Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Sain baina uu?bi jiremsen 4sar hvrch bna..Tolgoi aimar ergeed gaduur joohon l ywah yum bol  mash hurdan sulidaj ydraad neg oroi bvr tsus garad emnelegt vzvvlsen chin ydargaanas bolson bna gd dusal hiij taria hiij ugsun tgsn ch gesen uchigdur gaduur garad aimar ydrad bhiin ugasaa tegdiin boluu?Bas nmg B형 geed tursnii daraa elegnii vrewseliin shinjilgee awna gesen zaawal tgj awdiin boluu?Uug n bi arhi tamhi hergeldeggvi eleg mine ervvl.. hariulj ugch tuslaach

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3029906/772/trackback

lg123

2010.04.10 18:31:25
*.189.229.230

jiremsen ved tsus bagadaltaas bolj tiim boldog yum bilee,,,bi jiremsen bhdaa metrond uhaan aldaj unah shahaad emchdee helsen tomriin beldmel uu geed 3 sartaigaasaa uuj ehelsen chi emchdee helee,,,eleg bol arhi tamhitai holboogvi obchilno,,bagadaa sharlaj bn bol,hool hvns geed bas,,,,

157359

2010.04.11 11:05:17
*.150.160.164

ЭЛЭГНИЙ "А", "В","С" ВИРУС
<style type="text/css"> </style>

Манай улсын хүн амын 67 хувь нь элэгний вирусын халдвартай гэсэн судалгаа гарчээ. Эдгээрийн 23 хувь нь архаг тээгч байдаг буюу  элэгний “С” вирусын євчлєлєєр Азид 1-т ордог, монголд жилд элэгний хорт хавдартай 2540 хvн илэрдэг, 2006 онд элэгний хорт хавдар монгол хvний нас баралтын шалтгааны 2-т орсон гэх мэт аймшигтай баримтууд бий. Элэгний В,С вирус нь эмчлэгдэх магадлал тун бага байдаг байна. Энэ нь яваандаа элэгний хатуурал, хорт хавдар бий болох үндэс суурь болдог ажээ. Хавдар судлалын үндэсний төвийн элэг, цас, нойр булчирхайн мэс заслийн тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн “Монголд элэгний вирустай олон хүн байдаг. Ихэнх хүмүүс халдвар авсан байдаг. Элэгний В вирус нь 10-20 жилийн дараа элэгний хатуурал бий болгодог аюултай вирус. Элэгний вирус нь бэлгийн замаар халдахдаа ДОХ-оос ч хурдан байдаг. Тиймээс манайхан байнга эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Өөрийгөө элэгний ямар вирустай вэ гэдгийг мэдэж байх нь зүйтэй. Бэлгийн замаар халдсан элэгний вирус нь илүү ноцтой байдаг. Шинжилгээ өгөөд элэгний В вирустэй гэж гарвал өөрийгөө архаг тээгч гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс л бид байнга шинжилгээ өгч өөрийгөө ямар вирустэй гэдгээ мэдэж байх нь хамгийн хэрэгтэй зүйл юм хэмээн зөвлөж байна

 

