Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ГОЁЛЫН ДААШИНЗ

Уншсан 2988 vote 0 2009.12.21 00:28:52
Жил жилийн "Гоёл" наадам хэлэх ярих сонин ихтэй болдог. Энэ жилийн топ модель хэн байх бол? Шагнал эзнээ олсон уу vгvй юу гээд л? Ton модель Д.Пvрэвсvрэнгийн хувьд "Говь" брэндийн нvvр царай болохоос гадна дэлгэцийн урлагт хvч сорилоо. Бvжгийн урлагт чамгvй авъяастайгаа харууллаа?
-“Гоёлын даашинз" кинон дээр ажиллаж байхад нэлээд ачаалалтай байсан. Их ч бужигнасан. Сvvлийн vед жvжигчнийхээ тал дээр амарч байгаа гэж хэлж болно. Моделийн тал дээр "Монгол контент" компанитай гэрээ хийж бvрэн хэмжээний эротик зураг авахууллаа. Урд нь би эротик зураг авахуулж, тvvнийгээ олон нийтэд цацуулж байгаагvй юм. Харин энэ удаа бол vнэхээр зоригтой алхам хийлээ. Тvvнээс гадна "Говь" брэндийн нvvр царай болж vндэсний vйлдвэрлэлээ сурталчилж байна. Бvжгийн шоунд ч хvч сорьлоо. Єдєр тутмын ажилд нухлагдаж байтал "Гоёл" наадам хаяанд ирчихэж. Жил жилийн энэ наадам єрсєлдєєнтэй болдог. Моделиудын хvчээ сорьдог, єрсєлддєг ганц том тэмцээн бол "Гоёл". Тийм болохоор єрсєлдєєнтэй байх ч ёстой.

-Энэ жилийн топ модель хэн байх бол?
-Манайд чадалтай, авъяаслаг моделиуд олон байна. Тэдний хэн нь ч ялж болно. Тэр энэ гэж нэр хэлэх хэцvv байна. Єрсєлдєнє. Чадалтай нь л болох байх.

-Д.Пvрэвсvрэн "Говь" компанитай олон саяын гэрээтэй ажиллаж байгаа гэж сонссон. Нууц биш бол гэрээнийхээ дvнг хэлж болох уу?
-Уучлаарай. Боломжгvй байна. Компанитай хийсэн гэрээг задруулахгvй байх vvрэгтэй. Мэдээж боломжийн гэрээ хийсэн.

-Бvрэн хэмжээний эротик зураг авахуулсан чинь олон гоо
бvсгvйчvvдийг зоригжуулж, мисс Оюунгэрэл тэргvvтэй бvсгvйчvvд ч хvч vзээд алдсан. Яагаад ийм зоригтой алхам хийх болов?

-Мэдээж хоёр тал хамтран тохиролцсоны vр дvнд ийм шийдвэрт хvрсэн. Би модель хvн юм чинь зургаа авахуулах ёстой. Єєрєєр хэлбэл энэ бол миний ажил. Мэдээж миний хувьд ч гэсэн залуу насандаа зургаа авахуулах юмсан гэж бодож байсан. Урьд нь эротик сэдэлтэй зураг авахуулдаг байсан ч, энэ бол бvтэн эротик байдлаар авахуулсан анхны зоригтой алхам. Хvн бvхэн єєр єєр vзэл бодолтой учраас заримд нь таалагдана, заримд нь таалагдахгvй байх л даа.

-Шvvмжлэл багагvй дагуулсан. Хэцvv байсан уу?
-Мэдээж шvvмжлэл ирэхийг би мэдэж байгаа. Манайхан чинь хєдєлмєр хийсэн нэгнээ доош нь хийдэг шvv дээ. Тэрэнд бол би сэтгэлийн их бэлтгэлтэй байгаа. Гэхдээ хvмvvс гоо сайхан, урлаг гэдгийг ойлгоосой. Нийгмийн хэцvv нєхцєлд гуньж гутраад явах vед урлаг гэдэг хvнд сэтгэлийн их дэм єгдєг. Тийм болохоор бага ч гэсэн нэмэр болоосой. Мэдээж шvvмжлэлийг их л тавих байх. Тэрэнд би аль хэдийнэ дасчихаж дээ. Тэгээд ч моделиудыг "Тэр нь тийм, энэ нь ийм" гээд их єєлж, биднээс их зvйл шаарддаг. Тэгж биднийг засч, чиглvvлж байгаад нь ч баярладаг. Тийм болохоор мэргэжлийн vvднээс єєгvй байхыг их хичээдэг дээ.

