Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
|
Монголчуудын тєдийгvй дэлхийн нийтийн танил болоод буй Л.Оюунгэрэл єнгєрсєн жилийн “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож, британчуудын гайхшралыг тєрvvлж байсан юм. Л.Оюунгэрэл єдгєє Лондон хотноо хуулийн чиглэлээр суралцдаг бєгєєд уян налархай хєдєлгєєн, уран нугаралтын гайхамшгаар vзэгчдийн сэтгэлийг татаж чадсан Оюунаа долоон хvvхэдтэй айлын отгон охин. Оюунааг “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож байхад шулуун шударга, хахир хатуугаараа алдартай, шvvгч Саймон Ковелл хvртэл алмайрч байв. Монгол бvсгvй Саймон Ковелл, Аманда Холден, Пиерс Морган нараас єндєр vнэлгээ авч, танхим дvvрэн vзэгчдийг байлдан дагуулж байлаа. Мєн тэрбээр энэ оны тавдугаар сард Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бvх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, ємнєх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулж, Гиннесийн номонд бичигдсэн билээ. Тvvнтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу. Юуны ємнє єєрт чинь баяр хvргэе?
-Баярлалаа.
-“Авьяаслаг Британчууд” шоуг манай vзэгчид сонирхон vздэг байсан. Гэтэл нэг єдєр монгол охин гараад ирэхэд нь гайхаж бас их бахархаж байсан?
-Би Английн Лондон хотын циркэд 1998 оноос хойш гэрээгээр ажиллаж байсан юм. Тэндхийн циркийн жvжигчид байнга тоглолтоор явж, янз бvрийн арга хэмжээнд их оролцдог. Ємнє нь “Авьяаслаг Британчууд” шоуг vзээд орж болох болов уу гэсэн бодол надад тєрж байсан л даа. Гэтэл 2008 оны Крисмасын тоглолтод оролцоод найзуудтайгаа хоол идэж байхад нэг найз маань ийм санал ирсэн, би орохгvй гэж хэлсэн юм.
-Татгалзсан найз чинь монгол охин байсан гэж дуулсан юм байна.Тэр хvн яагаад оролцохгvй гэж шийдсэн юм бол?
-Монгол биш ээ. Хамт циркэд ажиллаж байсан жонглёрчин Франц залуу л даа. Тэр яагаад оролцохоос татгалзсаныг мэдэхгvй.
-Тийм том шоунд Монгол хvн оролцож байгааг хараад сvvлийн шатанд vлдэх болов уу гэж хvлээж байсан. Гэтэл сvvлийн тоглолтын vед гэмтсэн гэсэн. Яагаад гэмтэл авсан юм бэ?
-Нийт зуун мянган хvнээс сvvлийн шалгаруулалтад 40 хvн vлдсэн юм. Шоу болж байгаа хот Лондонгоос багагvй зайтай. Би тэр єдєр бага зэрэг хоцорсон юм. Гэхдээ шалгаруулалт эхлээгvй байсан л даа. Нугарахын тулд доод тал нь 30 минут биеэ халаах хэрэгтэй байдаг юм. Гэтэл бэлтгэл хангахаар тайзны ард байсан ширээн дээрээ очихоор явж байгаад том нvх байгааг харалгvй уначихсан. Барьж явсан зvйлээрээ нvvрэндээ цохиод хавдсан байсныг vзэгчид зурагтаар харсан байх.
-Нугарч болохгvй болтлоо гэмтсэн vv?
-Унасан даруйдаа эмнэлэгт vзvvлсэн. Би єєрєє зорьж тэмvvлж орчихоод, 100 мянгаас хvнээс шалгарсан атлаа тэгээд бvхнийг орхино гэдэг их харамсалтай байсан. Эмч vзээд нуруу болон эх биед ямар нэгэн гэмтэл байхгvй гэдгийг хэлсэн. Зєвхєн хацар л хавдсан байгааг сонсоод би их баярласан. Ингээд би хамгийн сvvлийн тоглолтод оролцсон.
-Цирк, уран нугаралт манайханд ойр урлаг. Тийм болохоор таныг Геннисийн номонд бичигдсэн тухай мэдээ сайхан сонстож байлаа?
-Тийм шvv. Манайхан дэлхийд уран нугаралтаараа тэргvvлдэг. Англичууд нугардаг ч vнэхээр манайхан шиг биш. Тиймээс ч миний vзvvлбэрийг мянга гаруй хvн маш сайхан хvлээн авч, бvгд суудлаасаа босч хvндэтгэл илэрхийлж байсан.
