Moderator: mgl_300
Засаг даргын захирамжаар сар бүрийн эхний өдрийг архигүй болгон зарласан байхад захирамжийг үл тоомсорлож иргэдэд согтууруулах ундаа зарсан үйлчилгээний газруудад хариуцлага тооцох байсан. Тэгвэл шалгалтанд жижиг хүнсний дэлгүүрүүд тэнцсэн бол яг одоо таны харж байгаа бянгол дүүргийн 6-р хороо, ЖСБ компаний снукер биллиард зэрэг дунд зэрэглэлийн үлчилгээний газрууд бүдэрсэн. Тухайлбал энэ снукер биллаирдын хувьд зөвшөөрөлгүйн дээр, хуурамч бичиг баримтыг канондсон хэлбэрээр хадгалж байсан. гэтэл тусгай зөвшөөрлийн бичиг нь үнэт цаасанд ордог учраас хуулбарлах, бусдад дамжуулах зэргийг эрс хориглодог байна. Мөн дээрх газар цэвэр усны саванд хийсэн архиар үйлчилж байсан.Дээрхийн адил шөнийн цагаар хууль дүрмээ биелүүлэхгүй, зөвхөн мөнгөний төлөө ажилдаг үйлчилгээний газрууд нэг шөний дотор дэндүү их байна . Үүн дээр нь нэмэгдээд саун массажны газар. Чингэлтэй дүүргийн 5-р хороонын бенз машины зргсоолын нэрэн дор нууцаар ажилдаг энэ саун массажны газар нь байнга хэл ам татлаж байдаг газруудын нэг. Цагдаа нар лацдаад явсан ч эргээд л нууцаар ажилаад эхэлдэг гэсэн. Энэ удаа ч гэсэн бид эхлээд өөсдийнхөө 2 хүнийг нууцаар оруулж байж орсон. манай ажилтныг ороход охидууд нь бүгд нүцгэн шахуу гүйлдэж байсан гэсэн. Энэ масажист нэрийн дор биеэ үнэлдэг охидууд нь бүгд дөнгөж 20 гарсан. Саундаа байрлаад өдөр шөнөгүй үйлчлүүлэгчээ хүлээж байдаг юм билээ. Хамгийн гайхалтай нь өчигдрийн байдлаар 3 охин ажиллаж байсан ч тэдэнд ямар ч хамгаалалт байхгүй байсан. Энэ нь тэднийг гэмт хэрэг болон хүнйи наймаанд өртөхгүй гэх баталгаа огт байхгүйг харуулж байна. Наанадаж л согтуу хүмүүс эдгээр охидуудаас хүний ёсноос гажууд олон зүйлсийг хүсдэг. Тэд хийхээс л өөр аргагүй. Түүнчлэн, ямар ч бэлгэвчгүй харьцаанд ордог нь таны харж байгаа энэ ганцхан бэлгэвчнээс харагдаж байгаа юмаа. Гурван охин дундаа нэг бэлгэвч хэрэглэдэггүй нь ойлгомжтой. Эдний хэлж байгаагаар захирал нь 23 настай, саяхан төрсөн эмэгтэй байдаг юм байна. Өглөөдөө ирж орлогоо авдаг. Нийт 3 ээлжийн 12 охин байдаг гэнэ. Тиймээс бид эх болоод удаагүй ч ийм бусармаг зүйл хийх боломжийг олгож байгаа тэр эмэгтэйгээс утсаар тодруулга авахыг хүссэн юмаа. Харамсалтай нь тэрээр утсаа салгасан байсан. Ямартай ч энэ газар одоо эрүү үүсгэн шалгагдаж байгаа. Хуулиараа биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан гэсэн үндэслэлээр 35 хүртлэх сая төгрөгөөр торгож, 5 жилийн ял өгөх үндэслэлтэй юм билээ.