Moderator: mgl_300
“Элбэгдорж урьдчилсан байдлаар өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарлаа”
Уншсан 726 vote 0 2009.05.25 09:31:11“
Ардчилсан намаас өнөөдөр өглөөний 06.00 цагийн орчимд хэвлэлийн хурал
хийлгэлээ. Тэд улсын хэмжээнд сонгуулийн саналын дүнгийн урьдчилсан
дүн ямар байгааг танилцууллаа.
Тус намын дарга Н.Алтанхуяг хэлэхдээ “манай намаас Монгол Улсын
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж урьдчилсан
байдлаар өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарлаа.
Найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн зургаан том дүүрэгт үнэмлэхүй
ялалт байгууллаа” гэлээ.
Одоогийн байдлаар Ц.Элбэгдорж
- Архангай аймагт 100 багийн 87-д нь ялж, 1261 хүний саналаар илүү,
- Баян-Өлгий аймаг 7 сумаас 4 сумд ялсан,
- Өвөрхангай аймаг 10 сумын дүнгээр үзэхэд 100 хүний саналаар илүү,
- Хэнтий аймаг 6 сумын 5 суманд ялав,
- Завхан аймаг 60 багийн 40 багт ялсан байна. 500 хүний саналаар илүү,
- Дорноговь аймгийн 4 суманд ялж 64 хувийн саналтай,
- Ховд аймагт 5 сумаас 4 суманд ялснаар 2000 сонгогчийн саналаар давамгайлж байна гэсэн мэдээг Ардчилсан намаас өглөө.