Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
016_mobius.jpg

Харгалзагч намайг уулзалтын єрєєнд хvргэлээ. Танихгvй нэгэн эмэгтэй байна. Єєрийгєє буяны байгууллагын ажилтан гэж танилцууллаа. Хоригдлуудтай уулзаж зєвлєгєє єгдєг юм байх. «Чи яагаад Монгол руугаа буцахыг хvсэхгvй байгаа юм бэ?» гэж байна. Манайд ажил олддоггvй, хийсэн ч цалин бага гэж нэг хэлэх гэснээ цааш хийлээ. Дуугарсангvй. «Та нар их єлсдєг vv. Амьдрал чинь хvнд байх даа?» гэнэ. Швейцаруудын ихэнх нь Монгол гэж хаана ч байдгийг мэддэггvй шахам. Тэдэнд Ази гэхээр л ядуу амьдрал, хоосон таваг тєсєєлєгддєг. Биднийг нутагтай єлбєрч vхэхийн ирмэгт хvрээд хvний газар ирэн гэдсээ тэжээхийн тулд бэдэрч яваа гэж боддог нь илт. Аргагvй ээ. «Есєн сар ч хамаагvй шоронд сууя. Монгол руугаа буцахгvй» гэж хэлдэг хvмvvсийг єєрєєр яаж ойлгох вэ дээ. Тэдний зєв. Ашгvй уулзалт дууссаныг харгалзагч хэллээ.Єрєєнд минь хvргэсэн шоронгийн ажилтан завтай байгаа бололтой. Сандал дээр маань тухтай гэгч нь суулаа. Эх орны минь тухай лавлаж байна. Євєлдєє 30 градус хvртэл хvйтэрдэгийг сонсоод бараг л чичирлээ. Миний хоригдож буй єрєєний доод давхарт мусальман шашинтай нэгэн залуу байдаг. Шоронгийн хоол нь ихэвчлэн гахайн мах болохоор иддэггvй. Єлссєндєє талх, цєцгийн тос, жимсний чанамал байнга гуйдаг. Даанч хэмжээтэй хоолыг тvvнд илvvчлэх нь vгvй гэнэ. Єрєвдлєє. Хєєрхийдєє хvний газар над шиг л ядарч яваа нэгэн биз. Єєрийнхєє хувийг єглєє.«Хаанахын хvн юм бэ?», «Турк» гэсэн vгийг сонсоод шууд л харгалзагчийн гараас багахан тос, чанамалаа шvvрч аваад хогийн сав руу шидчихлээ. Тvvний нvд томроод «Яагаад» гэж байна. Мєрєє хавчаад орон дээрээ гараад хэвтчихэв. Харгалзагч их л гайхаж буй бололтой. Їvдэн дээр хэсэг тээнэгэлзэн зогссоноо гараад явлаа. Хэрэв тэр нэгэн турк эр надтай тааралдаагvй бол єнєєдєр би тоотой насныхаа нэг жил шахмыг тортой хашаанд єнгєрєєхгvй байсан даа. «Эр хvн байж єлсєхєє тэсвэрлэж чаддаггvй арчаагvй амьтан бэ? Аягvй бол тэр «муугийн» хамаатан ч юм билvv?». Яанаа, би таних нь байтугай хараа ч vгvй нэгнээс єшєє авах муу санаатай болчихож. 
Шорон хvнийг эвддэг гэдэг vнэн юмаа. Єш хонзон бодоод яах вэ дээ. Єєрийгєє сатааруулъя. Дэвтрээ сєхье дєє.Эзэн маань надад нэгэн баяртай мэдээ дуулгалаа. Охиноо сургуульд хvргэж єгч бай гэнэ. Уасминагийн (охины нэр) сургуулиас гэр хvртэл явган алхахад 10 минут. Бусдын харцан дор бєхєлзєхгvй энэ хэдхэн хором надад ямар vнэтэй гээ. Болдогсон бол бvрч холын сургуульд охиныг хvргэж байх юмсан. Даанч миний хvслээр болох биш дээ? Гуравдугаар сарын 8-нд хэрэг тарьчихлаа. Уасминаг хvргэж єгєєд гэртээ харих замдаа утасны бvхээгнээс ээжтэйгээ ярьж баярын мэнд хvргэсэн юм. Охиныхоо дууг ойрд сонсоогvй ээж минь их саначихаж. 30 минут єнгєрснийг анзаарсангvй. Сvмийн цаг цохих чимээг сонсоод цочлоо. Баяртай дараа ярья гэж хэлчихээд яараад гvйлээ. Эзэн их л уурлаж байна. 10 минут яваад ирэх ёстой би хагас цаг гаруй «зугаалсныг» уучлахгvй гэнэ. Маргаашнаас эзэн охиноо хvргэж байхаа мэдэгдлээ. Уучлахгvй гэсэн vг наранд гардаг 10 минутыг минь аваад «явчихна» гэж би бодоогvй. Дахиад л гэрийн «хорионд» орчихлоо. Цюрихийн гудамжаар алхах юмсан.Булган утсаар ярьж байна. Гэрийн vйлчлэгчийн ажил улирлын чанартай шахуу байдаг тул есдvгээр сар хvртэл буюу хvvхдvvдийн хичээл цуглартал олддогvй гэнэ. «Ядахдаа сард нэг ч єдєр болтугай амруулдаг айлд ажиллах юмсан. Туслаач. Боломж байвал ахиу цалин єгєх айл олмоор байна». Найз минь зєвшєєрлєє. «Сонины зарын дагуу гэрийн эзэдтэй нь очиж уулзъя. Чи ямар ч аргаар болтугай хоёр єдрийн чєлєє аваад ир. Харин ажлаасаа гарч болохгvй шvv. Хонох газаргvй байхын зовлонг амсаа биз дээ». Тиймээ Булганы зєв. Хоёр єдєр эзэндээ юу гэж худлаа хэлэхээ боловсрууллаа. «Женевт байдаг нэгэн найз маань осолд єртчихєж. Би эргэхийг хvсч байна. Чєлєє єгєєч». Эзэгтэй зєвшєєрлєє. Дєрвєн сар гаруй би боолын хєдєлмєр хийсэн. Овоо ч дадлагажлаа.Цалингаа ахиулах юмсан гэж бодно. Саяхан л шахам хонох газар олдвол их юм гэж бодож байсан бол одоо ахиухан цалинтай ажил хайх боллоо. Хvн давруу амьтан гэдэг нь vнэн юм. Булган бид хоёр зарын дагуу єдєржин явлаа. Эзнээс илvv цалинжуулах айл олддоггvй. За яах вэ буцъя даа. Булган дуудаж байна. Хар даа. «25 нас хvртэлх насны бvсгvй гэрийн vйлчлэгчээр авна. Цалин єндєр». Яриач гэнэ. «Яанаа би 26-тай шvv дээ». «Яадаг юм бэ нэг нас дарчих. Єндєр цалинтай ажилд орвол чиний л аз». Тиймээ найзын минь зєв. Залгалаа. Эрэгтэй хvн авч байна. Маргааш уулзаад ажиллуулах эсэхээ шийдье гэнэ. Болзсон цагтаа очлоо. Їнэтэй ноолууран урт хvрэм, vнэт эрдэнийн шигтгээтэй бєгж чигчий хуруундаа зvvсэн 45 орчим насны эрхэм байна. Турк vндэстэн. Нутагтаа савхины vйлдвэртэй гэнэ.

