Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

kiss

Шунаг тачаангүй үнсдэг эрчүүд
Уруулыг чинь чангаар сорж хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй. Тэд нэлээд нүүрэмгий бөгөөд таныг эргүүлэхдээ чамгүй заль гаргана. Цаг үргэлж гэнэтийн бэлэг барих бөгөөд ямар нэг байдлаар таны анхаарлын төвд байнга байж чаддаг. Тэд уулзамгцаа сексээс огт өөр зүйл ярих хэрнээ харцаараа таныг хэдийнээ нүцгэлчихсэн байдаг. Нэгэнт сексийн тухай яриа үүсгэхгүй байгаа болохоор та түүний гадаад аш аягт хууртаж хэдийнээ юугаа ч нуудаггүй найз нөхөд мэт харилцаатай болсон байдаг. Маш тохиромжтой нөхцөл байдал гаргахыг тэр андахгүй хүлээж суудаг тул таны ганцаардал, уй гуниг, хөнгөн занг овжиноор ашиглана. Нэгэнт татгалзахгүй гэдгийг чинь мэдмэгцээ өвөрт чинь эрээ цээргүй орж ирээд шунаг тачаангүй үнсэлтээрээ таныг бараг галзууруулж орхино. Харин энэ үнсэлтийн эзэд гайхалтай нууц амраг ч биш. Тэд эрвээхэй мэт цэцэгнээс цэцэгний хооронд нисэн буух дуртай хэрнээ амьдралын хариуцлагаас ямагт зайлхийж байдаг. Тантай анд нөхөр мэт байсан залуу үнсэлтээрээ чимэглэсэн шөнийнхөө маргааш л таныг мартаж орхидог. Учир нь нэгэнт таны балыг амтлаад үзчихсэн учраас одоо өөр ганган цэцэгний араас хөөцөлдөх нь илүү сонирхолтой санагддаг.

Үнэрлэх мэт үнсдэг эрчүүд
Та түүнд талтайг мэдэх л юм бол тэр таныг ор руу хүчээр шахам чирч аваачина. Гэвч дараагийнх нь алхмууд танд тэгтлээ таалагдахгүй. Түүний хүчгүй шахам уруул, нэрлэх мэт бараг мэдрэгддэггүй үнсэлт нь таны урмыг хугалж магадгүй. Гэхдээ энэ харьцаа удаан үргэлжилбэл та зөөлнөөр шүргэн үнэрлэдэг түүний энхрийхэн уруулыг цаг үргэлж санаж явах болно. Тэр таныг анхныхаа шөнө байлдан дагуулж чадахгүй ч хожим өмөг түшиг болж чадах хүн. Гэрлэсэн хойноо ганц, х оёр удаа таныг араар чинь тавих хэдий ч өөр бүсгүйтэй хамт байхдаа таны тухай л боддог. Та түүнийг хүндэтгэн ойлгож чадвал тэр танд хязгааргүй хайртай болсон гэдгээ хэзээ нэгэн цагт хэлэх болно. Хэрэв та ийм хайртай учирвал хэзээ ч алдаж болохгүй. Зөөлөн сэтгэлтэй дөлгөөн зантай хэрнээ өөртөө таарсан бардам зантай энэ залуу таныг насан туршид таваар чинь байлгахыг хичээнэ. Өөрийгөө танд зориулагдсан мэтээр санаж явах бөгөөд таны зүгээс гарсан этгээд зовиуртай бүх араншинг хүлцэн тэвчиж чадна. Чөлөөтэй тайван, тав тухтай орчинд тэр танд сексийн гайхамшгийг мэдрүүлэх хэрнээ боломж тохиогоогүй бол өөрт аятайхан харагдсан эмэгтэйтэй учрахаас буцахгүй. Тэгсэн ч та тэр бүхнийг мэдээгүй юм шиг л урдынхаараа түүнтэй хүндэтгэлтэй харьцсаар байх юм бол тэр хийсэн үйлдэлдээ маш их гэмшин таныг урьд урьдынхаасаа ч илүү хайрлана.

