Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

БИ НҮЦГЭН ЗУРГАА .....

Уншсан 3322 vote 0 2010.01.19 13:34:25
Урын сандаа хэдэн дуутай вэ. Өнгөрсөн жил гучин дуутай гэж байсан.
-Одоо нилээн олон болсон. Гэхдээ бүх дуунууд эрэлт багатай, нийлүүлэлт ихтэй болчихсон болохоор аливаа дуу удаан хугацаанд хит болж, олныг байлдан дагуулахаа больчихсон. Үсрээд нэг сар л болж байна. Зарим дуучдынх бол явдаг л даа. Миний дуунуудын хувьд өнөөдрийг хүртэл зарим дуу маань нэг сар, долоо хоног л хит байх нь хангалттай гэж боддог.

-Дуугаа орхиод жүжиг, киноны урлаг руу “урвах” гээд байна уу?
-“Дуугаар явахаа больчихоороо кино хөөлөө” гээд сонинд бичсэн байна лээ. Тийм биш л дээ. Дуунд киноноос илүү амжилт гаргана гэдгээ мэддэг. Гэхдээ цаг хугацааны хувьд арай л болоогүй байна. Илүү их хөдөлмөрлөж, хичээллэх, сурах хэрэгтэй байна. Үнэнийг хэлэхэд анхны цомгийнхоо дууг сонсохоор үнэхээр дутуу байснаа мэдэрдэг. Анхнаасаа л дуучин, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Киноны хувьд би жүжиглэх авъяастай. Ямар ч дүрийг бүтээж чадна гэдэгтээ өөртөө итгэлтэй байдаг. Кинонд тоглох хүсэл одоо ч байгаа. Мэдээж зүгээр л нэг туслах дүр бүтээхгүй. Аль болох өөрийнхөө гаргаж чадах, үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлдэхүйц дүр бүтээхийг хичээнэ.

-Дуулаад хэдэн жил болж байгаа юм бэ?
-Дөрвөн жил болох гэж байна.

-Ер нь дуу дуулвал явмаар юм уу, кинонд тогловол явмаар юм уу. Юу гэж бодож байна?
-Дуу дуулахын тулд хүн амьдрал үзсэн байх хэрэгтэй юм байна гэж би бодсон.

-Сэтгэлээсээ дуулахын тулд уу?
-Харин тийм. Урьд нь би жаахан хүүхэд байсан учраас хийсвэрээр ч юм уу “энэ дууг дуулах ёстой” гэдэг үүднээс дуулдаг байсан. Одоо бол хайр дурлалын тал дээр бүтэлгүйтээд ч юм уу, зарим нэг зүйлийн дараа дуулахад үнэхээр өөр байгааг мэдэрсэн. Тийм болохоор дуу бол хүний өөрийн амьдрал, нөхцөл байдал, дотроос гарч байгаа тэр оргилж, шатаж байгаа зүйлтэй маш их холбоотой.

-Чиний ар талыг аав чинь үргэлж дааж явдаг гэдэг. Хэрвээ аав чинь баян биш байсан бол урлагаар хоолоо олж идэх боломж манайд бий юу?
-Байлгахын төлөө л байх хэрэгтэй шд. Монголын хувьд урлагийн үнэлэмж үнэхээр ядуу. Дээрээс нь зарим тал дээр гуйлгын, хандивын юманд их дуртай. Гэтэл дуу бүтээх гэж хүн хэдэн төгрөг гаргаж, ямар цаг хугацаа зарцуулсныг боддоггүй. Тэр нь надад заримдаа таалагддаггүй. Гэхдээ би хандивын тоглолтонд бололцооныхоо хэрээр л очдог. Чадахгүй бол чадахгүй л гэдэг. Гэтэл өнөөдөр урлагийн хүмүүс энэ нийгмийг хичнээн гоё авч явж байна. Өнөөдөр нийгэм нь хэцүү, улс төр нь бохир, зам нь муухай, агаар нь утаатай ийм үед урлагийнхан л хүмүүст гэрэл гэгээ өгч байна ш дээ. Орлого багатай, элдвээр хэлэгддэг мөртлөө л энэ нийгмийг урлагийнхан л гэрэлтүүлж байна.

-Эротик контентын зураг авахууллаа. Ямар байсан бэ?
-Ний нуугүй хэлэхэд “Монгол Контент” компанийн зүгээс нилээн олон сарын өмнөөс энэ саналыг тавьсан. Би “яагаад болохгүй гэж” гэж бодсон. Ямар ичгүүртэй, шившигтэй зүйл биш. Тэртэй тэргүй холливудын одод ч гэсэн ийм зураг авахуулдаг ш дээ. Монголчууд ч энэ талыг бас зөвөөр хүлээж авдаг болчихсон байна. Тэгээд ээж, аавдаа энэ тухайгаа хэлсэн. Би өнөөдөр 25 нас хүрсэн эмэгтэй учраас юу хийхээ өөрөө мэднэ. Харин нүцгэлсэн хойноо “хэрэггүй тэгж” гэж харамсахгүй байх хэрэгтэй. Энэ ажлыг би маш сайн бодож байж хийсэн учраас ичээд, зовоод байх зүйл алга. Харин ч бахархалтай юм шиг санагдаж байна. Гэхдээ санаа зовж байгаа нэг л зүйл байна. Намайг нүцгэлж зургаа гаргаагүй байхад л “аймаар” их залуучууд эргүүлдэг. Гэтэл одоо бүр яах бол гэдэг зүйл л санааг минь зовоож байна даа.