-Магадгvй эротик киноны санал ирвэл тоглох уу?
-Би уран бvтээлч, жvжигчин хvн. Ямар нэг уран бvтээлд тоглоно гэдэг бол миний ажил. Тийм болохоор юунд ч тоглож магадгvй.

-Монголчууд одоохондоо эротик кино хийх хэмжээнд хvрээгvй байна гэж зарим хvн ярьдаг. Энэ тал дээр юу гэж хэлэх вэ?
-Бид хэзээ тэгээд хэмжээндээ хvрнэ гээд хvлээх юм бэ. Тэр боломжид хvрэхийн тулд бид л ямар нэгэн алхам хийх хэрэгтэй шvv дээ. Жишээ нь би анх гарч ирэнгvvтээ л топ модель болчихоогvй. Эхэндээ "Гоёл" наадмаас хасагддаг байлаа. Тэгээд илvv хичээж, хєдєлмєрлєсний дvнд "Гоёл" наадамд ордог болж, яваандаа топ модель болсон. Vvнтэй л адил бид чадахгvйгээсээ эхлээд чадахаа хvртэл хєдєлмєрлєх л ёстой. Тийм болохоор хэн хийх бол гэж хvлээлгvйгээр бид хийх л хэрэгтэй.

-Тайзан дээр Пvvжээ vнэхээр бусдаас огт єєр харагддаг. Гайхалтай омог бардам санагддаг юм. Яг тайзан дээр алхаж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Яг тайзан дээр алхаж байхдаа... мэдэхгvй юм. Хєгжмєє сонсоод, тэр тайзыг эзэгнэж байгаа ч юм шиг vгээр илэрхийлэхийн аргагvй мэдрэмж тєрдєг. Тvvнээс хэзээ ч "Би одоо гурав алхаад эргэнэ, тэгж ингэж зогсоно, vзэгчдийн дунд хэн сууж байгаа бол" гэж боддоггvй. Нэгэнт єєртєє итгэлтэй байгаа учраас ямар харагдаж байгаадаа хэзээ ч санаа зовдоггvй. Ер нь тайзан дээр биеэ авч яваа байдал маань амьдрал дээрх миний vзэл бодолтой салшгvй холбоотой. Би их єєдрєг хvн. Аливаад гутраад, гуниад байх дургvй.

-Жингээ барьж, гоо сайхан бие галбираа хадгалахын тулд хоол хvнсэндээ хэр анхаарал тавьдаг вэ?
-Формондоо байхын тулд хичээж, хоол хvнсэндээ маш иханхаардаг. Би тамирчидтай адил уураг хэрэглэдэг. Тараг жимс, аарц, ааруул их хэрэглэдэг. Махан хоолыг гурав, дєрєв хоногт нэг удаа хэрэглэдэг.

