Moderator: mgl_300


Сүүтэй цай

 

Хүйтэн усанд нунтаглаж нүдсэн цай давс хийж 3 минут хэр буцалгаж сүүгээр сүлж шар тос самарч болгоно. Шар тосыг цөцгийн тосоор орлуулж болно. Цайныхаа шаарыг шүүж данх савандаа уудлана. 6 л усанд 40г хуурай цай, 16-20г шар тос, хагас халбага шар тос орно.

 

Хийцтэй цай

Хийцтэй цайны гурилыг хуурах нь л хамгийн гол нууц нь болдог. Шар тос хайлсан тогоонд гурилаа цацаж үргэлж хутгах маягаар шаргал өнгөтэй болтол нь хуурна. Шар тос нь ихэдвэл гурил бөөрөнхий зуурмаг болж шаргал өнгөтэй болтлоо хуурагдахгүйг анхаарах хэрэгтэй. Хуурсан гурил дээрээ идээшүүлж тунгаасан хар цайгаа хийж сүлээд сайн самарна. Давс шар тос хийж амтална. 5 л цайнд 1аяга гурил, 20гр шар тос хийнэ.

Будаатай цай

Шар будааг угааж, усыг нь асгаад ууранд хийж нүдээд цөцгийн тосонд хуурна. /нүдэхгүй ч байж болно/ хуурч байх үедээ бага зэргийн гурил цацаж шаргал өнгөтэй болтол нь сайн хутгаж хуурна. Дээр нь идээшүүлсэн хар цайгаа шүүн хийж, сүлээд, зөөлөн гал дээр буцалгаж будаагаа болгоно. Самрах тусам цай сайхан амттай болно. Шар будаагаа нимгэн хэрчсэн хонины сүүлэнд хуурч болно. 5л цайнд 1аяга шар будаа, 1-2л сүү, цайны халбага давс, 100-150гр сүүл орно.

Цагаан будаатай цай

Шар будааны оронд цагаан будаатай цай чанаж болно. Хүйтэн усандаа нэг аяга хэр цагаан будааг угааж хийгээд буцалгаж сүлнэ. Бага зэргийн, давс, шар тос хийж самарна.

Хонины сүүлтэй цай

Нимгэн хавтгай хэрчсэн хонины сүүлийг тогоондоо хийж бага зэрэг хайрч, гурил, цулхирын гурил, будааны аль нэгийг нэмж, шаргал өнгөтэй болтол нь хуурна. Урьдчилан чанаж идээшүүлсэн хар цайг шүүж хийгээд сүлнэ. Давсаар амтлан сайтар самарна.

Борцтой цай

Үхэр, тэмээний махны борц тохиромжтой байдаг. Борцыг урьдчилан нүдэж, давтаж жижиглэж болно. Нүдэхгүй ч байж болно. Идээшүүлсэн цайгаа тунгаасны дараа борц, сүү, давс хийж буцалгана. Мөн будаатай, хийцтэй цайнд ч бага зэргийн борц хийж болно. Ийм цайг хавар уухад сайн гэдэг.

Халгайтай цай

Халгайг 4-5 салаа болтол /5-6сард/ ургасан нялх үед түүж хатаана. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд бага зэрэг хуурч, сүүтэй цайндаа хийж сайн сатарч буцалгана. Нүдсэн халгайг Зл цайнд хоолны халбагаар гурвыг хийнэ. Цайгаа мах, сүүлээр амт оруулна.

Цулхиртай цай

Цулхирын гурилыг жаахан тосонд зөөлөн гал дээр хуурч шаргал өнгөтэй болоход нь бэлэн цайгаа дээрээс нь хийж огцом буцалгаад самарна. Цайгаа сүлж бэлэн болгоод хутгаж аягална. /етгөн хэсэг нь тунаад байдаг учир/ Зл цайнд 150гр цулхирын гурил, шар тос, сүү, давсыг өөрийн дуртай хэмжээгээр нэмнэ.

