Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүн бүр бие галбирынхаа өө, сэвийг өөр өөрөөр олж хардаг.



Ихэнх хүмүүс сайн эсвэл муу талаа хэт дөвийлгөдөг зуршилтай. Гэтэл бодит байдал дээр тэс өөр харагддаг юм. Ингэж хэтрүүлэн дүгнэх нь хувцасны сонголтод муугаар нөлөөлж, бодит байдлаасаа бүр ч эвгүй харагдах нь бий.

“Бие чөтгөр хувцас бурхан” гэдэг биз дээ. Тиймээс юуны түрүүнд биеийн зохистой харьцаагаа тодруулан харуулахыг хичээ. Тухайлбал, хэт өргөн эсвэл хавчиг цээж, том жижиг хөх, нарийн өргөн бэлхүүс, богино урт хөл, нарийн шилбэ, бүдүүн махлаг гуя энэ бүгдийг тэнцүүлэхэд зөв хувцаслалт л тусална. Үүний  тулд та өнгө, хийц, жижиг гоёлтой нөхөрлөх хэрэгтэй. 

Том мөр, өргөн цээжтэй бол
Ийм галбиртай бол бариу өмд, бариу банзал огтхон ч зохихгүй. Бас өргөн ханцуйтай цамц улам өргөн харагдуулах тул өмсөх хэрэггүй.
Харин “реглан” (шувтан) оёдолтой, V хэлбэрийн задгай энгэртэй зөөлөн материалаар хийсэн цамц, даашинз хамгийн зөв сонголт болно. Мөн хүзүүний урт зүүлт, ороолт таны өргөн мөр, цээжийг нууж өгнө.

Хавчиг цээжтэй бол
Энэ тохиолдолд өргөн ханцуйтай, энгийн оёдолтой, хөндлөн хээ, тод өнгийн хээ зураас бүхий цамц тохиромжтой. Харин өргөн моодний өмд, банзал өмсөх хэрэггүй шүү.

Хөх томтой бол
Том хөхтэй бол хар бараан өнгийн, эрэгтэй оёдолтой, гүн, задгай энгэртэй цамц маш сайхан харагдуулна. Яагаад заавал эрэгтэй загварын цамц санал болгоод байна гэвэл том хөхийг жижиг харагдуулахын зэрэгцээ илүү эмэгтэйлэг төрхтэй болгодог. За, бас бариу өмд өмсөөд зүүлт зүүчихвэл бүр ч дур булаам секси харагдах болно шүү.

Жижиг хөхтэй бол
Энгэртээ том жижиг халаас бүхий цамц өмсвөл тун зүгээр. Бас бэлхүүсээрээ бариу дээгүүрээ хөвсгөр цамц таны хөхийг том болгож харагдуулна.
Гэхдээ та хөхний том жижигт нэг их санаа зовохын хэрэггүй.   

Урт цээжтэй бол
Хэрэв та урт цээжтэй, энэ нь таны сэтгэлийг эмзэглүүлдэг бол богино хантааз бас цамц өмсөхөд л болно. Богино  банзал, намхан өсгийтэй шаахайг өмсөхийн хэрэггүй.

Цээж богино бол
Та санаа зовох хэрэггүй. Урт цамц, богино банзал таныг гайхалтай сайхан харагдуулж чадна. Бас өндөр өсгийтэй шаахай тун дажгүй.

Өргөн бэлхүүстэй
Бэлхүүсний дээгүүр эсвэл доогуур оёдолтой даашинзийг сонго. Урт ноосон цамц бас дажгүй шүү.  Танд “хориотой” хувцас бол өргөн бүс, богино хантааз, хуниастай банзал.

Өргөн таазтай бол
Трапец хэлбэрийн дээгүүрээ бариу, доошоо өргөссөн шулуун босоо хээтэй банзал таны таазны өргөнийг багасгаж өгнө. Бас шулуун загварын даашинз, өмд цамц ч муугүй сонголт. Тод өнгийн, том том хээтэй, дөрвөлжин  оёдолтой, нимгэн даавуун хувцсыг сонговол зохимжгүй байх болно.

Богино хөлтэй бол
Бэлхүүсээс доошоо аль болох нэг ойролцоо өнгийн хувцас сонгож өмс. Гутлын хоншоор шүргэсэн урт өмд гайхалтай сайхан харагдуулна. Даашинзын хувьд бүсэлхийнээс дээгүүр оёотойг сонгон өмс.  Намхан бус дунд зэрэг, өндөр өсгийтэй гутал өмсөөрэй. Алаг эрээн торгон оймс хэзээ ч битгий  өмсөөрэй.

Бүдүүн махлаг хөлтэй бол
Өргөн банзлыг өндөр өсгийттэй хослуул. Торгон оймсныхоо өнгийг гуталтайгаа хослуулах хэрэгтэй шүү.

Том, махлаг  биетэй бол
Тансаг, нарийн оёдолтой хослол өмсвөл гайхалтай харагдах болно. Хэт бариу, сул нэлмэгэр аль аль нь зохимжгүй. Махлаг тарган хүнд бага зэрэг томдсон хувцас зохидог гэсэн ташаа ойлголт бас бий. Ийм хувцас улам том болгож харагдуулдаг. Тиймээс үнэтэй, сайн чанарын бүс даавуун хувцсыг өнгийг нь зохицуулан өмсөх хэрэгтэй.