Бидний дунд элэгний өвчнөөр өвдөн архагшсан хүмүүс цөөнгүй бөгөөд энэ өвчин Монгол орны хүн амын дунд сүүлийн жилүүдэд улам ихэсч, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудын хэмжээнд хүрсэн тухай хэвлэлүүд сүүлийн үед мэдээлэх болов.
Элэгний өвчний шалтгаан олон янз боловч олонтаа тохиолддог нь нь А, В, С вирусийн гаралтай байдаг. Сүүлийн үеийн анагаах ухааны техник технологи хөгжихийн хэрээр энэ вирусуудын төрөл улам олон янз болж байна.
Дээрх элэгний өвчин үүсгэгч вирусууд нь элгийг үрэвсүүлж, гэмтээж, элэгний хөнгөн үрэвсэлээс архаг идэвхит хэлбэр - элэгний сорвижилт - цирроз, элэгний хорт хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг онц аюултай хүнд өвчнүүдийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс элэгний өвчин гэх ерөнхий ойлголтоор энэ өвчнүүдийг мэддэг бол энэ А, В, С, Н ... гэгч вирусууд нь ямар учиртайг тэр бүр анхаардаггүй л болов уу. Гэтэл энэ вирусуудээр үүсгэгдсэн элэгний өвчнүүд нь тусдаа тусдаа бие даасан хэлбэрүүд бөгөөд халдварлах арга зам, эмчлэх арга барил, урьдчилан сэргийлэх нь ч өөр өөр болой.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "А" ВИРУС
А хэлбэрийн элэгний үрэвсэлээр өвдсөн хүний ялгадсаар бохирдсон зүйлээр дамжин хүрэлцэх замаар халдварлана. Уг хүний хэрэглэж байсан бүх зүйлээр дамжин халдвар тарах боломжтой. Гол халдварлах зам нь уг өвчтэй хүний ялгадсаар бохирдсон ус хэрэглэх, жимс, хүнсний ногоо мэт дутуу болгож иддэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг дутуу угааж, цэвэрлэж идсэнээс болж олонхи хүнд эпидеми маягаар халдварлах боломжтой. Ариун цэврийн нөхцөл харьцангуй дорой бохир, усан хангамж муутай газруудад энэ өвчин хурдан халдварлана. Улс орны хөгжлийн түвшин, хүн амын эрүүл мэнд, соёлжилтын түвшингээс шууд хамааралтай өвчин. Энэ хэлбэрийн элэгний үрэвсэлээс сэргийлэх арга замууд:
1. Жорлон бие засах газар орсны дараа гараа сайн угааж занших.
2. Ариун цэврийн хэрэгслүүд сольсны дараа гараа тогтмол сайн угаах
3. Жимс, хүнсний ногоог цэвэр усаар сайтар угааж цэвэрлэн хэрэглэх.
3. Эрчүүд хоорондоо секс хийхгүй байх.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "С" ВИРУС
С хэлбэрийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь цус юүлэх, эрхтэн шилжүүлэн суулгах үед, мөн бохирдсон зүү, тариураар дамжин/хар тамхичид голдуу өвчилдөг/ халдварладаг. Манай оронд тариа тарих явдал өргөн тул тариураар дамжин энэ өвчин халдварласан нь их байдгыг ард түмэнд "шиприцийн шар" гэж нэршсэн байдаг.
Судлаачид "С" хэлбэрийн элэгний үрэвсэлийг бэлгийн замаар халдварладгийг үгүйсгэдэггүй боловч энэ замын халдварлалт маш бага байдаг байна. Хэрэв та "С" вирусээр өвдсөн элэгний өвчтэй хэн нэгнийг мэддэг бол түүнээс халдвар авах вий гэж айлтгүй бөгөөд түүний хэрэглэдэг шүдний сойз, хумсны хэрэгсэл зэрэг цус хүрэлцэж болох зүйлүүдийг хэрэглэхгүй байхад л хангалттай. Үнсэлцэх, найтаах, ханиах, тэврэх гэх мэт хүрэлцэх замаар халдварлахгүй. Гэвч хор уршгийн хувьд өвчилсөн хүнд 5-20 жил өвчний явц үргэлжилдэг.

ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛ ҮҮСГЭГЧ "В" ВИРУС
Энэ вирус мөн л элгийг хүндээр гэмтээх сорвижуулж, хорт хавдар, үхэлд хүргэдэг мөн аюултай вирус.
Энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн элэгний үрэвсэл нь мөн хүний цусаар дамжин цус юүлэх, эрхтэн шилжүүлэх үед халдварлахаас гадна хүнээс ялгарч буй шингэнүүд үрийн шингэн, үтрээний ялгадсаар дамжин халдварладаг. Үүгээрээ халдварлаж буй зам нь дархлалын олдмолын хам шинж/ДОХ/ өвчинтэй адил, гэвч ДОХ-оос 100 дахин илүү халдварламтгай, бэлгийн замын халдварт өвчинд тооцогддог. Үүгээрээ ДОХ-той адил аюулт өвчин юм. Халдвар авсан хүмүүсийн нэлээд хэсэг нь халдвар авсанаа мэдэхгүй явдаг.
АНУ-д "В" вирусээр халдварлагдсан хүмүүсийн 30 хувьд нь энэ өвчний шинж тэмдэггүй, вирусын халдвар авсанаа мэдэхгүй тээж явдаг гэсэн хэвлэлийн мэдээ байдаг.