«Хэрэв чи ажиллахыг хvсвэл хуучин цалингаас чинь 300 франк илvv тєлье». Энэ мєнгє 270 мянган тєгрєгтэй тэнцэнэ. Бєєн баяр. Эзэн дээрээ очлоо. «Би ажлаа солилоо, уучлаарай». Чемондантай хувцсаа чирээд шинэ эзнийдээ ирлээ. Гурван єрєє цэвэрхэн байр. Тавилга нь ч нvсэр биш. Тvvртэхгvй л цэвэрлэх юм байна. Їдэш болчихож. «Та ямар хоол зооглох вэ?» «Єнєєдєр чи амар би єєрєє хийе». Єглєє 07-д бослоо. Кофе бэлтгэе. Яанаа эзэн маань єєрєє кофегоо чаначихаад намайг хvлээгээд сууж байна. «Уучлаарай таныг эрт босдог гэж мэдсэнгvй. Дахиж ийм алдаа гаргахгvй». Толгой дохиж байна. Єдєр эзэн зоог хийлгэсэнгvй. Ресторанд хамт хооллолоо. Їдэш дуудаж байна. «Би эхнэрээсээ жилийн ємнє салсан. Манайд чи гэрийн эзэгтэй шиг бай. Хоёулаа хамтарч амьдаръя. Тэгээд ч би чамд єндєр цалин єгєхєє амласан. Энэ мєнгє гурван єрєє байрны цэвэрлэгээнд тохирох хєлс биш». Ийм vг дуулна гэж ёстой санасангvй. Яах вэ? Зєвшєєрье гэхээр нэг л болмооргvй.Хэсэг бодлоо. Хєдєлмєрєє vнэлж, зарж чадна харин єєрийгєє арай л зvрхлэхгvй нь. Энэ эрхэмд боол бус харин зугаагаа гаргах хvvхэн хэрэгтэй байжээ. Тийм ч болохоор залуу хvvхэн ажиллуулна гэсэн зар тавиад ярихаар нь єєрийг нь хараад авах эсэхээ шийдье гэсэн байж. Хуучин эзэн минь одоо намайг цусаар уйлаад очсон ч авахгvй. Европынхон дэндvv чигээрээ зантай. Миний унтах ор, идэх хоол, хамгийн гол нь бага ч гэлээ авч байсан цалинг минь харийн эр баллачихлаа. Тvvнд би уурлах, гомдох эрх байхгvй. Хэрэв намайг цагдаад мэдэгдвэл Монгол руу «ачигдана».Нулимсан дунд, доромжлол дотор амьдарч буй ч эндээс явахыг хvсэхгvй байна. Намайг дандаа азгvйтэл дагах юм. Анх ирэхэд Булган шоронд, арайхийж нэг ажил олоод цалингаа ахиулъя гэсэн шуналаасаа болж ингээд бvдэрчихлээ.Яанаа одоо. Єчигдєр уулзсан айлууд цалинг нь голсон намайг vйлчлэгчээр авахгvй. 

