Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Өдөр Тутмын Нийслэл хотын
Нөмгөн хархүү та
Сайн байна уу?
Хөдөө буйдын
Хүрэн бүсгүй би
Сайн байна.
Намар та манай нутагт
Намын сурталчилгаагаар ирэхдээ
Сэгс цагаан богдод
Сэрүүцэж, халууцаж хонохдоо
Мөнхийн сайхан байлгах
Мөрийн хөтөлбөр танилцуулахдаа
Ардчилал ил тодтойгоо
Алив сайхныг аваад явчихав уу
Хуучин бүхнийг хална гээд
Хуй салхи үлдээчихэв үү
Ганган лоозонгоо
Ган зудаар сольчихов уу
Илтгэл тавихдаа гарамгай
Иллэг хийхдээ сурамгай
Нам томилсон түшмэл
Нас тогтсон таныг
Говийн тэмээчин бүсгүй би
Горьдон харуулдсаар удлаа
Намар манайд хонохдоо
Намайг ганц түлсэн шүү
Домбон ёотон биш дээ, хүнийг та
Долоох, хазах дөхсөн шүү
Сээтэгнэж өөрөө өдчихөөд
Сэрүүнээр шөнийг өнгөрөөчихөөд
Баруун хаяанд тухалж
Зүүн ор луу мөлхөж
Багийн даргаас ч ичихгүй
Зүггүй авир гаргаж
Барьдаг хаздаг нохой шиг
Хормой хавиар шургалж
Байдас даага бугуйлдах шиг
Хоолой хүзүүгээр оролдож
Байз гэсээр байтал
Балай юм шиг зүтгэж
Байдаг резин тасалж
Баахан хэрэг дэгдээчихээд
Нийслэл хотод очоод
Нарийн резин явуулна
Нээрэн шүү гэж хуурсаар
Намаржин та чадлаа
Удаж удаж нэг захиа бичихдээ
Улаанбаатарт резин алга гэж
Уншаад ойлгохгүй таны захиа
Уучлаарай гэж эхлээд
Уучлаарай гэж үргэлжлээд
Уучлаарай гэж төгсчээ.
Эрхэм таны араас
Эрээд очъё уу гэтэл
Эрдэнийн тансаг өргөөнд чинь
Яваад оръё уу гэтэл
Бэрхшээл их байна
Бишүүрхэл ч бас байна
Тэмээгээ унаад явбал
Тэрэгний замд хаагдах болов уу
Улаан хүрэн атанд минь
Улаан гэрэл хурцдах болов уу
Богдоо орхиод гарвал
Бодох юм бас байна
Нисэх дөхдөг тэрэгний чинь
Нефть нь дуусвал яана
Есөн давхар харшийн чинь
Лифт нь гацвал яана
Хөдөө хүүхэн хараад
Хөөрхөн эхнэр чинь уурлавал яана
Хөөрөлдөх зав өгөлгүй
Хөөгөөд гаргавал яана
Уучлаарай найз минь
Улаанбаатар сайхан
Мэдэлтэнтэй танилцсан хүүхнүүд
Мисс болдог гэв үү
Минж булга өмсөөд
Мэндгүй зөрдөг гэв үү
Бенз Ландтай харчуул
Бэлээрээ гайхуулдаг гэв үү
Биржийн худалдаа эрхэлж
Биесээ хуурдаг гэв үү
Электрон бараа нь
Кабельтай гэв үү
Э-мейл явуулдаг
Компьютертай гэв үү
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Арлын японы хөгжилтэй
Америк долларын худалдаатай
Арван давхар харштай
Ардчилал даяарчлал лоозонтой
Бүдүүн торон цонхтой
Бүргэд төмөр хаалгатай
Бүсгүй охид нь нүцгэлсэн
Бэлхүүс таазандаа анхаарсан
Жигүүн даалимба моодноос гарсан
Жүжиг ший нь Монголоос гажсан
Жүрж ундаа цай болсон
Жүнз тулгаж цагийг өнгөрөөсөн
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Шанаган тогоонд хооллонхон
Шар айраг шимэнхэн
Караоке бааранд дууланхан
Кабелийн суваг үзэнхэн
Компанийн захирал тантай
Контактлан суух нь
Хэнээс ч дутахгүй жаргал бус уу
Топ модель үзэнхэн
Поп дуу үглэнхэн
Диско хөгжимд бүжинхэн
Виски шампаан буудууланхан
Харшийн ёлконд уригдаж
Дарстай ширээнд залагдаж
Градус өндөртэйгөөс нь залгиж
Хархүү чамтай эрхэлж
Хайлан дуулан суух нь
Харин ч нэг жаргал бус уу
Харь үгээр мэндэлж
Хариу хүлээлгүй сэмбэлзэж
Төсөл уралдаанд шалгарч
Тусламжийн мөнгөөр шагнуулж
Иллэг массажаар үйлчлүүлж
Ихэс дээдэстэй үерхэж
Бэлтэй тантай сугадалцан
Бенз Ландаар зугаалах нь
Биелшгүй нэгэн жаргал бус уу
Гэхдээ надад бэрхшээл их байна
Гэрээс холдох зав хомс байна
Хувьчлалаар авсан
Ижил хэдэн тэмээтэй
Хулгайчаас хамгаалах
Илүү жаахан ажилтай
Худагны ховоо татах
Эрийн үүрэгт ажилтай
Хувцасны оёо шаглах
Гэрийн үйлийн ажилтай
Ноос ноолуурын цагаар
Ногоон цай, бор гурил
Жилийн хэрэгцээгээ хангаж
Шилийн богддоо суусаар
Цагийн шуурга сөрж
Цайны уур нүдэж
Ургац хадлан бодож
Унтах амрахаа мартаж
Богд уулаа шүтэнхэн