"В" ВИРУСЭЭР ХАЛДВАРЛАСНЫ ДАРАА БИЕД ЯМАР өөРЧЛөЛТ ГАРАХ ВЭ?
Ихэнх насанд хүрэгсэдэд /95 хувиас доошгүй/ өвчний шинж тэмдэг тодорхой хугацаагаар 14 хоногоос хэдэн сар хүртэл илэрнэ. өвчний шинж тэмдэг бүрэн илэрсэний дараа уг өвчний эсрэг дархлал тогтдог. Энэ нь уг өвчний халдварыг дахин авахгүй гэсэн үг. Цусны шинжилгээгээр уг дархлал тогтсоныг мэдэж болох бөгөөд энэ нь уг элэгний үрэвслийн идэвхжлийг илэрхийлдэггүй. Ихэнхдээ элдэгний В вирусийн халдвар авч өвчилсөний дараа жижиг шинж тэмдгүүд арилдаг. Хэдийгээр үндсэн хурц өвчилсөний шинжүүд арилах боловч уг өвчнийг тараагч, хадгалагч болдог. Зарим хүмүүс цааш элэгний архаг үрэвсэлтэй болж даамжирна. Элэгний архаг үрэвсэл нь элэгний эд эсийг гэмтээж, сорвижуулж, цирроз болгох гол түлхүүр болно. Ингэснээр элэгний эрүүл эд эс холбогч эдээр солигдож, цаашид элэгний үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй болдог.Өвчний явц 10-25 жил үргэлжилнэ. Хэрэв та элэгний В вирус тээгч бол цусны, плазмын эрхтэний болон спермийн донор болж чадахгүй. Эмчид очихдоо шүдний эмчид, сексийн хамтрагчдаа В вирусийг тээдгээ хэлэх ёстой. Эс тэгвэл энэ өвчнийг санаатайгаар тараасантай адил болно.

"В" ВИРУСЫН ХЭЛБЭРИЙН ЭЛЭГНИЙ ҮРЭВСЭЛИЙН ТАРХАЛТ
Жилд 73,000 америк хүн В элэгний вирусын халдвар авч өвчилдөг ба энэ нь ДОХ-ын халдвараас 2 дахин өндөр үзүүлэлт. Гэвч 1980 онд 260,000 хүн В элэгний вирусын халдвар авч байсантай харьцуулахад энэ өвчний өвчлөл, халдвар харьцангуй буурч байгаа. Энэ нь HBV буюу В вирусын эсрэг вакцин гарсантай холбоотой юм. Одоо АНУ-д 1,25 сая хүн энэ өвчний вирус тээж явдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дээр 350 саяаас доошгүй хүн энэ өвчний вирусыг хадгалж, тээж явдаг ба үүний 75 хувь нь Азид, Төв Азид, хөгжил буурай орнуудад байдаг гэсэн мэдээлэл байна.

өВЧИЛСөНөө ЯАЖ МЭДЭХ ВЭ?
Хурц үрэвсэлийн үед илрэх шинж тэмдэг.
1. Арьс болон нүдний цагаан хэсэг шарлах буюу шээс хүрэн, бараан хар цай мэт болно.
2. өтгөн - цайвар өнгөтэй болно.
3. Шалтгаангүйгээр эцэж, сульдана.
4. Хоолны дур арилж, дотор муухай оргин бөөлжинө.
5. Хэвлийгээр өвдөнө.
Халдвар авсанаас 1-6 сарын дараа энэ шинжүүд илрэх ба зарим хүнд огт шинжүүд илрэхгүй ч байх явдал бий. Хурц үе өнгөрсөний дараа ихэнх хүмүүст эдгэрсэн мэт бие хөнгөрч хэвийн болох ба зарим хүмүүст элэгний архаг хэлбэрт үрэвсэл үргэлжлэн явагддаг. Ихэнх хүмүүст амархан ядарч сульддаг шинжүүд үлдэж хоцордог.

