Moderator: mgl_300
Солонгосын зах зээл дээр үйлдвэрлэгдээд 3-5жил болсон зайрмаг худалдаалагдсаар байна
Уншсан 2234 vote 0 2010.04.26 21:10:20Үйлдвэрлэгдээд 3~5жил болсон зайрмаг
худалдаалагдсаар байна.
| Ёнхаб ньюс 2010-04-25
Хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллагаас "үйлдвэрлэгдээд удсан зайрмаг нь амархан ялгах боломжтой"... үйлдвэрлэсэн газрууд нь буцааж татахгүй байна.
Үйлдвэрлэгдээд гурваас дээш жил болсон зайрмагнууд одоо хүртэл худалдаалагдаж байна.
Үйлдвэрлээд удсан зайрмагийг хэн ч хараад амархан ялгаж мэдэх боломжтой хэдий ч, үйлдвэрлэгчдийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь хэрэглэгчдийг ихээхэн бухимдуулж байна.
◇Үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдээгүй зайрмаг нь нэгээс дээш жил болсон бүтээгдэхүүн. 4сарын 25-ны өдөр Хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллага болон үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнээр 2009оны 1сараас эхлэн зайрмагны савлагаан дээр үйлдвэрлэсэн огноог заавал тэмдэглэдэг тогтолцоо нэвтэрсэн ажээ.
Зайрмагийг үйлдвэрлэсний дараа хэвлэхэд төвөгтэй байдаг цаасан уутнууд, гурвалжин цаасан уут, хуванцар саван дээр үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх тогтолцоо нь 2010оны 1сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн юм байна.
Тиймээс бар код (Bar) хэлбэрийн тэмдэглэгээтэй зайрмаг болон гялгар уутан савлагаатай зайрмагнууд дээр үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдээгүй байвал тухайн бүтээгдэхүүн нь 2008он юмуу түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн гэсэн үг.
Ялангуяа үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх болсон 2009оноос өмнө үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байгаа тохиолдол их гарч байгаа тул одоогийн худалдаанд гарч байгаа зайрмаган дээр үйлдвэрлэсэн огноог тэмдэглээгүй бол үйлдвэрлэгдээд 1жил4сараас 4жил болсон бүтээгдэхүүн гэсэн үг юм байна.
Өнөөгийн бодит амьдрал дээр үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх тогтолцоо нэвтрэхээс өмнө үйлдвэрлэгдсэн, 3-4жил болсон бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллагын холбогдох ажилтан "Үйлдвэрлэсэн огноог тэмдэглэх тогтолцоог нэвтрүүлсэн нь тухайн бүтээгдэхүүн хор хөнөөлтэй эсэхтэй хамааралгүй, гагцхүү үйлдвэрлэгдээд удсан зайрмагийг худалдаалж буй үйлдвэрлэгчдийн хэвшил болсон зуршлыг сайжруулах зорилготой " хэмээн тайлбарлалаа.
◇Үйлдвэрлэгчдийн зүгээс "Зохих зааврын дагуу хадгалвал асуудал гарахгүй" хэмээн мэдэгдэж байлаа. Үйлдвэрлэгдээд удсан барааг ялгах боломжтой гэдгийг сайн мэдэхгүй хэрэглэгчид нь одоо ч гэсэн “үйлдвэрлэгдээд гурван жил болсон” зайрмагийг худалдан авч идсээр байна.
Санамсаргүй бодит үнэнийг олж мэдсэн зарим нэг хэрэглэгчид нь үйлдвэрлээд удсан зайрмагаа буцааж татахгүй байгаа үйлдвэрлэгчдийн талаар гомдол мэдүүлцгээж байна.
Саяхан хүүхэд нь зайрмаг худалдаж авч идээд гэдэсний өвчин туссан Ким (гүы хороо, 51настай) нь "Үйлдвэрлэсэн компанийх нь хэрэглэгчийн эрх ашгийг хариуцагч ажилтан нь “Үйлдвэрлэсэн огноо тэмдэглэгдээгүй бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдээд хамгийн дээд тал нь 5жил болсон бүтээгдэхүүн” хэмээн хэнэгч үгүй хариулсан гээд “Үйлдвэрлээд удсан бүтээгдэхүүнээ буцааж татах ёстой биш юм уу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн хэдий ч хуулийн дагуу ямар ч асуудал байхгүй хэмээн хариулсан” гэж дургүйцлээ илэрхийлсэн юм.
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар нь үүнтэй нэгэн адил хүнсний аюулгүй байдалд асуудал үүсэхгүй хэмээн арга хэмжээ авахгүй байна.
Нилээн нэр хүндтэй гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч A компанийн холбогдох ажилтан “Хэрэглэгчид мэдэх ёстой гэдэг үүднээс үйлдвэрлэсэн огноог тэмдэглэдэг төдийгүй хасах 18хэмээс доош хэмд хадгалсан бүтээгдэхүүн нь халдварт нян үрждэггүй тул хордлого авна гэж айх хэрэггүй.” гээд “ Үйлдвэрлэсэн огноо л тэмдэглэн, ашиглах хугацааг заавал тэмдэглэх болж өөрчлөгдөөгүй нь бүтээгдэхүүнийг зөв хадгалвал хүнсний аюулгүй байдалд асуудалгүй” гэсэн үг хэмээн яриж байлаа.
Хэдийгээр ашиглах хугацааны явцад “Хасах 18 хэмээс доош” гэж буй хэдий ч тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үед хадгалалтын горимыг сайн сахидаггүй бодит байдлыг харгалзан үзвэл үйлдвэрлэгдээд удсан зайрмагийг буцаан татахгүй байгаа нь шүүмжлэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангах байгууллагын холбогдох ажилтан “Борлуулалтын явцад хадгалах дулаан нэмэгдэхэд нян үржихийг үгүйсгэх аргагүй бөгөөд үүнээс гадна бүтээгдэхүүний чанар, зайрмагны амт чанар алдагдана“ гэсэн мөртлөө “Үйлдвэрлэгдээд удсан зайрмаг гүйлгээнд гарч байгаа гэдгийг мэдсээр байгаа ч хүнсний аюулгүй байдалд асуудалгүй тул буцааж татах шаардлагагүй” хэмээн мэдэгдлээ.
Харин хэрэглэгчдийн зүгээс “Хэрэглэгч нэг бүрчлэн үйлдвэрлэсэн огноог хянаснаас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар нь агуулахаас бараагаа нийлүүлэх явцдаа үйлдвэрлэгдээд удсан зайрмагийг буцаан татах нь илүү үр дүнтэй” хэмээн үйлдвэрлэгчдийг сайн дураараа үйлдвэрлээд удсан зайрмагаа буцаан татахыг шаардаж байлаа.
Сурвалжилсан : Хан Чэ Рим tree@yna.co.kr
puuh ,,,,,,,,,,,,,,,medmeer yum bn shuu chuhel medeelel ugsun bayarlalaa hello