Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

"Эгч нь өөрөөс унасан таван хvvхэдтэй. Даанч манайд хvv тогтоогvй. Хоёр сайхан хvvгээ алдчихсан. Нэг хvv маань 37 настайдаа нас барсан. Тvvнийхээ vхэлд би өөрөө буруутай юм шиг санагдаад өөрийгөө зэмлэж амьдардаг юм. Тэр маань эмээ дээрээ өссөн, айлын ганц хvv болохоор их эрх танхи. Тэгээд л амьдралын "муухай" урсгал руу хөл тавьж, архинд орчихсон юм. Тэр vед нь би хvvгээ зөв хvлээж авч чадаагvй. "Манай удам угсаанд ийм хvн байгаагvй. Ингэж амьдарч байснаас vхсэн нь дээр" гээд л хvvгээ загнана. Нэг л өдөр хvv маань өнгөрчихсөн. Эхэндээ би итгэж чадаагvй. Миний хараал хvрчихсэн юм шиг санагдаад. Тэрнээс хойш хvvдээ буян хийж орох оронгvй хvмvvсийг харж хандаж амьдрах болсон. Эгч нь өөрийн гэсэн байр оронтой, бас ч vгvй шаггvй наймаачин байсан учраас юм, юмтай байлаа. Гэсэн ч тэр байшинд амьдрах хvн нь хорвоогоос одчихсон болохоор надад тvvний хэрэг байгаагvй, зарчихсан. Хэдэн охиныхоо буяныг эдлээд хоёр өөрөө байранд амьдарч болно л доо. Гэхдээ хvн заавал өөрийнхөө төлөө амьдрах ёстой гэж vv?..."

"Танайд хоноё" нэвтрvvлгийн баатар Ц.Тамара гуайг олон хvн санаж байгаа байх. Баянгол дvvрэг дэх нэгэн орон сууцны хонгилыг засч тохижуулаад орон гэргvй олон хvнийг өлсөж, даарахаас аварч байгаа энэ буянтай эмэгтэйнд өчигдөр зочиллоо. Чийг даасан, байгалийн гэрэл бараг тусдаггvй болов уу гэмээр бvгчим орчин биднийг угтав. Тэд зочинтой байлаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажилтнууд тэднийд ирсэн байлаа. Тэдний ирсэн нь ч учиртай. Орон гэргvй иргэдэд зориулж төсөвлөсөн 28 тэрбум төгрөгийн төсөл өнгөрсөн зургадугаар сард хэрэгжих ёстой байсан. Мөнгийг нь атгачихаад юу ч хийхгvй байгаа тэднээс учир шалтгааныг нь асуусан нийтлэл сонин хэвлэлд гарсан нь тэднийг ийнхvv "тvргэн авахуулахад" хvргэсэн бололтой юм. Ц.Тамара гуайнд тэд нэг их удсангvй, тэгсгээд явцгаалаа.

ТЭД AM БVЛ 43-УУЛАА
Эднийд нийтдээ 43 хvн нэг гэр бvл болон амьдарч байна. Хөгшин, залуу, хvvхэд бvгдээрээ Ц.Тамара гуайг ээж гэх юм. Ээжийнх нь өрөөнд эхлээд тухаллаа. Бурхан тахил, дээр vеийн бичгийн ширээ, номын сан, компьютер, хөлдөөгч, ор, сандал, сейф... Эд хогшлыг нь харахаар тvvний энэ жижигхэн өрөө унтлагынх ч юм шиг, албан тасалгаа ч юм шиг, эсвэл бvр гал тогооны өрөө гэмээр. Энэ айлан хамгийн том өрөө нь эрчvvдийнх. Нэг хананаас нь нөгөө хана хvртэл vргэлжлэх хоёр давхар нааран орон дээр тэд унтдаг. Гэрт нь зочин ирсэн учраас эрчvvд орон дээрээ яг л цэргvvд шиг эгнээд хэвтэх нь хэвтэж, суух нь суужээ. Энэ олон хvн орноосоо босчихвол тэр айл гишгэх газаргvй болох байх даа гэсэн бодол өөрийн эрхгvй төрлөө. Төмөр хаалттай жижигхэн цонхоор тусах нарны гэрэл, будэгхэн ёлтойх чийдэн хоёр өрөөг арай л гэж гэрэлтvvлэх аж. Гэсэн ч эрчvvд их хөгжилтэй. Байсхийгээд л ээжийгээ явуулна. Vvд хавьд хамгийн тохитой гэж хэлж болохоор, өөрөөр хэлбэл арай зай чөлөөтэй, хоёр том ор байрлуулсан өрөө эмэгтэйчvvд, хvvхдvvдийнх. Эмэгтэйчvvд нь их даруухан, vг дуу цөөтэй аж. Хоол хийх ээлжтэй бvсгvй том тvмпэнд дvvрэн гурил зуурч байна. Хажууд талхны гурил зуураад тавьчихаж. 60 нас дөхөж яваа Ганболд гуайн барьсан талх ямар ч дэлгvvрийнхтэй харьцуулшгvй сайхан амттай гэж Ц.Тамара гуай "онгиров".

