Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Үзэгчдийн алга ташилт бороо мэт нижигнэсэн "Соёлын төв өргөө"-нд нэгэн үдшийг өнгөрөөлөө. Энэ “Гайхамшигт үдэш"-ийн гол баатар нь гавъяат жүжигчин Т.Ариунаа байв.
Сурвалжлахаар очсон бид тухайн тоглолтын тайз, өнгө аяс, уран бүтээлч, үзэгчдийн сэтгэл хөдлөлийг ажиглаж суув. Мөн түүний хажуугаар тоглолтын өө сэвийг ч өнгөрөөсөнгүй.
Сурвалжлагийн эхэнд энэ талаар өгүүлэх хэрэгтэй болов. Учир нь гавъяат жүжигчин Т.Ариунаагийн тоглолтын эхлэл хэсэг нь сул байлаа. Үзэгчдэд танил болоогүй шинэ дуугаа дуулсан болоод ч тэр үү, тэдний сэтгэлийг "Ямар гоё юм бэ" хэмээн уулга алдтал нь бадрааж чадаагүй. Гэхдээ энэ бол "Гайхамшигт үдэш" тоглолтын ганцхан л сэтгэл дундуурлах зүйл байв.
Тоглолтод ирсэн үзэгчдийн дурсамжийг сэдрээж, гуниглуулж, цөсийг хөөргөсөн уран бүтээлүүд нь төд удалгүй ар араасаа цуварлаа.
Тоглолтод аавын тухай дуу ганцхан удаа эгшиглэв
Гавъяат маань тоглолтоо хоёр хэсэгт хуваажээ. Эхлээд дандаа уянгын дуунууд эгшиглэв. "Цэнхэр дурдан алчуур", "Хаврын шөнийн бодол" зэрэг эртний уран бүтээлээ ч орхиж чадсангүй. Тэрэн дундаас "Ээжий минь байвал жаргалтай" дуугаа дуулахдаа "Надаас холдоод удаагүй байгаа эгэл жирийн ээждээ зориулъя" хэмээлээ.
Дууг сонсоод зарим үзэгчийн нүдэнд нь нулимс хурж байсан ч уран бүтээлч маань огт гунигласангүй дуулав. Гэхдээ хорвоог орхисон ээждээ зориулж, дуулахдаа урсах нулимс, зангирах хоолойгоо барьж байгаа нь илт байлаа. 30 гаруй жил тайзтай, сонсогчидтойгоо хамт байсан уран бүтээлчийн хувьд үзэгчид болон тайзаа хүндэтгэсэн хэрэг биз. Мөн "Буурал аав" гэсэн уран бүтээл эгшиглэсэн нь энэ тоглолтын хувьд аавын тухай дуулсан ганцхан дуу нь байв.
Гурван өнгө зонхилов
Гавъяат жүжигчин Т. Ариунаа 20 гаруйхан насандаа эрос хатагтай болж байлаа. Хэдий “Гайхамшигт үдэш" тоглолтоо 40 насны босгон дээр үзэгчиддээ хүргэж байгаа ч эрос гэх имиж нэрээ дахин баталж чадсан юм. Тэрбээр тоглолтынхоо хувцаст голдуу хар цагаан өнгийн богино даашинз сонгожээ.
Мөн тайз нь түүний хувцастай ижилсэн өнгө нь өөрчлөгдөж байсан. Ерөнхийдөө бүжигчдийн хувцаслалт, тайзны өнгө гээд л “Гайхамшигт үдэш" тоглолтод хар, цагаан, улаан өнгө хослов. “Газар дэлхий дээр гайхамшиг гэж байдаг юм" гээд л эхэлдэг дуугаа тайзан дээр гал дунд дууллаа. Улаан гэрэл, улаан тайз, гал түймрийн зураглал гээд л үзэгчдийг гайхшируулж чадав. Үзэгчдийн гайхширал нэгээр ч дууссангүй.
Циркчин Т.Ариунаа
Гавъяат маань "Дурлал шиг асна" дуугаа алтернатив хэлбэрээр үзэгчдийн хүртээл болгов.
