Moderator: mgl_300

Эрхэм бүсгүй та мөнгөнд хэрхэн ханддаг болохоо мэдэхийг хүсэж байна уу. Тэгвэл доорх сонжооноос өөрийгөө мэдэх боломжтой шүү. Одоо та доор дурдсан асуултанд "тийм" эсвэл "үгүй" гэж хариулна уу.
1. Өртэй байхаас та айдаг уу, ер нь барагдуулаагүй өр төлбөрийг "тэгж байгаад болно" гэж боддог уу?
2. Хувцас гоо сайхны бараанд санаснаас ихийг зарцуулж байна гэж танд бодогддог уу?
З. Та найз нөхөдтэйгээ ресторанд хооллож байхдаа өөрийнхөө хувийг төлөх санал тавьдаг уу?
4. Ойрын төрөл чинь танд нилээд их хэмжээний мөнгө өвлүүлэн үлдээжээ. Та маш эрчимтэй энэ асуудлыг хөөцөлдөж, холбогдох хүмүүстэй нь уулзах уу? (санхүүгийн зөвлөх, наториачин гэх мэт).
5. Та ямар тохиолдолд банкинд хэдий хэрийн хэмжээний мөнгө үлдээсэнийг мэддэг үү?
"Тийм" хариулт дийлэнх байвал
Та мөнгө дуусах үед бухимдаж, хяналтаа алдаж эхэлдэг. Тиймээс cap тутмын санхүүгийн тэмдэглэл хөтлөхийг танд зөвлөе. Үсчинд хэдийг зарцуулах, кафенд төдөөс хэтрүүлэхгүй гэх мэтээр бүгдийг тодорхой бич. Cap бүр тэмдэглэлээ шалгаж, орлого зарлагандаа дүгнэлт хий. Ингэвэл таны мөнгө урсаж байгаа тэр "хар нүхийг" мэдэх болно.
"Үгүй" хариулт дийлэнх байвал
Та дэлгүүрт орох бүртээ хатан хаан шиг өгөөмөр загнадаг. Гэвч ийм хурдаар мөнгө үрэх юм бол та удалгүй дампуурах болно шүү. Өөрийн зардлаа cap бүр жигд хувиарлан, цалин тэтгэмжээ авсны дараа дэлгүүр орох, шоппинг хийхгүй байхыг зөвлөе. Өргүй бол баян гэдэг үгийг санаж яв. Таалагдсан зүйлээ авах хүсэл хичнээн их байсан ч маргааш болтол хойшлуул. Энэ хугацаанд эргэцүүлж бодоход санаанаас гарахгүй