Moderator: mgl_300
2009 оны “Miss Universe” буюу Дэлхийн гоо бүсгүй тэмцээн Багамын аралд болж өнгөрлөө. Өчигдөр тэмцээний гоо бүсгүй шалгарсан бөгөөд Венесуэлын 18 настай мисс Стефаниа Фернандез гоо бүсгүйн титмийг зүүлээ.
Тэрээр бусад 80-аад орны өрсөлдөгчдөө ийнхүү ялан гарч ирж, Нью-Йорк дахь орон сууц, мөн кино академид хоёр жил үнэгүй сурах тэтгэлэг, Багамын хамгийн сайхан газруудаар үнэгүй аялах эрхийн бичиг, мөн өдий төдийн гоёл чимэглэлийн зүйлс, хувцас зэргийг шагналд авсан ажээ.
Тэмцээний сүүлийн шатанд АНУ, Пуэрто-Рико, Исланд, АЛбани, Чех, Доминикан, Франц, Швейцарь, ӨАБНУ, Хорват, Венесуэл, Бельгийн бүсгүйчүүд шалгарсан юм. 58 дахь удаагаа зохиогдож байгаа уг тэмцээний дэд шагналыг Доминиканы БНУ-ыг төлөөлөн оролцсон Аде Айми дела Круз хүртжээ. 2009 оны "Ертөнцийн гоо бүсгүй"-ээр шалгарсан Стефаниа Фернандезэд миссийн титмийг өнгөрсөн жил уг тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртэж басан Дайана Мендоз гардуулж өгсөн байна. ийнхүү "Ертөнцийн гоо бүсгүй" тэмцээнд хоёр дахь удаагаа Венесуэлын бүсгүйчүүд тэргүүллээ.