Moderator: mgl_300
-Орон даяар хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр тэтгэмж авдаг хүмүүсийнхээ мэдээллийг ашиглаад хүргэнэ. Энэ нь Хүний хөгжлийн сангаас мөнгө олгох ажлыг зохион байгуулж эхэлж байна гэсэн үг. Иргэний шинэчилсэн бүртгэлийг хүлээхгүйгээр Цагаан сарын өмнө ахмадууддаа хүргэх зорилт тавьж байна. Хүний хөгжлийн сангаас олгож байгаа мөнгийг бүх хүндээ нэг дор олгоно гэж байхгүй.
-Бичиг баримтын зөрчилгүй, хэчнээн хүн байдаг бол?
-Мэдээллийн баазад бүртгэлтэй 1.3 сая хүн байдаг. Энэ нь хүн амын тэн хагас нь юм. Энэ хүмүүст 14 хоногийн дотор мөнгийг нь олгочих хүчин чадал байхгүй байна. Гэхдээ энэ мөнгийг олгох хугацаа үргэлжлээд явна. Хүмүүст 10 хоногийн дотор мөнгийг гүйцэд олгохгүй юм байна. Тиймээс цааш үргэлжлүүлэн өгч чадахгүй болжээ гэсэн ташаа ойлголт яваад байна. Айж сандрах зүйлгүй, мөнгө олгох ажил ирэх сарын нэгнээс үргэлжлэн явагдана гэж хэлмээр байна.
-Иргэд хэдхэн хоногийн дотор бүгдээрээ мөнгөө авна гээд дугаарлаад зогсохгүй байх. Ер нь хамгийн эхний ээлжинд энэ хүмүүс авах байх гэсэн тооцоо бий юу?
-Бидний тооцоолж байгаагаар эхний ээлжинд нэн түрүүнд хүүхдийн мөнгө авч байсан хүмүүс, тэтгэврийнхэн авах байх.
-Шинээр төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг олгох хэвээрээ байна гэсэн яриа гараад байсан. Энэ талаар?
-Шинээр төрсөн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл болсон хүмүүсийн 500 мянга, cap бүр хүүхдэд олгож байсан гурван мянга, улиралд олгож байсан 25 мянган төгрөгийг зогсоогоод, “Хүний хөгжил сан”-д шилжүүлсэн. Ямар тохиолдолд олгоод байна гэвэл, тухайлбал өнгөрсөн оны 12 дугаар сарын 31 -нд төрсөн хүүхдийн бичиг баримтыг онд нь багтаан бүрдүүлж чадахгүй шүү дээ. Иймэрхүү байдлаар тухайн хүүхдийн мөнгө авах эрх нь үүсээд, санхүүгийн жил дууссан тохиолдолд нөхөж олгох арга хэмжээг авч байна.