Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Тиймээ намайг хэдийгээр тэр гомдоогоод салан одсон ч тэр миний хайр хэвээрээ. Бид хаврын тэр нэгэн өдөр танилцаж байсан юм. Би түүнийг анх хараад л түүнд татагдаж байгаагаа мэдэрсэн. Харин тэр намайг анзаараагүй. Өдөр болгон би бодно шөнө нь зүүдлэнэ, ганц удаа ч болов надруу залгаасай гэж бурхнаас хүртэл гуйж үзсэн.
Миний тэр тэнэгхэн гуйлтийг маань бурхан сонссон юм болов уу нэгэн өдөр тэр надруу залгаад уулзьяа гэсэн. Миний зүрх зогсох шиг л болсон. Тэр уулзалтанд би ямар удаанаар ямар их бэлдсэн гээч. Тэр өдрөөс хойш бид өдөр болгон уулздаг болсон. Орой болгон ханхүү минь над дээр ирээд л би аз жаргалтай байсаан.

Гэхдээ тэр надад энхэр хүүхэдтэй гэхдээ салчихсан гэж хэлж байсныг би юман чинээ тоогоогүй учир нь би түүнд хайртай болхоор урьдны бүх зүйл хамаагүй гэж шийдсэн юм. Хэсэг хугацааны дараа бид хамт амьдардаг болсон. Гэхдээ бидний аав ээж нар үүнд их дургуй байсан ч би гэртээ хоол унднаас гарч уйлж дуулан байж сүүлдээ бүүр гэрээсээ оргон байж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан юм.
Одоо бодоход энэ бүгд юуны төлөө байсан юм бэ одоо ингээд уйлаад суухын төлөө байсан юм уу. Би тэнэг байгаа биз. Тэр бид хоёр хамт байхад тэр хааяа надад хуучин эхнэрийнхээ тухай ярьж танилцсанаа бас хүүгийнхээ тухай ярина тэр бүрд нь би тэвчээд сонсдогсон. Гаднаа яагаачгүй царай гаргасан хэрнээ би зүрхэндээ би уйлдаг байсаан. Би ойлгохгүй байна яагаад хүн хайргүй байж хайртай гэж хэлдэг юм бэ яагаад. Нэг л өдөр би бүгдийг зогсоосон. Зүгээр найзууд байх уу гэхэд тэр ямар дуртайгаар зөвшөөрсөн гээч.
Би түүний тухай сонссон тэр буцаад хуучин эхнэртэйгээ суусан гэсэн. Гэхдээ би хэдийгээр уйлж байсан ч түүнийг зөв юм хийж дээ гээд баярласан юм. Тиймээ тэр зөв алхам хийсэн