Дахиад л тэнгэр холдож газар хатуудах нь. Чаддагаараа мэлмэрvvллээ. Энэ «шорвог ус» хэзээ нэг дуусах болоо?Тэр эр намайг єрєвдєж байх шиг байна. «Миний найз рестораны эзэн. Хэрэв чи хvсвэл ажилд зуучилж єгч болох юм». Зєвшєєрлєє. Надад єєр сонголт алга. Чемодантай хувцсаа чирээд дахиад л нvvлээ. Сайхь эр хvргэж єгч байна.Гурван єдєр ажиллалаа. Дарга дуудаж байна. Очлоо. «Би ази бvсгvйтэй «найзлах» хvсэлтэй. Эхнэр маань Туркдээ байгаа. Чи юу гэж бодож байна. Хэрэв хvсэхгvй бол дахин єєр ажилчин авъя. Сайн бодоод єнєєдєртєє хариу хэлээрэй». Дахиад л тархи руугаа татуулчихсан аятай боллоо. Би ахимаг эрийн залуу эхнэрийн дvрээр амьдрах боломжоос татгалзаад энд ирсэн. Єєрийгєє, дээрээс нь хєдєлмєрєє vнэлж чадахгvй ээ. Одоо ажил хайгаад олдохгvй. Уурлах, уйлах ч тэнхээ алга. Швейцарийн цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж орогнол хvсье. «Эх орондоо амьд явах баталгаа минь алдагдлаа» гэж хэлье. Зарим хvн ийм арга хэрэглэдэг гэж дуулсан, худлаа ярья. Янхан болохоос арай л дээр юм. Нєгєєх эзэн рvvгээ очлоо «Би энд ажиллахыг хvсэхгvй байна».Єрєєнд байрлуулсан харгалзагч нартай холбосон хонх дуугараад туулсан амьдралаас минь салгалаа. «Утсаар ярих уу?» гэж байна. Гурван сард нэг удаа таван минут хэртэй гадаад ертєнцтэй холбогдох боломжоос юу гэж татгалзах вэ дээ. Ээжтэйгээ ярья. Миний ээж 20 гаруй жил «Эрvvл энхийн манаад» гэсэн цаасан малгай ємсч эмч гэсэн сайхан алдар зvvн чулуун шалтай хvйтэн єрєєнд єдєрт 4-8 цаг хагалгаанд орсны шанд 60 хvрээгvй насандаа vе мєчний эдгэршгvй євчин, ялимгvй л муу vг сонсвол харвачих шахдаг даралтаар «шагнуулсан». Эцэст нь 40 мянган тєгрєгийн тэтгэврээр «урамшуулагдсан». Ийм биетэй ээжийгээ яаж аргалах вэ? Шоронд байгаа, гурван сарын дараа таван хором ярина гэж хэлж болохгvй. Бодъё. Сэтгэлд минь ээжийн минь зиндааны эмч энд 2-3 давхар харштай, сард 15-18 мянган франкийн орлоготой, сvvлийн vеийн загварын машин сольж сэлгэж унаад ядаргаа тайлах vнэртэн ханхлуулсан онгоцондоо над шиг зарц бvсгvйгээрээ нуруугаа угаалгаад тансагладаг нь бодогдлоо. Гэрэл, сvvдэр шиг дэндvv заагтай юм. Ээжийгээ яаж хууръя даа? vргэлжлэл бий.
******************** 2 *************************
Миний ээж vv? Охин нь байна. Бие нь сайн биз дээ. Би ажлаа сольсон. Хєдєє тосгонд ажиллана. Даанч тэнд утасгvй юм». «Тэгээд ярих ч боломжгvй хэрэг vv?» гээд ээжийн дуу сулраад ирлээ. Мєрєєдлийн мєнгєний эрэлд тєрсєн хоёр охин нь «мордсон» болохоор дэндvv их ганцаарддаг, санадгийг нь мэднэ. Ээжид минь бурхан болсон ааваас минь єєр «хань» Монголд vгvй. «Гурван сард л нэг удаа амарна. Тэгээд ярья. Охиноо битгий санаарай». Дэд бvтцийн хєгжил дэндvv сайн орны тухай ээж минь мэддэггvй нь миний аз. Хєєрхийдєє миний муу ээж, за гэж байна. «Карт дууслаа, баяртай» гэж хэлээд бушуухан тасаллаа.Утсаар ярих таван хоромд ээжийнхээ амьжиргааг зохицуулах ёстой. Германд амьдардаг эгч рvvгээ залгалаа. Дуудаад утсаа авдаггvй. Бушуулаач ээ! Надад хоёр минут vлдсэн. Ашгvй авлаа. «Солонго байна» гэсэн яаруу дууг сонсоод л уйлж байна. Шоронд орсныг Булган хэлчихэж. «Битгий уйл. Нулимс та бид хоёрт тус болох биш. Би есєн сар хоригдох болсон. Байр, утасны хєлс, эмчилгээний зардлаа тєлєх, хvнсээ авна гэж тооцоод ээжид сар бvр 150 евро явуулж туслаач!». «Би Томост (эгчийн минь найз) хэлье». «Yгvй ээ, тэр зєвшєєрєхгvй байх. Чамтай гэрлэх гэж буй болохоос ээжтэй чинь амьдрах гэж байгаа юм уу гээд уурлана шvv». «Тэгээд яах вэ?» гээд сандарч байна. «Зараад мєнгє болгох юм юу байна?». «Томос долоо хоногийн ємнє цагаан алтан ээмэг, бєгж бэлэглэсэн. Тvvнийг заръя. «Яагаад зvvхгvй байгаа юм бэ?» гэвэл хаячихсан гэж хэлье дээ». «Тэг, тэг» Дийд, дийд... Гадаад ертєнцтэй холбосон «учиг» тасарлаа. Аргагvй ээ. Ахархан таван хором дуусчихаж. Ээж минь ямартай ч євдєхдєє уух эмтэйгээ байх нь. Сэтгэл арай л уужрах шиг. 