-Зураг авахуулахад хэр хүндрэлтэй байсан бэ?
-Би нөхцөл байдалд хурдан дасч, хүмүүстэй ойлголцож чаддаг хүн. Энэ бол миний давуу тал л даа. Тийм болохоор надад ямар ч хэцүү зүйл байгаагүй. Эхэндээ жаахан эвгүй л байсан. Ядаж байхад зурагчин маань эрэгтэй. Би чинь загвар өмсөгч биш, загвар өмсөгчийн “размертэй” ч хүн биш. Тийм байхыг ч хүсдэггүй. Би өөрөөрөө л байна. Хүмүүс үзээд өөрөө өөрийнхөөрөө л хүлээж авна биз ээ. Яахав, ихэнх залуус миний нүцгэн зургийг хараад “шатах” байх. Шалдан зураг гараагүй байхад олон хүн ярьдаг юм чинь, ийм зураг гарахад бүр ч олон хүн ярих байх. Олон боллоо гэхэд тэдэнд дунд надад таалагдах хүн байвал сайн л байна. Тиймгүй бол бас ядаргаатай л байна байх. Ер нь намайг үзэн яддаг хүмүүсээс илүү, намайг хайрладаг хүмүүс илүү олон гэж бодож байна.

-Одоо бөөн хэл ам гарах байх даа?
-Би хэл амнаас үнэхээр айдаггүй. Анх намайг манай хамаатны ах Ажнай Бат-Эрдэнэтэй холбоод бичиж байхад үнэхээр гайхаж байсан. Тийм болохоор худал зүйлийг ялгаж харах чадвартай. Гэхдээ намайг элдвээр бичих нь бас сонирхолтой санагддаг. Би хүмүүсийн сонирхлыг татаад байна шд. Тэр нь эргээд миний сонирхлыг татаад байна. Би нэгэн хэвийн амьдралд дургүй. Энэ бол амьдралын адал явдал. Магадгүй би залуу байгаа учраас ингэж бодож байж болох юм. Ирээдүйд хэн нэгэн хүнд үнэхээр хайртай болчихвол, тэр хүнтэйгээ хамт тайван амьдрахыг хүсч ч болох юм. Ямар ч байсан өнөөдөр би ийм л байна.

-Ээж, аав нь яаж хүлээж авсан бэ. Танай гэр бүлийг би их л чөлөөтэй, “ардчилсан” гэр бүл юм гэж боддог?
-Миний л шийдсэн ажил. Би ямар тэр хоёрын шалдан зургийг авахуулах гэж байгаа биш. Би өөрийнхөө зургийг л авахуулсан. /инээв/. Манай Болороогийн клип гарахад зарим хүмүүс гайхаж, зарим нь дургүйцэж хүлээж авсан. Тэгэхэд манай аав үзчихээд “гоё клип байна” гэж хэлсэн. Ээж, аав маань ийм сайхан үзэл бодолтой учраас би баярладаг. Тийм ч болохоор би өнөөдөр ийм эрх чөлөөтэй байгаа байх.

-Нарад ямар эр хүн таалагдах бол?
-Уг нь би тийм төгс төгөлдөр зүйл хүсдэг эмэгтэй биш. Надад бие хаа, царай зүс, боловсрол соёл бүх зүйл өв тэгш заяасан хүн гэж өөрийгөө боддог. Гэсэн ч “би өөрөө тийм юм чинь надад тийм хүн таарах ёстой” гэж боддоггүй. Аль болох хүнтэй зохицохыг л хичээдэг. Гэтэл бүр тэгж бодоод байхад л хүнтэй таарахгүй байна ш дээ. Тэгэхээр мэдээж нэртэй, карьертэй, боловсрол соёлтой ийм хүүхний хувьд ганцаараа байхаар заримдаа үнэхээр “яагаад” гэж боддог шүү. Тийм болохоор одоо энэ сэдвийг бүр хаяъя гэж бодож байгаа.