50 КГ БУДАА TAB ХОНООД Л ДУУСДАГ
50 кг будаа, төмс эднийд ердөө тав хоноод л дуусчихдаг. Одоо байгаа хvнснийх нь нөөцийг vзэж болох эсэхийг лавлахад уриалгахан зөвшөөрлөө. 50 кг-ын шуудайтай төмс, мөн төдий хэмжээний гурил, ургамлын тос нэг vлджээ. Харин махны нөөц нэлээн байна. Нэг удаагийн хоолонд хийх махаа тус бvрээр нь хувааж нямбайлан ууталжээ. "Манайх өдөрт махан хоол гурван удаа хийж иддэг. Тийм айл ховор шvv" гэж Ц.Тамара гуай дахиад л "онгирч" байна. Хоолгvй хонож байсан өдөр тэдэнд нэг ч байхгvй гэсэн. Зургаан сарын тэтгэврээ зээлээд хоол авчихсан, дээрээс нь тэднийг ажлын байраар хангадаг байсан Хот тохижилтынхонд төсөв байхгvй болсон учраас эдний санхvv ойрдоо хvндхэн байгаа бололтой. Гэсэн ч Ц.Тамара гуай vvнд нэг их санаа зовохгvй байв. "Барс" зах дээрх захын чингэлгийн худалдагчаас нэг шуудай гурил зээлvvлээч гэхэд vгvй гэх хvн байдаггvй юм. Мөнгийг нь удаахгvй өгчихдөг, тэгээд ч тэнд биднийг танихгvй, мэдэхгvй хvн байхгvй. Заримдаа бидэнд бvр зvгээр юм өгч тусалдаг юм. Миний мундагийнх биш л дээ, энэ олон хvн байгаагvй бол хэн намайг таних вэ дээ гэж тэр ярилаа. Ц.Тамара гуайн төрсөн гурван охины нэг нь бас энд амьдардаг. "Барс" зах дээр чингэлэгтэй, наймаа хийдэг байсан тvvнээс ээж нь "Хvмvvс өлсөж байна. Мөнгө өг" гэж увуулж цувуулж авсаар байгаад одоо чингэлэг ч vгvй болгочихсон ч хэн, хэн нь vvнийг юман чинээ боддоггvй. "Охин маань эхэндээ "Та миний чингэлгийг vгvй хийлээ" энэ тэр гэдэг байсан.

Тэгэхээр нь би "Та нар надаас төрөхдөө чингэлэгтэй төрсөн юм уу. Хvмvvс өлсөж байхад хувиа хичээсэн гэдэг нь" гээд л тас загначихсан" гэлээ. "Барс" захын захирлаас хvртэл би заримдаа "Чи сейфэнд мөнгө хадгалж яах юм. Надад зээлvvл. Манай хvvхдvvд хоолгvй болчихлоо" гээд авчихдаг. Хөөрхий минь, санаа зөв байхад тус болох хvн олон байдаг юм шvv."Танайд хоноё" нэвтрvvлгээр гарснаасаа хойш би ёстой "од" болсон. Гудамжинд явж байхад хvмvvс таньчихаад тав,арван цаас өгнө. Зарим нь хоолонд оруулна. "Харанга"-ын Лхагваа хvртэл надад шоронгоос хvнээр 50.000 төгрөг гитар, дисктэй өгч явуулж байлаа" гэж хуучиллаа. Энэ гэрт амьдардаг 43 хvний 5-6 нь эмэгтэй. Бас нэг cap арай хvрээгvй нярайгаас эхлээд 17 насны найман хvvхэд бий. Саяхан есдvгээр сарын 1-нд нэг хvvхэд нь ой хvрч төрсөн өдрийг нь нижгэр тэмдэглэцгээсэн гэсэн. "Бид тахианы мөч энэ тэр аваад хоол хийж идээд л, ёстой тансагласан. 60.000 төгрөг зарцуулсан гээд л бод доо" хэмээн төрсөн өдөр тэмдэглэсэн тухайгаа ярив. Тэд гадаа нартай, дулаахан, дээрээс нь хийх ажилгvй байвал голын эргээр зугаалах хоббитой гэсэн. Эрчvvдийн зарим нь хааяа , нэг "аяга тагш" юм эргvvлээд гэртээ ирж хонохгvй тохиолдол бий. Тэгээд гэртээ ирэхээр ээж нь "Чамд хонодог газар байгаа юм байна. Би чамайг оруулахгvй ээ" гээд жаал чангална. Энэ vед Ц.Тамара гуайн төрсөн охин "Одоо болно оо, ээж ээ. Тэр дахиж архи уухгvй, уучлаарай гэж байна. Хөөрхий минь, уг нь тэр чинь сайн хvн шvv дээ. Хоол гоё хийдэг" гэх мэтээр ээжийгээ аргалж өгнө. Нэг ингээд чангалчихсан байхад дахиж барагтай бол архи уудаггvй, гадуур хонодоггvй юм гэж ээж нь учирлалаа. Хvvхдvvдийнхээ өмсөх хувцсыг "комисс"-ын бараанаас бөөнөөр нь авчихдаг, хааяа Эрээн явж дотуур хувцас, хөзөр, даам, гутлын vдээсийг нь "бөөндөж "авчирна. Би юмыг "бөөндөж" авах их дуртай, хямдхан байдаг юм гэв.

