배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Б.Соёлмаа: Залуухан амраг маань нэг сайхан өдөр орхиод явна гэдгийг би мэднэ

Уншсан 2099 vote 0 2010.04.19 14:52:40
Маралгоо *.254.51.93 http://www.mglclub.com/forum9/3061106
 

Монголын номер нэг зохион бүтээгч Б.Соёлмаа 40 насандаа өөрөөсөө 20 шахам дүү залуу хархүүтэй дэр нэгтгэн жинхэнэ сенсаци болсон юм. Тэр энэ удаа загварын ертөнцийн нууц хийгээд хувийн амьдрал, залуу найзынхаа тухай илэн далангүй ярьж байна.

-Өнөөдөр манай элит гэгддэг хүмүүсийн хүрээнд бэлтэй, боловсролтой эмэгтэйчүүд залуухан хархүүтэй явалдах нь моод болж байгаа гэх юм. Залуу хархүүтэй явахаар өөрөө бас залууждаг гэдэгтэй та санал нийлэх үү?
-Залуу эрэгтэй хүний хажууд эмэгтэй хүн өөрийн эрхгүй биеэ анхаардаг. Янз бүрийн залуужуулах эмчилгээ, пластик мэс засал зэргийг бол би дэмжинэ шүү. Эмэгтэй хүн би хөгширсөн, одоо яадаг юм гэж бодож болохгүй. Тэр залуустай зэрэгцээд биш юмаа гэхэд нэг хоёр алхмын ард дагаад явах чадалтай байх хэрэгтэй.

-Танай найз залуу танаас хэд дүү вэ? Та өөрөө харддаг уу?
-Надаас 16 дүү. Гэхдээ залуу сайхан гээд би тэр хүнийг харддаггүй.

-Нөхөргүй залуу сайхан охидод алдчих вий гэж айдаггүй гэж үү?
-Айдаггүй. Энэ хүний залуу насыг хав дараад хаалгаа түгжээд байх хэрэггүй байхгүй юу. Би мянга хардаад загнаад ямар ч үр дүн байхгүй. Зүгээр энэ хүн өөрийнхөө сэтгэлээр "Би энэ эмэгтэйтэй сайхан байна” гэж бодоод миний дэргэд байвал болоо. Үгүй дээ, уйдлаа гээд явбал бас түүний эрх. Мэдээж нэг сайхан нартай өдөр энэ хүн явна. Би тэрнийг бүр сайн мэдэж байна. Манай хүүхнүүдийн бас нэг алдаа байдаг. Энэ надад хайртай гэсэн хэзээ ч салахгүй гэсэн. Би хүүхдийг нь гаргаад өгвөл хэзээ ч явахгүй гэж өөрийгөө хуурдаг. Энэ бол ёстой худлаа. Үүнд битгий итгэ гэж хэлмээр байна. Ийм тооцоо хийж болохгүй. Манай хүн өөрийнхөө найзууд, үеийн хүүхнүүдтэйгээ нийлээд, наргиж цэнгээд суух үе бий.

-Та албан ёсоор гэрлэсэн үү? 
-Үгүй бид зүгээр л хамт амьдардаг.

-Таны найз бүсгүйчүүдийн хүрээнд залуу хархүүтэй бэлтэй эмэгтэйчүүд хамтран амьдардаг, барууны маягийн ийм гэр бүл олон бий юу?
-Бий шүү. Хэн хэнийхээ хэрэгцээг хангаад, бие биенээ дэмжээд амьдардаг.

-Таны хувьд найз залуугаа яг юугаар тогтоодог гэж бодогддог вэ? Мөнгө, эсвэл хайр сэтгэл, секс гэх мэт…?
-Аль аль нь л байх. Би бол их баян хүн биш. Надад тэр хүнд учиргүй илүүчлээд байх их мөнгө байхгүй. Учиргүй их баян тансаг амьдрахсан гэдэг бол миний туйлын зорилго биш. Гэр бүлийн амьдралд секс бас их чухал шүү. Үүнийг би одоо л ухаарч байна. Сексийн хувьд бүр "А” ч байхгүй байж дээ гэж анхны нөхөртөө бүр уур хүрч байгаа юм чинь.