-Ганцаараа болоод хэр удаж байна?
-Багахан хугацаа өнгөрөхөд л хоёр жил болох гэж байна. Би хоёр жил болохоосоо өмнө найз залуутай болмоор байна. Үнэхээр өөрөө өөртөө сэтгэл хангалуун учраас болоод яваад байдаг л даа. Гэхдээ би чинь эмэгтэй хүн биз дээ. Нэг л өдөр үнэхээр үгүйлдэг байхгүй юу. Үнэхээр сөхрөөд суумаар үе гардаг. Тэр үедээ л “яагаад над шиг эмэгтэй ганцаараа яваад байгаа юм бэ” гэж боддог. Би үнэхээр олон найз охинтой. Тэгээд тэд нараасаа “би яагаад ганцаараа байгаа юм бэ” гээд асуухаар “чи үнэтэй харагдаж байна. Чи хэтэрхий тод байна. Хэтэрхий энгэр задгай хувцас өмсөж байна. Хэтэрхий зардал өндөртэй байна. Гоо сайхны бүтээгдэхүүнийхээ үнийг хэлэхэд л залуус айгаад байна” гэдэг байхгүй юу. Би уг нь хүнтэй үерхлээ гэхэд зардлаа даалгах гээгүй ш дээ. Би стиль имиж бүрдүүлэх гээд л, секси байх гээд байгаа юм биш. Миний байж байгаа л энэ.

-Тэгвэл хэтэрхий их бие даасан, хүчтэй байдал чинь залуусыг айлгаад байдаг юм болов уу?
-Харин тэгээд байгаа юм шиг байна. Хүмүүст миний том алаг нүд, тэгээд л шууд хоёр том хөх харагддаг. Тэгэхээр тэр хүнд шууд ор дэр л бодогдоно. Гэтэл “энэ эмэгтэй дотроо ямар сайхан чанаруудтай бол, юу хүсдэг бол” гэдгийг харахыг хүсэхгүй байгаа байхгүй юу. Би тэрийг үнэхээр мэдсэн. Мэдээж миний хувьд хүн намайг хараад ор дэр бодоосой гэж хүсэхгүй биз дээ. Би зүгээр л хүнийг хайрлаж, хүнээр хайрлуулахыг л хүсч байна.

-Өнөөдөр бие даасан, хүчтэй, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн эмэгтэйчүүд ганц бие байх нь олон байна. Яагаад ийм болчихов. Чи юу гэж бодож байна?
-Ний нуугүй хэлэхэд би тохирох хүнээ хайж байгаа. Хүн бүхэн л ер нь битүүхэн хайж явдаг биз дээ. Ер нь энэ нийгэмд хүмүүс хүнд итгэх итгэлгүй болчихсон юм шиг санагдаад байдаг юм. Өөр дээрээ жишээ авъя л даа. Намайг “энэ хүүхэн олны танил, олон хүн эргүүлдэг, тэгэхээр надад үнэнч байж чадахгүй дээ” гэж боддог шиг байгаа юм. Гэтэл тийм биш ш дээ. Хамгийн сүүлд найзалсан найз залуутайгаа арван сар болсон. Тэр хугацаанд үнэхээр үнэнч байж, эр хүний хүсдэг тэр бүх шинжийг агуулсан хүн байж би чадсан ш дээ. Гэтэл тэр хүн маань энэ байдал амьдралын туршид үргэлжилнэ гэж итгэж чадаагүй. Тэгээд бодоод үзэхээр итгэл л байхгүй болчихож.

-Тэгвэл Нараг ямар залуу сонгох бол?
-Намайг зоригтой залуу л сонгоно. Би угаасаа тийм зоригтой, хүчтэй залуучуудад дуртай. Бас хариуцлага хүлээх чадвартай. Одоо залуус хариуцлага хүлээхээс айдаг. Хэрвээ миний найз залуугийн араас хүүхнүүд “үхэлддэг” байвал би үнэхээр баярлана. Гэтэл эрчүүд яагаад тэгж бодохгүй байгаа юм. Аймхай. Тийм болохоор надтай зоригтой залуу л найзлана.

-Юутай ч чиний ганцаараа байгаа байдал чамайг их л бухимдуулж байгаа юм байна даа?
-Бухимдалгүй яах юм бэ. Заримдаа хүн л юм чинь хүсч байна. Тэгээд ч хүсдэг нас байна. Гэтэл болгоё гээд байхад болохгүй байна. Одоо бол тэр талаар бодохоо больж байгаа. Юутай ч зоригтой, хариуцлага хүлээх чадвартай, тодорхой хэмжээний санхүүгийн боломжтой, боловсролтой хүнийг л хайж байна. Боловсролтой гэхдээ хүйтэн биш. Халуун дулаан хүмүүс байдаг даа.

-Бэлгэнд юу авах дуртай вэ?
-Би хүнд сэтгэл гаргаж бэлэг өгөх дуртай. Хүн миний бэлдсэн бэлгийг аваад баярлахад би өөрөө бэлэг авснаас ч илүү сайхан санагддаг. Гэхдээ ний нуугүй хэлэхэд би цөөхөн бэлэг авдаг.

