөлөөлөх ёстой. Учир нь спиральтай эмэгтэй сексийн үед үүсдэг хүсээгүй жирэмслэлтээс айхаа больж таашаал авах нь ихэсдэг. Хэрэв сөрөг нөлөө үзүүлж байгаа бол тэр нь спираль буруу тавигдсан, эсвэл хугацаа нь өнгөрсөн, эсвэл ямар нэг хүндрэл өгсөн байж болно.

Үрийн шингэн гашуун байна

-Нөхөртэйгээ байнга аман секс хийдэг юм. Гэтэл нэг удаа түүний үрийн шингэний амт өөрчлөгдөөд гашуун болчихсон. Яагаад тэгсэн юм бол?
-Үрийн шингэний амт идэж байгаа хоолноосоо хамаарч өөрчлөгдөх нь бий. Гэхдээ энэ шинж нь ямар нэг өвчнийг илэрхийлэх нь их тул юу ч гэсэн эмчид ханд.

Ахих тусам хөнгөрнө

-Олон төрөх тусам дараа дараачийн төрөлт нь хөнгөрдөг гэх юм. Энэ үнэн үү?
-Ихэнх тохиолдолд тийм. Эхний төрөлтийн үед эмэгтэйн бие махбодод аарцгийн яс шилжих, умайн хүзүү сунах зэрэг өөрчлөлтүүд явагддаг. Үүнээс гадна залуу эх дараачийн төрөлтөндөө биеэ зөв авч явдаг. Тиймээс ялангуяа хоёр дахь төрөлтийн үед эх биеийн болон сэтгэцийн хувьд бэлэн байдгаас төрөлт хөнгөн байна.

Х+У=?

-Эцэг, эхчүүдийн цусны бүлэг, резус-фактор нь ижилхэн байвал тэр гэр бүл эсвэл дан охидтой, эсвэл дан хүүтэй байдаг гэдэг үнэн үү?
-Тийм биш. Ямар хүүхэд төрөх 50%-ийн магадлалтай байдаг бөгөөд энэ нь эмэгтэйн (х), эрэгтэйн (у) хромсомоос шалтгаална.

Сэлмээр байна

-Биеийн юмны үед усанд сэлж болох уу?
-Сарын тэмдгийн үед ер нь сэлээд хэрэггүй. Учир нь энэ үед таны бие махбод гадаад орчинтой тэр хэсгээр хамаагүй нээлттэй харьцдаг тул халдвар авах магадлал ихэсдэг. Тиймээс шүршүүрт л орох нь тохиромжтой.

Бэлгийн бага уруул их уруулаасаа хэр зэрэг жижиг байх ёстой вэ?

Яг тийм хэмжээгээр бага байх ёстой гэсэн норм байдаггүй. Зарим тохиолдолд бэлгийн бага уруул их уруулаасаа томорч ил гарах үе байдаг. Бага уруул нь эр хүний шодойных шиг кавернозын эд эсээс бүтдэг тул сэрэл хөдөлсөн үед хөөж бараг 2-3 дахин томордог аж.

Яагаад зарим эмэгтэйн умдаг пөмбөгөр, заримынх нь пөмбөгөр биш байдаг вэ?

Учир нь умдаг болон бэлгийн их уруулын хавиар маш мэдрэмтгий тосны булчирхайн эд эсийг асууж байдаг. Эндээс л эмэгтэй хүний бэлгийн гормон болох эстроген ялгардаг ажээ. Залуу эмэгтэйчүүдийн бие эстрогенийг ихээр ялгаруулдаг учраас умдаг болон бэлгийн уруул хавиар пөмбөгөр байдаг байна. Климингерийн үеэс өмнө эстрогений хэмжээ хэт багасдаг тул умдаг бас бэлгийн уруул хавиар пөмбөгөр нь арилдаг ажээ.

Хүүхэд төрүүлээгүй хирнээ хөхнөөс сүү гарч болох уу?

