Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Курсийнхээ хэдэн хvvхэнтэй жаахан хов ярьж сууя гээд нэг газар ороод гарахдаа тооцоо хийх болсон чинь єнєєдvvл чинь намайг тєлєхгvй юм уу гэдэг байгаа. Тэдний нэг нь Бид чамайг урьж л байгаа юм байх гэж бодсон шvv дээ гэсэн. Би нэрэлхсэндээ тєлсєн. Гэхдээ л сонин санагдсан. Германд ямар ч тохиолдолд хvн єєрийнхєє идсэн уусныхаа мєнгийг тєлдєг. Гэтэл манайд урьсан л бол тэр нь тєлдєг юм байна л даа. Би эх орноосоо хол байсан болохоор vнэхээр тєсєєрчхєж. Тvvнээс хойш хамаагvй хамтдаа ийш тийш оръё гэхээ байсан шvv гэж билээ.
|
Vvнийг сонсоод надад олон юм бодогдов. Манай хамаатны 14 настай хvv нэг охинтой vерхдэг юм. Тэднийд байнга л мєнгєний хэрvvл гарна. Ээж нь ємсєх бандаашгvй хэвтэж юун охинсог юм. Бид чамайг тэжээх юм уу, тэр охиныг чинь бас давхар тэтгэх ёстой юм уу гэж цамнан, vглэнэ. Дvv маань хааяа надаас мєнгє гуйна. Яах гэсэн юм гэхээр найз охинтойгоо юм vзэх гэсэн юм гэнэ. Юм vзэнгээ тэр охиндоо ундаа жимс авч єгдєг бололтой юм аа. Багаар бодоход нэг удаадаа 3-4 мянган тєгрєг болно. Концерт vзэх бол талийна гэсэн vг. Сонирхоод тэр охин чинь мєнгє гаргадаггvй юм уу гэсэн чинь юу гэж дээ гэдэг байгаа. Боломж муутай айлын хvvхэд бол бодохын хэрэггvй юм байна л даа.
Хайрлаж дурлахад хvртэл мєнгє хэрэг болох юм даа. Єнєє цэвэр ариун, дахин давтагдашгvй, анхны хайр хvртэл vнэтэй л байдаг юм байна.
Миний танил хvvхэн нэг залуугийн бичиг баримтыг цэгцэлж тус болсны хариуд єнєєх нь баярласандаа хоолонд оръё гэж урьж хоёул Сєулд орсон юм байх. Гарахдаа танил маань залууд би уусан архи дарсны мєнгийг нь тєлчихье чи хоолныхоо мєнгийг тєлчих гэж. Сvvлд нь тэр залуу танилд маань би олон хvvхнvvдтэй уулзаж явсан. Чам шиг шударга бvсгvйтэй ер таарч байгаагvй. Мэдээж би урьчхаад чамаар юу боллоо гэж мєнгє тєлvvлэх вэ. Гэхдээ тийм vг сонсох сайхан байсан шvv гэж хэлсэн гэсэн.
Хараад байх нээ эр эм хоёр хамт хоол идээд ч юм уу, юм vзчихээд хэрэв эмэгтэй нь хоёулаа єєр єєрсдийнхєє мєнгийг тєлье гэвэл Монгол эр хvн нvд шууд л орой дээрээ гарч юуны тvрvvнд ямар ориг гар вэ ч гэх юм уу, эсвэл чамайг яав л гэж юун сvртэй юм матар чинь гэж бодож магадгvй. Хэрэв эр нь эмэгтэйдээ єєр єєрсдийнхєє мєнгийг тєлье гэвэл Монгол бvсгvй ямар арчаагvй амьтан бэ гэж шууд уурлах нь гарцаагvй. Бvр олны дунд онигоонд ч хийж магадгvй.
Бидний ойлгож, дадаж заншсанаар эрчvvл vргэлж найз бvсгvйчvvлийнхээ бvх зардлыг даадаг. Єнєєх нь ч тэр залууг хєлсєє урсган мєнгє олоход ганц хуруугаа ч хєдєлгєєгvй байж тэгэх ёстой мэт ханддаг, шаарддаг.
Гэвч мєнгєнд хоёр нvvр байдаггvй болохоор мєнгєтэй хvн хєгжмєє захиална гэдэг шиг.эр хvн найз бvсгvйдээ мєнгє зарж хєрєнгє оруулах болгондоо ирээдvйд хариугаа авна, хvслээ хангана, эрхэндээ оруулна гэсэн далд найдвар хvсэл тээж явдаг.