-Тийм үү. Би чамайг чинь сарнайн дунд хөвж байдаг юм болов уу л гэж бодоод?
-Тийм биш ш дээ.

-Монгол залуус маань мэдрэмжгүй байна уу?
-Би англи найз залуутай байсан. Тэр залуу бүр хаа байсан Гонконгоос япон руу цэцгийн дэлгүүрт захиалга өгөөд намайг 14 хоногийн турш цэцгэн дунд умбуулж байсан. Тийм байхад үнэхээр эмэгтэй хүн дурладаг юм билээ. Үнэнийг хэлэхэд Монгол залуусаас тийм романтик зүйл хүсдэг. Харамсалтай нь тийм зүйл байдаггүй. Бараг төрсөн өдрөөр ч цэцэг бэлэглэдэггүй. Жирийн үед ч гэсэн яагаад ганц ширхэг цэцэг өгч болохгүй гэж. Би тийм зүйлд үнэхээр дуртай. Ганц ширхэг цэцэг гэдэг чинь сэтгэл ш дээ. Бэлэг ч гэсэн сэтгэл. Залуус сэтгэл гээд яриад байдаг. Гэтэл сэтгэл гэдэг чинь юугаар илэрхийлэгддэг вэ гэдгийг ойлгодоггүй. Их сонин. Би тэгээд “би цэцгэнд дуртай” гээд байлтай нь биш, эсвэл “би англи залуутай үерхсэн чинь” гээд яриад байлтай нь биш.

-Нарад Монгол залуус таалагдахгүй байгаа бол гадаад нөхөртэй болчих юм биш биз?
-Гэхдээ хайртай болоод бие сэтгэлээрээ холбогдох л юм бол хаанахын хүнтэй ч суусан яадын. Ямар амьтантай сууж байгаа биш. Гэхдээ би Монгол хүнтэй суух гэж хичээдэг. Монгол залууг нөхрөөрөө мөрөөддөг. Гэтэл тийм биш бол би яах юм. Эмэгтэй хүн чинь бусдаар хайрлуулж, аз жаргал эдлэх ёстой. Тийм болохоор хэрвээ Монголоос сонголт байхгүй бол яагаад болохгүй гэж. Гэхдээ надад тийм нэг далд горьдлого байгаа. Тэр нь гадаадад сурч боловсорч байгаад хайр дурлал хөөж амжаагүй залуус төгсөөд ирнэ ш дээ. Үүнтэй холбоотойгоор нэг зүйл хэлчихвэл зарим хүн надад дургүйцэх байх. Тэр нь юу вэ гэвэл Монголд 2000 оноос хойш амьдарсан залуус гадаадад амьдарсан залуусаас илүү туйлын муу санаатай. Гадаадад байж байгаад ирсэн залуус их гэнэн байгаа нь анзаарагддаг.

Хэтэрхий их муу санаатай байж, хүн хүнд итгэхгүй байна гэдэг аюул. Хүн надад итгэхгүй байхаас илүү би хүнд итгэж чадахгүй болно гэдэг аймшигтай. Юм бүхэнд итгэхгүй, биеэ оторлож байтал хичнээн ч сайхан боломжийг алдах юм билээ мэдэхгүй шүү дээ.

-Ярилцлагыг чинь уншаад хүмүүст янз бүрийн л сэтгэгдэл төрөх байх. Уншигчдаас сэтгэгдэл авах уу. Чи юу гэж бодож байна?
-Үнэнийг хэлэхэд би интернэтийн орчин үеийн соёлтой хөл нийлүүлэн алхдаггүй. Яагаад гэвэл надад сонирхол байдаггүй. Тэгээд ч надад зав бага. Магадгүй бас сайн мэдэхгүй байдагтай ч холбоотой байж магад. Юуг нь нуухав. Өнгөрсөн тавдугаар сард Японд зугаалгаар явж байгаад хийх юм олдохгүй болохоор нь интернэтэд сууж өөрийнхөө тухай мэдээллүүдийг харсан. Хүмүүсийн сэтгэгдэл дунд магтаал, доромжлол янз бүрийн юм байгаа юм л даа. Хүмүүс миний тухай мэдээллийг цаг гарган уншиж, муулсан ч сайлсан ч сэтгэгдэл бичиж байгаа нь гоё. Гэхдээ заримдаа үнэхээр гомдмоор. “Яагаад, яагаад энэ хүн намайг ингэж бичиж байгаа юм бол, би энэ хүнд ямар муу юм хийсэн юм бол” гэж бодмоор. Тэр хүнээс би мөнгө авч клип хийлгээгүй. Би өөрөө тодорхой хэмжээгээр хөдөлмөрлөж гаргасан. Тэр үед үнэхээр гайхаад гэв гэнэт гунигтай болсон. Гэхдээ тэр хүмүүс хожим нь мэднэ л дээ. Яах гэж ч тэр хорхойд хоргүй амьтныг элдвээр хэлж байсан юм бол гэж бодох үедээ өөрөөсөө ичнэ.