Цонхоор харлаа. Тавцан дээр хоёр болжмор сууж байна. Харгалзагчийн єгсєн талхыг vйрvvлээд сараалжин тємрийн завсраар шидлээ. Тавцанг оносонгvй ихэнх нь даваад уначих юм. Болжмор хооллох эрх чєлєєнєєс хvртэл боогдох гэж дээ. Хорвоогийн нэг єдрийн нар жаргахад цєєнгvй цагийн зай байна. Хийх юм алга. Дэвтрээ дэлгэе дээ.Чемодантай хувцсаа чирээд Булганыд ирлээ. «Яасан бэ?» гэж байна. Болсон явдлыг бvгдийг нь ярилаа. «Швейцарь улсын цагаачлалын асуудал хариуцсан байгууллагад очиж, орогнол хvсье». Найз минь дургvйцсэнгvй. Эсэргvvцээд ч яах юм билээ. Єєр сонголт байх биш. Вазал хотод байдаг цагаачдыг хvлээн авдаг байранд хvргэж єглєє. Хэдэн нас илvv болохоор найз минь надад ахархуу загнадаг. «Энд удахгvй биз дээ. Нэг хот руу хуваарилдаг юм. Яг л шорон шиг газар шvv. Сэтгэлээр битгий унаарай» гээд баруун хацрыг минь vнслээ. Тэр «шоронгоос» суллагдахаар vлдсэн хацрыг минь vнсэх нь дээ.Тємєр торон хашаатай хоёр давхар байшин руу орлоо. Нохой хєтєлсєн хамгаалалтын ажилтнууд, давхарлаж гагнасан тємєр ор. Найзын минь хэлсэн vнэн аж.Нvvрний тал бvрээс зураг дарж байна. Гарынхаа хээг єглєє. Эрvvл мэндийн vзлэгт оров. Монгол Улсад амгалан амьдрах, амьд явах баталгаа нь «алдагдсан» нэгэн бvсгvйн бvх намтар, бие эрхтний «зураас» нь хvртэл хаа холын Швейцарьт бvртгэгдлээ. Хаана оч гэж хэлэх бол оо? Хvслээр минь болдогсон бол Булганы амьдардаг хотод очих юмсан. Салхинд гарах хугацаа нь дэгтэй хагас шорон шиг хуаранд хориод хонолоо. Олтен гэдэг хотод оч гэнэ. Булганыхаас холдчихож. Хаана амьдрахаа сонгох эрхгvй хойно яах вэ дээ. Олтен руу чемоданаа чирээд дахиад л нvvлээ. Цагаачдын байр. Тийм ч тохилог биш. Байрны дарга хvлээж аваад нэг жижиг єрєєнд орууллаа. Тавилга нь тааруухан юм.240 франк єгч байна. Сар идэх хоолны мєнгє гэнэ. Монгол мєнгєнд шилжvvлэхэд бага биш юм аа. Гэхдээ л амьдралын єртєг єндєр газар дєнгєж л хvнсэндээ хvрэх тєдий. Ямартай ч хонох газар, идэх хоолтойгоо болчихлоо. Одоо хуримтлуулах мєнгє яаж олъё доо. Олтены зар тавьдаг бvх дэлгvvрvvдийн самбарт «Цагаар айл цэвэрлэнэ, хvvхэд харна» гэсэн бичиг наалаа. Хэн ч ярьдаггvй ээ.Эзэн ажлаасаа сайхан зантай ирээсэй гэдэг байсан хvсэл минь мєнгє яаж олох вэ гэсэн бодлоор солигдлоо. Булганых руу галт тэргээр очиход 30 франк (27 мянган тєгрєгтэй тэнцэнэ) тєлдєг. Халаасандаа захирагдаад явах нь ховор. Дэндvv их ганцаардаж байна. Монголоороо ярих юмсан. Зарын дагуу хvн ярих болов уу гэж гэгэлзсэн, хийх ажилгvй гиеvрсэн хvнд єдєр єнгєрєхгvй нь там юм.Булган ярьж байна. Жимс хураах долоо хоногийн ажил гарлаа. Ир гэнэ. Ямар жимс яаж тvvдгийг нь ч асуусангvй. 