ЯАЖ ОНШЛОХ ВЭ?
Цусанд шинжилгээ хийн В вирусийг илрүүлсэнээр оношлоно. Хэрэв архаг идэвхтэй хэлбэрт шилжсэн бол элэгний биопси/элэгний эдээс маш жижиг хэсгийг мэс заслын аргаар таслан авч/ авч элэг хир зэрэг гэмтэлтэй байгааг тогтооно.

ЯАЖ ЭМЧЛЭХ ВЭ?
Хэрэв та уг өвчнөөр өвдөөгүй, халдвар аваагүй бол уг өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нөхцөл бүрдсэн бол эмчид очиж хүсэлтээ тавихад эмч таныг 3 удаагийн НВV -ийн вакцин хийхийг зөвлөх ба ингэснээр танд уг өвчний эсрэг дархлал тогтоно гэсэн үг. Хэрэв энэ өвчнөөр өвдсөн бол эмч таныг тусгай хоолны дэглэм сахих зөвлөгөө өгөх ба аль болох зөв хооллох нь таны өвчний даамжралыг хэвийн хэмжээнд барьж байхад ихээхэн туслах болно.
Мөн элгээ илүү их асрамжлах, гадна нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй. Архи дарс уухыг бүрмөсөн зогсоох ёстой. Tylenol буюу парацитомол эмийг хэрэглэх хэрэггүй. Энэ эм элгийг хүнд гэмтээдгийг судлаачид тогтоосон байна. Ямар нэг эм хэрэглэхийн өмнө эмчээс тэр эмийг элгэнд яаж нөлөөлөх тухай асууж хэрэлгэнэ. Хэрэв таны элэгний үрэвсэл 6 сараас дээш хугацаанд элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэртэй байгаа бол эмч танд үрэвслийг багасгах бууруулах эм өгөх ёстой. Хэрэв архаг хэлбэрт шилжээгүй бол эм тэр болгон уух хэрэггүй бөгөөд гагцхүү ойр ойрхон эмчид үзүүлж байх ёстой гэдгийг мартаж болохгүй.
Элэгний үрэвсэлийн архаг идэвхтэй хэлбэрээр өвчилсөн хүмүүст эмч доорх эмүүдийг хавсарсан буюу таны өвчны идэвхжилээс хамаарч ганц нэгээр уухыг зөвлөнө. Үүнд:
1. Interferon - Дархлалын системийг сайжруулдаг тариа. 2 хоног тутам эсвэл 7 хоногт нэгээс доошгүй удаа тарьж хэрэглэнэ. Нэгээс доошгүй жил хэрэглэх ёстой. 2 төрлийн Interteron байх ба Interferon alfa буюу intron, peginterteron alfa буюу Pegasys гэсэн нэртэй.
2. Epivir - Interferon-той ихэвчлэн хавсарч амаар ууж хэрэлгэдэг эм. өдөрт нэг удаа ууна.
3. Hersera - Epivir -ийг хэрэглээгүй нөхцөлд өдөрт мөн нэг ширхэгийг ууна. Бөөрний өвчний урьдчилсан рисктэй хүмүүс хэрэглэхэд зохимжгүй.
4. Baraclude - Гепатит "В" вирусын эсрэг хэрэглэж буй хамгийн сайн, үр дүнтэй эм. өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.