-Тэгэхээр...?
-Сэтгэгдэлтэй авсан ч яадгийн. Дараа нь сонирхолтой, би хармаар байна. Хүн бүхэн заавал магтуулаад байх шаардлагагүй. Гэхдээ хүн бүхэн л тодорхой хэмжээгээр зөв амьдрахыг хичээдэг биз дээ. Би бол гоё хүн байхгүй юу. Би тэр үедээ уншаад л “юун муухай юм бэ”, гээд л эсвэл “яг ш д” гэж бодоод гаруутаа л мартчихна. Энэ бол би өөрөө өөрийгөө стрессгүй байлгаж чаддаг ганц зүйл. Гэхдээ хүн гэдэг чинь үнэндээ их арчаагүй байгаа байхгүй юу. Хүн нүүрээ нуухаар юу ч хийж чадаж байгаа юм. Тэр бол арчаагүй хүний зан л даа. Гэтэл намайг гадуур явж байхад хэн ч надтай муухай харьцдаггүй. “Чи ёстой гоё цоглог, өөрөөрөө байдаг, гоё стильтэй” гэж охид эмэгтэйчүүд, залуучууд хэлдэг. Тийм болохоор нүүрээ нуугаад янз бүрийн зүйл бичиж байгаа хүмүүс бол надад ач холбогдолтой биш. Хүн хэзээ ч бүх хүнд таалагддаггүй. Тэр боломжгүй. Тийм ч учраас би бүх хүнд таалагдаж, энхийн цагаан тагтаа болох гэж өөрийгөө зовоомооргүй байна.

-Дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа хандаад юу гэж хэлэх вэ гэдэг манай уламжлалт асуулт байдаг?
-Гадаадад байгаа хүмүүс бол Монголын хамгийн том хөрөнгө оруулагчид. Энэ улсад айл өрх бүхэн боломжийн амьдралаар амьдраад, бүгдээрээ шахуу машин унаад, зам бөглөрөөд байгаа нь улс төрийнхний хийсэн ажлын үр дүн биш байхгүй юу. Огт биш. Гадаадад ажиллаж, сурч байгаа ах дүү, амраг садангийнх нь хөрөнгө оруулалт. Үүгээр л Монгол Улс хөгжиж байна. Төрийн зөв бодлого хэрэгжээд байгаа зүйл огт байхгүй. Шал инээдтэй ш дээ, тэд бол. “Гадаадад ажиллаж байгаа хүмүүст” гээд л би одоо ямар зааж сургагч биш. Өөрөө өөрсдийнхөөрөө л амьдрах байх хүмүүс. Гэхдээ бүх хүн Монголоо гэсэн сэтгэлтэй л байгаасай. Нийгмийн бухимдалд автаад Монголоо муулах тохиолдол хэнд ч байна. Гэсэн ч бид энэ газар шороон дээр төрж өссөн болохоор энэ бүхнээ хайрлах сэтгэлтэй л байх хэрэгтэй. Хий бахархах биш, сэтгэлтэй байх л хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674822/1f1/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.19 13:36:09
*.251.203.57

profile

tsenxer

2010.01.19 13:36:55
*.140.206.2

 

ТАРГАЛАЛТ

 

Таргалалт гэж юу вэ?Хүн яагаад таргалдаг вэ?

Таргалах гол шалтгаан нь хөдөлгөөн дутагдал,их идэх,гормоны тэнцвэр алдагдах,цөөхөн тохиолдолд бодисын солилцоо алдагдах бусад шалтгаан бас болдог.

Таргалалтын гол хүчин зүйлсүүдэд:

-Генийн болон удамшлын таргалалт

-Хоолны дэглэм алдагдах,хөдөлгөөний дутагдлын улмаас үүдсэн таргалалт

-Эмийг хэтрүүлж хэрэглэснээс,их хэмжээгээр хордсоноос

-Гормоны тэнцвэр алдагдаж гэмтэснээс

Бодисын солилцооны хямрал, өөрчлөлт,хоол тэжээлээс болдог шалтгаан нь 99% болдог бол зөвхөн 1% нь элэг,бөөр,зүрхний үйл ажиллагааны эмгэг өөрчлөлтөөс болж үүддэг.Өөхний бүтэц нь биен дэх өөхний булчирхайны мөхлөгийн тоо ихдэснээс,мөн өөхний булчирхайны мөхлөг томрох нь таргалах гол хүчин зүйл болдог.

Хүний биед өөх хуритлагдах процесс нь хүнс тэжээлийн илүүдлээс болно.