Цалин л авч байвал юу ч байсан хийнээ. Ажил олдоно гэдэг л бєєн аз. Очлоо. Тоор хураах юм байна. Хоёроос гурван давхар байшингийн дайтай гэмээр єндєр модод. Оройд нь бєнжийх жимсийг нэг нэгээр нь тvvнэ гэнэ. Шат єгч байна. Хамгаалалтын бэхэлгээ алга. Арай л бvдvvн болов уу гэмээр модны мєчирт шатаа тээглvvлээд авирах ёстой. Толгой эргээд уначих вий, мєчир нь даахгvй хугарчихвал яанаа гэсэн бодолд ээрvvлсэн ч мєнгийг нь бодоод єгслєє. Дээшлэх тусам айж байна. Унаад vхвэл ажиллах зєвшєєрєлгvй байж хууль бусаар ажилласан миний хохь. Тоотой єдрийн ажил тогтоосон хугацаандаа дууслаа. Дахиад л ажилгvй, мєнгєгvй. Яая даа байз.Швейцарьт амьдарч буй хэсэг монголчууд «нийлнэ» гэсэн зарыг найз минь дуулгалаа. Нэг єдєр ч болтугай мєнгє бодохоо больж сэтгэлээ сэргээе. Аарау хотын орчим байх сайхан ногоон тєгєлд цугларлаа. Хорхог хийн шар айраг шимэв. Зарим нь жаахан халж байх шиг. 30 орчим насны нэгэн залуу уйлж байна. 3500 ам.долларын єр тавиад ирсэн гэнэ. Сарын мянган ам.долларын цалинтай ажилд оруулна гэсэн зард итгэчихэж. Зуучилж ирсэн гурван залуу Швейцарийн нэгэн захын хотын галт тэрэгний буудал дээр авчраад «Эндээ сууж байгаарай. Бид одоохон ирнэ»гээд бултчихсан гэнэ. Хєєрхий залуу єдєржин хvлээж. Ирсэнгvй. Азаар нэгэн монгол бvсгvй тааралдсаны ачаар цагаач хvлээж авдаг байранд хvргvvлэн аврагдсан гэнэ. «Ирээд гурван сар боллоо. Гэр рvvгээ нэг ч тєгрєг явуулж чадсангvй. Ажил олддоггvй гэхээр эхнэр vнэмшихгvй юм» гэнэ. Хоёр хvvхэдтэйгээ байдаг нэгэн гэр бvлийнхэн зовлонгоо ярьж байна. «Байраа зараад ирсэн. Гурван жил гаруй Европын улсуудаар «тэнэлээ». Хураасан мєнгє алга. Нэг л єдєр «ачигдаад» явна. Монголд очоод хаана амьдарнаа. ОХУ-д дээд сургууль тєгссєн ч 40 гарсан настай болохоор авах байгууллага vгvй биз». Сэтгэлээ сэргээе гэсэн биш бvр vймэрчихлээ.