Тийм ээ, болно. Сүү юм уу сүүтэй төстэй шингэн гарч болно. Гэхдээ энэ нь биеийн хөгжил явагдаж байхад болон жирэмсэн байх үед л тохиолддог. Пролактин хэмээх гормон ихээр ялгарснаас ингэж байгаа юм. Зарим тохиолдолд галактерия буюу сүүтэй төстэй шингэн ялгарах нь сүүний булчирхай өвчилснөөс болсон байдаг. Тиймээс юу ч гэсэн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дашрамд дурьдахад дээр үед алхимичид онгоц охидын хөхнөөс гарсан сүүг философийн сүү гэдэг байжээ. Хэрэв тэднийг бахаар хоолловол алтан шүүс болж хувирдаг гэж үздэг байжээ.

Эмэгтэй хүн их устай ваннд суухад умай руу ус орж болох уу?

Үгүй. Эрүүл эмэгтэй хүний бэлэг эрхтэн хангалттай чанга (жимийсэн) хуниастай байдаг болохоор ус орох боломжгүйн дээр онгон бол бүр ч орохгүй. Гэхдээ 7-8 настай охидын онгон хальс нь сайн хөгжөөгүй байдаг тул уснаас хамгаалж чаддаггүй. Тиймээс ус орох магадлал бий. Нас бие гүйцсэн эмэгтэй тампонтой усад сэлсний дараа заавал тампоноо авах хэрэгтэй. Учир нь тампоны утсаар дамжин ус тампоныг дүүргэдэг. Усанд байдаг бакетр нь умайг гэмтээж болзошгүй.

Өөрийн эрхтэн доторхио яаж нарийн харах вэ?

Энгийн гар чийдэн толь бариад харна гэвэл худлаа. Доторхи ханууд нь маш олон хуниастай байдаг тул энэ нь боломжгүй зүйл юм. Харин мэс заслын буюу нэг удаагийн хуванцар толины тусламжтайгаар харин болно. Энэ нь эрхтэн рүү орон ханыг хоёр тал руу нь тэлэх зориулалттай эд бөгөөд зарим эмийн сангуудад зарагдаж байдаг. Юуны өмнө та үүнээс нэгийг аваад орон дээрээ гэрэл сайн тусахаар байрлалд суу. Хөлөө нугалан өөр лүүгээ болгоод мэс заслын толио эрхтэн рүүгээ хийнэ. Мэс заслын толиныхоо бариулыг атгахад умайн ханыг тэлнэ. Дараа нь бэхэлгээг нь бэхэлж тогтоогоод жинхэнэ толиор дотор нь голдоо жижигхэн нүх бүхий умайн хүзүү болон 8 см урттай чийглэг умайн хоолой гээд бүх зүйл харагдана. Үзлэг хийснийхээ дараа уг мэс заслын толио сугалаад хаах хэрэгтэй.

Сарын мөчлөгөөс болж биеийн халуун өөрчлөгддөг гэсэн үнэн үү?

Тийм ээ. Хоёр дахь сарын мөчлөгийн (14-28-ны хооронд) прогестерон хэмээх гормон хэт их ялгарснаас болж бие халууны хэмийг хэдэн арван градусаар өөрчлөх тохиолдол байдаг байна. Ялангуяа амны хөндий болон шулуун гэдсэн дэх халууны хэм буурах нь тод ажиглагддаг ажээ.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3143255/71f/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.05.13 15:51:23
*.123.220.167

Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг. Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий.

“Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэгтэй.

Том мөр, өргөн цээжтэй бол
Ийм галбиртай бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй. Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй.
Харин “реглан” (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз хамгийн зөв сонголт болно. Мөн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгнө.

Хавчиг цээжтэй бол
Энэ тохиолдолд өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой. Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй шүү.