1.биед хуваагдаж задардаггүй эсүүдийг бүрдүүлж үүсгэдэг

2.Ингэж бүрэлдэн бий болсон эсүүд амархан үржиж олширдог

3.Энэхүү эсүүд нь өөхний эс болон хуваагдан өөрчлөгддөг

4.Өөхний эсүүдэд  өөх тос хуримтлагддаг

-Хоолны дэглэм сахиж турах арга

-Дасгал хийж турах

-Тураах аппаратын тусламжтайгаар турах арга

-Таргалалт ба эмгэг өвчинүүд

 

ИЛҮҮДЭЛ ЖИНГ ТОДОРХОЙЛОХ

Хүний биеийн жин наслалттай холбоотой.Тухайн хүн 25 наснаас доош бол 215 ыг өндрөөс хасч тооцох,25-45 наснаас доош бол өндрөөс 110 хасч тооцно.Биеийн жин 1-5кг илүү байхад биеийн жингээ алдахад амархан.10-20кг аар илүү байх тусам өөхлөлт нь тогтворжиж жин нэмэгдэж таргалдаг.

-Хэт их хооллолт,гадуур хооллолт,хоолыг хэт хурдан идэх

-Хоолыг зажлахгүй шууд залгиж идэх

-Хооллох цаг тогтмол биш,хоолны дэглэм алдагдах

-Хоолондоо калори багатай илчлэг ихтэй хүнсний ногоо идэх

-Хоолоо нэмж идмээр байвал тэр дороо идэлгүй идсэн хоолоо жаахан шингээж байж нэмж идэх

-Хэт шарж хуурсан,тос ихтэй хоолноос татгалзах

-Хүйтэн хоолны оронд халуун хоол идэх

-Хоол идэх үедээ зурагт үзэх,ном уншихгүй байх

-Оройн хоолоо 8цагаас хэтрүүлэхгүй идэх

-Хооллохоос 30минут,мөн хоол идэж байх үедээ,хоолоо идсэнээс 1цагийн дараа ус уух.Хоолны цагаас бусад үед ус ихээр уух хэрэгтэй.

-Өглөөний цайгаа тогтмол уухгүй байх зэрэг

1.Нүүрс ус гурилан бүтээгдэхүүн таргалах гол үндэс болдог тул аль болохоор багаар хэрэглэх

2.Стресст их өртөмтгий хүмүүс хоолоо хэт их идэж хурдан таргалдаг.

-Цусны эргэлтгүй эмгэгтэй хүмүүс бодисын солилцооны хямралд хялбархан орж амархан   таргалдаг

-Кальцийн дутугдалтай хүмүүс

-Гормоны дааврын эмгэгтэй хүмүүс

-Үргэлж цус багадалттай хүмүүс 

3.Эм,эмийн бүтээгдэхүүнээс үүдсэн таргалалт

Үүнд жирэмснээс сэргийлэх бэлдмэлүүд,тайвшруулах эм,астмын эмүүд,Стеройд тарилгыг ихээр хэрэглэдэг хүмүүс амархан таргалдаг.

4.Генийн болон удамшлын тарган

-Эцэг эх 2уулаа тарган бол80%

-Эцэг эхийн хэн нэгэн тарган бол 60%

-Эцэг эх нь жирийн бол 10% байдаг гэсэн судалгаа байна.

5.Хөдөлгөөний дутагдлаас үүдсэн таргалалт

Хөдөлгөөний дутагдлаас болж илчлэг нь өөх болон хуримтлагдаж эхэлдэг.Огцом хэт их дасгал хийж,өлсөж турвал биеийн дархлаа суларч эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

Гэдэс болон бүх биен дэх зузаан өөхжсөн хэсгийг сонгон булчингийн дасгал хийж байгаатай адил өөхийг задалж чангаруулдаг бүтээгдэхүүн зөвхөн манай компанид байна.Гэдсэнд хуримтлагдсан өөхийг задлан харвингийн таргалалтын үндсийг зогсоох үйлчилгээтэй.Суларсан гэдэсийг чангаруулахын тулд өтгөнийг сайн гадагшлуулж,цус цэвэрлэн,гэдэс ходоодонд бүрэн устгал хийж цэвэрлэн,бодисын солилцоог сайжруулж өгдөг.Өөхийг задлах,хайлуулах нь бие организмын илүүдэл өөхийг өөхний холбоосын эсүүдийг султган тасалж өөхөн мөхлөгүүдийг өтгөн болон шингэнээр гадагшлуулна.Өөх хайлуулах механизм нь өөхөн мөхлөгүүдийг хөлсний сүвээр гадагшлуулдаг.