ХЭН ВАКЦИНД ХАМААРАХ ВЭ?
1. 18 нас хүртлэх бүх хүүхэд, бүх шинэ төрсөн нярай.
2. өвчтэй аав, ээж, төрөл төрөгсөд, найз нөхдөө асардаг хүмүүс
3. Тариа байнга хийлгэдэг хүмүүс.
4. Нэгээс дээш сексийн хамааралтай хүмүүс.
5. Эмнэлгийн ажилтнууд
6. "В" вирус тээгчидтэй олонтаа тохиолдож болох газар ажилладаг хүмүүс. Багш нар, сургуулийн ажилтнууд.
7. Цус цэвэрлэх эмчилгээ хийлгэсэн хүмүүс.
8. Элэгний вирусээр үүсгэгдсэн үрэвсэл өргөн тархсан улс орнуудаар аялал, жуулчлал, бизнесийн ажлаар явагсад тус тус вакцинд хамрагдахыг зөвлөж байна.
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛҮҮД + ИНТЕРФЕРОН - ЭЛЭГНИЙ "В" ХЭЛБЭРИЙН ВИРУСЭЭР өВЧИЛСөН ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭХЭД ИХЭЭХЭН ТУС НЭМЭРТЭЙ
/Chinese -буюу дорно дахины эмийн ургамлын гаралтай бэлдмэлүүд/
California - Berkley хотын нийгмийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Micheal Mc Culloch 2000 оны "American Journal of Public Health" сэтгүүлд дорно дахины гаралтай эмийн ургамлын бэлдмэлийгмонголын уламжлалт эмнэлгийн аргаар бэлдсэн эм бэлдмэлүүд ч адил үр дүнтэй байдаг интерферонтой хавсарч В вирусын хэлбэрийн элэгний үрэвсэлтэй хүмүүст эмчилгээ хийсэн үр дүнгийнхээ тухай мэдээлсэн байна.
Тэрээр дээрх эмчилгээ хийлгэсэн 27 хүнийг зөвхөн дан ганц Интерфероноор эмчилж буй хүмүүстэй харьцуулж судалсан байна. Судалгааны үр дүнд эмийн ургамал + интерферон альфа хэрэглэж буй 27 хүний эмчилгээний үр дүн илэрхий сайн байсан байна. Хэрэв архаг хэлбэрийн В вирусийн элэгний халдвар авсан үед огт эмчлэхгүй бол элэгний хорт хавдар болох урьдчилсан нөхцөл улам хурдасдаг.

ЖИРЭМСЭН ЭХЭЭС ХҮҮХДЭД ЭНЭ өВЧИН ДАМЖИХ УУ?
Тиймээ, Элэгний "В" Вирусийн хэлбэрийн үрэвсэлээр өвдсөн эмэгтэйгээс төрсөн хүүхдэд энэ өвчин дамжих аюултай.

ЯАЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
1. Вакцин хийлгэнэ. /Энэ өвчнөөр өвдөөгүй үед/
2. Тохиолдлын сексийн үед бэлгэвч хэрэглэх
3. Хүний ялгадас, өтгөн шингэн, сперм, хэрэглэсэн сав суулга, ариун цэврийн хэрэгсэлийг цэвэрлэхдээ бээлий өмсөж занших.
4. Ямар нэг шарх, сорви цэвэрлэсэн материалыг гадуур нь сайтар юмаар ороож хаях.
5. Хүний шүдний сойз, хумсны хэрэгсэл зажилсан бөхийг хэрэглэхгүй байх.
6. Хүний хэрэглэсэн хоол унд, аяга тавгийг хэрэглэхгүй байх.
7. Чих цоолох, шивээс хийх зэрэгт нэг удаагийн багаж хэрэгсэл хэрэглэж байгаа эсэхийг анхаарах.
8. Цусаар бохирлогсдон элдэв зүйлийг цэвэрлэхдээ усны 10-ны 1-т Bleach буюу ахуйн хэрэглээний цайруулагч хэрэглэж цэвэрлэж байх хэрэгтэй.

