Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хуурай арьс нь залуу цагт маш сайхан толигор энхрий харагддаг боловч цагийн аясаар бусад хэлбэрийн арьснаас хурдан vрчлээтэж, амархан хогжруутдаг. Гэхдээ бусад хэлбэрийн арьснаас давуу тал нь шилжилтийн насны vед батга гардаггvй тул анхнаасаа арчилгаа авах нь маш сайн. Зарим тохиолдолд хvн тєрєхдєє хуурай арьстай тєрдєг бол зарим нь таарахгvй гоо сайхны бvтээгдэхvvн буруу хэрэглэсэн явцын дунд vvсдэг. Vvнээс гадна нарны туяаны хэт их vйлчлэл, хvйтэн агаар, салхи, шороо тоос зэрэг гадны нєлєє арьсыг маш ихээр хуурайшуулдаг. Хэрэв та хуурай арьстай бол хоол хvнсэндээ байнга жимс, сvv сvvн бvтээгдэхvvн, элэг цєцгий, зєєхий, хvнсний ногоо, єєх тос, єндєг тvлхvv хэрэглэнэ
Мєн витамины курс эмчилгээ хийлгэж, ялангуяа А витаминыг хоолны ємнє єдєрт 3 удаа ууна. Нэг эсвэл бvтэн хагас сар vргэлжлvvлж уувал vр дvн мэдрэгдэнэ. Хуурай арьс нь амархан хєгширдєг учир арчилгаа их шаарддаг. Харин арчлахдаа ямар ямар зvйлийг хориглох талаар хvргэе. Тухайлбал хлортой усны vйлчилгээ, хэт ягаан туяаны vйлчилгээ, жимсний хvчил болон найрлаганд нь ийм хvчил орсон крем хэрэглэх, арьсаа спиртээр, vнэртэй усаар цэвэр глицеринээр, одеколоноор арчихыг бvр хориглоно.
Хуурай арьсны хувьд хамгийн чухал нь тэжээл чийгшvvлэлт байдаг учир хэрэгтэй бодисыг нєхєж байнга арчилж бай. Тэжээлийн тос байнга хэрэглэн нvvрээ угаасны дараа чийгтэй арьсан дээрээ заавал тос тvрхэж байгаарай. Тэжээлийн тосноос гадна тэжээлийн болон витаминлаг маскийг 7 хоногт 2-3 удаа тавьж болдог. Мєн тослог жин сайн нєлєєтэй. Арьсыг зєв арчилсанаар хуурай байдал нь аажмаар чийглэг болж улмаар хэвийн арьсны хэлбэрт шилжиж болдог.
ТОСЛОГ АРЬС
Тослог арьс нь гялалзсан, шар vсний нvх нь єргєссєн харагддаг. Хуурай арьсыг бодвол зузаан бvтэцтэй байдаг учир хєгшрєлт удаан явагддаг. Арьсны тослогжилт ихэвчлэн єсвєр насны vед тvгээмэл илэрдэг нь бэлгийн хєгжлийн vед єєхний булчирхайн vйл ажиллагаа идэвхжиж, тосны ялгаруулалт ихэссэнтэй холбоотой. Энэ нь батганд єртєх гол хvчин зvйл болдог. Зарим тохиолдолд арьсны тослог байдал удаан жил хадгалагддаг учир зєв арчилж сурах хэрэгтэй.
Тослог арьсыг єдєрт 2-3 удаа єглєє, орой савантай бvлээн усаар угаана. Мєн усны оронд таргаар угаах эсвэл 1:1 харьцаагаар устай хольсон нимбэгний шvvсээр арчиж болдог. Нvvрээ угаасны дараа арьсыг хаттал арчиж, гэрийн нєхцєлд хийсэн єргєст хэмхний шvvс эсвэл спирт агуулсан зориулалтын тоникоор арчиж цэвэрлэнэ.
ЕРДИЙН АРЬС
Ердийн арьс нь ямар нэгэн асуудалгvй байдаг. Ийм арьстай хvнд ихэвчлэн дотоод євчлєл, бэлгийн бойжилт эсвэл буруу арчилснаас арьсны асуудал vvсдэг. Харин ердийн арьс нь мэдрэмтгий байж болдог. Ийм тєрлийн арьсыг арчлах нь цэвэрлэх, тослогийн балансыг хадгалах. Ердийн арьс нь усанд их тэсвэртэй, гэхдээ хэт их мэдрэмтгий бол сvvг 1:1 харьцаатай устай хольсон бэлдмэлээр угаавал сайн. Єглєє угаахдаа саван хэрэглэхгvй, буцалгаж єрєєний температурт хєргєсєн усаар зєєлєн шавшиж угаагаарай. Харин орой угаахдаа саван хэрэглэж болно.
ХОЛИМОГ АРЬС
Холимог хэлбэрийн арьс нь бусад арьсыг бодвол нилээд их байдаг. Ийм арьсыг арчлахад хамгийн тєвєгтэй тєдийгvй бага зэрэг хvндрэлтэй. Учир нь арьсаа хэсэг хэсгээр нь буюу хуурай, тослог арьс арчилгааны бvтээгдэхvvн зэрэг хэрэглэгддэг. Гэхдээ та ямар ч тєрлийн арьстай байсан гоо сайхны нэгэн дvрмийг марталгvй санаарай. Арьсыг нэг тєрлийн бvтээгдэхvvнээр арчлах тусам дасал болж сvvлдээ vйлчилгээ нь суларч эхэлдэг тул бvтээгдэхvvнээ сольж хэрэглэж байх нь зvйтэй.
МАНАЙ САЛОН:
☞~НҮҮРНИЙ МАССАЖ -
☞~НҮҮРНИЙ МАСК (халуун болон шавран)-
☞~ХУМС ЗАСАЛ (гоёлын хумс болон, бүх төрлийн хумс залгалт хийнэ)-
☞~СОРМУУС УРТАСГАНА (өөрийх юм шиг хийнэ)-
☞~БАРИА ЗАСАЛ (бумба тавина, хөөрж хөшөх. нурууний өвдөлт)-
☞~ГЭДЭСНИЙ МАССАЖ (тураана)-
☞~ШАРЛАГА (чих хамар хоолой , эмэгтэйчүүд)-
☞~ХӨЛНИЙ МАССАЖ (судас бүдүүрэлт, булчингын массаж)-
☞~ТОЛГОЙ БАРИНА-
ХАЯГ : МЕТРОНЫ 7-Р ШУГАМ 748 -ын 4- ГАРЦ ☎ УТАС : 010-9740-9854