Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

YAGAAD HORVOO IIM HATUU YUM BE/

Уншсан 831 vote 0 2009.07.22 22:41:38


Намайг хүн болгож үлдээгээч

“Үерийн усанд ой зургаан сартай хүүхэд урсаад олдохгүй байна. Ах, эгч нь болох зургаа, 12 настай хүүхдүүд усанд амиа алджээ. Харин азтай, есөн настай ах нь айлын өндөр хашааны банзанд өлгөгдөөд амьд хоцорч. Багынх нь цогцсыг аврагчид олжээ”

 

Хэдхэн өдрийн өмнө байгалийн аюулт үзэгдэл үерийн дараахан хэвлэл мэдээлэл болоод хүмүүсийн амнаас ам дамжин ярьсан гол сэдэв энэ байлаа. Монгол хүн үр хүүхдээ дээдлэн өсгөж хүмүүжүүлэхдээ эхийн хэвлийд бүрэлдсэн мөчөөс нь “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэж билэгшээдэг сайхан уламжлалтай ард түмэн сэн. Энэхүү философийн цаана эцэг эх бүл нэмэхийн хэрээр үр хүүхдээ тэжээж тэтгэх хариуцлага, үүргээ нэмэгдүүлдэг бичигдээгүй хууль үйлчилсээр ирсэн. Гэтэл өнөө цагт дээрх уламжлалын агуулга эсрэгээрээ өөрчлөгдсөн гэхэд хатуудахгүй. Хүүхдээ гудамжинд суулгаад гуйлга гуйлгаж амь зогоох юу ч биш. Хаана ч хамаагүй хаяна, дуртай газраа гээнэ. Барьцаанд үлдээнэ, хоол ундгүй хэдэн өдрөөр орхиод алга болно. Харин улаан нялзрай үрс эхийн хэвлийгээс унасан үеэсээ л аав ээж, гэрийнхнээ тэжээх үүрэг хүлээдэг. Тэд ээжийнхээ гэдсэнд байхаасаа сар бүр 20 мянган төгрөгөөр “цалинжиж, хөдөлмөрийн харилцаа”-нд орж эхэлдэг. Цаашлаад тэд хэчнээн төгрөгөөр бүхэл бүтэн өрх айлыг тэжээж, гол залгуулдаг вэ гэвэл овоо хэдэн оронтой тоо гарах вий. Энэ бүхний цаана ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй “хүүхэд үйлдвэрлэгч” эцэг эхчүүдийн амар хялбар амьдралын гол арга нь тэдний бяцхан үрс болж таарч байгаа юм. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулинд эцэг эхийн үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, асран хамгаалагчийн хариуцлагын талаар сэтгэл гонсоймоор хэдхэн үгс оруулсан байдаг. Их сайндаа л, хуулийн дагуу үүргээ уландаа гишгэсэн аав ээжийг шүүхийн шийдвэрээр зургаан сар эцэг эх байх эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заажээ. Үүнээс өөр эрх зүйн зохицуулалт манай улсад байхгүй.

 

Золгүй нэгэн гэр бүлийн дөрвөн хүүхэд амь тэмцэн, усанд үйж явахдаа хэнийг дуудаж, аврал эрсэн бол. Ээж аав хоёр минь хүрээд ирээсэй гэж сэтгэлдээ хэчнээн их залбирсан бол. Гэсэн ч тэд үр үндэс нь юм болохоор айлын хашаанд эзэнгүй орхиод явсан эцэг эхдээ гомдохгүй. Энэ эмгэнэл олон монгол айлд хатуу сургамж болоосой. Тэр өдөр ой хүрээгүй нялхыг нь ахад нь найдаж орхиод, өдрийн хугас явсан аав ээж хоёрын хэн нэг нь үрсийнхээ дэргэд байх нь яав даа гэсэн харууслаас өөр хэлэх үг бидэнд олдохгүй л байгаа. Америкт хүүхэд рүү гар далайсан аав ээжийг дор нь баривчилна. Харин манай улсад хүүхдийн эрх ашиг зөрчигдөх үед эцэг эхэд хүлээлгэх хариуцлагын тухай эрх зүйн үндэслэл хомс учир гурван хүүхдээ үерийн усанд алдсан аав ээжээс “ял” асуух эрхгүй байна. Тэд гадаадын бусад улс орны хуулиар бол үр хүүхдээ асран хамгаалаагүйн төлөө хариуцлага хүлээнэ.