Гэдэсний таргалалтын гол шалтгаан нь дотоод эрхтэний өөхжилт юм.Дотоод эрхтэний таргалалтанд хамгийн үр дүнтэй дасгалуудад явган алхах,гүйлт,унадаг дугуй унах,усанд сэлэх зэрэг ордог ба зөвхөн гэдэсний дасгал хийвэл турна гэдэг нь буруу ойлголт.Цогц дасгал хийж турах нь чухал.Ихэнхи хүмүүс тарган хэсэгтээ дасгал хийвэл болно гэсэн буруу ойлголттой байдаг.Харвингаасаа салах гэж үргэлж ууранд ордог хүмүүс байдаг.Гэвч ууранд орсон даруйдаа биеийн жин багасавч,энэ нь өөх алга болж байгаа хэрэг биш биен дэх шингэн гадагшилж байгаа явдал юм.Гарч ирээд хоол идэхэд жин эргээд хуучнаараа заадаг учир ууранд ороход турдаг гэсэн ойлголтоо хаях нь зөв.

 

 

 

 

ХЭТ ТАРГАЛАЛТ ,ХЭТ ТУРААЛТАЙ ХОЛБООТОЙ ГРОМОН

 

1.ЛЕПТИН ГОРМОН-Цатгалан байдаг өлсөхөө мэддэггүй громон

Жнь:ходоод өвдчихнө гээд айгаад хоол идэхгүй,гэдсээ сойх

Ихэнхи монголчууд өглөөний хоол идэх дургүй байдаг.Түүнийгээ юунаас үүдэлтэй яагаад гэдгээ мэдэхгүй,тэр нь ямар үр дагаварт хүргэдгийг мэдэлгүй,зарим нь турах-DIET-дасгал, хэлбэр,биедээ анхаарч байгаа зөв алхам,дэглэм мэт ташаа ойлгон өөрийгөө хуурч цаг алдан түүндээ зохицон амьдардаг.Та өглөө хоол идэхгүй өдөр,оройн хоол идчихээд шөнийн урт цагийг өнгөрөөн өглөө угаасаа идэж заншаагүй тул мөн л алгасан алгассаар өглөөний хоол -7.00  өдрийн хоол-  12.00  оройн хоол-   18.00

шөнө-22.00 унтлаа гэж бодоход оройн 18.00 цагаас маргааш өдрийн хоол хүртэл 18цаг та өлсөж байна гэсэн үг.Хамгийн түрүүнд тархины санамжийн  систем санаж байснаа аппаратанд гэмтэл гарч хэзээ, хэдэн удаа өлссөнөө санахаа болих,андуурах,хольж гутгах зэрэг ой тогтоолтонд нөлөөлнө.Ой тогтоолт муудна гэдэг нь тархины

 хэвийн үйл ажиллагаа ачаалал,гормоны тэнцвэргүй ажиллагаанаас болж гэмтэн өөрчлөлт орохыг хэлэх ба толгой дүүрэх,өвдөх,стресст орох мөн биеийн эрхтэн системийн хамгийн ядуу сул хэсэгт дарамт болсноор тухайн эрхтэн Жнь:элэг,ходоод,зүрх,бөөр,үе мөч гм-өвчилж,гормоны тэнцвэр алдагдсанаар хөгшрөлт эрчимтэй явагддаг байна.Хөгшрөлт даамжирвал эмчлэхэд хэцүү болно.Хаана өвдөж байгаа нь мэдэгдэхгүй энд тэнд өвдөх,энергээ алдах,хүссэн спорт хийх гэж төлөвлөсөн сонирхсон зүйлээ тууштай хийж чадахгүйд хүрнэ.Лептин гормонд өөрчлөлт орсон хүмүүс хэт туранхай байдаг.

 

 

2. ГРЕЛИН ГОРМОН-өлсдөг гормон

Гэдэсний хэмжээ болчихоод байхад сэтгэл нь цаддаггүй.Байнга өлсөөд байгаа юм шиг идэх юм хайж,хүсэж, өөрийг хайна.Грелин гормонд өөрчлөлт орж тэнцвэр алдагдахад голцуу тарган байна.Энэ өөрчлөлт эрүүл бус өөрчлөлт.

3.     ИНСУЛИН ГОРМОН-Цусан дахь глюкоз,инсулины хэмжээ ихэссэнээс таргалах ба чихрийн шижин өвчин үүснэ.Тэгвэл та манай компанийн  клеар стат,виос лайф комплет, омега3, слим, энжиген, энжюбинет, клиуропил,эр-хүмүүс менс,эм-хүмүүс вүменс2 уувал гормоны алдагдлаас амархан гарч болно.

 

kh.jpg slimslim.jpg slim2.jpg

 Та эрүүлжин өөртөө итгэлтэй алхахад манай компани таны амьдралыг одооныхоос илүү сайхан өөдрөг болгоно.