-Шvvмжлэлд хэрхэн ханддаг вэ?
-Хvvхнvvд зурагтаар янз бvрийн клип гарахаар хорвоо дээр єєрєєс нь єєр хєєрхєн хvvхэн байхгvй юм шиг л муулдаг. "Энэ нь ч ийм, тэр нь ч тийм" гээд л. Яахав, эмэгтэйчvvдийн зан байх л даа. Тэгж шvvмжилж байгаа хvмvvсийг єєрийгєє нэг харчихаасай гэж боддог юм. Єєрєє хэрвээ шvvмжилж байгаа хvнээсээ "тасархай" байвал болж байна. Миний хамгийн дургvй зvйл бол хvмvvс намайг харсан юм шиг ярьж, бичдэг. Миний юу хийж, идэж ууж, хэнтэй уулзаж байгааг харсан юм шиг бичдэг нь гайхалтай санагдаад байдаг юм. Далдыг хардаг мундаг хvмvvс юм болов уу. Магадгvй тэд орон дотор хамт байсан болоод тэгж бичээд байгаа юм байлгvй. Тэр нь миний эгдvvцлийг маш их хvргэдэг. Гэхдээ би хэзээ ч тэр хvмvvсийн бичсэн шиг байгаагvй болохоор тэрний тєлєє бухимдаад ч яах юм билээ. Тэртэй тэргvй тийм зvйл болоогvй юм чинь. Нэг мэдээ гарах бvрт л "Би тэгээгvй" гээд байх ч хаашаа юм. Сvvлдээ дасдаг юм байна даа. Хvн л юм чинь заримдаа би гудмаар ямар ч хамаагvй хувцас "углаад" л гардаг. Тэр нь надад эвтэйхэн санагддаг юм. Олны шаардлагад нийцэх гээд л єдєр болгон гоёлын будалттай, цэмцгэр хувцас ємсєєд явахыг хvсдэггvй. Би ажлаа хийх vедээ зохих шаардлагаа биелvvлчихээд бусад vедээ энгийн, байгаагаараа л байхыг хvсдэг. Мэдээж хvн л юм чинь ядарна, уйлна, єлсєнє.

-Охин нь одоо хэдтэй билээ?
-Манай охин одоо зургаатай. Сургуульд орчихсон. "American school"-д орсон. Бид хоёр ээж охин гэхээсээ илvv эгч, дvv шиг л байдаг юм. Стресс ихтэй vедээ тайтгарлыг гэр бvлээсээ авдаг. Хvн чинь гэр бvлийнх нь амьдрал асуудалтай байхад ажил тєрєл нь тийм сайхан байгаад байдаггvй. Гадуур бухимдуу явж байсан ч гэр бvл нь халуун дулаан уур амьсгалтай байвал хvн сайхан тайван байдаг. Мэдээж хєгжим сонсох, найз нєхєдтэйгээ уулзах vе байна. Гэхдээ эдгээрээс гэр бvлийнхээ халуун дулаан уур амьсгалыг илvvд vздэг.

-Охин нь ээж, аав хоёрынхоо хэнийг илvv дуурайсан бэ?
-Мэдэхгvй. Хvvхэд єєрчлєгдєєд байдаг юм шиг байна лээ. Хvмvvс уг нь надтай адилхан л гэдэг юм.

-Ямар мэргэжилтэй хvн болгоё гэж бодож байна даа?
-Эцэг эхчvvд хvvхдээ "Тийм болох ёстой" гээд сонирхлыг нь харгалзахгvйгээр мэргэжил оноодог. Єсвєр насандаа хvvхдvvд аль чиглэл рvv хєгжvvлвэл илvv авъяастай байх вэ гэдэг нь тодроод ирдэг. Тийм болохоор хvvхдийнхээ авъяасыг л илvv харах байх даа.

-Урлагийн хvн болгох уу?
-Урлагийн хvн болгоно гэж хэзээ ч боддоггvй. Тогоонд нь чанагдаад цаг наргvй ажилладагийг нь мэддэг болохоор хvvхдээ хайрлаад байгаа байж магадгvй. Vнэнийг хэлэхэд би єєрийгєє "хvмvvжvvлэгч ээж" гэж хэлж чадахгvй. Охин маань эмээ євєєгийнхєє школоор л явж байгаа. Би бол тоглоход нь л хамт барбиг нь барьсан шиг л явна шvv дээ. Тєрчихєєд анх охиноо харахад хайрлах мэдрэмж тєрсєн. Тухайн vед нєхєр маань хажууд байсан. Жижигхэн охиныг минь авч ирээд надад харуулахад vнэхээр сайхан байсан. Тэр бол дахин давтагдашгvй мєч.

