Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Муу охин

Уншсан 1059 vote 0 2010.03.03 11:33:09



Би ажлаа тарж ирээд хоол хийж эхэлтэл манай сонгино дуусчихжээ. Намайг Цэндмаа гуйнд ороход дээд сургуульд сурдаг бага охин нь чихээ таглан ном уншиж,






ээж нь юм индүүдэж байв. Хоёр тэрсхэн хүүтэй манайх гэж айлд зурагтын дуутай зэрэгцэн хүүхдийн дуу хадан чих дөжрөм чимээтэй байдгийн дэргэд эднийх номын сан шиг л нам гүм байх нь аятайхан. Тэгээд ч шүүгээ дүүрэн номтойг яана.

Намайг оронгуут гэрийн эзэгтэй хийж байсан юмаа орхин босч “Суугаач миний дүү. Аяга цай уу, чихэр ид” хэмээн сайхан загнаж, гал тогооны өрөөнөөсөө хоёр том сонгино авчирч өгөв. Тэднийд сууж энэ аятайхан зантай авгайтай ганц хоёр үг солин саатмаар байвч, гал дээр хоол тавьчихсан, бас хоёр “дайсан”-даа санаа зовох зэрэгцээд дараа л нэг тухтай айлчлах ам өгч яаран гарч билээ.

Манайх хотын захын хуучин байшинд амьдрах болсоор нилээд хэдэн сар өнгөрчээ. Хотын төвд тохитой угсармал байшинд амьдарч дассан надад энд нүүж ирсэн эхний нэг сар үнэхээр хэцүү байж билээ. Шавар шохой нь холцорч унаад гаднаас нь харахад хүчтэй үлээхэд нурчихмаар харагдах энэ навсархай байшинг эргэн тойрныхон нь “бранк байшин” гэж нэрлэнэ. Галладаг зуухтай, хонгилынхоо мухарт хориод айл дундаа жорлон, хүйтэн усны ганц цорготой, чийг ханхалсан энэ оромжинд амьдарна гэдэг өнгөрсөн зуунд ирчихсэн мэт цухал төрүүлдэг юм. Энд амьдардаг хүмүүс гэж хятадын оёдлын үйлдвэрт оёдолчин, захын жижиг наймаачин, тэтгэврийн хөгшчүүд, авгайчууд гээд дандаа ядарсан эмзэг давхаргынхан. Манай хажуу өрөөнд суудаг Цэндмаа гуайнхаас бусад хөршүүдтэйгээ би нэг л дотносч чадахгүй байлаа.

Нөхөр маань Солонгост ажил хийж амьдралаа дээшлүүлэхээр явахдаа байраа барьцаалан зээл авснаас л бүх юм эхэлсэн. Очоод л ганц хоёрхон сарын дотор зээлээ төлчихнө гээд явсан хүн чинь ажил олдохгүй байна хэмээн хэдэн сарыг өнгөрөөгөөд, дараа нь бөөр өвдлөө гэж хэвтээд ард нь үлдсэн бид гуравт мөнгө төгрөг гавьтай явуулж чадсангүй жил тойрчихсон юм. Ингээд өндөр хүүтэй зээлнээс гарахын тулд байраа зарж энд нүүж ирсэн. Ингээд амьдралаа дээшлүүлэх гэсэн биш нэг шатаар доошлуулан хотын захын энэ хуучин байшингийн хоёр өрөө оромжинд амьдрах болсон нь энэ. Манай хөршүүдээс хамгийн аятайхан айл нь Цэндмаа авгай том болсон хоёр сайхан охинтой. Харин нөхөр нь яасныг бүү мэд. Нас барсан юм уу гэрт нь зул, зураг хөрөг үзэгддэггүй, өөрөө ч тэр тухай үл ярина. Намайг заримдаа элдэвт бухимдахад тайвшруулан “Зүгээр ээ, миний дүү, чам шиг боловсролтой хүн юу алзахав. Эрүүл саруул байхад нэг л өдөр амьдрал сайхан болоод ирнэ” хэмээн намуухан дуугаар ярина.