 

Бид хэзээг хүртэл хүүхдүүддээ ийм харгис хатуу хандах вэ. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг байхыг яаж ухамсарт нь шингээх вэ. Саяын Ардын хувьсгалын баяр наадмаар хурдны морь унаач 30 гаруй хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, бэртсэн. Морь унаач хүүхдүүдэд насны хязгаар тогтоох тухай хуулинд өөрчлөлт оруулъя гэж өнгөрсөн парламентад ганц нэг гишүүн ярьж, бусаддаа шоолуулаад өнгөрсөн. Инээх биш ханиах болоод байна. Ямартай л гадаадын жуулчид “Монголчууд зэрлэг хүмүүс. Нялх хүүхдээ адгуусны нуруун дээр ямар ч хамгаалалтгүй тавиад хэдэн зуун км газар уралдуулдаг” гэж шогширхов.  Хүн болоход минь туслаж, эрүүл саруул, гэдэс өлсөхгүй, даарахгүй байлгаж, битгий орхиж яваач гэж олон хүүхэд гуйж байгаа. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Төрөх тасгийн үүдний хананд сэтгэл шимшрэм бадаг шүлэг бий. “Би эрдэмтэн, доктор, эмч, жолооч болно. Намайг хүн болгож үлдээгээч аав аа, ээж ээ” гэсэн үгс орой руу орох цаг болжээ.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1973770/3f5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
6006 eejvvdee zovlogoo ogooch [4] xyrs 2009-07-23 1372
6005 eejuudee [5] Ялгуун_08 2009-07-23 1033
6004 asuuye [2] teen 2009-07-23 977
6003 eejuudee asuuyaa.. [3] pambak 2009-07-23 828
6002 eejuudee [6] magic88 2009-07-23 917
6001 HAIRTAI HUNIIHEE NANDIN... UUNIIG MEDEH UU?? TS:ELGEMSUU 2009-07-23 897
6000 BUSGUI MINI URGELJ SETGEL HANAMJIIG MEDER.. TS:ELGEMSUU 2009-07-23 1164
5999 asuuh zuil bnaa helj tus bolooch [3] Ялгуун_08 2009-07-23 1120
5998 dahin asuuy. shinee... [4] otba 2009-07-23 1028
5997 OTBA-d [2] marujin 2009-07-23 1034
5996 asuuy [1] jangum 2009-07-23 715
5995 vaccine-ii daraa [4] marujin 2009-07-23 689
5994 asuult [5] marujin 2009-07-23 890
5993 shineer torson hu... otba 2009-07-23 4531
5992 busguichuude [2] teen 2009-07-23 615
5991 emch naraa helj ogch tuslaach em asuuh gesen iumaa [4] SDAAGII 2009-07-23 879
5990 koread bgaa humuusiin Anhaarald [5] solution 2009-07-23 1019
5989 OROOD UNSHINGAA SONSOOD HARAHAAR YUM BODOGDONO... TS:ELGEMSUU 2009-07-22 861
» YAGAAD HORVOO IIM HATUU YUM BE/ TS:ELGEMSUU 2009-07-22 831
5987 ??? bnaa [7] j and s 2009-07-22 991
5986 oroin mend [5] magic88 2009-07-22 574
5985 Бєгж зvvхэд учир бий 사랑 ХАЙР 2009-07-22 735
5984 DALAI yavah gesiim [1] so-sa 2009-07-22 739
5983 Нас явах тусам vрийн шингэний чанар алдагдсаар байдаг 사랑 ХАЙР 2009-07-22 770
5982 Хайртай хvндээ тєгс sex vйлчилгээг vзvvлсэний дараа та єєрєєрєє бахархах болно 사랑 ХАЙР 2009-07-22 1044
5981 yabal deer be zoblooch busgyichuudee [2] shinmu 2009-07-22 1032
5980 Нумын орд [2] 사랑 ХАЙР 2009-07-22 2898
5979 BUSGUI MINI CHI SAIHAN HARAGDMAAR BAINA UU???????? [1] TS:ELGEMSUU 2009-07-22 883
5978 eej naraa asuuya....... [8] pambak 2009-07-22 1262
5977 eruul mendiin daatgaliin talaar asuux gesen yum [3] duck duck 2009-07-22 1053
5976 helj tuslaach [3] nar jargaj bna 2009-07-22 1014
5975 hvvhed [1] sain_eej 2009-07-22 1926
5974 Чи хөөрхөн үү? TS:ELGEMSUU 2009-07-22 719
5973 Бүсгүй та тамхинаас гармаар байна уу? [1] Levi`s 2009-07-22 955
5972 hi amerik yaj yawah we [2] dior_875 2009-07-22 1823
5971 Ганган дэгжин гутланд дуртай бүсгүй чамд зориуллаа [2] Алаг нүдэн 2009-07-22 1190
5970 Жирэмсэн байхдаа тамхи татах нь гэдсэн дэхь хүүхдийг таргалуулдаг Алаг нүдэн 2009-07-22 911
5969 Гайхалтай үгс [1] Алаг нүдэн 2009-07-22 1514
5968 Хумс будалтууд Алаг нүдэн 2009-07-22 1867
5967 yagodoo nar hirtej bn [3] jangum 2009-07-22 912
5966 eejuudee asuuyaa.. [4] pambak 2009-07-22 1365
5965 tuslaarai [3] Ялгуун_08 2009-07-22 721
5964 hi [1] salpetka 2009-07-22 880
5963 tvndemvnd oiroltsoo bair bn jagai09 2009-07-22 725
5962 CHI NAIZ BUSGUIDEE ....UUNIIG MEDEH UU SONSSON UU?????? TS:ELGEMSUU 2009-07-21 947
배너신청
자생병원

배너신청