Дахиад л ажлын зар тавилаа. Ярьсан ганц нэг нь ажиллах зєвшєєрєлтэй эсэхийг лавлаад vгvй гэсэн хариултын дараа шууд л харилцуураа тавих юм. Мєрєєдєж ирсэн мєнгє минь алга.Би цєхєрч байна. Яадаг юм билээ. Монгол руугаа буцъя гэхээр тийм ч гэрэлтэй бус ирээдvй тосч байгаа. Авдаг цалингаараа ахуй амьдралаа залгуулна гэж итгэхгvй байна. Ааваас минь хойш хоёр охиноо єсгєх гэж зvтгэсэн ээжийнхээ ачийг хариулах юмсан. Yе мєчнийх нь євчнийг эдгээх vе солиулах мэс заслыг Европт хийлгэхэд арав гаруй мянган ам.доллар хэрэгтэй. Энэ янзаараа бол мєнгє олох найдлага алга. Эгч минь герман залуутай хуримлана. Гурван давхар харштай, том компанийн ємгєєлєгч тэр эрхэм эхнэрээ алган дээрээ бємбєрvvлсэн боловч ээжид минь ганц евро ч хялайлгахгvй. Амь амиа авч явдаг нь тэдний зан. 20 гаруй жил эмч хийсэн ээжийг «хоосонгvй» гэж бодож байгаа. Хорин хэдэн евротой тэнцэх тэтгэвэр авдаг гэвэл vнэмшихгvй. Тvvний зєв єє. Тэр ямар Монголын тухай мэдэх биш. Швейцариудыг арай л гар султай гэдэг. «Монгол бvсгvй Швейцарь улсын иргэнтэй суух хvсэлтэй» гэсэн зар сонинд тавья. Ээжийнхээ, єєрийнхєє ирээдvйг баталгаатай болгоё гэвэл vvнээс єєр сонголт алга. «Ажил хайж байна» гэсэн зараас арай л олон ярьж байна. Дандаа л ахимаг хvмvvс. Yе тэнгийнхэн нэг ч алга. Єєр сонинд дахиад зар тавилаа.-Зар єгсєн vv?-Тийм ээ.-Би эхнэрээсээ салсан. Ази бvсгvйтэй гэрлэх сонирхолтой байна.-Уучлаарай, та хэдэн настай вэ?-45-тай. Хоёулаа хэзээ уулзах вэ?-Уучлаарай, би 26-тай л даа.-Та нарт паспорт л хэрэгтэй биз дээ? Хэрэв надтай хуримлабал таван жилийн дараа манай улсын иргэн болно шvv дээ.-Ойлгож байна л даа. Гэхдээ л...-Єєрєє л мэд. Ази, африк бvсгvйчvvд хvнтэй сууна гэсэн зараас их юм алга.Иймэрхvv яриа єдєр бvхэн давтагдаж байна. Yvд тогшив уу даа? Нэлээд ширvvн цохиж байх чинь. Тайллаа. Цагаачдын байрны дарга, хоёр цагдаатай зогсч байна. Шууд л муу совин татлаа. «Манай улсад цагаачлах хvсэлт тавьсныг чинь хянаж vзээд боломжгvй гэсэн хариу єгсєн байна. Бид чамайг албадан саатуулна. Бvх юмаа ав». Мєрєєдлийнхєє мєнгєний захаас нь ч атгаж чадсангvй. Уйлмаар л байна. Гэхдээ харийнханд нулимсаа vзvvлэхгvй ээ. «Чамд хувцсаа хийх цvнх бий юv» гээд хог хийдэг гялгар уут сарвайв. «Цvнх байтугай чемодан бий. Надад ганцхан боломж олгооч. Шоронд хоригдох болсноо найздаа дуулгая».Тємєр хаалганы чихраад онгойдог чимээ нуруугаар минь хvйт vргэлж дааруулдаг. Дахиад л эвгvй оргиуллаа. Шоронгийн харгалзагч Гадаадыг хариуцсан цагдаагийн газрын байцаагч, ирснийг хэллээ. Намайг нутаг руугаа буцахыг шаардана. Би зєвшєєрєхгvй ээ. Энэ тємєр «авснаас» суллагдах л юм бол ахимаг эрийн ч хамаагvй эхнэр болъё. Шийдэж, зориглож чадахгvй байсан сэтгэлийг минь шорон цэгцэлчихлээ. Хайрлаж хэзээ ч чадахгvй ч харийн эрийн тэвэрт таван жилийг єнгєрєєе. Єєрийгєє золиод vр хойчийнхоо ирээдvйг бодъё. Ээжийнхээ удмын цусыг євлєж тєрєх хvvхдvvд минь эх орныг минь над шиг хайрлаж л таарна. Чилийсэн олон сарыг тэсээд би туулнаа. Эндээс явмааргvй байна.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1951941/348/trackback