Нээрээ л амьдрал сайхан болох байлгүй гэсэн горьдлого л намайг зоригжуулдаг байлаа. Түүнээс биш хотын захаас хар эрт хоёр хүүгээ хөтлөн автобусанд суун хотын төвд цэцэрлэгт нь өгөөд ажилдаа хожигдолгүй очих гэж дахин нэг автобусанд сууна. Тэгээд ажлын өдөр дөнгөж эхэлж байхад би гэж сульдаж гүйцсэн амьтан ажилдаа амьсгаадан очно. Орой хүүхдүүдээ цэцэрлэгээс заавал оройтож аваад манаач өвгөнд нь загнуулна. Тэгээд дэлгүүрээр орж хүнсээ цуглуулаад тор дүүрэн юмтай, хоёр хүүгээ хөтлөн автобусанд чихэлдсээр ертөнцийн мухарт байх хуучин байшиндаа ирэхэд хамар сэтлэм хахуун үнэрт чийг ханхлан угтана. Тавтай, гуравтай хоёр бандийн тоглох, хашгиралдах чимээнд хоол хийсээр орой болгоно. Үүнийг над шиг дөнгөж хорин долоотой бүсгүйн амьдрал гэхэд хэцүү.

Гэвч хүн зовлонд дасдаг юм болохоор амьдраад л байлаа. Хавар ирэхэд хүний сэтгэл бага зэрэг ч гэсэн тэнийдэг бол энд нэг л бишээ. Манай энд явган хүний ч, машины ч зам гэж үгүй тул цас хайлмагц шавар шавхайд нь гутлын өсгий шигдэн нэгшмэл муухай үнэр ханхална. Байшингаас гараад ч ёуух ганц модон сандал үгүй тул хоёр хүүхдэд минь тоглох битгий хэл хөөцөлдөөд гүйлдэх тохмын чинээ ч тэгш талбай үгүй нь бухимдал төрүүлнэ. Нөхрөөс гавьтай мөнгө төгрөг ирэхгүй л байлаа. Урьдын адил Цэндмаа эгчтэй хааяа хууч хөөрч бухимдлаа тайлдаг хэвээрээ. Хараад байтал тэдний том охин нь шөнө их оройтож ирэх бөгөөд ээж, дүү хоёртойгоо заримдаа нилээд ширүүн харилцах нь нимгэн хананы цаанаас дуулдана. Ер нь тэднийх анх танилцахад надад санагдсан шигээ тийм ч амгалан тайван айл биш гэдэг нь мэдэгдэж эхэллээ. Нэг орой хоёр хүүгээ унтуулчихаад ном уншиж хэвттэл гадаа эрэгтэй эмэгтэй хоёр хүн хэрэлдэж гарлаа. Цонхоор шагайвал Цэндмаа эгчийн том охин жийпнээс түлхэгдэн буугаад “... you, муу гичийгийн хүү” гэхчлэн чанга хараасаар орц руугаа орж хаалгаа тас хийлгэх нь дуулдав. Өндөр нуруутай, урт хөлтэй, сүмбэ шиг гоолигхон биетэй задгай хүрэн үс намируулсан тэр охин хааяа тааралдахаараа гуниглангуй харцтай гоё нүдээрээ инээмсэглэн мэндлээд л зөрдөгсөн. Уг нь харах бүрд нүд баясгам сайхан бүсгүй. Бодоод байхад ээж нь бага охин Сарангаа л анагаахад сурдаг гэж ярихаас биш Нарангийнхаа тухай барагтай бол ам нээдэггүй нь ямар учиртайг одоо л гадарлаж эхэллээ. Харамсалтай юм. Тийм сайхан ээжийн ийм сайхан охин ингэж явах гэж дээ. Би санаа алдаад гэрлээ унтраалаа. Хэд хоногийн дараа бас л гадаа бөөн дуу шуу болж манай байрныхан тэр аяараа л сэрцгээсэн биз. Цонхоор харвал Наранг хоёр залуу татаж чангаан баахан хэл ам болж байгаад нам болж машиндаа суун одоцгоов. Цаг шөнийн 00 өнгөрч байлаа. Энэ удаад хэрүүл гэрт нь үргэлжлэв. Ээж нь бодвол улс амьтнаас зовоход яадаг юм гэсэн бололтой. Нарангийн дуу хадаад явчихлаа.
-Та нарын сайн сайхан нэр төрийг би бузарлаад байна уу? Аргагүй ээ, та хоёр чинь над шиг бузар амьтад биш. Ичихээс яахав. Хоёулаа эрдэм номын мөр хөөсөн ёс суртахуун ярьсан, яавал хүнд сайн сайхан харагдахав гэж ядсан улсууд. Гэхдээ миний авчирсан бузар мөнгөөр амьдардагтаа ичихгүй ээ. Би энэ өмхий нүхнээс чинь яваад өгч чадна. Гэхдээ би муу ч гэсэн, муухай ч гэсэн та хоёрыг далан мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ гэж өрөвдөх сэтгэл надад байдаг юм. Ээжээ, та намайг энэ хажуугийн хүүхэнд юу гэж ярьсан бэ. Эсвэл яачихсан хүүхэд ийм байдаг юм. Сайн сайхан хүн болгох гэж яаж ч улайгаад дийлэхгүй юм гээд л бөөн зовлон тоочсон уу. Алив Сараа босоод ир, юундаа муухай хараав, би чиний төлбөрийг төлдөггүй юу. Чи амьдралын ухаан суухгүй бол анагаахын дээд төгсөөд эмчийн диплом аваад л сайхан амьдрана гэвэл гонж мэдэв үү гэхчилэн баахан агсам тавьж байгаад чимээгүй боллоо. Маргааш нь ажил тарсны дараа Цэндмаа эгч тавагтай хуушуур барьсаар манайд гэмшингүй царайлан орж ирлээ. Тэгээд миний хийж өгсөн цайг оочлон санаа алдаж:

-Өчигдөр манай том охин хашгичаад та нарыг унтуулсангүй юу. Эгч нь уучлал гуйх гэж явна. Хүүхдийн биеийг нь төрүүлэхээс ухааныг төрүүлэхгүй юм даа. Уг нь энэ жил их сургууль төгсч байх ёстой хүүхэд. Сургуулиа хаячихаад замаа алдаж байна. Багадаа сайн л охин байсан юм. Эгч нь энэ хүүхдийг эрдэм номтой сайн хүн болгох гээд дийлсэнгүй хэмээн зовлон ярилаа. Надтай л адилхан эх хүн, муу үр хүүхдээсээ болж энэлж зовж яваад нь би өрөвдөж байсан ч хэлэх юм олдохгүй сонсож л суулаа. Ер нь ч би хүнд элдвийг зөвлөж цэцэрхээд байх дургүй хүн л дээ. Нөгөө талаар охинд нь бүх бурууг өгч болохгүй мэт санагдаад байсан юм. Тэгээд ч хүнийг зовлонгоо ярихад нь дуугүй л сонсох шиг их дэмжлэг байдаггүйг би мэдэх юм чинь. Тэр манайд нилээн удаан сууж миний хоёр хүүг өхөөрдөж байгаад овоо тайвшраад гарлаа.
Зуны эхээр нэг орой бага хүү маань гэнэт хүчтэй халуураад сандаргав. Түргэн дуудаж үзүүлэх эм тариа авах хэрэгтэй байлаа. Ийм үед би тэсвэрлэшгүй их ганцаарддаг байв. Энэ байрныхнаасаа ганц хамгийн дотно айл хөршийнхөөс тусламж гуйхаар очлоо. Цэндмаа эгч гэртээ байсангүй. Элсэлтийн шалгалтын комисст орчихсон гэртээ бараг ирэхгүй байгаа гэж бага охин Саран нь хэллээ. Хүүхдийн эмэнд яваад өгөөч гэж би түүнээс гуйлаа. Сараа маргааш шалгалттай болохоор одоо интернетэд суух гэж байна, завтай бол яваад л өгмөөр байна гэж эвтэйхэн татгалзав. Намайг гэр рүүгээ орох гэж явтал Наран тааралдлаа. Мэндлээд зөрөх гэснээ:
-Миний дүү хоёр хүүг минь харж байхгүй юу. Бага нь халуураад эм тариа авах хэрэгтэй байна гэхэд тэр нүүр рүүгээ орж ирээд байгаа үсээ хумин арагш шидээд:
-Тэгэлгүй яахав. Харин та хүүхдүүдтэйгээ үлдсэн нь дээр байх. Би хувцсаа сольчихоод оръё гэж уриалгахан хэлэхэд .нь сэтгэл амсхийгээ ирлээ. Наран өндөр өсгийтэй гутал, бариу дэгжин цуваа сольж, пүүз, жинсэн хүрэмтэй орж ирээд эмийн жор, мөнгө аваад яаран гарч одлоо. Тэр эмийн сангаас ирээд ч гэртээ орсонгүй, том хүүг минь хооллон унтуулах зэргээр үүр цайтал хамт байж хань болсонд нь би яаж талархахаа мэдэхгүй баярлаж билээ.