БИД АРХИНААС ЗУГТАЖ ЭНД ИРСЭН
Ц.Тамара гуайн хувьд ийм амьдрал сvvлийн гурван жилийн турш vргэлжилж байна. Энэ хугацаанд нийтдээ 100 гаруй хvн хvлээж авч бичиг баримттай болгон, тусад нь гаргажээ. Тусдаа гарсан нь зарим нь vе, vе гар тор барьсаар орж ирнэ. Сvv, талх, боорцог, тамхи тэргvvтэн торонд байгаа нь ойлгомжтой. Ц.Тамара гуай энэ vед магнайгаа хагартал баярлана. Хамгийн сvvлд өршөөлөөр суллагдсан найман хvнийг халуун ам бvлдээ багтаажээ. Арай залуухан хоёрыг нь Төрийн сангийн зээлээр дээд сургуульд суралцуулж байгаа гэсэн. Гэхдээ нэг нь одоогоор хөдөө байгаа хамаатан садантайгаа уулзахаар явжээ. Суллагдсанаасаа хойш гэрийнхэнтэйгээ уулзаагvй байсан учраас Ц.Тамара гуай тvvнд зардал өгч гэр рvv нь явуулжээ. "Хvvгээ эргэж ирэхээр сургуульд нь явуулна" гээд тэрээр хичээлд нь өмсгөхөөр авсан цоо шинэ хослол, гутал vзvvлэв. Харин нөгөө оюутныг Н.Наранбаяр гэдэг. Багаасаа өнчирсөн тvvнийг нэгэн дээд сургуулийн хоёрдугаар дамжааг төгсдөг жил асран халамжлагч нь нас баржээ. Дараа нь гуравдугаар дамжаанд орсон ч сургалтын төлбөрөө төлөх гэж хулгай хийснээсээ болоод шоронгийн хаалга татсан байна. "Дахиад сургуульдаа сурна гэж би хэзээ ч бодож байгаагvй. Ээждээ баярлаад ханадаггvй юм" гэж ярих тэрээр шоронд байхдаа бэртэл авснаас нурууны хvнд өвчтэй болчихож. Цоо шинэ хувцастай гуравдугаар курстээ орсон Н.Наранбаяр эхний улиралдаа "А" vнэлгээтэй төгсч ээжийнхээ ачийг хариулна гэж гэрийнхэндээ амлажээ. Туулж өнгөрvvлсэн амьдрал нь яг л кино шиг нэг хvний тухай энд бичихгvй өнгөрч болохгvй байх. 60 нас дөхөж яваа тvvнийг Ганболд гэдэг. Цагтаа тэр цэргийн армид дарга байсан хvн, Ганц охиныг нь жаахан байхад эхнэр нь өөд болжээ. Тvvнээс хойш бvхий л амьдралаа охиныхоо төлөө зориулж. Өдөр болгон тvvнийгээ сургуулиас нь тосч авдаг байснаа нулимс дуслуулан дурсав, Охин нь дунд сургууль төгссөн жил тэрээр байр, машинаа зараад Австри руу сургуульд явуулжээ. Тvvнээс хойш дvvгийндээ амьдарч байтал гэнэт цус харваж бvтэн жилийг хvний гарт өнгөрvvлжээ. Тvvнээс хойшхи хэсэг амьдралаа тэрээр ярихыг хvссэнгvй. Хэн нэгэнд төсөөлж хэлэхийн аргагvй гомдсон нь харин тvvний ярианы өнгөнөөс илт байлаа. Жил хагасын өмнө Ц.Тамара гуайн зээ хvvтэй тааралдсанаар тэр энэ гэр бvлийн гишvvн болсон гэдэг. Хамгийн хачирхалтай зvйл бол охин нь аавыгаа энд амьдарч байгааг мэддэггvй гэсэн. "Танайд хоноё" нэвтрvvлгээр гарч байхыг охиных нь хоёр найз харчихаад "Аав чинь асрамжийн газар амьдарч байгаа юм байна" гээд "хов" хvргэчихсэн байв. Охин ч интернэтээр аавтайгаа холбогдоод учрыг асуухад нь Ганболд гуай "Аав нь тэнд амьдарч байгаа юм биш ээ, Нийгмийн ажилтан хийж байгаа" гэж хэлээд итгvvлчихсэн гэсэн.