-Та анхныхаа нөхрөөс яагаад салчихсан юм бэ?
-Ер нь эр хүнийг эхлээд ээж нь эвдээд дараа нь эхнэр нь эвддэг юм. Эрчүүдийн олиггүй явах нь эм хүнээс болдог гэж би боддог. Ердөө л ээжийн эрх танхил хүү "Мамикин сыночик” гэдэг шүү дээ. Тийм болохоор л салсан юм.

-Та хоёр хэр удаан амьдарсан бэ?
-Арав гаруй жил. Гэхдээ тэр чинь бас дунд нь янз бүрийн хүүхнүүдтэй орооцолдоод л, наян юм болсон доо. Надаас салаад өөр хүүхэнтэй суугаад, дараа нь буцаад бид хоёр нийлсэн. Тэгэхэд салсан авгай нөхөр хоёр эргээд суух хэрэггүй юм байна гэдгийг би ойлгосон. Одоо хоёр хүүхэд маань том болсон л доо.

-Хүүхдүүд чинь таны залуутай бараг үе тэнгийн байх. Тэдний хооронд үл ойлголцох байдал, зөрчил тэмцэл гардаг уу?
- Томоос нь 3 ах л даа. Бид хамт амьдардаг. Тэдний хооронд ямар ч маргаан гардаггүй, харин ч дотно нөхөд гэж хэлж болно. Манай хүн бол илүү дутуу зангүй, жирийн сайхан эр хүн. Надад өөрөө бол "Чиний нас хамаа байхгүй ээ, хэн хэндээ хайртай байвал боллоо” гэж ярьдаг юм.

-Найз залуу тань хүүхэдтэй болох тухай ярьдаг уу?
-Намайг хүүхэд гаргаад өгвөл би чамаас хэзээ ч салахгүй л гэдэг. Эр хүнийг хүүхдээр тогтооно гэдэгтэй хэзээ ч санал нийлэхгүй. Хоёрдугаарт гэвэл би одоо хүүхэд гаргаж байх зав ч алга, бие ч алга. Би энэ хүнд хүүхэд гаргаж өгч сайн болох гэж байгаад үхчихвэл яах юм бэ? Тийм учраас би амь насаа бодож байна. Чадъя гээд зүтгэвэл чадна л даа. Хэрэв хүүхэд гаргаж өгсөнгүй гээд өөр хүүхэн рүү явбал явна л биз. Тэр хүн үр үндсээ үлдээх эрхтэй.

-Уучлаарай. Та ямар нэг байдлаар найз залуугаа араар нь тавьсан тохиолдол бий юу?
-Ээ бурхан минь, би ёстой хогийн зантай нь юу гэхээр, би нэг хүнтэй байгаа тохиолдолд өөр хүнтэй байж чаддаггүй юм. Ээж ааваас заяасан юмуу, эсвэл цусанд нь байдаг юмуу мэдэхгүй. Уг нь бол чадъя гэж их үзсэн, даанч чадахгүй юм байна лээ. Харин салсны дараа бол өөр хэрэг.

-Найз залууг тань хүүхнүүд сонирхдог уу?
-Ер нь их аятайхан ханддаг юм билээ. Энд тэнд явж байхад нь их л найр тавьдаг. Би үүнд нэг их эмзэглэдэггүй.

-Таны найз залуугийн эцэг эх хоёр яаж ханддаг вэ?
-Хөдөө байдаг л даа. Хааяа утсаар ярьдаг юм. Би харин тэднээс жаахан эмээдэг шүү.