Хөх томтой бол
Том хөхтэй бол хар бараан өнгийн, эрэгтэй оёдолтой, гүн, задгай энгэртэй цамц маш сайхан харагдуулна. Яагаад заавал эрэгтэй загварын цамц санал болгоод байна гэвэл том хөхийг жижиг харагдуулахын зэрэгцээ илүү эмэгтэйлэг төрхтэй болгодог. За, бас бариу өмд өмсөөд зүүлт зүүчихвэл бүр ч дур булаам секси харагдах болно шүү.

Жижиг хөхтэй бол
Энгэртээ том жижиг халаас бүхий цамц өмсвөл тун зүгээр. Бас бэлхүүсээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц таны хөхийг том болгож харагдуулна.
Гэхдээ та хөхний том жижигт нэг их санаа зовохын хэрэггүй.

Урт цээжтэй бол
Хэрэв та урт цээжтэй, энэ нь таны сэтгэлийг эмзэглүүлдэг бол богино хантааз бас цамц өмсөхөд л болно. Богино банзал, намхан өсгийтэй шаахайг өмсөхийн хэрэггүй.

Цээж богино бол
Та санаа зовох хэрэггүй. Урт цамц, богино банзал таныг гайхалтай сайхан харагдуулж чадна. Бас өндөр өсгийтэй шаахай тун дажгүй.

Өргөн бэлхүүстэй
Бэлхүүсний дээгүүр эсвэл доогуур оёдолтой даашинзийг сонго. Урт ноосон цамц бас дажгүй шүү. Танд “хориотой” хувцас бол өргөн бүс, богино хантааз, хуниастай банзал.

Өргөн таазтай бол
Трапец хэлбэрийн дээгүүрээ бариу, доошоо өргөссөн шулуун босоо хээтэй банзал таны таазны өргөнийг багасгаж өгнө. Бас шулуун загварын даашинз, өмд цамц ч муугүй сонголт. Тод өнгийн, том том хээтэй, дөрвөлжин оёдолтой, нимгэн даавуун хувцсыг сонговол зохимжгүй байх болно.

Богино хөлтэй бол
Бэлхүүсээс доошоо аль болох нэг ойролцоо өнгийн хувцас сонгож өмс. Гутлын хоншоор шүргэсэн урт өмд гайхалтай сайхан харагдуулна. Даашинзын хувьд бүсэлхийнээс дээгүүр оёотойг сонгон өмс. Намхан бус дунд зэрэг, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Алаг эрээн торгон оймс хэзээ ч битгий өмсөөрэй.

Бүдүүн махлаг хөлтэй бол
Өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуул. Торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

Том, махлаг биетэй бол
Тансаг, нарийн оёдолтой хослол өмсвөл гайхалтай харагдах болно. Хэт бариу, сул нэлмэгэр аль аль нь зохимжгүй. Махлаг тарган хүнд бага зэрэг томдсон хувцас зохидог гэсэн ташаа ойлголт бас бий. Ийм хувцас улам том болгож харагдуулдаг. Тиймээс үнэтэй, сайн чанарын бүс даавуун хувцсыг өнгийг нь зохицуулан өмсөх хэрэгтэй.

Туранхай жижиг таазтай бол
Олон хуниастай банзал, тод хурц өнгийн хээ хуар бүхий өмд цамц тун сайхан зохино.
Намхан, туранхай бол
Үнэтэй, тансаг бүс даавуугаар хийсэн бие барьсан нэг өнгийн даашинз, өмдний хослолыг өндөр өсгийтэй шаахайтай хослуулан өмсөөрэй.