Хоёр хүүг минь унтсан хойно тэр надтай цайлж суухдаа миний нүд рүү эгцлэн ширтэж:
-Эртүүд би агсам тавиад та нарыг унтуулаагүй бол уучлаарай. Би буруу замаар будаа тээж яваа хүн гэдгээ мэднээ. Гэхдээ… гээд манаа алдсанаа үсээ чихнийхээ араар хавчуулаад санаа алдаж:
-Ээж намайг муу охин л гэдэг юм. Би хоёрдугаар курст ортлоо сайн хүн байх гэж их хичээсэн. Үнэхээр их хичээсэн. Би оюутны илтгэлийн уралдаануудад дандаа шалгарч байсан. Бүх шалгалтуудаа дандаа онц өгч байсан. Ээж намайг эрдэм номтой л хүн болох юм бол сайхан амьдарна гэж сургадаг. Өөрөө ч дээд сургуульд насаараа туслах багш хийж байгаагаараа бахархдаг юм. Гэхдээ бидэн шиг ядуу хүмүүст эрдэм ном сурснаар аз жаргал ирнэ гэж үү? Энэ чинь надад бараг доромжлол юм шиг санагддаг юм. Би улс төр судлаачийн ангид сурч байсан. Философи нилээд сонирхдог байсан.А бодомж Б баримттай дүйж байвал үнэн гэдэг биз дээ? Гэснээ яриагаа таслан над руу харж:
-Миний яриа танд яршигтай санагдаагүй биз дээ гэхэд нь би:
-Үгүй ээ, яалаа гэж. Маргааш тэгээд амралтын өдөр юм чинь. Би хааяа ч гэсэн ингэж ярилцаж суух дуртай гэхэд тэр инээж:
-Тан шиг ийм сайн сонсогчтой бол яриад л баймаар санагддаг юм. Би юу гэж ярьж байлаа. Аа, тийм. Тэгэхээр “Наран их эрдэмтэй хүн болбол сайхан амьдарна” гэдгийг А бодомж гэж бодъё. Гэтэл би их сургуулийг улс төр судлаачаар төгсөөд юу хийх вэ? Намайг тэгээд магистрт сурч байж багшлахыг зөвшөөрнө гэсэн. Тэр их мөнгө надад байхгүй. Тэгээд ч багшлаад сайндаа л ээжээс арай илүү цалин авах юм байгаа биз дээ? За тэгвэл ямар нэгэн намын аппаратанд ажилд оръё гэвэл цалин багатай, тэгээд шалиг дарга нарынх нь зугаа гаргагч л болох юм байна лээ. Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү? Тэгэхээр А бодомж А баримтаар батлагдахгүй нь. Ингээд л би сургуулиа хаячихсан. Тэгээд ч намайг гуравдугаар курсэд ороход Сараа бас аравдугаар ангиа төгссөн. Хоёр оюутан охин ээжийн далан мянган төгрөгийн цалингаар хооллож, хувцаслаж, унаанд сууж, ном дэвтрээ авч эрдмийн оройд хүрнэ гэдэг жинхэнэ үлгэр байсан. Энийг ээж мэдсээр байсан мөртлөө л эрдэм сур, эрдэм сур гэнэ. Өөрөө тэр сайхан сургууль дээрээ ямар байдалтай ажилладаг гээч. Гүзээлж, хамар нь улайчихсан, хоцрогдсон, бэртэгчин өвгөн багш нарыг тэр доктор, энэ профессор оо гээд л долгиноод цайг нь зөөж, архийг нь хундагалаад л, лекцийг хуулж өгөөд яг л шивэгчин шиг. Тэгээд түүнийгээ мэдэхгүй, эрдэм номтой, боловсролтой хүмүүстэй ажиллах сайхан гэж ярина. Ой гутмаар. Та манай аавыг хаана байдаг бол гайхдаг л биз, тийм үү? Тэр чинь Сарааг төрөхөд хүү биш гэж голоод бид гурвыг хаяад явчихсан юм. Ээж маань амьдралын ямар ч ухаангүй хүн. Тэгэхэд л бүсээ чангалаад амьдралаа өөд нь татах, сургуулиас өөр газарт ажиллах боломж хайх байсан юм. Ядахдаа л Сараа бид хоёрт ажил сургаагүй. Ном унш, ном унш л гэнэ. Би сургуулиа хаячихаад солонгос айлд гэрийн үйлчлэгч хийж байхдаа харин хоол хийж, талх барьж, кимчи хүртэл дарж сурсан. Тэр айлынхныг буцсаны дараа нэг бааранд стриптиз үзүүлдэг болсон. Цалингийнх нь ахиуг бодоод л тэр. Тэгээд нуух юу байхав, гайгүй мөнгөтэй хүмүүс татаж чангаахаар нь үгүй гэхээ больсон. Шөнө бүхэн хоногоор арван мянга гээд зогсож байдаг янхан болоогүй л дээ. Та битгий тэгж бодоорой. Тэгэхдээ ингэж яваадаа би их гутардаг. Тэглээ гээд яах юм, ном уншихаас өөр юм мэдэхгүй дүүгээ, сарын цалин нь хоолондоо ч хүрдэггүй шахам мөртлөө сохроор эрдэм ном шүтсэн ээжийгээ яах юм бэ? Яая гэхэв. Тэр хоёр миний муу муухайг гайхаад олж ирсэн мөнгийг минь идэж, өмсч байгаа хүмүүс. Энэ байр, энд амьдардаг ядуу хүмүүс, шавар шавхайтай гудамж, бид хоёрыг хаяж явснаасаа хойш ганц удаа яаж байна гэж асуугаагүй эцгээ бодохоор ой гутдаг юм. Сараа сайн охин. Тэгээд яаж байна, хажуу айлынх нь хүүхэд өвдчихөөд байхад шалгалттай гээд яваад өгч байгаа юм. Өөрөө эмч болох хүн ш дээ. Эмч хүний энэрэнгүй сэтгэлийг тэр номноос олж авах юм уу? Бүү мэд. Төрсөн дүү минь болохоор өрөвдөх л юм даа. Дамдинсүрэн гуайн зохиолд гардаг “Гологдсон хүүхэн” байхгүй юу. Орчин үеийн гологдсон хүүхнүүд гэдэг чинь бид хоёр л байна гээд ширээний тавцанг гараараа үрчин суулаа. Надад хэлэх үг олдсонгүй. Худлаа сургаал хэлэлтэй нь биш. Надад түүний яриа их юм бодогдуулсан юм. Тэр инээмсэглээд:

-Сэтгэлээ онгойтол ярих сайхан юм аа. Танд л гэж хэлэхэд энэ байшин тан шиг хүний амьдрах газар биш шүү. Нөхрийнхөө явуулсан мөнгийг цуглуулж байгаад энэ оромжноос л хурдан нүүгээрэй. Энд үлдэх юм бол та бидэн шиг шаарлагдсан хүмүүсийн нэг болно гэчихээд гараад явчихсан юм. Түүнийг муу охин гэж бодож байсандаа би ч их ичиж билээ. Бага хүүгийн минь халуун буугаад хөлс нь бурзайчихсан хөөрхөн унтаж байлаа. Би оюутан байхдаа нэг философийн номноос уншаад одоо ч мартагдаагүй үлдсэн нэг үгийг эргэж санав. “Ажил мэргэжил бол мөнгө олдгоороо сайн зүйл, мөнгө нь завь худалдан авч болдгоороо сайн зүйл, завь нь далай тэнгист аялж болдгоороо сайн зүйл. Тэгвэл аялал нь юунд сайн зүйл вэ? Эрүүл мэндэд сайн зүйл. Тэгвэл эрүүл байх нь юунд сайн юм бэ? Эрүүл биетэй байх нь хүнд өөрт нь л сайн. Тэгэхээр зарим зүйлийн хувьд сайн гэгдэх нь өөрийн тусын тулд л байдаг” гэсэн үг аяндаа санаанд орж ирээд удтал нойр хулжин хэвтэж билээ.
profile 

Намар навч унадгаараа

Өвөл цас ордгоороо

Хавар ногоо ургадгаараа

Зун бороо ордгоороо

Харин би өөрөөрөө гайхуулдаг

Хүмүүс та нар юугаараа гайхуулдаг вэ ?