-Манай улсад нугараач охид олон байдаг. Тэр бvр их гvрэн рvv явж, ийм амжилт vзvvлж чадахгvй байгаа шvv дээ. Хамгийн анх Англид очиход хэн тусалж, хєл тавьж байсан бэ?
-Би есєн настайгаасаа эхлэн МVЭСТО-д н.Доржпалам багшийн дугуйланд явдаг байсан. Сvvлдээ циркэд очиж, н.Норжмаа багшийн шавь болсноор урлагийн замд орсон. Манай багш олон жил циркэд ажилласан туршлагатай хvн. Багшийн маань танил н.Энхбаяр гэдэг хvн Англид намайг очиход хvлээн авч, єнєєдрийн энэ амжилтад хvрэхэд тусалсан.
-Хэдэн настай Англид очиж байсан бэ?
-Гэрээ хийсний дагуу 17 настай байхдаа хvний нутагт хєл тавьж байлаа.
-17 настай охин хvvхэд хvний газар, хэл ус мэдэхгvй ганцаараа байна гэдэг хэцvv л байсан байх. Шантрах vе байсан уу?
-Анхандаа эх орон, ээж, аавыгаа их санадаг, хэцvv л байсан. Английн циркэд ихэвчлэн зvvн Европ болон Азиас жvжигчид очдог юм. Циркээ тойроод л амьдардаг. Єдєржин бэлтгэл хийгээд байнга явуулын тоглолт хийнэ. Єлсч, ядрах vе байсан. Хамгийн гол нь би энэ ажилдаа маш их дуртай, vнэхээр сонирхолтой байдаг болохоор хэр баргийн зvйлийг тоодоггvй юм билээ.
-Та одоо ямар цирктэй гэрээтэй ажилладаг вэ. Тэнд Монгол хvvхдvvд байгаа юу?
-Одоо би хэн нэгэнтэй гэрээ хийж хамтарч ажиллаагvй байгаа. Єєрєє бие дааж ажиллах болсон.
-Дэлхийд нэр хvндтэй шоунд оролцож, олны танил болсон нь таньд ийм боломж олгосон уу. Шоунд оролцсоны дараа таны амьдралд ямар єєрчлєлт гарсан бол?
-Энэ шоунд оролцохоосоо ємнє, 2006 оноос бие даан ажиллаж эхэлсэн. “Авьяаслаг британичууд” шоу миний амьдралд их зvйлийг єєрчилсєн гэдэг vнэн. Миний утсанд єдєржин дуудлага тасрахгvй. Е-майлээр дэлхийн маш олон улс орноос захиа ирдэг болсон. Фэн чинь байна гээд л /инээв/. Хvмvvс зураг, бичлэг, гарын vсгээ явуулахыг хvсдэг байсан. Том компаниуд хамтарч ажиллах, рекламд тоглох, шоунд оролцохыг хvссэн урилга явуулж байна. Одоогоор Арабын хааны гэр бvлийн хvндэтгэлийн тоглолт, Английн парламентын гишvvдэд зориулсан тоглолт гээд олон арга хэмжээнд оролцож байна.
-Энэ шоунаас гадна Геннисийн номонд амжилтаараа багтсан нь бас ховор аз шvv. Єєрийн амжилтаа нэг удаа эвдсэн гэсэн?
-Шоунаас хойш нэг жилийн дараа Геннисийн амжилт тогтоодог нэвтрvvлгийн найруулагч надад оролцох хvсэлт тавьсан. Би 33 секундэд зубник / Амандаа зуудаг хэрэгсэл/ дээрээ тогтсон. Vзvvлбэр маань Геннисийн номонд энэ тєрлийн анхдагч нь байсан юм билээ. Гэтэл дараа нь Италийн мєн энэ тєрлийн нэвтрvvлгээс амжилтаа эвдэхийг хvссэн юм. Ингээд би ес хоногийн дараа 50 секунд тогтож чадсанаар амжилтаа 17 секундээр ахиулсан.
-Лондонгийн их сургуульд ямар чиглэлээр сурдаг вэ?
-Би хууль зvйн чиглэлээр сурч байгаа.
-Урлагаар 20 гаруй жил явж байгаа хvн яагаад хууль зvйг сонгох болсон юм бэ?
-Урлаг тэр дундаа уран нугаралтад нас заавал нєлєєлдєг. Би Англид олон найзтай. Английн алдартай ємгєєлєгч, хуульч найз маань хуульч болохыг санал болгосон. Анх би тэгж боддоггvй байсан. Нас яваад ирэхээр нээрэн л би насаараа нугарахгvй. Одоо биеэ биш толгойгоо ажиллуулах хэрэгтэй гэдгийг ойлгоод ийм шийдвэр гаргасан. Тэгээд ч цагийн ажил хийгээд хажуугаар нь сурах боломж байхгvй учир циркээсээ гарсан.
