Moderator: mgl_300
Ханьдаа энэ ярилцлагыг хүрээсэй, ойлгоосой, хоёр хөөрхөн хүүдээ эх нь болж элгийг нь дэвтээгээч гэж хүссэн энэ хүн манай сонинд хандлаа. Тэр “Солонгост эхнэр маань уншаад бид гуравтаа ирээсэй. Би бүтэн зургаан жил гадаа гарч эр, дотор орж эм болж хоёр хүүгээ 9-10 настай болголоо. Би эхнэр, эх хүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөн амьдралын төлөө тэмцэхийг хүсч байна” гэж ярилцлагынхаа эхэнд тайлбарласан юм. Энэ хүнийг Жаргал гэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг нэгэн гэнэ.
-Та өөрийнхөө амьдралын тухай ярихыг хүсчээ. Юунаас эхлэх вэ?
-Ах нь хоёр хөөрхөн хүүтэйгээ амьдарч байна. Тэдний ээжийг Нараа гэдэг. Тэр маань зургаан жилийн өмнө гэнэт Солонгос руу явчихсан. Түүнээс хойш бид гурвыг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй алга болчих юм. Анх 1994 онд бид хоёр танилцаж тэр Чехэд үйлдвэрт нэг жил гаруй ажиллаж байгаад ирсэн байсан үе. Би ч инженерийн ажилтай боломжийн амьдардаг. 30 гартлаа гэр бүлтэй болоогүй байсан. Би Нараадаа дурлан бид хамт амьдарч эхэлсэн. Том хүү маань 1995 онд мэндэлж, 1996 онд бага хүү маань бид хоёртоо ирсэн. Нараа надаас долоо дүү болохоор эрх танхи ч байж. Би ч хожуу хоёр хүүтэй болсон болохоор бөөн баяр хөөр, хичнээн ч аз жаргалтай байв. Тэгээд амьдралаа дээшлүүлэх гэж наймаанд яваад Нарантуул худалдааны төв дээр бөс барааны наймаа эрхэлсэн. Амьдрал жигдрээд сайхан байхад эхнэр маань үе үе ах дүү нарыгаа Солонгос явуулах юмсан гэж ярих болсон. Тэгээд л бид хоёр аар саар зүйлд зөрчилдөн мөнгө төгрөг гэж маргах болсон. Тэгэх болгондоо хоёр хүүг маань аваад эгч дүү рүүгээ очдог болсон. 1999 оны 8-р сард бид хоёр муудан тэр эгчийнх рүүгээ явчихсан байсан. Би нэг сар гүрийх гэж үзээд чадалгүй эгчийнх рүү нь ярьтал хоёр хүү маань “Ээж Солонгос явсан, биднийг аваач” гээд л бидний амьдралд том цав гарсан юм.
-Түүнээс хойш уулзалдаж холбоо барьж чадсангүй юу? Аль хотод юу хийдэг юм бол оо?
-Явсных нь дараа бага хүүг маань түргэний эмч хоолны хордлого гэж буруу оношлоод мухар олгой нь дотроо хагарч хагалгаанд ороход нэг ирсэн. Тэгэхдээ ч биднээс тусдаа байсан. Дараа нь 2003 онд нэг ирсэн. Тэр хүн Солонгос яваад дөрвөн жилийн дотор хоёр хүүхэддээ хоёр удаа л ойр зуур хувцас явуулсан. Тэгээд энэ зун ирчихээд дөрвүүлээ сайхан амьдарнаа та нартаа хайртай гээд хүүхдүүддээ компьютерийн мөнгө энэ тэр гээд 700 доллар өгсөн. Хоёр хүүгээ аваад тав хоног Тэрэлжид амраад буцсан. Гэтэл Солонгос очуутаа л утсаа салгаад, хаана ажилладгаа ч хэлэхгүй усанд хаясан чулуу шиг болчихсон. Хамгийн гол нь би хоёр хүүгээ сургуульд орсноос нь хойш наймаа гэхээсээ илүү сургууль соёлд нь дөхүүлж асраад санхүүгийн хүндрэлтэй болчихсон байсан. Тэгээд эндээс гарах гэхдээ 13-р хороололд байсан байраа зарж Амгаланд байр авлаа. Тэгээд зөрүүгээр нь машин авч амьдралаа залгуулъя гэтэл жаахан мөнгө дутсан. Эхнэр Солонгост гар утастай болохоор би залгалаа. Амар мэндээ мэдээд учир байдлаа хэлэв. 500 долларын туслалцаа бид гуравт өгөөч, найз нь өөрийнхөө байрыг зараад, хямд байранд орсон. Зөрүүгээр нь машин авъя, 500 доллар өгөөч, бид гурав хэсэгтээ өөрсдийгөө болгоё” гэтэл “юун мөнгө надад байхгүй” гэхээр нь би “бид гуравт хайргүй юм уу” гэж асуусан юм. Гэтэл “Арван жилийн хүүхэд шиг хачин юм ярилаа. Тэр хайр гэдэг чинь юу юм, тэнэг минь” гээд утас тасалчихсан. Одоо ч бид гурав руу ярихгүй. Нэг мөсөн биднийг хаячихлаа. Уг нь тэр хоёр хүүхдээ харж би амьдралын төлөө явах ёстой атал эцэст нь ийм байдалд орчихлоо. Энэ үгийг минь уншаасай. Хамгийн гол нь мөнгө төгрөг жижиг юмнаас болж маргалдсаар олон жил хүүхдүүдээ хагас өнчин юм шиг бүлтэлзүүлж байлгалаа. Чи минь бид гуравтаа ирээч. Би нэг хоёр жил дахин сайн ажилламаар байна. Одоо бид ингэж муудаад яахав гэж дамжуулах гэсэн юм.
-Таны эхнэр чинь Солонгост өөр хүнтэй болчихсон юм уу?
-Харин ээ. Би садангийнх нь хүнээс үйлдвэрийнхээ эзний дүүтэй сууж байгаа. Тэр нь Нараагаас нэг дүү. Түүнд ухаангүй дурласан гэж сонссон. Би бол тийм юмыг тэвчиж чадна. Хамгийн гол нь би зургаан жил хүүхдээ өсгөлөө. Эх хүн байна, жижиг юмнаас болоод үрээ хөхөө шиг хаячихгүй байх гэж найдах юм. Би юу ч болсон хоёр хүүгээ ээжид нь элэгтэй байлгахыг л хичээх юм.
-Таны болон эхнэрийн чинь ах дүү аав ээж юу болж байгааг мэддэг үү?
-Нараа маань хоёр эгч, нэг ах, хоёр дүүтэй тэд ихэнх нь Солонгост ажиллаж амьдардаг. Нараатай ам зөрсний төлөө түүнийг минь Солонгос явах гэж хөөцөлдөхөд хэлээгүйд нь гомдох юм. Өнөөдөр хүн хүнээ хайрлаж, хүн хүнээр дутаж яваа болохоор миний хань өөдөсхөн хоёр хүүдээ ирж ээжийн халуун дулаан хайрыг мэдрүүлээч дээ гуйя.
Б.Цэцэг
.gif)
ter 2 huuhed yasan eleg emtermeer yum be erni ene hariin ulsad ochood huurhii byatsahna huuhduudiig eleg buten amidruulah hun ene horwood hawaohon boloh gd bnada hooltoi ch hoolgui ch ur huuhed hani ijilteegee eleg buten amidarwal yasan ih az jargal we