Vvнийг нь далимдуулж зарим хvvхнvvд эрчvvлийн єврийг тэмтэрч, халаасыг нь хоосолдог нь нууц биш ээ.
Миний танил хvvхэн муусайн эрчvvлийг холдуулж ойртуулж, холгож новширч байгаад жийх гоё байдаг юм гэж шулуухан хэлдэг байж билээ. Нэг блог дээр нэг хvvхэн эрчvvлийг жаахан гоожуулж байгаад зайгаа барьчих нь зvгээр гэж байсныг санаж байна. Ямар ч байлаа гэсэн ийм хvvхнvvдийг новш гэж хэлэхгvй гэж vv? Бvсгvй хvнтэй найзалж дотносоход мєнгє хэрэгтэй байдгаас л зарим эрчvvл янханд мєнгєє єгєх нь хямдхан тусдаг. Мєнгєє болоод цагаа хэмнэдэг.
Бvсгvй хvн vерхэж найзалж байхдаа найз залуугийнхаа мєнгийг хайрладаггvй бол эхнэр нь болчихоод нєхрийнхєє мєнгийг хямгадаад явна гэдэгт би л хувьдаа итгэдэггvй юм. Тєрєл л арилждаггvй юм бол.
Би бодохдоо хvн хvний мєнгийг єєрийн мэт хайрлаж, тvvнийг олох гэж гаргасан хєдєлмєрийг нь vнэлэж, хvнд тєвєг учруулахгvй байх ёстой юм шиг.
Гэвч эргэн тойрноо харахад эр хvн эмэгтэй хvнийг хайрлая л гэвэл зардлыг нь заавал даах ёстой, мєнгє олох ёстой, эхнэрээ тэжээх ёстой гэсэн ойлголт нэвт шингээстэй байх юм даа. Бvр тэжээж чадахгvй юм бол яах гэж авгай авсан юм гэж загнахыг нь яана.
Азаар Монголчууд маань дэлхийгээр нэг тэнэж нvдний ялгаа арилаад байгаа єнєє vед соёл иргэншилтэй улс орны хvмvvсийн мєнгєнд хандах хандлага, vзэл бодол биднийхээс шал ємнєє гэдгийг мэдэхээрээ нэг болсон Тэд хэлээд єгєх байлгvй дээ. Эрэгтэй эмэгтэй хvн хамт хооллочхоод хэн нь мєнгєє тєлєх ёстой вэ?.
Ер яахаараа эр хvн эмэгтэй хvнийг хайрлаж хvндэлж эхнэрээ болгохыг тєлєє идэж уухаас єгсvvлээд, автобус унаа, хувцас хунар, будаг шунх бvр дамскных нь vнийг тєлєх ёстой гэж. Жинхэнэ монгол " гvндvvгvй " эр хvн болж бvсгvй хvнийг хайрлах, энхрийлэх, дурлах, дээдлэх, баярлуулах сэтгэлтэй, хvсэлтэй тєрсєн учраас уу?
Эр эм хvн эрх тэгш гэдэг гvйсэн биш бил vv? Юугаараа ялгаатай юм.
hen ni mongotei hen ni bolomjtoi bna ter ni l hiih ajil sh de bnga hunii mongiig idej uuj amidarna gej yu bdgiin bi solongos nnohortei ch gesen mongo togrog harj suugaagui tiim bolood ch teruu nohor minii ger ornii eldew ynziin zardliig toldog ch jijig sajig idesh uush met deer bi bolomjtoi uedee bnga l mongo gargadag manai nohor ch minii ene zand l tatagdsan iimdee ch humuust ner hundtei hadmuuddaa ch ner saitai bdag.oorinnhiigoo huraaj huniihiig idlee geed neeh bayajaad giiguulsen tuhai sonsoj bgaaguil yumbna.chi hund gargah zartsuulah estoi zuilee gargawal hun chamd ter hemjeegeer chini zartsuulna gej boddog shuu.germany-n huwid ehner nohor tsug hoolond orson ch tootsoogoo tus tusd ni hiideg oron gehdee tiim bj bas arai bolku l dee
ер нь хэн нэгэн залуутай нэгэн газар оржээ гэж бодоход тооцоог зөвхөн тэр л төлөх ёстой гээд л гүрийгээд байх хэрэг үү????????????????