Чөмөгний ястай цай

Хонины дунд чөмөгийг хугалж цайндаа хийгээд буцалгана. Ясны цайгаа сүлэхийн өмнө хийж буцалгаад дараа нь сүлнэ. Ийм цайг ядаргааны цай гэж нэрлэдэг байжээ. 1данх цайнд 1-2 ширхэг чөмөг хийвэл тохиромжтой. Будаатай, хийцтэй цайнд ч чөмөг хийж болно.

Цоргисон цай

Цайны идээг ууранд хийж маш сайн нунтаглаад шар тосонд хуурна. Сайн хутгаж хуурахдаа түлэхгүйг хичээгээрэй. Хуурсан цайн дээрээ буцалсан ус давсаа хийн олон дахин самарна. Ингэж чанасан цайг цоргисон цай гэнэ.

Банштай цай

Энэ цайг сүүтэй болон хийцтэй цайн дээр бэлтгэнэ. Сүүтэй цайн дээрээ баншаа хийн буцалгаж болгоод гал дээрээс цайгаа авч аягална. Нэг аяганд 4-5 банш хийж аягална. 2л цайнд 20 орчим банш байхаар аягална.

Хөөрцөглөсөн цай

Монголчууд хөөрцөгөнд хийж бүлсэн цайг хөөрцөглөсөн цай гэж нэрлэдэг байна. Хийцтэй цайгаа чанаад хөөрцөгөнд хийж сайтар бүлдгээрээ онцлогтой.

Битүү цай

Сайн таглаатай саванд цай, сүү, шар тос, ус, давс зэргийг бүгдийг нь нэг мөсөн хийж сайн таглаад буцалгана. Орцыг өөрийн хэрэгцээ, сонирхолдоо тохируулна.

Загасгалтай цай

Манай говийнхон энэ цайг уух дуртай. Зун, намрын цагт загасгалыг түүж хатаана. Хатаасан загасгалыг сүүтэй цай, хийцтэй цайнд хийж буцалгана. Цай буцлаад шар ногоон өнгөтэй болмогц цай бэлэн болно. Загасгал гэж бутлаг ургамал байдаг. Нунтаглахын зэрэгцээ ганц хоёр мөчрөөр нь ч хийж болдог. Зл цайнд бОгр загасгалын нунтаг, бага зэрэг шар тос, сүү, давсыг сонирхолдоо тааруулан хийнэ.

Говь гурван сайхан цай

Шаарыг шүүсэн сүүтэй цай, хийцтэй цайнд хонины хэдэн хэрчим мах , нимгэн зүссэн сүүл хийж буцалгана. Бэлэн болмогц уудалж нэг аяганд нэг хэрчим сүүл, хоёр хэрчим мах оруулан аягална.

Толгойн ястай цай

Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

Борви тойгны ястай цай

Бод малын борви, тойгны ясыг хурааж байгаад цайнд чанаж амт оруулахад эм болно гэж үздэг. Хүйтэн усанд нунтагласан идээний хамт борви, тойгны яс хийж 30 мин хэр буцалгана. Дараа нь шаар ясыг шүүж цайгаа сүлэн амтална.

Хорхоглосон цай

Цайны ус, идээ, сүү, давсыг тааруулж хийгээд сайтар самран сайр газрын өөгүй бөөрөнхий чулууг улайсган тогоотой цайнд хийж, битүү буцалгана. Мөн хонины яс хийж болно. Гурил хийж шар тос самран амтална.