-Баян бизнесмэнүүдтэй явалддаг хүүхнүүд бүр тэр хүмүүсээ дотор нь ангилчихсан ч байх шиг. Тэр бол хаялгатай хүн, энэ нь нарийн гэх мэт. Танд энэ нь ажиллагддаг уу?
-Мэдээж хэрэг. Жишээ нь тэр бол гадаадаас сайхан сайхан юмнууд авчираад шидчих хүн. Тэр ч дээ, түүнээс нэг машиныг нь л хэрэглэх юм даа гэх мэт. Хамгийн боломжийн хаялагатай бизнесмэнүүд байр, машин өгчихдөг гэж байгаа юм. Ийм зүйл амьдрал дээр байгааг би мэднэ.

-Нэртэй тийм бизнесмэн тэр манекенд 3000 долларын үнэтэй цаг авч өгсөн. 5000 долларын үнэтэй шуба авч бэлэглэсэн гэх мэт зүйл яригддаг?
-Би мэдэхийг хүсэхгүй юмаа мэдэх гэж огт оролддоггүй. Тэр манекен миний хийсэн хувцасыг маань олны өмнө 5-10 секунд өмсөөд, үзүүлж чадаж байвал боллоо. Тэндээсээ гараад ямар машинд сууж, ямар бизнесмэнтэй явах нь над огт хамаагүй зүйл. Тэр бүсгүйчүүд ч гэсэн нэгэнт олны өмнө танил болчихсон бол ганган дэгжин, үе тэнгийнхнээсээ илүү хувцаслах амьдарлын шаардлага гарч ирдэг. Тэгээд л хоорондоо тохиролцоод явдаг байх. Тэгэхдээ аймар ухаантай буурьтай охид байдаг шүү. Аль болох сургууль соёлд сурч боловсрол эзэмшээд авъя, насаараа ингэж хүний далбаан дор явж болохгүй гэдгийг ойлгочихсон байдаг.

-Анхдагч лидер гэгддэг Одгэрэл, Болормаа нарын хувийн амьдрал бас л бүтэл муутай, нөхрөөсөө салж нийлсэн байх шиг. Энэ юунаас болдог гэж та боддог вэ?
-Хэтэрхий эрт нөхөрт гарсан байхгүй юу. Одгэрэлийг арван хэдтэй байхдаа нөхрөө дагуулаад ирэхэд нь би шууд хориглосон. Миний дүү ийм сайхан мэргэжилтэй, сайхан охин байж эрт нөхөрт гарч болохгүй ээ, битгий яаран хүүхэд гарга гэж хэлсэн. Гэтэл нөгөө хайртай дуртай гээд байсан хар юм нь эрвээхэй, мэрвээхэй гээд л сонин дээр эхнэрээ муулсан байхчивлээ. Би Одгэрэлээс бүр амыг нь асуусан.

-Ер нь манекенууд огт гэрлэхгүй, эсвэл гэрлээд хурдан салчихдаг. Энэ тэдний мэргэжлээс болдог юм уу, эсвэл манай залуучуудтай холбоотой юу?
-Хардалт. Манай монголчууд хайртай бол хардалгүй яахав гэдэг. Энэ бол дэмий үг гэж би боддог. Эрэгтэй эмэгтэй аль нэг хүн хажуудахаа хардаад байна гэдэг нь дарамтанд оруулж гарын аясаар, нүдний харцаар байлгах гэсэн атгаг санаа юм. Маргааш нь зодолдоно. Нөгөөдөр нь алалцана. Уг нь бол нэг удаа амьдарсных нэг өдрийг ч гэсэн жаргалтай, хоёр биедээ жаргал өгч явах ёстой байхгүй юу.

-Та саяхан хувцас загварын хувийн салон нээлээ. Үйлчлүүлэгч хэр их байна вэ?
-Би урьд нь арав гаруй жил байр түрээслээд л ажиллаж байсан. Дөчин мянгатын 10-р байрны I давхрын гурван өрөөг худалдаж аваад засвар хийгээд худалдааны хэдэн тасаг нээгээд ажиллаж байгаа. Оёдлын жижигхэн тасагтай. Ирсэн хүн дуртай материалаа аваадп хүсвэл хувцасаа захиалаад хийлгэчих боломжтой. Би өөрөө эндээ конторлоод сууж байна.