Өндөр туранхай бол
Босоо зураас, хээ хуартай хувцас таныг улам ч өндөр харагдуулдаг. Тиймээс бүсэлхийнээс доош эсвэл дээшхи хувцасны өнгө эрс өөр байх нь зүгээр шүү.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
14241 Incheond baga nasnii hvvhdiin tsetserleg bna uu TUR2005 2010-05-13 773
14240 asuuh yum bna [1] 20090413 2010-05-13 733
14239 Бүсгүйчүүлдээ зориулсан номнууд. сонирхоорой koda 2010-05-13 589
14238 havang yaj darah uu busguichuudee [3] minii_shuteen 2010-05-13 3785
14237 LG-horgogch??? hkitty 2010-05-13 582
14236 МОНГОЛЧУУДАА ...АНХААРЛАА ХАНДУУЛНА УУ....^^ Уншсан маш сайн чанартай ENGLAND7 2010-05-13 582
14235 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ӨРГӨНӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ ӨДРИЙН МЭНД 2010-05-13 577
» ЭНЭ БУЛАН ЯМАР УЙТГАРТАЙ БАЙНА БЭ БОЛОО БЭ ?????????? [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-13 1393
14233 ЯАНА ДАА СЭТГЭЛ ЭМЗЭГЛЭМЭЭР [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-13 738
14232 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 1323
14231 elchingiin @-iig haanaas oloh uu? [4] minii_shuteen 2010-05-13 749
14230 yazralt arilgadag tos bdiin boluu? [2] ziaz 2010-05-13 996
14229 Дэлхийн хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан нь... KIMA 2010-05-13 582
14228 ogloonii mend busguichuudee asuuy [6] Tsetseguyanga 2010-05-13 1587
14227 bugsuichuude ? bna [2] urangoo53 2010-05-13 765
14226 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-05-13 487
14225 soniimaa id-tai hvnd amiinaa_m 2010-05-12 565
14224 asuult bna mash chuhal asuult shuu hariulaarai [6] gteba 2010-05-12 1271
14223 busgyichuudee elchin asuuya [2] 100 2010-05-12 740
14222 BUSGUICHUUDEE SAIN BAITSGAANA UU ??? [12] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-12 1196
14221 ?yum bna ho [1] hrtaihrtai 2010-05-12 779
14220 yaraltai orchuulaad uguuch guij bna !!!!!!!!!!!!!!!!!!!! [1] hrtaihrtai 2010-05-12 898
14219 arwai.d matruud 2010-05-12 733
14218 snudval gesen id tai hund Tsetseguyanga 2010-05-12 585
14217 asuuh yum bna busguichuudee [1] Tsetseguyanga 2010-05-12 752
14216 eejuudee asuuya aa. [1] Usachyan 2010-05-12 628
14215 Che Che-d help me [2] Ялгуун_08 2010-05-12 724
14214 YARALTAI [1] zurchil 2010-05-12 721
14213 eejuudeesee asuuya [2] Usachyan 2010-05-12 1020
14212 Өтгөн хатах илvvдэл өөх хайлуулж тураах Slimmer DX + V=В бэлдмэл танд санал болгож байна . file jiimiis 2010-05-12 489
14211 Өөрөө өөртөө массаж хийж сурцгаая Маралгоо 2010-05-12 1013
14210 Asuuh zuil bna [2] Dano 2010-05-12 593
14209 eejvvdee yaraltai harui bicheerei [1] bigbig 2010-05-12 581
14208 huuhnuudee tuslaarai MR ESUDER 2010-05-12 569
14207 HAAN bank haana ve [1] Soniimaa 2010-05-12 2228
14206 asuuh yum bn [1] anujin_tenges 2010-05-12 747
14205 Асууя. [6] Zulaida. 2010-05-12 1087
14204 Хүүхдийнхээ гэрчилгээг??? [3] temuun04 2010-05-12 886
14203 che-che.d 68-1?????? [6] hahahhahah 2010-05-11 583
14202 xariulj tuslaach busguichuudee [1] tondooloi 2010-05-11 599
14201 bike avna ineed 2010-05-11 597
14200 Hi eejuudee asuuh yum bnaa [3] bondooj 2010-05-11 1383
14199 japan luu [2] 김아연 2010-05-11 885
14198 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч open1 2010-05-11 456
14197 meddeg ni heleed uguuch^^ [3] manuka 2010-05-11 1070
배너신청
자생병원

배너신청