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2862976/483/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211102
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239073
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366395
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365038
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524006
11811 solongosoor yu gedeg ve [2] dtk 2010-03-03 1333
11810 huuhdiin bie deer ulaan yum tuurad bn [2] oyu_0201 2010-03-03 1699
11809 turshlagatai ejvvd bolon emch hvn bwal harilj tus boloch [4] odki 2010-03-03 5861
11808 Бүсгүй таны гоо сайханд OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-03-03 683
11807 ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! [1] england75 2010-03-03 787
11806 잡채 hylbarhan bogood amttai hiih arga zaaj ogooch eejuudee [5] 사랑해... 2010-03-03 5599
11805 hatig ??? [3] kooko 2010-03-03 2375
11804 musuur illeg hiih [1] maralmaa&MARALMAA 2010-03-03 2150
11803 YARALTAI HARIULJ TUSLAACH [5] einj 2010-03-03 1070
11802 ИТГЭХГҮЙ БОЛ ОРООД ҮЗ. [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-03 1027
11801 asyylt bna [4] kis 2010-03-03 1010
11800 ЭНЭ ҮНЭН ҮҮ ..САНАЛАА ХУВААЛЦААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-03 680
11799 Odriin mend eejuudee. Gereer huuhed harna marlaa247 2010-03-03 602
11798 HELLOGOOS ASUUYA? [2] martuuzai 2010-03-03 900
11797 Цэцэгсийн нууц [1] ЗАЯА 2010-03-03 3384
» Муу охин ЗАЯА 2010-03-03 1059
11795 EEGVVDEDEE SAIHAN MEDEE [1] ARENA 2010-03-03 1352
11794 bube2010t [1] Tengerlegbvsgvi 2010-03-03 780
11793 huuhdiig jibhnees ni herhen garagah be [1] maralmaa&MARALMAA 2010-03-03 1150
11792 elgemsuu emchees asuuh zuil bna tuslaach [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-02 1327
11791 hi. oroin mend busguichuudee.asuuh uym bna aa. [2] kor99 2010-03-02 1349
11790 emch naraa [2] OUYNTYLXYYR 2010-03-02 1073
11789 6 sartai vvhdiinhee gadaag pasportiig awah gesiin [1] odki 2010-03-02 1002
11788 bube2010 idtei busguid,mon zovlolgoo ogson busguichuudde bayarlala [1] purewsuren 2010-03-02 1058
11787 МАРТ БОЛЛОО ЭНХЗАЯА ХААЧЧИXВАА ?????????? [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-02 1359
11786 hamag Mongol kargo haana baidagiig heleed ogooch [2] 012345 2010-03-02 3584
11785 ertuntsiin 3 tsagaan gj yu vE?heleed uguuch??/ [9] maralmaa&MARALMAA 2010-03-02 13550
11784 solongos heliig bichgiin, durem helzuin talaas sain surmaar bnaa [3] purewsuren 2010-03-02 2366
11783 7-Р ШУГАМ 748-Р ГОО САЙХАН БАРИА ЗАСАЛ [1] 이슬.Исир(Салон) 2010-03-02 738
11782 HERPALIFE zardag hunii utas bicheed uguuch [2] manuka 2010-03-02 1092
11781 ХУРИМЫН БИЧИГ БАРИМТ [5] eej mini 2010-03-02 891
11780 ХЭРВЭЭ ОРОЙТОЖ ХҮҮХЭД ГАРГАВАЛ ИЙМ Л ......... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-02 1180
11779 asuult asuult asuult??? [1] bomboorei 2010-03-02 827
11778 hi eejuudee. Oroin mend hurgei [3] marlaa247 2010-03-02 992
11777 yaraltai helj ogch tuslaach [2] tmama 2010-03-02 894
11776 G-1 viza-nii talaar asuult bn. yaraltai helj ogooch [2] tmama 2010-03-02 994
11775 OHUI албан ёсны борлуулагч ХээХуа Салон peace44 2010-03-02 888
11774 eejuudees asuuy [5] 사랑해... 2010-03-02 1955
11773 helj ogooch! [1] msvk 2010-03-02 897
11772 aziin udurlugt sagsan bumbugiin temtseen bolox gej baigaa tul ta bvxen urgunuur oroltsoxiig urij baina bolor-tuya 2010-03-02 1023
11771 D4 viza-iig G1 viza-eer soliulsan hun bn uu [4] tmama 2010-03-02 1124
11770 Medeh hun bna uu helj ogooch! [1] msvk 2010-03-02 808
11769 helnii beltgeld suuj bgaad torson hun bn uu. asuuh yum bn aa [1] tmama 2010-03-02 749
11768 heleed ogooch ??? [3] uilhai 2010-03-02 1038
11767 utasnii dugaariig ni medeh hun bnauu [1] babyma 2010-03-02 1172
배너신청
자생병원

배너신청