-Танаар үйлчлүүлдэг нэр төртэй томчууд олон бий. Одоо мэдээж үйлчлүүлэгчид бүр их шавж байгаа биз дээ?
-Миний байнгын хэдэн үйлчлүүлэгчид урлагийнхан байдаг. Би өөрөө өвөрмөц чамин хувцас хийх дуртай. Бас тийм хувцас өмсөх хүсэлтэй хүмүүс над руу ирвэл болно. Сая дуучин Ариунаа, "Номин талст” хамтлагийнхан тоглолтынхоо хувцасыг хийлгэсэн. "Чингис хаан” хамтлагийн шинэ тоглолтын хувцасыг хийх гэж байгаа. "Хар сарнай” хамтлагийнхан бас ноднин жил хувцасаа хийлгэсэн юм байна.

-Дэлхийн том агентлагууд сайхан хүүхнүүдээ том албан тушаалтан руу явуулах ч юмуу тагнуулын ажилтан, улс төр лүү оруулах явдал байдаг. Нөгөө талаар том бизнесмэнүүдийг нээнтэглэхдээ сайхан хүүхнүүдийг ашигладаг гэсэн. Монголчуудын хувьд иймэрхүү зүйл үүссэн болов уу?
-Яг энэ тухай бол би мэдэхгүй. Яагаад гэвэл монголд загварын том агентлаг гэж байхгүй. Ирээдүйд бол тийм агентлагтай болно оо. Одоо би Орос элчингийн хажуу талын 50-р байрны I давхрын өрөөг суллаад сургалт явуулах гэж байна. 10-14 насны охид, хөвгүүдийг авах юм. Энэ үе бол шилжилтийн нас бөгөөд бие бялдар нь хөгжиж бүрэлдэх үе учир их анхаарал тавьж зөв хөгжүүлэх, ирээдүйд дэлхийн топ модель болгох зорилготой.

-Таны байгуулах загварын том агентлаг яг тэр барууны барилаар явах уу?
-Тэгнэ. Яг л тэдний зарчмаар, тэр хэмжээнд нь бий болгохыг зорино. Хэрэв Монгол улсад хэрэгтэй гэж үзвэл тэр тагнуул магнуулын газрынхан нь ажиллаж болно шүү дээ.

-Илэн далангүй ярилцсан танд их баярлалаа.

"Тэргүүн” сонин

I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3061106/58a/trackback
Жагсаалт

profile

ind

2010.04.19 23:19:33
*.101.33.151

kk. saihan gar shuu. tehdee Soyolmaa nadad ih taalagddag. heterhii ilen dalangui ch gesen bgaagaaraa l bdg n goy

  • Хариу
profile

shalavch

2010.04.20 11:05:54
*.130.133.106

UNEN  SAK  HUUHEN  BAIGAAGAARAA  GOEJ  CHIMSEN  UGGUI  SETHUI  UHAANNI  UNEN  TASARHAI   NADAD  TAALAGDDAG  AMIDRAL  BOLON  AJILIIN  ONDOR  AMJILT  HUSIE 