"Би охиноо явахад нэг л зvйлийг хатуу захисан. Чи надад монгол хvний хvvхэд төрvvлж өгөөрэй гэж. Миний хvсэл биелж би саяхан монгол зээтэй болсон шvv. Интернэтээр охин хэлэхээр нь би баярласандаа ээжид хэлэх гэж яараад яг хэзээ төрснийг нь ч асуугаагvй байна лээ. Охин энэ жил төгсөнө. Би дахиад суpax гэсэн юм, монголдоо очихгvй байвал та зvгээр vv гэхээр нь би "Суpax, явах газар байвал яв. Тэгээд эх орондоо хэрэгтэй хvн болоорой. Би чамаас өөр юм хvсэхгvй" гэж хэлсэн. Юм сургах л гэж би охиноо явуулсан юм шvv дээ гэж ярихдаа нулимсаа барьж чадсангvй. Дvv нар нь Ганболд гуайд жижигхэн байшин барьж өгөөд амьдруулах гэсэн ч тэнд нь тогтож сууж чаддаггvй, тэгээд л энд хvрээд ирдэг гэсэн. Vvнийгээ тэрээр би архинаас зугтаж энд ирсэн юм аа. Тэр байшинд байхаар архичид салдаггvй юм. Манай гэр бvлд байгаа эрчvvд бvгдээрээ ялгаагvй учир утгатай амьдрах гэж, архинаас зугтаж ирсэн хvмvvс байдаг гэж тайлбарлалаа. Бас олуулаа бужигнаад эндээ байх нь сайхан байдаг гэсэн. Тамара гуайн хамгийн сайн зөвлөгч, тvшиг тулгуур болдог хvн нь тэр гэсэн.

БАЙРНААСАА ХӨӨГДӨӨД ЗУРГААН CAP БОЛЖ БАЙНА
Энэ айлаас бидэнтэй зөрж гарсан яамны ажилтнуудад тэд нэг л зvйлийг хатуу хэлж байсан юм. 28 тэрбумыг зарцуулж байж орон гэргvй иргэдийг хоноглуулах, өдөрт нэг удаа хооллох төсөл тэдэнд таалагдахгvй байгаа аж. "Бид зорилготой амьдармаар байна. Өдөржингөө тэнэж байгаад орой нэг газар очиж хоол идчихээд унтана гэдэг утгагvй. Тvvний оронд биднийг нэг мөсөн амьдрах байртай болгоод ажил хөдөлмөр эрхлэх vйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, багажаар хангаад өгөөч" гэлээ. Нээрээ ч жил болгон тэдний хоолонд төсвөөс мөнгө зарцуулж байснаас энэ нь хамаагvй илvv санаа гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд ойлгож байгаа гэдэгт найдаж байна. Одоо байгаа хонгилоос нь СӨХ тэднийг хөөгөөд зургаан cap өнгөрчээ. Усыг нь таслаад зургаан cap болж байгаа гэнэ. Цахилгаан, усныхаа мөнгийг төлдөггvй учраас тэдэнд ийн хатуурхаж байгаа гэнэ. Бас тэдний ам бvлд багтахыг хvссэн заримд Ц.Тамара гуай "Манайд одоогоор зай байхгvй байна" гэж учирлах ч хvн бvр ойлгоно гэж байхгvй. Согтуу зарим нь "Та яагаад хvмvvсийг ялгаж байгаа юм. Баячуудыг нь л гэртээ оруулдаг юм уу" гэх зэргээр хаалганы цаанаас агсам тавьж байгаад тэндээ "тасраад" унтах тохиолдол бишгvй. СӨХ-ийнх нь ажилтнууд тэднийг Ц.Тамара гуайн гэр бvлийнх гэж андуурах нь элбэг учраас хонгилыг нь суллаж өгөхийг удаа дараа шаардсаар байгаа гэсэн.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2189350/d62/trackback