Энхрийлэн зөөлөн үнсдэг эрчүүд
Өмнө нь бие биенээ таньдаг байсан бол та түүний хувьд хэдийнээ өөрийнх нь бүсгүй болсон байдаг. Тэр харцаараа таны хамгийн зөөлөн булбарай хэсгүүдийг цаг үргэлж энхрийлэн үнсэж явдаг. Тэрээр боломж гарахыг өөрөө хүлээж судаггүй бөгөөд танд таатай байж болх тэр цаг мөчийг өөрөө бүрдүүлдэг. Тэр үнсэлтийн тухай ганцхан л мэдлэгтэй. Уруулаараа сорж үнсэхдээ эмэгтэй хүнийг таалж байна гэж болохоосоо илүү өөрийнхөө таашаалыг мэдэрч байдаг. Гэхдээ айлтгүй. Тэр хэрвээхөлийг чинь хүртэл эрээлэхгүй үнсэж байвал үнэхээр танхд дурласан гэсэн үг. Энхрий зөөлнөөр үнсэж байгаа тэр залуу сексдээ ямар байх нь хамаагүй. Учир нь энэ романтик залуу хожмын өдрүүдэд цаг үргэлж дурсан санаж байх сайхан дурамжийг танд үлдээх болно. Хэрвээ та түүний нүдэнд өөр нэгэнтэй явж харагдвал харин тэр таныг насан туршдаа үзэн ядах болно. Харин гэрлэхийн тухайд бол нэлээд болгоомжтой хандах нь зүйтэй. Бүхнийг өө сэвгүй дагина мэт санаж явдаг түүнтэй дэр нэгтгэнэ гэдэг танаас маш их хариуцлага шаардага. Гоо дагина нь гэнэт нүүрээ будаагүй юм уу үсээ самнаагүй гарч ирвэл тэрээр маш их гутрах бөгөөд цаашдаа таны дэргэд өөрийгөө албан хүчээр барьж байх хэргэгтэй болсноо харамсан ухаарах болно.

