Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
hi.ene odriin mend hurgie.bi haraar bdag um l da.huugee hineon eruul mendiin daatgald hamruulah gesiinmaa.yamar bichig barimt avch ochih ve.bas tseej zurag heregtei ui.utasiig ni helj ogooch.bi deer ued harj bsiinmaa.haigaad oldogguiee bichsen bichlegig chin.bas ansanii 24 tsagiin tsetserlegin utasiig heleed ogch tuslaachee.ooriigoo ch gesen daatguulii gej bodsiinmaa.
Саяхан лавласан чинь тэр цэцэрлэг орон тоо нь гүйцсэн, хүүхэд авахгүй гэж байна лээ.
Даатгалын нэр : “Хынён” эрүүл мэндийн даатгал
Хаяг : Сөүл хот Гимчон дүүрэг Дугсан 1-р хороо(сөүлши гимчонгү дугсан илдун) 144-43
Утас : 854-7828, Факс : 861-4394
И мэйл : jmfk@hanmail.net
Вэб хаяг : www.jubileekorea.org
*Шаардагдах материал : Зураг 2хувь, гадаад паспорт, элсэлтийн болон даатгалын хураамж.
■ Даатгалд хамрагдах эрх
Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад ажилчид болон тэдний үр хүүхэд “Хынён” эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтой.(Даатгалд хамрагдахгүй этгээд : Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан болон эмчлүүлэх зорилгоор тус улсад ирсэн этгээд.)
■ Гишүүдийн эрх
1. Даатгалын хураамж
“Хынён” эрүүл мэндийн даатгал нь гадаад ажилчдад тулгарч буй эрүүл мэндийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд байгууллагдсан бөгөөд та бүхний төлсөн даатгалын хураамжийг зөв зарцуулан гишүүддээ эмнэлгийн төлбөрийн тэтгэмж олгохын зэрэгцээ орон нутгийн эмнэлгийн байгууллагатай холбож үйлчлэнэ.
Та бүхний төлсөн хураамж бусад гишүүдийн эмнэлгийн зардалд зарцуулагдах ба бусад гишүүдийн төлсөн хураамж таны эмнэлгийн зардалд хэрэглэгдэх болно. Тийм ч учраас даатгалын хураамж төлөх нь гишүүд та бүхний өмнөө хүлээсэн үүрэг тул хураамжаа тогтмол төлөн, энэхүү төлсөн хураамж тань буцаан олгогдохгүй.
Ангилал
Даатгалд хамрагдах хураамж
Сар бүрийн даатгалын хураамж
(6сараас дээш хугацаагаар төлнө.)
6сараар урьдчилж төлбөр хийнэ.
(гишүүнээр элсэх хураамж багтана.)
Энгийн гишүүн
10,000 вон
8,000вон
58,000 вон
Гэр бүлийн гишүүд
(Эхнэр, нөхөр 20-иос доош насны хүүхэд)
10,000 вон
(гэр бүлийн нэг гишүүн төлнө.)
7,000 вон
52,000 вон
- Даатгалын хураамжийг нэг л сар төлөөгүй бол эмнэлгийн төлбөрийн тэтгэмж авах боломжгүй.
-Сар бүр төлөх даатгалын хураамжийг 90дээш хоног төлөөгүй бол тэрхүү хугацааны бүх төлбөрийг төлснөөс хойш 90 хоногийн дараа эмнэлгийн төлбөрийн тэтгэмж авах боломжтой.
- Даатгалд дахин хамрагдах боломжгүй.
2. Хамтран үйл ажиллагаа явуулдаг эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд
-“Хынён” эрүүл мэндийн даатгалын гишүүн нь тус байгууллагатай хамтран ажиллаж буй эмнэлгээр үйлчлүүлнэ.
Эмнэлгээр үйлчлүүлэх үедээ төлбөр төлөх /вонмүгуа/-өөр картаа өгсний дараа хөнгөлөлт эдлэнэ.(даатгалд хамрагдсан хугацаа 100% хамрагдана.)
(Сөүл хотын Асан эмнэлэгт үйлчлүүлсэн тохиолдолд ”Хынён” эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эмчлүүлэх хуудас авна.)