hurd_123

2009.09.06 14:31:13
*.227.23.73

hyydee buyan huraaj bga l hyn bn
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211354
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366667
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524267
6996 huuhnuudee helj ogooch [3] bovka 2009-09-08 1076
6995 yaaaaaaraltai heleed ogooch [4] Husleenee~ 2009-09-08 835
6994 Elgemsuu bolon busad so heltei hen bolovch orchuulj ugch tusalna uu [2] 02020202 2009-09-08 886
6993 <<БИ НЭГ ЗАЛУУТАЙ ГЭРЛЭХ ГЭЖ БАЙГАА>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-08 760
6992 HURIM [6] j and s 2009-09-08 6431
6991 hieejvvdees ASUUY [2] dior_875 2009-09-08 792
6990 jiremsnees hamgaalah zovolgoo ogno uu [1] odnoomn 2009-09-08 3460
6989 asuuh zuil bna [3] Husleenee~ 2009-09-07 934
6988 <<<БҮСГҮЙЧҮҮДДЭЭ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗӨВЛӨХӨД>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-07 827
6987 <<ҮҮНЭЭС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛ>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-07 744
6986 meddeg hvn bwal zowlood ogooch [2] sodkohulan 2009-09-07 759
6985 hariulj ugnu uu [3] 02020202 2009-09-07 1061
6984 asuuh zuil bna [1] cophaco 2009-09-07 730
6983 haij bna [1] zozoro 2009-09-07 738
6982 elchin [2] janibek 2009-09-07 761
6981 zoblooch [3] A_bambaruushyy 2009-09-07 1115
6980 xvmvvsee joloond yaaj surxuu [1] dream5454 2009-09-07 786
6979 asuuya [4] britz_ 2009-09-07 944
6978 3-ихэр file [5] ★♣♥ MUZZ ♥♣★ 2009-09-07 1203
6977 EEJUUDEE HUUDEE ZORIULJ SHULEG... [3] jargaa 82 2009-09-07 5344
6976 huuhnuudee asuuh yum bna aa [2] bovka 2009-09-07 988
6975 soko -d [2] Мишээл 2009-09-07 761
6974 huuhediin surguuliin talaar zovlooch humuusee [4] djsuzana 2009-09-07 988
6973 eejuudees asuuy [3] boobaa 2009-09-07 896
6972 eejuudees asuuya??? [3] Мишээл 2009-09-07 1611
6971 medeh hun baival helj ogch tuslaach [4] nekhukaa 2009-09-07 1013
6970 ***БҮСГҮЙЧҮҮДИЙН СОНОРТ АНХААРАЛД*** [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-07 947
6969 zuvluuch [3] mishil 2009-09-07 920
6968 bas l asuuya [6] janibek 2009-09-07 1089
6967 nuruu ubduud [3] janibek 2009-09-07 1157
6966 eejvvdee [5] lg123 2009-09-07 897
6965 ? zuil bna !!!!! [4] hrtaihrtai 2009-09-07 1023
6964 egch naraa zowlooch guiy [2] naluu2 2009-09-07 872
6963 busguichuudee goridchihloo yaj domnoh ve? [7] enu 2009-09-07 9518
6962 ohiduudaaaaaaaaa [2] magic88 2009-09-06 959
6961 busguichuudee helj ogch tuslaach [1] mgl_86 2009-09-06 934
6960 bair madahbadrah 2009-09-06 526
6959 asuuya [4] mishil 2009-09-06 924
6958 hi all? tsistit-d yamar em uuh ve? [2] syys 2009-09-06 1261
6957 TV5 televiziig yaj gargax ve.Urid ni zvgeer gardag baisnaa odoo garaxaa bolichix yum. [2] 몬골_한국 2009-09-06 731
» <<<ЭЭЖТЭЙ ХЭН БҮХЭН ЭРГЭЦҮҮЛЭН БОДООРОЙ>>> [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-09-06 1178
6955 ELGEMSUU-gees asuuh yum bnaa [3] soro 2009-09-05 1133
6954 eejuudee helj ogooch [6] saranhuu* 2009-09-05 983
6953 end lam nar nom unshdag gazar bdag yum yy [2] tsegii74 2009-09-05 1528
6952 asuuya [3] ineemseglel99 2009-09-05 997
배너신청
자생병원

배너신청