-Одоо ганцаарддаг уу?
-Мэдээж ганцаардалгvй яахав. Заримдаа ганцаараа баймаар, заримдаа олны дунд ормоор санагдана. Гэхдээ би сэтгэлээр унаад сvйд болдоггvй. Би баргийн юманд уйлаад байхгvй. Нулимсаа барьж тэвчихээ байсан тэр vед л уйлна. Бvр цээжинд юм бєглєрєєд ирэхийн цагт л уйлна даа. Амьдралд их бага янз бvрийн тохиолдолд итгэл алдах vе байсан л байх. Гэхдээ тэгж айхтар хvндээр гомдож байсан юм байгаагvй.

-Пvvжээ хэр сайн найз вэ. Хvний итгэлийг даахдаа ямар бол?
-Тэрийг найзууд л мэдэх байх даа. Аль болох хvнд туслахыг боддог. Єнєєдєр залуучууд нэг нэгэндээ итгэхэд их хэцvv болжээ. Хvний итгэлийг их алддаг болчихож. Гэхдээ энэ нь нийгмээс хувь хvний амьдралд нєлєєлж байгаа нєлєєлєл болов уу. Итгэлийг алдахгvй байхаас єєр аргагvй байдалд ордог ч юм уу. Яагаад гэвэл амьдралдаа байгаа сэтгэл хангалуун бус байдлаа єєртєє ашигтай зvйлийг олохын тулд бусдыг хуурах байдалд хvрдэг байх.

-Та дэлхийн загварын тайзан дээр ч гологдохооргvй модель болсон. Бардам зан тєрдєг vv?
-Мэдээж тийм зvйл байна. Монголынхоо загварын ертєнцєд тодорхой байр сууринд хvрчихсэн. Єєртєє итгэлтэй байна. Гэхдээ єєртєє ханах ч гэдэг их зангийн илрэл юм шиг ээ. Биеэ тоогоод "би"-ээр євчлєєд эхэлвэл доошоо уруудахын л эхлэл болно гэж боддог.

-Пvvжээ их л бодитой хvн шиг санагддаг?
-Би наалинхай биш ээ. Эршvvд талдаа. Тийм наалинхайтаж, аальгvйтсэн хvмvvсийг харахаар алгадаад авмаар санагдаад байдаг юм. Тиймэрхvv хиймэл зvйлд дургvй. Хvнд би их итгэл єгдєг. Магадгvй єгсєн итгэлийнхээ хариуд алддаг байж болох юм. Энэ нь миний сайхан чанар боловч нєгєє талаараа дутагдал болчихдог.

-Амьдрал болоод нийгэм итгэлээр чинь багагvй тоглосон гэдэгтээ санал нэг байна?
-Хvмvvс их итгэл алдаж байна шvv дээ. Ажил дээр ч, амьдрал дээр ч. Дотнын найз хvртэл. Би хvнд итгэмээр байгаа боловч хvмvvс итгэлийг маань даахгvй болохоор сvvлдээ хvнд итгэж чадахгvй тийм муухай байдалд хvрч байна.

-Ямар нэгэн бизнес эрхэлдэг vv?
-Одоохондоо тийм зvйл байхгvй. Гэхдээ vргэлж залуугаараа байхгvй учраас нас ахисан vедээ ямар нэгэн зvйл хийхийн тулд одооноос бэлтгэж єєр чиглэлээр суралцаж байна.