энэ тухай илүү ихийг мэдье гэвэл энэ утаслуу залгаж асууна уу

                утас.... 010-5556-0363 

profile

ind

2010.01.19 14:07:42
*.230.2.158

uhaalag ohin um
profile

***Энxзaяa***

2010.01.19 16:16:38
*.170.82.4

Elgemsuu ene hen gedeg duuchin yum be?Shine jileer halit duulj bgaag ni harsan sain duulj bsan.Neg angli duug zerleg duulsan bsan.Merry christmas.Aimar sexy huvtsastai hen gedgiig ni medeed avchihval ter klipiig ni olj huuhnuuddee uzuulmeerbna.Unen goy chadvarlag duulsan bnalee.Huvtsas ni hurtel kkk.Aimar bsan.
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.19 19:16:09
*.251.203.57

ДУУЧИН  НАРА
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
10371 Nadad bas ta naraas asuuh asuult bna. [8] ***Энxзaяa*** 2010-01-19 3436
10370 asuult bnaa? [5] 김유진 2010-01-19 1853
10369 eejvvdee bodloo hubaaltsaach [10] lg123 2010-01-19 3361
10368 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1932
10367 LIRIKOS брэндийг танцуулж байна VERITE file chevon 2010-01-19 1495
10366 Арван сартай охин аав ээжийнхээ амийг аварчээ. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1703
10365 toos sorrogchnii hogiin uut hemjee hi uur uur bdag uu [4] anar.1203 2010-01-19 2021
10364 hvvhed harna 귀염토끼 2010-01-19 1320
10363 Арчлаагvй, хугарамтгай хумстай байхыг хэн хvсэх билээ? Маралгоо 2010-01-19 1491
10362 HVVHED HARNA sain eej 2010-01-19 1266
10361 muuguntsur buya antibioteknii harshiltai humuus helj uguuch [4] tamir_ls 2010-01-19 5351
» БИ НҮЦГЭН ЗУРГАА ..... [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-19 3322
10359 hi youtube deerees ym yaaj tatdag ym zaaj uguuch? [2] buleen salhi 2010-01-19 2606
10358 СОЛОНГОС НӨХРӨӨС ХЭРХЭН САЛАХ БЭ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-19 2026
10357 ariunka0211-d [1] bawka 2010-01-19 1247
10356 bankhanii batalgaa gargaj ugnu. naraadaa 2010-01-19 1013
10355 Самоса [1] Маралгоо 2010-01-19 1959
10354 Mishild honey_0203 2010-01-19 1144
10353 Нууц амрагтай болсон эр нөхрөө хэрхэн яаж буцаан өөрийн болгох вэ? [6] Маралгоо 2010-01-19 3641
10352 bairnii talaar asuuya [5] anar.1203 2010-01-19 1435
10351 2сарын 7-нд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ [5] ӨДРИЙН МЭНД 2010-01-19 1566
10350 Бариа заслын аппарат зарна. [2] batsy1 2010-01-19 1871
10349 mgl.d haytadiin horoolol bosohnee [11] manuka 2010-01-19 1886
10348 asuuh yum bnaa [1] 02020202 2010-01-19 1462
10347 11131 deh bichlegt [2] madahbadrah 2010-01-19 1101
10346 solongos nuhuruus bichig barimtaa herhen salgah ve, tuslaach [3] madney 2010-01-19 2274
10345 2010 oni elselt [1] hugjilteihuu 2010-01-18 1393
10344 25-НАСТАЙ ЭМЭГТЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1899
10343 БИ СОЛОНГОСТ ИЙМ АЖИЛ ХИЙДЭГ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1780
10342 hunii daatgalaar turj boldog yum uu [8] goodidea 2010-01-18 1576
10341 .ЭЛГЭМСҮҮ.ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1457
10340 .ТУСЛААРАЙ [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1618
10339 elgemsuu neree hezee tselgemsuu bolgochihsii^^ [9] manuka 2010-01-18 1394
10338 Амжилтанд хүрмээр байна уу? Борлуулалт хийж СУР! [1] ~ELLY~ 2010-01-18 1785
10337 Хүчтэй эмэгтэй [3] ~ELLY~ 2010-01-18 1699
10336 eejvvdee? [4] 한지원 2010-01-18 1529
10335 ДЭЛХИЙН ХҮНСНИЙ БАЙГУУЛЛАГА ХАМГИЙН ШИЛДЭГ ХООЛООР МОНГОЛ ЦАГААН ИДЭЭ ШАЛГАРУУЛЖЭЭ [1] ~ELLY~ 2010-01-18 3369
10334 Нєхєртэйгєє эвтэй байх 5 зарчим file [2] ~ELLY~ 2010-01-18 1949
10333 medeh ni helj ugnuu [3] 02020202 2010-01-18 1923
10332 elgemsuugees asuuya [3] goodidea 2010-01-18 1526
10331 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна холбоо барих утас: 01058507166 01049935599 mylog 2010-01-18 1221
10330 ТА БҮХЭН ЗӨВӨӨР ОЙЛГООРОЙ НАМАЙГ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1489
10329 asuuy [4] ariuka0211 2010-01-18 2240
10328 turuhduu nuhruu hajuudaa bailgaj boloh uu [9] goodidea 2010-01-18 2028
10327 asuuh zuil bn [5] nergui2282 2010-01-18 1805
배너신청
자생병원

배너신청