Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан

 

   Тэрбумтан гэхээр та хамгийн түрүүнд ямар хүнийг төсөөлдөг вэ? Долоо найман машин аваад уначихмаар үнэтэй зангиа зүүж, лусын дагина шиг хүүхэн дагуулж, ухаанд багтамгүй тансаг машин унасан, дээгүүр  харсан их зантай, “би би” гэсэн хүн төсөөлөгддөг байж болох юм. Амьдрал дээр энэ улиг болсон гэмээр төсөөлөлд таарах тэрбумтан гэж байхад таарахгүй тэрбумтан гэж бас байх.Жишээлэхэд, хаа явсан газраа би тэрбумтан байна харж байна уу гэж цээжээ балбаж, үргэлж олны анхаарлын төвд явдаг Дональд Трамп гэдэг тэрбумтан бий. Тэгвэл Форбс сэтгүүл 5,5 тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдэгдэхээс өмнө ийм нэртэй тэрбумтан байдгийг явцуу хүрээний цөөн хэдэн хүнээс бусад нь мэддэггүй явсан Владимир Ким гэж хүн байна. Казахстанд төрж өссөн Солонгос үндэстэн энэ хүнийг дэлхийн хамгийн баян Солонгос хүн гэж Форбс сэтгүүл албан ёсоор зарласан юм.Өөрөөр хэлбэл энэ хүн Казахстаны иргэн ч гэлээ Солонгос гаралтай болохоор Самсунг корпорацийн захирал гэх мэт Солонгосын толгой баячуудаас давж гарсан хөрөнгөтэй гэсэн үг.

Дональд Трампын талаар сонирхуулж бичээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж байхгүй болохоор В.Ким гэгч энэ нууцлаг тэрбумтны талаар сонирхуулахаар шийдэв.Ер нь их нууцлаг хүн болохоор өнгөрсөн амьдралынх нь талаарх мэдээлэл тун хомс.Ямар ч л байсан дайны үеэр Казахстанд нутаг заагдан цөлөгдөж   ирсэн Солонгосчуудын удам гэдэг нь хөдөлшгүй үнэн.ЗХУ-ын үед сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн тэрээр эвлэлийн шугамаар барилгын салбарт ажиллаж байсан гэх.Тэнд ажиллаж байхдаа хэрэгтэй хүмүүстэй дотно харьцаатай болсон нь хожим ихээхэн хэрэг болсон аж.Учир нь тэр хэрэгтэй хүмүүс нь ЗХУ задран унаж, Казахстан тусгаар улс болох үед улс төрийн өндөрлөгт гарчээ.

Ингээд Ким Солонгос угсаа гарал, нөлөө бүхий танилуудынхаа ачаар 1992-1995 онуудад “Казахстан-Самсунг” үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаад 1995 онд “Жезказганцветмет” гэдэг компанийн захирал болов. Энэ “Жезказганцветмет” гэдэг нь тухайн үедээ жилдээ 200 мянган тонн зэс хайлуулан гаргадаг асар том үйлдвэр.Зэс л хайлуулж гаргадаг ялгаатайг нь эс тооцвол манай Эрдэнэтийн үйлдвэртэй адилхан гэж болно.Ийм том үйлдвэрийн захирлаар зүгээр нэг “шалдан банди” тавигддаггүй нь ойлгомжтой.Кимийг захирал болох үед “Жезказганцветмет” тийм өндөр хүчин чадалтай атлаа арчаагүй удирдлагаасаа болж 180 сая гаруй долларын өрөнд орчихсон, дампуурлын ирмэг дээр ирээд байжээ.Иймд Казахстаны засгийн газар нь үйлдвэрийн хяналтын багц хувьцааг “Самсунг” корпорацид таван жилийн хугацаатайгаар түр шилжүүлэн өгч.Өөрээр хэлбэл Самсунгийнхан таван жилийн хугацаанд үйлдвэрийн жинхэнэ эзэд болжээ.Хариуд нь мэдээж Казахстанд багагүй зээл өгсөн нь ойлгомжтой.Ингээд энэ хугацаанд Самсунгийнхан үйлдвэрийг ажиллуулахдаа өгсөн зээлээ эргүүлэн авсан төдийгүй чамгүй ашигтай ажиллан үйлдвэрийг хөл дээр нь босгосон байна.

Таван жил өнгөрсөн 2000 он болоход тэд өөрийн мэдэлд байсан хяналтын багц хувьцаагаа Казахстаны төрд эргүүлэн өгчээ.Харин энэ үед байр сууриа ихээхэн бэхжүүлж аваад байсан Ким Казахстаны улс төрийн элитүүдэд буюу Назарбаев ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд өөрийгөө найдвартай хүн гэж ойлгуулж чадав.Үүнийхээ ачаар Казахстаны төр нь үйлдвэрийн хяналтын багц хувьцааг түүний мэдэлд шилжүүлэн өгчээ.Энэ наймааны талаар элдэв цуу яриа их байдаг.Жишээлэхэд, өөрсдөө хувьчлаад авчихвал хэл аманд орох гээд байсан нөлөө бүхий улс төрчид нийлж байгаад сайн ажиллаад, бидний хэтэвчийг зузаалаад байгаарай гэсэн нөхцөлтэйгээр тэр том үйлдвэрийн эзэн болохыг нь зөвшөөрсөн гэх.Ингээд Ким ахар богино хугацаанд хэдэн тэрбум доллараар тооцогдох хөрөнгийн эзэн болон хувирсан байна.Ажиллаж байх хугацаандаа уул уурхайн салбарт ухаалаг удирдлага хийж чадвал асар их ашиг өгч чадна гэдгийг сайн ойлгосон тул эзэн нь болсныхоо дараа үйлдвэрийг тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ орд газрыг хөгжүүлэхэд ихээхэн хөрөнгө шиджээ.

Одоогийн байдлаар 450 сая долларын хөрөнгө оруулалтыг энэ зорилгоор хийчихсэн, дараагийн таван жилд ахиад 700 сая долларыг хийх гэж байгаа аж.Өөрөөр хэлбэл үйлдвэрийн хамаг шүүсийг нь шахчихаад хаяад явж чадах байсан ч тэгсэнгүй, цааш хөгжүүлэх нь дээр гэж Ким цаад хүмүүстээ ойлгуулсан хэрэг. “Жезказганцветмет”-ийг  удалгүй “Казахмыс” гэдэг корпораци болгон өөрчилжээ. Одоогоор энэ корпорацид Жезказганы зэс хайлуулах үйлдвэр, Балхашийн уулын төмөрлөгийн үйлдвэр, Жезкентийн уулын баяжуулах үйлдвэр, Дорнод Казахстаны зэс химийн комбинат зэрэг үйлдвэрүүд багтдаг юм байна.Эндээс үзвэл Ким нь уул уурхайн салбарын ачаар хөрөнгө чинээтэй болж Казахстандаа төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох хүн гэдэг нь харагдаж байна.

Лондонгийн бирж дээр хувьцаагаа зардаг болсны ачаар Ким хөрөнгөө ганцхан өдрийн дотор хоёр дахин үржүүлээд авсан тухай нэг мэдээ сонин хэвлэлээр гарч эхэлсний дараа л ийм нэртэй тэрбумтан байдаг гэдгийг олон нийт мэдэх болжээ.Ажилчиддаа сарын 600 долларын цалин өгдөг, удирдах ажилтан нь Европт ч чамлагдахааргүй цалин авдаг, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаардаг тухайгаа Ким гуай нэг бус удаа мэдэгдэж байсан.Улмаар томоохон үйлдвэрийн дотор байдаг хулгай, өндөр үнээр эд зүйл шахдаг асуудлыг шийдсэн гэж мэдэгдэж байсан хүн.Өндөр үнээр хэрэггүй юм шахдаг асуудлыг шийдсэн байдал нь сонин.Энэ талаар товч сонирхуулъя.Эхлээд худалдан авах шаардлагатай байгаа эд зүйлсийн жагсаалтыг хангамж хариуцсан салбарынхан захиралдаа явуулна.

Үүний дараа авах үнийн дээд хязгаарыг заасан жагсаалтыг ерөнхий захирал нь батлаад хангамж хариуцсан хэлтэстээ буцаан өгдөг аж.Хангамжийнхан нь энэ жагсаалтыг аваад шууд авахаар явдаггүй үнийг зохистой болгох зорилго бүхий өөр нэг салбарт өгнө.Энэ салбарын ажилтнууд нь заасан үнэнээс хямд боловч чанар адил бүтээгдэхүүн нийлүүлж чадах хүний эрэлд гардаг.Тэгээд илүү гарсан үнийн зөрүүнийхээ талыг нь цалингийн урамшуулал болгож авдаг бол үлдсэн талыг нь үйлдвэр нийгмийн асуудалд зарцуулахаар авч үлддэг аж.Энэ зарчмын ачаар ноён Кимийн үйлдвэрүүд чамлахааргүй их мөнгө хэмнэдэг болсон гэх.Манай томоохон үйлдвэрүүд энэ арга барилыг туршаад үзэхэд илүүдэхгүй л байх.

Ноён Кимийн удирддаг үйлдвэрүүд нь өнгөрсөн жилд гэхэд л 800 сая гаруй долларыг татвар суутгал хэлбэрээр Казахстаны төсөвт оруулсан гэхээр ер нь их сайн, бараг гэгээрсэн хүний дүр төрх харагдаж байгаа байж болох юм.Гэвч юм болгон хоёр талтай байдаг нь ертөнцийн жам.Тэгэхээр магтсан бус шүүмжилсэн эх сурвалжууд энэ эрхмийн талаар юу гэж байгааг дурдах хэрэгтэй биз.Юуны өмнө мань хүнийг тэр их хөрөнгийг эрийн сайндаа бус харин зүй бус арга ашиглан авсан гэж буруутгаж байдаг.

Цаашилбал, гэмт хэргийн том бүлэглэлүүдтэй холбоотой төдийгүй нэг овгор нь хэт томроод байхар нь Чечений хөлсний алуурчдад захиалж байгаад зурагных нь өмнө зул асаалгасан тухай нэлээд дуулиан гарсан.

Энэ бүхний үнэн худлыг нь энд тунгаах нь хэцүү ч гэлээ 5,5 тэрбум долларын асар их хөрөнгийг тойрсон энэ мэтийн дуулиан, хардалт сэрдэлт байхгүй байсан бол харин ч жинхэнэ сонирхолтой зүйл байх байсан биз. Ямар ч байсан Владимир Ким Казахстаны болон дэлхийн хамгийн баян Солонгос хүн ажээ.

