. Та өөрийнхөө сайн хүний нэр дээр өөрийнхөө нэрийг нэмээд гарсан тоог нь доорх хариултаас уншаарай. ок
Миний нэр 9 үсэгтэй. Харин миний дурлачихаад байгаа залуугийн нэр 6 үсэгтэй. 9+6=15
Эхлэе
9 - Чамд хонзон санана. Аймар юм аа. Гомдоохгүй байвал гайгүй байлгүй дээ тэ.
10 - Чамайг ойлгохгүй. Өө балай юм аа тэ. Ойлготол нь ярилцвал ок болох байх аа.
11 - Та хоёр бие биендээ сайн. Сайхан мэдээ байна тийм үү.
12 - Түүнийг март. Мартах ч хэцүү шүү. Гэхдээ сайн бодох хэрэгтэй. Яаран бүү хандаарай аливаад.
13 - Чамд хайргүй. Хайр хэд хоног уулзаад үүсэхгүй шүү дээ. Хүлээцтэй байх хэрэгтэй юм болов уу.
14 - Бүтэлгүй хайр. Хэдий бүтэлгүй ч гэсэн сайхан дурсамжтай байж болно шүү дээ тэ.
15 - Чамд хайртай болно. Аая минийх гарч ирж байна. Гоё доо..
16 - Чамд хайртай. Гоё юм өө.
17 - Жирийн найз. Найз биш байснаас найз байсан нь дээр ээ миний хувьд.
18 - Өөр хүнтэй. Түүндээ зүгээр л аз жаргал хүсэх хэрэгтэй байх.
19 - Мөнхийн хайр. Хүн хэдий мөнх биш ч гэсэн мөнхийн хайр байдаг байх аа. Нэг нэгэндээ итгэдэг бол шүү дээ.
20 - Дундуур чинь хүн орно. Гуравдагч этгээд хэцүү шүү. Надад ийм юм тохиолдож байсан. Хэцүү л байсан. Гэхдээ цаг хугацаа үнэхээр эмч л юм байна лээ кикик.
21 - Хөлөө харж яв. Илүү юманд шунах хэрэггүй гэж байгаа юм байхдаа.
22 - Бүтэмжгүй. Жоохон тийм л юм тэ.
23 - 100 хувь бүтэлтэй. Энэ ёстой заяаны хосууд байдаг байхдаа.
24 - Салалт. Зүгээр л түүндээ аз жаргал хүс.
25 - Үнэн сэтгэлээсээ. Сэтгэл гэдэг үнэхээр агуу шүү.
26 - Чи түүнийг алдана. ИИИИ муухай л юм.
27 - Чамайг ашиглана. Нүгэл хийсэн хүн хариуг нь заавал авдаг жамтай.
28 - Чамд хэрэгтэй. Сайн ойлгосонгүй эг.
29 - Чи түүнд таалагдана. Аая таалагдана гэдэг цаашаа үргэлжилнээ гэсэн үг биздээ.
30 - Чамайг хаяна. Онцгүй юмөө.
За тэгээд хэн хэндээ сайн, хайртай байх үнэхээр сайхан ш дээ тэ хүмүүсээ. Хэн нэгнийг шүтээнээ болгож /Кула-гаас иш татав/ эрхэмлэн нандигнах хичнээн аз жаргал билээ дээ. Бүгдэд нь аз жаргал. окок