Мөн түүнтэй хамт Азийн амьд хөгжмийн таван шилдэг хамтлагийн нэг болох "Лемонс"-ийн дуучин Одноо дууллаа. Энэ үеэр Т.Ариунаа агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлж, үзэгчдийг гайхшируулж, бас жаахан айлгаад авна лээ. Сара Брайтманы дуулдаг "Anytime anywhere" нэртэй дуурийн аригаар мэргэжлийн дуучин болохоо харуулж чадлаа. Түүний тоглолтын хамгийн том баг нь бүжигчид байв. Дуу бүхэн дээр нь үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид зохиомжит бүжгүүдээрээ хачир нэмж байсан юм.
Бас нэгэн хачир нь Вино
Тоглолтын нэгдүгээр хэсэг дуусч, үзэгчдийг Соёлын төв өргөөний хүндэтгэлийн зааланд урив. Тэнд тансаг вино задалж, үзэгчдийг дайлах нь тэр. Хэзээний хээгүй, монгол зан хаана ч гэсэн байх юм. Олон хүний хажуугаар дайрч уух нэгэн байхад, тайван хүлээж байгаад хундага тулгах нь ч байгаа харагдана. Түүний тоглолтын тасалбар 30-50 мянган төгрөгийн үнэтэй. Мөн гал улаан өнгөтэй тасалбар нь үзэмж хийцийн хувьд ч тун өвөрмөц юм.
Тэрбээр тасалбараа гадаадад захиалж хийлгэсэн юм билээ.
Тэр үдшийн хан хүү нь гавъяат жүжигчин Х.Төмөрбаатар байв
Тоглолтын хоёрдугаар үед үзэгчид жаахан халаалттай эхлэв. Түүн дээр дарь нэмж, гал асаасан уран бүтээлч бол гавьяат жүжигчин Х.Төмөрбаатар байв. Т.Ариунааг хэнтэй хамт дуулах бол гэж сэтгэл догдлон хүлээж байсан үзэгчид ч түүний гараад ирнэ гэж төсөөлсөнгүй. Тэд "Сайн байна уу, Улаанбаатар", "Сэтгэлийн жигүүр" гэсэн дууг хослон дуулж үзэгчдийн сэтгэлийг баясгаж чадсан юм. Ийнхүү жилийн өмнөөс үзэгчдийн сэтгэл догдлон хүлээсэн гавъяат жүжигчин Т.Ариунаагийн "Гайхамшигт үдэш" өндөрлөлөө.
Т.Ариунаа: Сонсогчидтойгоо өнгөрөөсөн хоёр үдэш үнэхээр гайхамшигтай байлаа
Бид тоглолтын дараа гавьяат жүжигчин Т.Ариунаагийн сэтгэгдлийг сонслоо.
-Та ядрав уу?
-Жаахан л ядарлаа. Гэхдээ сонсогчидтойгоо өнгөрөөсөн энэ хоёр үдэш үнэхээр гайхамшигтай байлаа.
-Тоглолтоо яагаад "Гайхамшигт үдэш" гэж нэрлэх болсон бэ?
-Би ертөнцийн хамгийн сайхан зүйлийг хайр гэж боддог. Хайр тийм гайхамшигтай болохоор тоглолтоо ингэж нэрлэсэн юм. Энэ хорвоогийн эгэл жирийн нэгэн үдшийг надтай өнгөрүүлсэн сонсогчиддоо баярлалаа.
-“Гайхамшигт үдэш" тоглолт таны хэдэн жилийн хөдөлмөр байв?
-Нэг жилийн өмнөөс тоглолтондоо бэлдсэн. Тэгэхлээр бэлтгэл сайн байсан гэж бодож байгаа. Энэ тоглолтыг үзэх юмсан гээд үзэж чадаагүй хүмүүс одоо ч олон байгаа байх.
-Тэгэхлээр дахин тоглоно гэж бодож байна уу?
-Тийм ээ. Тэр талаар бодож байна. Гэхдээ одоо, яг хэзээ хаана гэдгийг нь хэлж чадахгүй байна.
-Тэгвэл уран бүтээлийн хувьд таны хийх дараагийн алхам юу байна вэ?
-Шинэ цомгийн ажилдаа орчихсон яваа. Мөн өөр төрлийн шинэ тоглолт зохион байгуулна гэсэн төлөвлөгөө бий. Гэхдээ энэ бүгдийг одоохондоо нууцламаар байна.