Охид сарын тэмдэг ирэх үед ажил хөдөлмөр хийж, өдөр тутмын хэвшсэн дэглэмээ өөрчлөх хэрэггүй. Сарын тэмдгийн үед ууц нуруу, хэвлийгээр өвдөх нь зовиуртай байдаг бол дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.
- Хоол ундандаа хэрэглэх давсны хэмжээг багасгах
- Буцалсан ус өдөрт 1-1.5 литр хүртэл уух
- Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
- Бүлээн шүршүүрт орох
- Өвдөг тохой дээр тулж хэвтэх
- Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх
- Өвчин намдаах эм уух зэрэг.
- Хоол ундандаа хэрэглэх давсны хэмжээг багасгах
- Буцалсан ус өдөрт 1-1.5 литр хүртэл уух
- Хэвлийн доод хэсэгт бүлээн жин тавих
- Бүлээн шүршүүрт орох
- Өвдөг тохой дээр тулж хэвтэх
- Нуруугаараа хэвтээд өвдгөө нугалан багахан тойргоор эргүүлэх
- Өвчин намдаах эм уух зэрэг.
Эдгээр аргууд үр дүнгүй, толгой өвдөх, бөөлжих, гүйлгэх зэрэг шинжүүд байнга үзэгдээд байвал мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
Түүнчлэн сарын тэмдэг олон хоногоор, ихээр ирдэг, эсвэл 16 нас хүрсэн боловч сарын тэмдэг ирээгүй бол охидын эмчтэй уулзаж зөвлөгөө аваарай.