profile

TS:ELGEMSUU

2009.07.16 23:42:50
*.99.15.50

Bidnii busguichuud ingej zovoh ch gej

smile_84

2009.07.16 23:54:30
*.51.36.43

Ene  vneheer  bodit  amidral  u?  Haa  gazar geltgvi hvnii  nutag  l  bol  hvnii nutag  yum  daa.  Bid  hezee  eh orondoo  setgel  hangaluun  taiwan  amidrah  vy ireh  bol? Bid  nar  l muu  muuhaigaar  ni  heleed  duudaad baidag  ch  gesen  solongos oron  busad  orniig  bodwol  arai l  zoolon yum  shigee.  Yapond ajil  olddoggui  baruunii  ornuudad  azi  gej adlagdah ni  ih gej  sonsson. 
profile

sarmisxan555

2009.07.17 10:10:49
*.158.112.211

elgemsuu  chi  gantsaaraa  zovohgui  bgaan  bish uu? hudlaa  hun  hairlahaa  bolij  uz........
profile

Cnonsaa

2009.07.17 10:42:09
*.159.5.54

tiim shuu hunii amidral yum chin .Elegee emchidee ochoo emee uu hun eeKKKKKKKKKKKKKKKKKKKKK Hun yaj ch amidarch bolno .eleg chi oron garantalgui 1 heseg chimeegui bolooch kkkktamtai yum

