Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Vр дvнтэй амьдарч сурахад эдгээр зарчим хэрэг болно. Та бид vргэлж сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн. Харин сэтгэлээ жолоодож сурвал амьдрал тийм ч хэцvv бишээ. Санаа сэтгэл гэдэг сул тавьчихсан сармагчин шиг нэг сэдвээс нєгєє рvv vсчиж байдаг.
Бодитой юманд хvрье гэж байгаа бол сэтгэлээ хазаарлаж, хямгадаж сурах хэрэгтэй. Бясалгана гэдэг нь єєртєє эерэг дадал зуршил бий болгохын нэр юм. Буддын шашин аз жаргалтай амьдрахын тулд бясалгал хий гэж 2500 жилийн турш сурталчилсаар ирсэн билээ.
1. Бага унт. Ингэвэл таны амьдрал илvv vр дvнтэй, бvрэн дvvрэн болно. Эрvvл саруул амьдрахын тулд 6 цаг унтахад хангалттай байдаг. 21 хоногийн турш ємнєхєєсєє нэг цагийн ємнє бос, тэгвэл зуршил болно. Гvн нойр чухал болохоос удаан унтахдаа биш.
2. Єглєє бvр бясалгал хий. Энэ vед таныг хvлээж буй vймээнт амьдралд умбан ороход хvрэлцэхvйц эрч хvчээр сэтгэлээ цэнэглэ. Долоо хоногт нэг удаа нар мандахыг хар эсвэл байгальд гар,
3. Аар саар зvйлд анхаарал бvv хандуул. "Цаг зав, эрч хvчээ зєв зарцуулж байна уу?" гэж єєрєєсєє асууж бай. Цаг хугацааг зохицуулна гэдэг амьдралыг жолоодоно гэсэн vг, цагандаа харам бай.
4. Амин чухал асуудалд анхаарлаа тєвлєрvvлж сурахын тулд бугуйндаа "vсний резин" зvv. Дэмий бодол санаа тєрєх бvр резинээ татаад тавь. Тархи тэр дэмий бодол сэдлийг євдєлттэй уялдуулан хvлээж авснаар дахин тэр мэт санаа тєрєхєє болино.
5. Бvтэн сайн єдєр энэ зарчмыг ягштал баримтлаад vз. Энэ vедээ долоо хоногийнхоо ажлыг тєлєвлє, тєлєвлєсєн ажлаа ямар vр дvнд хvрэхийг тєсєєлєн бод. Шинэ мэдээлэл авах ном унш. Намуухан хєгжим сонсож амгаланг мэдэр. Энэ нь таныг тєвлєрvvлэх, зорилготой, идэвхтэй байхад тань хазаар болж єгнє.
6. Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг vргэлж санаж яв. Хамгийн чухал харьцаа бол єєрєє єєртэйгєє харьцах. Таны бодол санаа тєвлєрсєн зvйл л таных болдог. Энэ бол амьдралын хууль.
7.Инээмсэглэж бай. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементvvдийг єдєєдєг. Далай лам vргэлж инээмсэглэж явдгийг сана. Инээмсэглэлийг єєртєє дадуул, амьд¬рал тань илvv амьд болно.
8. Орой юм уншихдаа лаа асааж бай. Ингэвэл гайхалтай амгалан орчин бvрдэнэ. Гэрээ гадаад орчноос бvрэн усгаарлагдсан баян бvрд болгож хувирга. Гоё хєгжим, сайхан ном, сайхан найзуудаар гэрээ дvvргэ.
9. Анхаарлаа тєвлєрvvлж сурахын тулд явган явахдаа алхаагаа тоол. Зургаан алхмын дотор амьсгаа авч, дараагийн зургаан алхамд амьсгалаа тvгжиж, дахин зургаан алхамд амьсгаагаа гарга. Хэрвээ зургаан алхам танд уртсаад байвал єєртєє тохируулан цєєл. Хvмvvс тархи толгойдоо элдвийн хог тээж явах нь элбэг. Єєрийнхєє чадварыг бvрэн дайчилж чаддаг хvмvvс чухал асуудал дээрээ тєвлєрсєн сэтгэл санааны амгалан байдлыг эрхэмлэдэг.
10. Тайван байж сур. Єдєртєє ядаж 10 минут чимээгvй сууж нам гvмээс цэнгэл амсаж хэвш. Энэ амьдралд хамгийн чухал нь юу болохыг тунгаа. Єєрийнхєє vйл хэргийг эргэцvvл.
11. Оюун санаагаа салхинд хийсэх хуудас цаас шиг зєнд нь бvv орхи. Vргэлж тєвлєрvvл. Хэрвээ та ямар нэг зvйл хийж байгаа бол єєр юм битгий бод. Ажилдаа явахдаа гэрээсээ ажил чинь хvртэл хэдэн алхам байдгийг тоол. Энэ хялбар биш, гэхдээ удалгvй таны оюун ухаан таныг удирддаг бус харин та єєрийг нь жолооддог болохыг аяндаа хvлээн зєвшєєрнє. Эцсийн дvндээ таны оюун єчvvхєн ч салхигvй орчинд бадамлах зул адил тогтуухан гэрэлтэж байх ёстой.
12. Оюун ухаан гэдэг булчинтай л ижил. Эрхлээд дасгалжуулах хэрэгтэй харин дараа нь хvч чадлыг сорих учиртай. Эхэндээ хэцvv байж болно, гэхдээ алгуурхан сайжирсаар таны тєрєлх шинж чанар болон тєлєвшинє. Єлссєн vедээ дараагийн хоол болтол тэс. Хvндхэн ажилд дарагдсан ус таны оюун санаа хэн нэгэнтэй ярих, ном сэтгvvл шvvрэн авч унших гэх мэтийн vйлдэл хийлгэж амрахыг чармайдаг. Энэ vед шууд л амралтыг нь таслан зогсоож бай. Удалгvй та хэдэн цагаар нэгэн зvйлд анхаарлаа тєвлєрvvлж сурна.
13. Бага ярь. Ярихдаа 60/ 40 гэдэг дvрэм баримтал, нийт хугацааны 60 хувьд яриад 40 хувьд нь сонс. Ингэвэл нэр хvнд тань єсєєд зогсохгvй, уулзаж байгаа хvмvvсээс олон ухаалаг зvйлийг сонсоно. Таныхаар бол алдаа дутагдал гаргаж байгаа хэн нэгнийг шvvмжилж, хов ярихаа боль. Єєрийгєє голж vглэхээ боль.
14. Тархинд чинь сєрєг бодол санаа тєрвєл дор нь эерэгээр єєрчилж бай. Эерэг нь сєргийгєє vргэлж даван гардаг тул таны оюун ухаан vргэлж сайн сайхныг бодож хэвшинэ. Сєрєг бодол санаа бол муу бvхнийг ахин дахин тєрvvлж байдаг систем юм. Энэ системийг зад цохин хvчтэй, эерэг санаа сэдэлтэй сэтгэгч болохтун.
15. Єдрийн туршид алиа хошин зантай байхыг хичэ