Туранхай жижиг таазтай бол
Олон хуниастай банзал, тод хурц өнгийн хээ хуар бүхий өмд цамц тун сайхан зохино. 
Намхан, туранхай бол
Үнэтэй, тансаг бүс даавуугаар хийсэн бие барьсан нэг өнгийн даашинз, өмдний хослолыг өндөр өсгийтэй шаахайтай хослуулан өмсөөрэй. 

Өндөр туранхай бол
Босоо зураас, хээ хуартай хувцас таныг улам ч өндөр харагдуулдаг. Тиймээс бүсэлхийнээс доош эсвэл дээшхи хувцасны өнгө эрс өөр байх нь зүгээр шүү.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2116631/7a0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524270
6636 нүүр цайруулах маск [2] tenger_zm 2009-08-23 4498
6635 청주-d bdag eejvvdee [3] ps4905 2009-08-23 658
6634 <<ХЭДИЙ БОЛТОЛ ИЙМ БАЙХ ЮМ БЭ????АНХААР [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-23 775
6633 diplom avaya [2] sparex 2009-08-23 887
6632 ***ХАДАМ...ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ **** [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-23 1169
6631 jiremsen bolood udaagui bgaa hun huuhdiinhee huisiig medeh arga bdag uu? [6] darling 2009-08-22 5733
6630 oyutnuudaa tuslaarai [2] mgldevochka 2009-08-22 834
6629 busguichuudee asuuy! [1] 반지 2009-08-22 855
6628 tuslaach [1] orangefanta 2009-08-22 648
6627 SHOT-GAP-d [2] ӨНДӨГ 2009-08-22 1013
6626 hi busguichuudeesee asuuh zuil bna [1] turka0921 2009-08-22 919
6625 <<<ХЭРХЭН ЯАЖ ЯАВАЛ ЯАДАГ >>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-22 700
6624 SHOT _GAP _d [4] Маралгоо 2009-08-22 877
6623 ***ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛ САНАСНААР БОЛОХ БИШ**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-22 650
6622 chonju -ulaanbaatar ongotsnii nislegiin talaar medeh hvn baina uu [2] soko2006 2009-08-22 2153
6621 БАРИГДСАН хүн ямар арга байна [11] ӨНДӨГ 2009-08-22 1390
6620 ulsiin kod [3] tenger_zm 2009-08-22 5796
6619 hi daejond bdag eejvvdtei taniltsii [1] dior_875 2009-08-22 575
6618 svjon_0220 d [2] 김유진 2009-08-22 1007
6617 hvvhdiin tarhi hodolsoniig yaj medej ve? [5] bi bol sexy 2009-08-22 1022
6616 ***ХАЙРТАЙ ХАНИА ГОМДООЧИХЛОО ЯАХ УУ????*** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-22 1011
6615 huuhedee abchirah gesiimaa zoblooch [3] taalagdsan 2009-08-22 1015
6614 Baby BIRTHDAY [5] bondooj 2009-08-22 994
6613 huuhnuudee asuuy [3] mishil 2009-08-22 925
6612 청주 [4] ps4905 2009-08-22 1697
6611 zarlal baa asuuh zvil bna [1] ps4905 2009-08-22 1027
6610 <<<СОЛОНГОСЫН ГАРЦААГҮЙ ҮНЭН .......??????? Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-21 1330
6609 hariulj ogch tuslaach [2] janet 2009-08-21 770
6608 haraar bgaa huuhduuded... unen uu [2] soro 2009-08-21 1216
6607 maamaa_hi [3] bb_111 2009-08-21 1021
6606 busguichuudee goo saihnii talaar [3] bayrtogtoh 2009-08-21 1434
6605 Eejuudees asuuya [6] Мишээл 2009-08-21 1001
6604 Bvsgvichvvdee Helj Ugch Tuslaach [1] tsas orj bn 2009-08-21 741
6603 tuslaach busguichuudee [1] sak sak 2009-08-21 682
6602 hohvvl vede haluun nogoo [3] bi bol sexy 2009-08-21 1040
6601 <<<ӨДӨР БҮР ХЭН НЭГНИЙ АНХААРЛЫГ ТАТ >>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-21 890
6600 <<<МИНИЙ SEX ДҮР ТӨРХ>>>> Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-21 1470
6599 Hi busguichudee hariul tusalaach. [4] my dong 2009-08-21 883
6598 Helj ogch tuslaach humuusee [7] suren9 2009-08-21 1259
6597 Бодол /хөнгөлөлт - эмнэлэг/ [7] bujin22 2009-08-21 1055
6596 제주.araliin tuhai asuult bnaa... [2] hamar 2009-08-20 989
6595 BAWKA-D......... [1] magic88 2009-08-20 629
» <<ЧИНИЙ СЭТГЭЛ НЭГ Л ГУНИГТАЙХАН...... Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-20 929
6593 meddeg bol helj uguuch [1] manuka 2009-08-20 1235
6592 <<СЭТГЭЛ ШИМШИРЧ БАЙНА...ХҮМҮҮСЭЭ>>> [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-20 1004
배너신청
자생병원

배너신청