Таван тансаг цай

Монголчууд таван тансагтай цай гэж цай, давс, хужир, сүү, шар тостой цайг нэрлэж байжээ. Энэ цайг одоо ч зарим нутагт хэрэглэж байна. Сүүтэй цайтай ижил чанана. Харин хужирыг 5л цайнд 1 хоолны халбагыг хийнэ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Trackback :
http://www.mglclub.com/2573264/3b9/trackback
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211395
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239302
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366750
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365277
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524313
9516 hi tsagaan mah ergeed bhiin yaj emchleh be [5] mgl_86 Dec 23, 2009 7196
9515 margan id tei xunees ? bnaa [3] mgldevochka Dec 23, 2009 1844
9514 hi eejuudee asuuya [3] skoch Dec 23, 2009 1584
9513 hi eejvvd bvsgvichvvdee [14] com-iin gar Dec 23, 2009 4978
9512 MANUKA BOLON TENGERLEGBUSGUI-D!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! [27] ***Энxзaяa*** Dec 23, 2009 2622
9511 ээжүүдээс асууя [6] ariuka0211 Dec 23, 2009 3622
9510 eejuudee huuhdiin talaar ?? [6] j and s Dec 23, 2009 1950
9509 jeonjusaa asuuya [5] anar od Dec 23, 2009 1607
9508 Hi. all Asuux zvil baina. (Internet mendchilgeenii talaar) [1] Enxriixen_99 Dec 23, 2009 2962
9507 orchuulj uguuch [1] aisui666 Dec 23, 2009 1361
9506 Ongot linz zuudeg busguichuudees? [4] jeonju-s Dec 23, 2009 3515
9505 Devancer pudr? [1] jeonju-s Dec 23, 2009 1601
9504 nudnii dusaalga? [4] jeonju-s Dec 23, 2009 3440
9503 helj ogooch [2] jird,;; Dec 23, 2009 1502
9502 helj ognouu [2] imbii Dec 23, 2009 1408
9501 Zaaj ugch tuslaach yaraltai [2] si45 Dec 23, 2009 1665
9500 devtert [4] Tengerlegbvsgvi Dec 23, 2009 1536
9499 카라.d [5] lg123 Dec 23, 2009 1813
9498 SHIDEE GUAId [2] Tengerlegbvsgvi Dec 23, 2009 1508
» СОЛОНГОСТ ЯАГААД ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ...ХАРИН Ч... Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 23, 2009 1670
9496 ЯМАР НЭГ АРГА БАЙНА УУ ТУСЛААРАЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ Dec 23, 2009 909
9495 nadad yahoo.messenger9 ugnu gesen hun [1] araada Dec 23, 2009 1132
9494 hi busguichuudee [2] araada Dec 23, 2009 1171
9493 hi eejvvdees asuuy [2] dior_875 Dec 23, 2009 1158
9492 1 mohooldosnii uneer.... [1] 19790522 Dec 23, 2009 1377
9491 manaihaar uilchiluuleerei [1] 이슬.Исир(Салон) Dec 23, 2009 1554
9490 aan zuvolson ig unsh laa solla_7 Dec 23, 2009 1142
9489 solongos mgl.iin hoorond naimaa hiideg humuust [3] manuka Dec 22, 2009 2595
9488 eejuudee huuhdiin haluun [6] jargaa 82 Dec 22, 2009 10046
9487 turmaar bna [9] jeonju-s Dec 22, 2009 3191
9486 Manaihan heleed ogooch dee suren9 Dec 22, 2009 1020
9485 asuuh yum bnaa. snudval Dec 22, 2009 999
9484 busguichuude zovlooch [3] khaliunaa_a Dec 22, 2009 1358
9483 elgemsuu-d [2] my_mongolia Dec 22, 2009 1501
9482 elgemsuud genethen Dec 22, 2009 913
9481 hee idtai hund genethen Dec 22, 2009 943
9480 mogol hel surmaar bna. [8] soyon Dec 22, 2009 1787
9479 asuuya [2] coolgirl Dec 22, 2009 1289
9478 bas l asuuya [1] shul Dec 22, 2009 1286
9477 hi zuvulguu uguuch [3] shul Dec 22, 2009 1312
9476 enhzayad [6] lg123 Dec 22, 2009 1373
9475 hi. Eejvvdee asuuya [4] 60gal Dec 22, 2009 1556
9474 em asuuy [2] ariuka0211 Dec 22, 2009 1506
9473 hi asuult so-r bicheed uguuch [3] uu_u Dec 22, 2009 1485
9472 dahiad yum asuuyaa [3] MB_SH Dec 22, 2009 1498
배너신청
자생병원

배너신청