-Гадаадад явж байхдаа энийг нь эх орондоо нэвтрvvлчих юмсан гэж санaa авмаар зvйл их л байдаг байх.
-Шороотой ч гэсэн би Улаанбаатартаа амьдрах дуртай. Гадаадад амьдрах дургvй. Дэд бvтэц ярихаа больё л доо. Гадаадад бvх 00-д нь ариун цэврийн цаас байдаг. Манайд тийм биш. Хэрвээ байвал хэн нэгэн нь гарахдаа хулгайлаад аваад явчихдаг. Салфетка хангалттай байдаггvй. Наад захын ийм соёлоосоо эхлэх ёстой болов уу л гэж боддог.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2564306/2c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211353
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366648
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365249
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524262
9426 Sabhi hyamdhan zarj.... [5] bosson uu 2009-12-21 1219
9425 meddeg xvn bnyy? [3] turion 2009-12-21 1198
9424 manaid ireeree 이슬.Исир(Салон) 2009-12-21 3480
9423 asuuh ni [5] amuush 2009-12-21 982
9422 busguichuudee asuuya [4] aqua99 2009-12-21 1394
9421 АРАЙ Ч ДЭЭ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-21 1218
» ГОЁЛЫН ДААШИНЗ Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-21 2988
9419 ZUGEER L NEG OROOD UZ [1] БОЛОР2 2009-12-20 1112
9418 Тураах бүжгийн сургалт буюу DIET DANCE. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 6879
9417 Хүрэн ягаан өнгийн хоол хүнс хөгшрөлтийн эсрэг [1] mgldevochka 2009-12-20 1202
9416 LIRIKOS VERITE soo saihani baraa shine jilin belegtei set sanal bolgoj bna gunj1975 2009-12-20 1090
9415 Эхийн хайр [1] mgldevochka 2009-12-20 989
9414 hi busguichuulee asuuh zuil bn [2] startac 2009-12-20 981
9413 yaraltai tuslaach busguichuudee [9] ari08 2009-12-20 1376
9412 Жирэмсний хяналтын явцад хийгдэх шинжилгээ [2] mgldevochka 2009-12-20 3834
9411 ЯАРАЛТАЙ ХҮҮХЭДТЭЙ БОЛООРОЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-20 1327
9410 huuhed [2] ari08 2009-12-20 1040
9409 Sanaand oromgui... [1] 19790522 2009-12-20 1203
9408 medeh hvn bnuu? [4] svnstei baishin 2009-12-20 1228
9407 eejuudee tus bolooch [4] 800825 2009-12-20 1296
9406 end torson huuhed mglruu yabuulah gesen yum [3] oxinoo1 2009-12-20 1208
9405 elgemsvvd [3] 희영 2009-12-20 1088
9404 oroin mend eejvvdee [2] xeentser 2009-12-20 1158
9403 huuhdiin hoolnii jor haanaas harj boloh be [1] oxinoo1 2009-12-20 5325
9402 ASUULT BNA [3] ariuka0211 2009-12-20 1091
9401 shiri shiri venezia 2009-12-20 3226
9400 2010оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагийн хөлс 4,110вон болж нэмэгдлээ. [1] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1055
9399 LOTTE [3] tuuk6 2009-12-20 1232
9398 Janibek ,Baby_kh ,Elgemsuu bayarlalaaa [3] Маралгоо 2009-12-20 1067
9397 Сонсоод л баймаар гоё дуу юмаа^~ [3] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2009-12-20 3263
9396 ТЭНГЭРЛЭГ БҮСГҮЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-20 1165
9395 Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай *******Бясалгал, дадал******** [1] sergeg suns 2009-12-20 1812
9394 Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони" сонинг захиалан унших file [6] ӨДРИЙН МЭНД 2009-12-20 1372
9393 ta buhendee bayrlalaa. [2] 희영 2009-12-20 1073
9392 marujin elgemsvv 2t [1] 희영 2009-12-20 1116
9391 Зарим эхчvvд дэндvv хайнга байдаг [3] tuul_0724 2009-12-20 1169
9390 naiz naraa tuslaach.... [2] buurgas 2009-12-20 1237
9389 hetsuu yum be [6] amirlan1 2009-12-20 1406
9388 busguichuudee zuvluurei [7] Tengerlegbvsgvi 2009-12-20 1733
9387 elgemsuugee [2] Tengerlegbvsgvi 2009-12-20 1141
9386 solongos helnii surgalt hicheellene Batsuda 2009-12-19 1095
9385 몬골_한국 aas asuuh n...? [2] mbmmbm 2009-12-19 1764
9384 turmaar bn zuvluuch [7] OBM 2009-12-19 2550
9383 asuuh yum bna oo [4] Tengerlegbvsgvi 2009-12-19 1338
9382 busguichuudees asuuh ni [2] Tengerlegbvsgvi 2009-12-19 1273
배너신청
자생병원

배너신청