Б.Бадрал


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2810559/fec/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211333
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366612
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365245
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
11406 zurhaich hun bn uu [1] anydari 2010-02-20 989
11405 Zuvluuch, eejuudee [13] tugitugi 2010-02-19 3454
11404 МОНГОЛ БҮСГҮЙГ ХИЙМЭЛ СО ХҮҮХНҮҮДТЭЙ ЗҮЙРЛҮҮЛЭМГҮЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-19 1375
11403 СОЛОНГОСТ ИРЭЭД .... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-19 1064
11402 jiremsen humuust viz ogch bgaa gej unen uu? [3] bolor ayga 2010-02-19 1237
11401 hello asuuya [3] 1113 2010-02-19 1153
11400 ЖИМОБАЙЛаас САР ШИНИЙН БАЯРын БЭЛЭГ болгож НЭГЖИЙН урамшуулал зарлаж байна open1 2010-02-19 769
11399 eejuudee zuvluguu ugch tuslaach [8] oyu_0201 2010-02-19 3303
11398 ИЙМ Л БАЙНА БҮГД БОДОХ ХЭРЭГТЭЙ БОЛЖ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-19 933
11397 ХҮҮХНҮҮДЭЭ ХАДАМ ХЭЦҮҮ БАЙНАА [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-19 1169
11396 2HVNII BOLON 1HVNII SHINE OR MATRASS VILDEWRIIN VNEER서울,경기도,인천NII HARIYA BVH GAZRUUDAD VNEGVI HVRGVVLNE 2HVNIIH250.000-265.000won1HVNIIH 210.000wonUTAS,01092947847 YAHOO HAYG(ORZARAH_KR)2HVNII ORNII URT2mORGONNI1400m*1.550m 2ynz file [1] or zarah 2010-02-19 1256
11395 иргэний харьяалалтай болох тухай шалгалтын маягтыг хаанаас харж болох вэ? [2] jiji 2010-02-19 1111
11394 HELLOGOOS ASUUYA? [5] martuuzai 2010-02-19 1260
11393 Hello ID-tai hund ... [1] Ялгуун_08 2010-02-19 1044
11392 Уур бол цөмийн бөмбөг [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-19 1162
11391 asuuya [1] niba 2010-02-19 998
11390 사라 해-d arena 2010-02-19 941
11389 BLIND DATE ariuka0211 2010-02-19 668
11388 Svmiin vnegui tsetserleg ... [7] Ялгуун_08 2010-02-19 1916
11387 Eruul mendiin aylal eruulmend 2010-02-19 1073
11386 hi.eejvvdee [3] arena 2010-02-19 1046
11385 Ээжээ таньдаа хүү нь захидал илгээж байна [4] Маралгоо 2010-02-19 1000
11384 Даанч хэгжүүн гудамжны жаал - Энэ хүүхдийн ирээдүй яанаа...? [2] Маралгоо 2010-02-19 1124
» Дэлхийн хамгийн баян Солонгос хүн буюу нууцлаг тэрбумтан ӨДРИЙН МЭНД 2010-02-19 1257
11382 iher huuhed asuuy [6] ariuka0211 2010-02-19 5043
11381 ASUUH yum bainaa [4] orangefanta 2010-02-19 1137
11380 **ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **MERILIN MONRO** salon ,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *** 010-3169-6932*** urin_a 2010-02-19 1096
11379 АНХААР МУУСАЙН СО НАР ИЙМ ӨМХИЙ САНААТАЙ [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-18 1301
11378 ЗААВАЛ ОРООРОЙ СО ХҮНТЭЙ ГЭРЛЭЖ БОЛОХГҮЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-18 1037
11377 Гэрийн эмч batsy1 2010-02-18 795
11376 hi elgemsvv bolon bvsgvichvvdees asuuh yum bna [3] uka shvv 2010-02-18 1055
11375 Elgemsuu-gees [2] orangefanta 2010-02-18 960
11374 myongdung dahi goo saihnii emneleg [1] nightwish 2010-02-18 1448
11373 АЯГА ТАВАГ УГААГЧ ШИНГЭН ХОДООДНЫ ДАЙСАН [3] 이슬.Исир(Салон) 2010-02-18 1251
11372 hey elgemsuu [1] azya 2010-02-18 939
11371 Hi eejuudee helj ugch tus bolooch.yaraltai [6] namuund 2010-02-18 1210
11370 shvd [1] arena 2010-02-18 754
11369 ИЙМ Л БАЙХ ИХ САЙХАН . [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-18 990
11368 mjgb OBM 2010-02-18 581
11367 hugzruh muuguntsurtuh gedgiig yu gej heleh uu? [3] javkhlan_s 2010-02-18 1236
11366 hi asuuy [3] bolor-tuya 2010-02-18 838
11365 heleed uguuch? [3] javkhlan_s 2010-02-18 1026
11364 hi? visa-nii talaar? [5] nisnis 2010-02-18 912
11363 boe vitamin asuuy [6] bum3 2010-02-18 967
11362 busguichuudee asuuh yum bna [2] chogchigo 2010-02-18 1116
배너신청
자생병원

배너신청