Хүчтэй үнсдэг эрчүүд
Тэр танд хайртайдаа чанга үнсэж байгаа хэрэг биш. Шүдээрээ хазаж, сорсон хэтэрхий гэмээр өвтгөж үнсэж байгаа энэ залууд сексийн хувьд ч тэр, амьдралын хувьд ч тэр ямар ч туршлага алга. Бараг та түүний таван хуруунд багтах анхны эмэгтэйчүүдийн нэг болж байж ч мэднэ. Тэр зүгээр л хэтэрхий хичээж байгаагаас тийнхүү чанга үнсэж байгаагаа өөрөө ч мэддэггүй. Хэрвээ та түүнд өвдөж байгаагаа хэлбэл өөрийнхөө эр чадлаар бахархаад л зогсож байх хүн. Тийм хүнтэй нэгэнт учирсан бол хариуд нь маш зөөлөн эвлэг хандах хэрэгтэй. Тэр сексийн х увьд маш ирээдүйтэй сайн сурагч төдийгүй хожмын амьдралын чинь үнэнч хань болж чадна. Гэхдээ нэг гэм нь тэр маш хартай нөхөр байх болов уу. Хэрвээ танд түүнтэй өнгөрүүлсэн шөнө таалагдаагүй бол маргааш нь шууд л нүүр буруулж огтхон ч болохгүй. Учир нь тэр аргагүй байдалд орсноо мэдвэл дараагийн удаад танаас юу ч хүсэж мэднэ. Ингэснээр та хоёрын дунд ширүүн тэмцэл өрнөх бөгөөд тэр таны талаар тун таагүй бодолтой үлдэх юм.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1712851/701/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
4521 ASUULT BNAA [2] mongolchuudbid 2009-05-21 1036
4520 Sain uu eejuudee zuvluuch [2] snower 2009-05-21 1027
4519 Эмэгтэй хүн бүр дур тавихыг хүсдэг ү [1] 사랑 ХАЙР 2009-05-21 1617
4518 Нялх хүүхэд [3] 사랑 ХАЙР 2009-05-21 5402
4517 Таны нас ба секс [1] 사랑 ХАЙР 2009-05-21 1778
4516 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA pudu 2009-05-21 769
4515 Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск 사랑 ХАЙР 2009-05-21 2118
4514 Аялалд урьж байна BATNEGDEL 2009-05-21 746
4513 ububai avna [1] escobodo 2009-05-20 824
4512 HERA 설화수 hyamd uneer [1] sarnii tyua 2009-05-20 791
4511 MIINAA_P _d [1] Маралгоо 2009-05-20 1004
4510 hi busguichuudee [2] keruru 2009-05-20 1042
4509 KHAAN BANK asuuya [3] j and s 2009-05-20 2663
4508 helj ogooch [4] akulax 2009-05-20 1033
4507 dahiad l bi^^goo saihan asuuya [3] manuka 2009-05-20 1228
4506 eejuudee helj ogooch tusalaach [5] akulax 2009-05-20 1089
4505 jarantsetseg nymdawaa 2iig haij bn dior_875 2009-05-20 815
4504 hi ohid bvsgvichvvdee asuuh yum bn [1] dior_875 2009-05-20 889
4503 EMZEGLEHGUI BAIHIIN ARGAGUI.... [1] ELGEMSUU 2009-05-20 935
4502 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA pudu 2009-05-20 584
4501 sainuu eejuudee^^ zuvlurei [4] manuka 2009-05-20 2492
4500 Мөнгө мөнгө рүүгээ тэмүүлдэг гэж байна шүү... 사랑 ХАЙР 2009-05-20 1918
» Уруулыг чинь чангаар сорж хэлээрээ тоглож үнсэж чаддаг залуугаас бүсгүйчүүд салж чаддаггүй 사랑 ХАЙР 2009-05-20 923
4498 TA BUHEN TUSLANA UU? [1] sormuusmaa 2009-05-20 589
4497 Эмэгтэйчүүд ямар эрд ухаанаа гээдэг вэ ? 사랑 ХАЙР 2009-05-20 1667
4496 Oros taun gej haana baidag yum zaaj ogooch? jum 2009-05-20 737
4495 Oros taun gej haana baidag yum zaaj ogooch? jum 2009-05-20 647
4494 СОНИН ЗУРАГНУУД [3] 사랑 ХАЙР 2009-05-20 1019
4493 bolor-2 oo yaraltai helj uguuch [4] aisui666 2009-05-20 997
4492 eejuudees asuuya [3] balbar55 2009-05-20 1188
4491 eejuudees asuuya? [5] Маралгоо 2009-05-20 1238
4490 huuhdiin tereg zarna rain 2009-05-20 901
4489 ERGETSUUL BOD UHAAR BUSGUICHUUL MINI ... [1] ELGEMSUU 2009-05-20 1113
4488 Huuhed shiregleh arga [2] Маралгоо 2009-05-19 20554
4487 gerleltiin batalgaa [5] j and s 2009-05-19 5926
4486 asuuya [5] 양&나 2009-05-19 1123
4485 MARALGOO BOLON EEJUUDEES [10] pudu 2009-05-19 2974
4484 SAIN CHANARIIN UHRIIN MAH BNGA ZARJ BNA [2] pudu 2009-05-19 1025
4483 tejeever amitnii talaar zovolgoo ogooch [6] tenger_zm 2009-05-19 2397
4482 sain bna uu orchuulj ogooch [4] tenger_zm 2009-05-19 1176
4481 solongost bgaa mgl emegtei bgaamu? [5] soyon 2009-05-19 1524
4480 udubai yaaraltai avmaar bna ` [1] escobodo 2009-05-19 766
4479 eejuudees asuuya [3] balbar55 2009-05-19 1092
4478 orchuulj uguuch [2] dunherm 2009-05-19 1170
4477 eejuudee ahiad neg yum asuuya! [3] NikiE 2009-05-19 1480
배너신청
자생병원

배너신청