Moderator: mgl_300
Сайн байцгаануу энэ сайтыг би байнга уншдаг би бас өөрт тохиолдсон зовлонгоо та нартай хуваалцъя гэсэн юм. Би одоо 25-тай би 1 охинтой, эцэг нь охиныг 9 сартай байхад л хаяад явсан. Одоо миний охин 6 настай би тэр новшийг маш их үзэн яддаг. Тэгээд 3 жил нэг ч эр хүнийг харахгүй явсаар 3 жилийн өмнө одоогийнхоо нөхөртэйгээ танилцсан юм. Тэр маань манай охиныг өөрийн хүүхэд шигээ хайрладаг бас надад их халамжтай сайн залуу. Бид 2 цуг байхдаа үргэлж л аз жаргалтай сайхан байдаг. Найзлаад жил болоогүй байхдаа би жирэмсэн болчоод авхуулна гэсээр байгаад авхуулчихсан юм. Одоо би харамсаад үхэх гэж байна даа. Нөхөр маань 7 хоногийн өмнөөс л нэг л сонин болчихсон тураал надтай юм ч ярихгүй тэгээл байнга л утсаар яриад л яараал явна. Хүн залгахаар нь гараал ярина тэгхээр нь би өөр хүүхэнтэй болчихсон байна гээд л уур хүрээд хэрэлдээл байсан чи тархины хорт хавдартай болчихсон байна. Тэр маань 1 жилийн настай болчихсон байхад нь би өөр хүүхэнтэй болчихсон байна гээл хардаал байж байдаг өөрийгөө үзэн ядаж байна… Яагаад бурхан надад ингэж хатуурхана вэ би одоо яахын бэ дэлхий хөмрөх шиг санагдаж байна. Би яавал тэрэндээ жоохон ч гэсэн туслаж чадах бол та нар надад туслаач би тэрнийгээ харахаар л өөрийн эрхгүй уйлчаад байх юмаа, надад үнэн хэцүү байна.