  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
13656 ASUUYA??? [1] martuuzai 2010-04-20 640
13655 Hi gereer hiih ajil [3] hii mori 2010-04-20 808
13654 ???????????bna [2] Tengerlegbvsgvi 2010-04-20 786
13653 bvsgvichvvdees asuuh ni [2] hvch 2010-04-20 844
13652 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-04-20 788
13651 Ажил олгогч эзэд нь гадаад ажилчид ажилд авахдаа Монгол, солонгос гаралтай Хятадуудыг ажилд авах дуртай ӨДРИЙН МЭНД 2010-04-20 668
13650 hi helj uguuch! [1] 3477 2010-04-20 795
13649 Оддын жирэмсэн ба дараахь… file LOTUS 2010-04-20 3071
13648 ajil bn. [1] 김아연 2010-04-20 724
13647 Ilsand baidag eejvvd bna uu [5] hii mori 2010-04-20 893
13646 Хакухо М.Даваажаргал Токиогийн “Prince hotel”-д хуримлалаа file [2] LOTUS 2010-04-20 1870
13645 70000 avahad [2] jaalhuu 2010-04-20 783
13644 helj ogooch [4] buyanhur 2010-04-20 805
13643 Mongoliin aj amidraliin talaar hiisen solongos nevtruuleg Маралгоо 2010-04-20 756
13642 Asuult bna aa. [1] mymik 2010-04-20 816
13641 xunii xadgalamjind file [5] lereg 2010-04-20 989
13640 hi busguichuude asuuh zuil bna [3] mongolo 2010-04-20 925
13639 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-04-20 512
13638 hi nohoriinhoo daatgald haraar bgaa jiremsen hvn nohoriinhoo daatgald hamaaragdaad torj bolohuu? [3] minii_bytshan vr 2010-04-19 873
13637 Ажлын бээлий бөөндөж авна. Утас.9666-2985 r_sukhee@yahoo.com subana 2010-04-19 579
13636 ohinoo oruulj ireh gesen yumaa enhyysh 2010-04-19 596
13635 huuhdiin gedes hiigeer duureed bna yahuu? [5] xvnnv 2010-04-19 6097
13634 СО-ТОЙ СУУХАД [1] eej mini 2010-04-19 776
13633 mongold 3oroo bair yaraltai hyamd zarna [1] itgel_cetgel 2010-04-19 733
13632 itgel_cetgel - ee [1] Мишээл 2010-04-19 734
13631 Mungun tyslamj uzuuleh bolomj baina ..... [1] AZ-60-GAL 2010-04-19 776
13630 tuslaarai yaaraltai [2] 1113 2010-04-19 731
13629 hi eejuudee helej uguuch [4] sakudur 2010-04-19 1260
13628 oroin mend busguichuudee asuuh yum bna [1] Tsetseguyanga 2010-04-19 769
13627 sariin temdeg irsen udruur mergeldeg zurhaig oruulaad uguuch [1] u12345 2010-04-19 18687
13626 tus bolooch.......... [2] hobbi 2010-04-19 955
13625 asuuh yum bna uka_111353 2010-04-19 573
13624 haldag gudas hyamd zardan xvn bn uu [1] anujin_tenges 2010-04-19 1020
13623 hi heleed uguuh.keke ,mededguiee [2] mundur orj bna 2010-04-19 979
13622 daralt togtvorjuulagch [3] babyma 2010-04-19 1033
13621 huuhediin huis [5] hairthuu 2010-04-19 1149
13620 huuhed ovdoh yostoi hetsuu yumaa [2] jeonju-s 2010-04-19 1313
» Б.Соёлмаа: Залуухан амраг маань нэг сайхан өдөр орхиод явна гэдгийг би мэднэ [2] Маралгоо 2010-04-19 2099
13618 hi mglruu yaridag kart avmaar bna [1] hii mori 2010-04-19 743
13617 бүсгүйчүүдээ асууяа [4] munkhuush 2010-04-19 1014
13616 бүсгүйчүүдээ асууяа munkhuush 2010-04-19 597
13615 bvsgvichvvdeee tsagaan max garax gedgiig yu gedeg we solongosoor [3] gazriinzurag 2010-04-19 1696
13614 huuhed??? [3] rtugsuu 2010-04-19 935
13613 medeh hun baival helj ugnu uu luna999 2010-04-19 671
13612 hi busguichuudee.huyan huuruh gedgiig yu gedeg yum be [1] saksak 2010-04-19 2882
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 634 635 636 637 638 639 640 641 642 643 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청