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210468
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238696
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523347
5871 ASUUYA EEJUUDEE... [9] Маралгоо 2009-07-17 1139
5870 yaraltai helj ugj tuslaach [2] una_hi 2009-07-17 918
5869 huhnii talaar??? [7] j and s 2009-07-17 1821
5868 elgemsuud [2] solongo55 2009-07-17 801
5867 elgemsuud.... [7] !@#$%^&* 2009-07-17 916
5866 Enhzayad [19] bluest 2009-07-17 1325
5865 Хөгжилтэй таавар таацгаая [2] 사랑 ХАЙР 2009-07-17 2226
5864 dongoj torson huuhediin bicheg barimt yaj hootsolddog be heleed ogooch [3] mgl_86 2009-07-17 753
5863 Эрдэнийн чулууны ид шид 사랑 ХАЙР 2009-07-17 2960
5862 Сонин юм шүү [1] 사랑 ХАЙР 2009-07-17 571
5861 Та хамгийн азтай хүн 사랑 ХАЙР 2009-07-17 643
5860 Эмэгтэй хүн хайнга байж болохгүй [1] 사랑 ХАЙР 2009-07-17 726
5859 huuhed heden sartaigaisa baasa huraadag ve [2] teen 2009-07-17 1168
5858 eejuudee dahiad l [1] pudu 2009-07-17 855
5857 DAANCH DEE MINII MONGOL BUSGUI......... [11] TS:ELGEMSUU 2009-07-17 1244
5856 mgl surguuli [1] bgtoyuna 2009-07-16 558
5855 hoolnii hachir???? [1] kooko 2009-07-16 11544
» Харьд одсон нэгэн бүсгүйн тэмдэглэл Yргэлжлэл [4] 사랑 ХАЙР 2009-07-16 1043
5853 huuhed oruulj ireh [1] iinaa 2009-07-16 814
5852 Niigmiin daatgal.... [2] dariabayaraa 2009-07-16 1245
5851 usan wassen? [2] chalchii 2009-07-16 587
5850 PUDU d [3] Алаг нүдэн 2009-07-16 720
5849 asuuya [1] bgtoyuna 2009-07-16 549
5848 아이 발달에 아빠의 역할 dulmaa_99 2009-07-16 616
5847 ALAG NUDEN-D [1] pudu 2009-07-16 921
5846 EKHOMINA -D masloor yaj hailmag hiiideg argaa zaaj uguuch [2] pudu 2009-07-16 1140
5845 CHI SOTOI SUUVAL IIM L TAVILAN HULEEJ BAIGAA .............. [1] TS:ELGEMSUU 2009-07-16 796
5844 Секст сонирхолгүй болдог 3 шалтгаан… [1] 사랑 ХАЙР 2009-07-16 1858
5843 Харьд одсон нэгэн бүсгүйн тэмдэглэл [3] 사랑 ХАЙР 2009-07-16 977
5842 Эмэгтэй хүний хамгийн аз жаргалтай үеийг тодруулав 사랑 ХАЙР 2009-07-16 1053
5841 Уруулын гимнастик 사랑 ХАЙР 2009-07-16 1213
5840 elgemsuu bolon busguichuuded [6] mishil 2009-07-16 1414
5839 mongoliin saixan bvsgvichvvddee [6] xinfu 2009-07-16 1598
5838 yadargaanii dusal hiine [1] ogi_ogi 2009-07-16 483
5837 BUGDEEREE ANHNII HAIRAA DURSAH UU????? [3] TS:ELGEMSUU 2009-07-15 560
5836 HUMUUSEE BITGII IIM ERSDLIIG SONGOOROI ...... [3] TS:ELGEMSUU 2009-07-15 773
5835 ELGEMSVVGEES ASUUH YM BNA TUSLAACH [7] odki 2009-07-15 1224
5834 HUUHNUUDEE ENE UNEN UU???????? [2] TS:ELGEMSUU 2009-07-15 736
5833 эмэгтэй хүний ........ TS:ELGEMSUU 2009-07-15 669
5832 Тоглоом.нэт Холболт4 asassa 2009-07-15 565
5831 asuult [1] madch 2009-07-15 724
5830 CHI IIM UG SONSOHIIG HUSEED BAINA GEJ UU ?????????? [2] TS:ELGEMSUU 2009-07-15 800
5829 bvsgvi tand bolon tani ger bvld heregtei bh bolobuu 8621 2009-07-15 1247
5828 f-2 viziig solij boloh bolov uu? [3] solongo55 2009-07-15 983
5827 asuult? [1] sormuusmaa 2009-07-15 714
배너신청
자생병원

배너신청