 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
13386 vnegvi turuuldeg emnelegt [1] 20000810 2010-04-11 940
13385 margaash buudliin em arbait bna ineed 2010-04-11 608
13384 haygiig n heleed uguuch [1] 20000810 2010-04-11 851
13383 Busguichuudee, heleed ogooch peace_sky 2010-04-11 727
13382 Дотоодод хөдөлмөр эрхлэж буй 550,000гадаад ажилчин …эдийн засгийн идэвхитэй хүн амын 2.2% эзэлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-04-11 579
13381 asuult bn busguichuudee [2] bek_55 2010-04-11 1009
13380 Dakhiad asuuya, [3] niba 2010-04-11 927
13379 hi. asuukh zuil bn. [2] niba 2010-04-11 1379
13378 ohidoo heleed ogooch [1] Мишээл 2010-04-11 778
13377 2010оны 4сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж буй хөдөлмөрийн гэрээний тухай ӨДРИЙН МЭНД 2010-04-11 746
13376 Emchilgeenii chigleleer eejiigee oruulj ireh gesen yum [1] asudal 2010-04-11 790
13375 ??????bna [4] Tengerlegbvsgvi 2010-04-11 992
13374 turaah dasgal hiigeed uzeerei [6] goch 2010-04-11 19809
13373 sudden attack conquest claniihan clan zodjeee!!!!!!!! tsolmon1223 2010-04-11 665
13372 hi asuuh ym bn [2] korea_2000 2010-04-11 637
13371 За энэ охин ч бужигнуулж байна даа.Lady Gaga Poker face-г дуулсан байна [2] Маралгоо 2010-04-11 947
13370 ???????????bna [9] Tengerlegbvsgvi 2010-04-11 1163
13369 Та 010-2411-4025 утсаар болон newgmobile@yahoo.com мэссэнжэрээр холбогдож Интернэтфоны дугаар болон цэнэглэгч картыг худалдан аваарай. Хэрхэн ашиглах талаар зөвлөгөөг танд өгнө. amoremia 2010-04-11 782
13368 eejuudees asuuyaa [3] smile_bear 2010-04-11 865
13367 turah [3] ostr 2010-04-11 3648
13366 net-eer mongo oltsgooy 012345 2010-04-10 828
13365 asuuh zuil bna [3] ari08 2010-04-10 1710
13364 zuvluuch busguichuudee [3] [1] ind 2010-04-10 2280
13363 Үс уналт (Hair loss bek_55 2010-04-10 1409
13362 Нойргүйдэл бий болгогч . bek_55 2010-04-10 898
13361 ergen dursahad togloltiin hesgees [1] Маралгоо 2010-04-10 1694
13360 hvssen bvhen bieldeg genee hamttaa turshilt hiihvv ohidoo [5] goch 2010-04-10 1234
13359 cheju gees? [1] zoglog 2010-04-10 736
13358 helj ogooch huuhenuudee bek_55 2010-04-10 725
13357 $ SHILJUULMEER BNA [4] zurchil 2010-04-10 828
13356 brand shop [1] lg123 2010-04-10 768
» sain baitsgaanuu bvsgvichvvdee asuuh zvil bnaa hariulj uguuch? [2] mcblog 2010-04-10 1320
13354 bairni talaar??? [3] hkitty 2010-04-10 1070
13353 Бүсгүй хүний 16 хэвийн зан чанар ЗАЯА 2010-04-10 742
13352 Дотуур хувцаснаасаа болгоомжил ЗАЯА 2010-04-10 969
13351 kaktus tsetsgiig yaj archildag yumbe? [4] chbr 2010-04-10 3842
13350 goe hool shvv bvsgvichvvdee [4] [1] goch 2010-04-10 1548
13349 광명 사거리 역 7 ШУГАМ 748-р БАРИА ЗАСАЛ ГОО САЙХАН 이슬.Исир(Салон) 2010-04-10 603
13348 medeh hun bval helj uguuch [1] 20090413 2010-04-10 864
13347 Hello-s asuuy hariulj ogooch please. [1] shuudriin mongon dusal 2010-04-10 864
13346 Meddeg hun bval helj ogch tus bolooch tehuu? [1] shuudriin mongon dusal 2010-04-10 847
13345 tagturi tan [1] emmii 2010-04-10 4547
13344 4сарын 15-наас орон даяар "Хүний хөгжлийн сан"-гаас хишиг хувь олгож эхэлнэ file [1] ӨДРИЙН МЭНД 2010-04-10 1106
13343 LG-XNOTEBOOK HYAMD ZARNA slimgel 2010-04-10 641
13342 Бид 4-ийн хайр 5-10р анги (Шууд үзэх) [3] uruuliinbudag 2010-04-10 1579
배너신청
자생병원

배너신청