Moderator: mgl_300
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдвар хурдацтай тархаж байгаа учир 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг хуралдан шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ талаар мэдээлэл хийв.
Томуугийн А хүрээний /H1N1/ вирусийн халдварыг тархаахгүйн тулд ирэх 14 хоногт барааны захыг ажиллуулахгүй, олон нийтийг хамарсан бүх төрлийн үзвэр, үйлчилгээ, диско клубын үйл ажиллагааг зогсоолоо.
Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг хязгаарлан, зорчигчдын биеийн байдлыг үзэж зорчуулах, хүн тээврийн үйлчилгээнд явж байгаа автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлж байхаар боллоо.
Хот, орон нутагт зохиогдох төрөл бүрийн хурал, зөвлөгөөн, ээлжит цэрэг татлагыг 14 хоногоор хойшлуулж оюутны хотхон, дотуур байранд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэв.
14 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэг ажиллахгүй тул Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, телевизүүд хамтарч Ерөнхий эрдмийн зарим нэг хичээлийг телевизээр заах арга хэмжээ авахыг ажлын хэсэг үүрэг болголоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар улсын нөөцөөс ариутгал, цэвэрлэгээний 2 автомашин авах бол нэр бүхий хоёр аж ахуйн нэгж эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр тасралтгүй хангах үүрэг хүлээлээ.
Цэргийн клиникийн төв госпиталь, ЭНЭШТ, Ачтан-Элит, Нялхсын клиникийн сувилал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт нийт 255 ор нэмж ажиллуулан, ядуу, олон хүүхэдтэй, байнгын асаргаанд хэвтэрт байдаг, орон гэргүй хүмүүс болон жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд 1 тэрбум төгрөгийн үнэ бүхий биеийн эсэргүүцэл сайжруулах аарц, жимс зэрэг хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөхөөр боллоо.
Мөн эмзэг бүлгийн иргэдэд туслах хандивын аян өрнүүлэхийг аж ахуйн нэгж, шашны байгууллагуудад уриаллаа.
2009 оны 11 дүгээр сарын 03-ны байдлаар улсын хэмжээнд 812 хүн томуугийн А хүрээний /H1N1/ вирусээр өвчилж 5 хүн нас бараад байна. 35 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 53 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна