Moderator: mgl_300



elena moreno's Photo on IMEEM


Монгол охид бүсгүйчүүд маань цагаан, цэвэрхэн булбарай арьстай байх маш дуртай. Гэтэл сэвх ийнхүү харагдах хүслийг маань нураадаг бидний гол дайсан. Гэхдээ боломжгүй зүйл гэж нэг ч ширхэг байдаггүй учраас сэвхийг ч бас цайруулж мөрөөдлийн нүүртэй болоход болохгүй зүйл гэж үгүй.

Сэвх цайруулах маш сонин аргуудыг танд дуулгая:

Сэвхийг арилгаж, арьсыг цайруулахад бүрэлзгэнэ, бөөрөлзгөна, улаан лууван яншуй, улаалзгана, үхрийн нүд, нимбэгний шүүсийг төмсний гурил буюу исгэлэн байцааны шүүстэй эн тэнцүү хэмжээтэй хольж хутгаад арьсан дээрээ тавихад тааламжтай сайхан үйлчилгээ үзүүлдэг.

Хусны шүүс гэхээр мэдэхгүй хүн үгүй биз. Энэ модны шүүсийг уухын хажуугаар өглөө бүр нүүрээ угаагаарай. Мөн түүн дээр нимбэгний шүүс нэмээд өдөрт хоёр удаа арьсаа арччих. Тэгвэл арьс яваандаа цайрч шингэрнэ.

Амтат гуаны зөөлөн хэсгээр нүүрээ арчаад, маск тавьж, хандаар нь шавшлага хийхэд сэвх арилна. Өөртөө тохирсон тэжээлийн тосоо нимгэн түрхсэнийхээ дараа нимбэгний нимгэн зүссэн хэрчмээс нүүрэн дээрээ жигд тараагаад 10 минут орчим хүлээгээрэй. Энэ үед цоохор болон олдмол сэвх бүдгэрч арьсны өнгө сэргэдэг.

Тослог буюу хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлавал бөөрөнхий сонгины ишээр бэлтгэсэн хандаар норгосон хөвөнгөөр нүүрээ өдөрт 2 удаа арччих. Эцэст нь цөцгийн тос түрхэж 10 минут хүлээгээд, бүлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нүүрээ арчих нь батга эдгээх шидтэй.

Хэрвээ таны нүүр маш их сэвхтэй бол луувангийн шүүсээр арчаарай. 2-3 ширхэг лууванг үрүүлээр үрж жижиглээд шүүсий нь шахаж гаргана. Луувангийн шүүсээр нүүрээ арчихад нүүр шарангуу өнгөтэй харагдах боловч сэвх аяндаа бүдгэрнэ. Луувангийнхаа шүүсэн дээр нимбэгний хэдэн дусал шүүс нэмээд түрхэхэд гайхалтай үр дүн ажиглагдана.

Ердийн өргөст хэмхээр сэвхээ арчихын хажуугаар зүссэн хэрчмэлүүдээ нүүрэнд наагаад 10-30 минут хаттал нь байлгасныхаа дараа бүлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад хатаж, нүүр цайна. Энэ аргыг өдрийн цагаар биш орой яг унтахын өмнө хэрэгжүүлээрэй.

50 гр шинэхэн өргөст хэмхийн хальсыг 200 мл тасалгааны буцалгаад хөргөсөн буюу нэрмэл усанд хийж 6 цагийн турш хандлаад шүүчих. Уг хандаараа нүүрээ арчихад нүүр цагаарч, сэвх, толбо бүдгэрдэг.

Багваахай цэцгийг арьс цайруулахад хэрэглэдэг. Үүний тулд 200 мл усанд, нижгээд цайны халбага багваахай цэцгийн үндэс, навчнаас хийж 10 минут буцалгаад шүүгээд угаавал арьс зөөлөрч цайрдаг.

Багц яншуйг угааж цэвэрлэснийхээ дараа нямбайлан хэрчиж буцламгай усанд 1 -3 цаг хандална. Хөргөсөн хандаараа нүүр хүзүүгээ өдөрт 1-2 удаа тогтмол арчаарай.
Нүүрээ харлаж, сэвхтэхийг хүлээх хэрэг бий гэж үү? Царай зүснийхээ өнгийг гунтахаас урьтаж улаан лоолиор арчаарай. Эхлээд нүүрээ сайтар цэвэрлээд тосоо үл мэдэг түрхчих. Тэгээд улаан лоолио нүүрэндээ нялж 30 минут хиртэй болгоод хүйтэн сүүгээр норгосон хөвөнгөөр арччихаарай. Дараа нь цөцгийн тос

Сэвхтэй тэмцэж болно оо!!!. Тэмцэхэд хэцүү боловч бүтэшгүй зүйл биш юм. Сэвх нь бүдэг шараас бараан бор хүртэл янз бүрийн байдаг. Энэ тохиолдолд цайруулагч, зөөлрүүлэгч маск хэрэглэж болно.

Өндөгний цагаантай маск.
Нүүр болон хүзүүндээ өндөгний цагаан түрхээд цагийн дараа бүлээн усаар угаана. Ийм маск нь нүүрийг цайруулдаг.
Мөн бас нэг арга гэвэл хутгасан өндөгний цагаан дээр маш бага, хумсны үзүүрээр нимбэгны хүчил ба 1 цайны халбага цөцгий хийгээд хутгана. Нүүрэндээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар арилгана.
Гурил, зөгийн бал, уксусны маск. 2 цайны халбага гурил, 1 цайны халбага уксус, 1 цайны халбага зөгийн балыг холино. Нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэнэ. 15-20 минутын дараа эхлээд хуурай хөвөнгөөр арчина. Харин үлдэгдэлийг нь бүлээн усаар арилгана. Гэрийн лосьон. 1 хоолны халбага уксус, 1 хоолны халбага нимбэгний хүчил, 2 цайны халбага буцалсан усыг холино. Өдөр болгон үүгээр нүүрээ арчих хэрэгтэй. Хэрэв арьс тань хуурай бол дээр нь ургамлын тос нэмэх хэрэгтэй.
Нүүрээ нимбэг, тараг, өргөст хэмхээр нүүрээ угаасныхаа дараа арчих нь сайн. Дараа нь лосьоноор нүүрээ арчаад жаахан пудрдээрэй.
Бүх төрлийн арьсанд тохирсон төмсний маск. Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалаж болно.
Тос ихтэй тосон дээр 10г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.

Цайруулагч маск.
1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10г сахар ба 100мл буцалсан ус аваад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 30-40 минутын дараа арилгаад нүүрээ угаана. Нүүрээ норгоод нүүр болон хүзүүндээ тос түрхэнэ.
Цайруулагч маскийг орой тавих нь тохиромжтой. Учир нь дараа нь нарны шууд илчнээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Нартай байхад гадагшаа гарах хэрэг гарвал нүүрээ нарны хамгаалалттай тосоор тослоорой.
Сэвхний үнэртэй ус. 50г гүзээлзгэнэ, эсвэл нимбэгний шүүс, 25мл ус, 5г глицериныг холиод үнэртэй ус бэлэн болно. Нүүрээ нэг арчихдаа хоёр удаа арчаарай.
Нүүр, хүзүү болон гарын арьсанд тохиромжтой гоо сайхны сүү. 100мл сүү, хагас нимбэгний шүүс, 15г архи ба 10г сахар авна. Эхлээд сүү, архи болон нимбэгны шүүсний холимогоо буцалгана. Хөөсийг нь аваад сахараа нэмнэ. Холисоны дараа гоо сайхны сүү бэлэн болно. Гадагшаа гарахаасаа өмнө нүүрээ арчиж байгаарай. Гэрийн лосьон. 20г уксус, 15г нимбэгний шүүс ба 10г усыг холиод лосьон бэлэн болно. Өдөр болгон унтахаасаа 1 цагийн өмнө нүүрээ арчиж байгаарай



profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш


tenger_zm

2009.05.22 20:44:16
*.156.89.48

dandaa goy goy sonirholtoi heregtei medeelel oruuldagt chin bayrlalaa tsaashdaa ch gsn ilvv ihiig hiigeerei amjilt hvseyemoticon
List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211381
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239299
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366742
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365276
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524302
4566 hi eejuudee [1] marlaa247 May 23, 2009 706
4565 elchin [2] odsar May 23, 2009 762
4564 SAIHAN AMARSAN UU? EEJUUDEE [5] magic88 May 23, 2009 1119
4563 eejuudees asuuya........ [1] bnbn May 23, 2009 998
4562 helj ogooch [1] enhjigyyr May 22, 2009 1259
4561 tamhichin nuhur yahy? [3] manuka May 22, 2009 1508
4560 heleed ogooch [2] bigbig May 22, 2009 1354
4559 huuhdiin suu [2] gowi3 May 22, 2009 1849
4558 Bvsgvichvvdee zovlooch [1] hvch May 22, 2009 1052
4557 orchuulj tus bolooch [1] setgel uimraad May 22, 2009 1064
4556 Хvvхдийн хvйсийг тодорхойлох эртний Хятадын арга [6] 사랑 ХАЙР May 22, 2009 1963
4555 hi eejvvdee yum asuuy? [3] 김유진 May 22, 2009 1512
4554 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA pudu May 22, 2009 778
4553 hi [1] enzo_ May 22, 2009 900
4552 YAJ GARAH BE???? [2] ELGEMSUU May 22, 2009 1112
4551 Тасархай гоё хөл… 사랑 ХАЙР May 22, 2009 2096
4550 eejuudee ta nar her ih hesej bsan? [8] manuka May 22, 2009 2100
4549 Загас наадуулахдаа эрчүүд юу хүсдэг вэ? 사랑 ХАЙР May 22, 2009 1110
4548 Хүүхнүүддээ! 사랑 ХАЙР May 22, 2009 797
» Сэвх цайруулах арга [1] [1] 사랑 ХАЙР May 22, 2009 14211
4546 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA pudu May 22, 2009 1023
4545 KART BELEGLEY utka May 22, 2009 736
4544 ansond tsetserlegtei sum baidag yumu.medeh hun hariulj tuslana uu. [2] zippo82 May 22, 2009 724
4543 hulnii bulchin [3] honey(o_o) May 22, 2009 1956
4542 hi eejuudee.tunhenii multralttai huuheded zuulgedeg duruubchiig solongosoor yu gedeg yum be [1] bnbn May 22, 2009 995
4541 telmuunee id [2] dream5454 May 22, 2009 939
4540 gowi3 id [1] dream5454 May 22, 2009 843
4539 asuumaar sanagdaad... [2] tiffani May 22, 2009 1090
4538 oyutan eej bval zuvulguu ugj tyslaach..... [5] julii77 May 22, 2009 998
4537 busguichuudee yum asuuya goo saihnii talaar [1] bovka May 21, 2009 1117
4536 vgvi yum bnaa [4] sainbuh May 21, 2009 1386
4535 vaktsinii tuxai xariulj uguuch eejvvdee [3] sainbuh May 21, 2009 1657
4534 busguichuudeesee zuvlulguu husch bnaa [3] so-sa May 21, 2009 2360
4533 Elgemsvv bolon eejvvdees [4] orgl May 21, 2009 1099
4532 yaah be zoblooch [1] 8621 May 21, 2009 902
4531 Huvtsasand naaldsan bohi [2] sar_nai May 21, 2009 2873
4530 huuhdee mgl yvuulmaar bna [1] aimo May 21, 2009 790
4529 ene yamar uchirtai ve??? [2] tiffani May 21, 2009 1132
4528 ELGEMSUUD [11] Маралгоо May 21, 2009 1451
4527 xuuxdiin xuig xaichlax... [5] pambak May 21, 2009 860
4526 Eejuud bolon jiremsen busguichuudees asuuh zuil bn [5] nega May 21, 2009 2083
4525 NU SKIN mojariul May 21, 2009 721
4524 Huuhdiin nuureer ulaan tuuralt garaad [11] gowi3 May 21, 2009 8927
4523 eejvvdees [2] dream5454 May 21, 2009 826
4522 alergii [10] janibek May 21, 2009 1133
배너신청
자생병원

배너신청