-Та англи хэлийг хаана сурсан бэ, тэнд очоод уу?
-Англичуудын дунд байж, орчинд нь ороод ирэхээр аяндаа л хэл сурдаг юм байна. Хагас жилийн сургалтад сууж байсан. Гэсэн ч ойр зуурын зvйлээ ярихаас нарийн сайн сурдаггvй юм билээ. Би vvнийг сургуульд ороод л мэдлээ. Vнэхээр хvнд хэцvv шvv. Анх багш даалгавар єгч, уншаарай гээд ном єглєє. Гадуур явж байхдаа хэнтэй ч vг хэлээ олдог байсан хvн чинь нарийн мэргэжлийн ном бариад суусан чинь ойлгодоггvй. Бvр уншихад ч хvнд байдаг байгаа. Эхэндээ нэг хуудас хичээлээ унших гэж гурав хоносон. Одоо ч хоёр жил болж байгаа болохоор харьцангуй дасч байна даа.
-Лондонгийн их сургуулийн тєлбєр их єндєр байдаг гэж сонссон. Уучлаарай нэг зvйл асууя. Би биш ч уншигчид таны нэг сарын орлогыг их сонирхдог юм билээ?
-Сургуулийн тєлбєр гадны орны хvмvvст их єндєр, бараг гурав нугалж тєлдєг гэсэн байх. Би гэрээнийхээ дагуу олон жил ажилласан болохоор хугацаагvй амьдрах эрхтэй учир тэндхийн иргэдтэй адил vнээр сурч байгаа. Зарим нэг хvн орлого чинь хэд вэ гэж асуудаг юм. Энэ тухай би олон нийтэд зарлаад баймааргvй байна. Ямар ч байсан сургуулийнхаа тєлбєрийг хийгээд боломжийн ажиллаж амьдардаг.
-Та найз залуутай гэж Саймоныг асуухад хариулж байсан. Одоо найзалсан хэвээр байгаа юу. Олон эрчvvд єєрийг чинь сонирхож байгаа байх?
-Шоунд оролцож байх vедээ найз залуутай байсан. Гэхдээ одоо бид холбоогvй болсон.
-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд гадны иргэдтэй амьдрал холбох нь элбэг. Та одоо 30 нас хvрлээ. Ханийн тухай бодохгvй бол оройтох нь. Єєрийнхєє ханиар англи, монгол хvний алиныг сонгох бодолтой байдаг вэ. Сумочид япон эмэгтэйчvvдтэй нэр холбогдохоор монголчууд тийм ч таатай хvлээж авдаггvй. Хvч чадалтай, дэлхийд нэр алдраа цуурайтуулж байгаа элэг нэгтнээ эх орондоо ирээсэй, монгол цусаа хадгалаасай гэсэндээ л харамладаг байх?
-Монголчуудынхаа сэтгэлийг ойлголгvй яахав. Гэхдээ би одоо ямар ч хvн сонгоогvй байна. Хvнийг гаднаас нь бус хувь хvн нь хэн гэдэг л надад чухал мэт санагддаг юм. Ээж маань монгол хvнтэй суух хэрэгтэй гэж зєвлєдєг.
-Одоо сургуулиа тєгсєхєд хэдэн жил дутуу байна вэ. Эх орондоо ирж ажиллах бодолтой байдаг биз дээ?
-Ирэх сарын эхээр Англид явна. Гурван жил сураад бакалавр болно. Нэг жилийн дараа магистр болно. Тэгээд хоёр жил дадлага хийсний дараа хуульч гэсэн vнэмлэхээ гардана. Англид эмч, хуульч нарыг ингэж бэлтгэж гаргадаг. Манай улс одоо хєгжиж, гадаад харилцаа нь тэлж байна. Тиймээс олон улсын хуульч мэргэжилтэй хvн их чухал байх. Манай сургууль олон улсын хуулийг судалдаг. Ажиллах нєхцєл бvрдвэл эх орондоо ирж ажиллана.
-Монгол орныхоо нэр хvндийг єндєрт єргєж яваа таниар олон Монголчууд бахархдаг. Цаашдын ажил , амьдралд тань хамгийн сайн сайхан бvхнийг хvсье?
-Баярлалаа. Та бvхэнд мєн ажлын амжилт хvсье.