Борцтой цайгаа өргөнхөн
Таныг бодох завгүй
Тэмээ, ботготой ноцолдож
Бүтээж болгохоор мэрийж
Бүсгүй заяатайгаа эвлэрч
Бусдын жишгээр амьдарч
Бурхны төөргөөр гэлдэрч явна
Би алзахгүй
Биеэ бодоорой та
Зах хязгааргүй говийн
Захидлаа үүгээр дуусгая
Намдаа хүчин зүтгээрэй
Намайг тэгээд мартаарай
Баяртай найз минь баяртай

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2957398/0d6/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211324
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239268
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366604
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365237
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524255
12801 misheelees asuuyaa... [3] odgarag 2010-03-26 1032
12800 Gar utas ....asuuya [1] aqua99 2010-03-26 1096
12799 baraa asuuya [4] lg123 2010-03-26 1025
12798 ta bvhendee [2] aisui666 2010-03-26 823
12797 За энэ арай дэндэнээ..! эвий гэж ......... [17] [3] Маралгоо 2010-03-26 1729
12796 Inchond.......asuuya aqua99 2010-03-26 763
12795 Ээжүүдээ хэлж өгнө үү [4] 2911 2010-03-26 2595
12794 hi medeh negen helj uguuchee? [4] sondor_2009 2010-03-26 1109
12793 BUSGUICHUUDED slimgel 2010-03-26 728
12792 asuult??? [7] hirs 2010-03-26 1549
12791 СОЛОНГОСТ ТӨРВӨЛ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-26 1655
12790 jiremsen eejuudee [4] babyma 2010-03-26 3488
12789 8.n sharga yu bolson be^^ [1] manuka 2010-03-26 1084
12788 4SARTAI XUUXEDIIN TUHAI [4] hongoroooo 2010-03-25 1235
12787 Танд ямар эрдэс бодис дутагдаж байгаагаа мэдэж аваарай ЗАЯА 2010-03-25 3663
12786 turaah tos yamar unetei ve [4] enhyysh 2010-03-25 1340
12785 Арьс цайруулах хялбар арга [1] ЗАЯА 2010-03-25 2606
12784 goo saihan...? [4] odgarag 2010-03-25 1611
12783 НҮДНИЙ ШИЛИЙГ НҮҮРНИЙ ХЭЛБЭРТЭЭ ТОХИРУУЛААРАЙ [1] ЗАЯА 2010-03-25 1632
12782 Хүүхдийн шүдийг ургаж эхэлсэн үеэс нь арчлаарай [1] ЗАЯА 2010-03-25 990
12781 hi bvsguichvvdee sevhnii talaar [4] vree 2010-03-25 1163
12780 zaaj ogch tuslaach??????????????????????????????/ [2] hariutslagatai 2010-03-25 907
12779 gereer huuhed harnaa marlaa247 2010-03-25 572
12778 huuhed gaaliar gargahad? [1] mende 2010-03-25 923
12777 БИЧИГ БАРИМТ , БАТАЛУУЛАХ eej mini 2010-03-25 676
12776 moran nuden buug medeh hun bnuu bicheed ogooch [1] jooker 2010-03-25 741
12775 02-6401-tei utas ali havi be? [1] manuka 2010-03-25 749
12774 busguichuudeesee asuuh yum bn orson hun b [2] jooker 2010-03-25 1018
12773 helj ogooch busguichuudee! [2] saruulaa 2010-03-25 770
12772 hajuu oroondoo hvn suulgana enkhlin 2010-03-25 620
12771 emenlegiin urilga garguulmaar bn [2] khln 2010-03-25 723
12770 Ger buliin buudliin ajil bn poobo 2010-03-25 503
12769 eejvvdee mgl ruu hvvhdee yawuulsan hvn bnauu? [2] odki 2010-03-25 641
12768 Valyut soliulah gesen yuma uuruuruu 2010-03-25 774
12767 mongoloos Hi... 2010-03-25 490
12766 eejvvdee asuuy [4] Hi... 2010-03-25 736
12765 gereer huuhed harnaa marlaa247 2010-03-25 505
12764 .ӨДРИЙН МЭНД Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-25 503
12763 Yaraltai..??? [4] aqua99 2010-03-25 782
12762 Odriin mend, Hello -s asuuy hariulj ogch tus bolooch [1] shuudriin mongon dusal 2010-03-25 660
12761 eejuudee asuuya! [6] Zaki8 2010-03-25 2184
» Орчин үеийн Сэгс цагаан богд 157359 2010-03-25 670
12759 Хэрвээ бурхан надад боломж олговол би ээжийнхээ царайг л хармаар байна” Маралгоо 2010-03-25 917
12758 eejvvdee tuslaarai [4] LOVE24 2010-03-25 551
12757 eejudee huuhdee tosoj bnuu? [4] Мишээл 2010-03-25 721
배너신청
자생병원

배너신청