Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #3 Хэвлэ
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

19. Элэгний котлет
20. Элэгний шөл
21. Уушигны бөөрөнцөг
22. Алимны шүүс
23. Луувангийн шүүс
24. Алимны нухаш
25. Шинэ жимс, жимсгэний зутан
26. Хатаасан алимны зутан

 


19. Элэгний котлет

Орц: элэг - 165 гр
 Сонгино - дунд зэргийн 1/6
 Давс - чимх
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Талх - 1 хэрчим
 Талхны нунтаг хатаамж - хоолны халбагаар 1

Гарц:     150 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 27.0 гр
 Тослог 8.1 гр
 Нүүрс ус 36.7 гр
 Илчлэг 327.0 ккал

Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхөрүүлж бага тосонд 2 талд нь хайрс тогттол нь шарна.
Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусааж өгнө.
1-с дээш насны хүүхдэд 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


20. Элэгний шөл

Орц: шинэ элэг - 100 гр
 Талх - 5 хэрчим
 өндөгний шар - 1 ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1
 тунгалаг шөл - шаазан аягаар 1 бүтэн, ½

Гарц:      500 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 26.6 гр
 Тослог 6.0 гр
 Нүүрс ус 57.3 гр
 Илчлэг 412.0 ккал

Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа өгнө.


21. Уушигны бөөрөнцөг

Орц: уушиг - 50 гр
 өндөг - ½ ширхэг
 цөцгий - цайны халбагаар 1
 сонгино - амтлах төдий
 төмсний гурил - цайны халбагаар 2/3
 ус - цайны халбагаар ½

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 10.9 гр
 Тослог 6.7 гр
 Нүүрс ус 4.4 гр
 Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж давс, сонгиноор амталж холино.
Хольсон шанзыг жижиг жижгээр таслан авч бөөрөнхий хэлбэрт оруулж талхны нунтаг хатаамжинд өнхөрүүлж, тосолсон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.
Бэлэн болсон бөөрөнцгийг 1 тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө.
1-с дээш насны хүүхдэд өгнө.


22. Алимны шүүс

Орц: шинэ алим - томхон 2 алим

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.0 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 23.4 гр
 Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж, шилэн савтай нь халуун устай саванд тавьж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.


23. Луувангийн шүүс

Орц: шар лууван - дунд зэргийн 3 ширхэг

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 2.4 гр
 Тослог 0.8 гр
 Нүүрс ус 22.8 гр
 Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шилэн саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн сургалтын үед эмчилгээний зорилгоор өгнө.


24. Алимны нухаш

Орц: шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.


25. Шинэ жимс, жимсгэний зутан

Орц: үхрийн нүд /аньс, нэрс г.м/ - хоолны халбагаар 1 бүтэн, ½
 Элсэн чихэр - цайны халбагаар ½
 Ус - шаазан аягаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 34.3 гр
 Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж явгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялган авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус /20 гр шааранд 100-150 мл усаар бодож/ хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг хөргөж төмсний гурилаа зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл угааж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаан дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүс дээр нь хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 граммаар өгнө.


26. Хатаасан алимны зутан

Орц: хатаасан алим - хоолны халбагаар 2
 Элсэн чихэр - хоолны халбагаар 1, Цайны халбагаар ½
 Төмсний гурил - цайны халбагаар 2/3
 Ус - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Нимбэгний хүчил - чимх

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.4 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 38.8 гр
 Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж, үрж няцална. Бусад арга ажиллагаа нь жимсний зутан хийхтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 граммаар өгнө.

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #2 Хэвлэ
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл
11. Ээдэм жимсний холимог
12. Луувантай ээдэм
13. Төмсний нухаш
14. Бантан
15. Махны шөлөнд хийсэн төмсний зутан
16. Махны нухаш
17. Элэгний нухаш
18. Загасны нухаш

 


10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Орц: талхны хатаамж
 Хатаасан талх - 5 хэрчим
 Цөцгий - цайны халбагаар 1
 Ээдэм эсвэл шинэ бяслаг - 20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг ээдүүлэн ээдмийг авна)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1 бүтэн ½
 Буцалсан халуун ус - шаазан аяганы 2/3

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.9 гр
 Тослог 10.4 гр
 Нүүрс ус 28.6 гр
 Илчлэг 230.8 гр

Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлсийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Талхны хатаамжийг бэлтгэхдээ: Талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшинд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.


11. Ээдэм жимсний холимог

Орц: ээдэм - 3 аяга (сүүг ээдүүлэн ээдмийг нь авна /100 гр/)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1 бүтэн, ½
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 2
 хатаасан жимс /үзэм/ - цайны халбагаар 2

Гарц:     185 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 20.4 гр
 Тослог 10.2 гр
 Нүүрс ус 36.1 гр
 Илчлэг 246.8 ккал

Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна.
Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхөрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.


12. Луувантай ээдэм

Орц: дунд зэргийн лууван - нэг бүтэн, ½
 өрмийг нь авсан сүүний ээдэм - 3 шаазан аяга /сүүг ээдүүлэн ээдмийг нь авна/
 элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 17.6 гр
 Тослог 9.0 гр
 Нүүрс ус 15.4 гр
 Илчлэг 213.1 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан хэлбэрт оруулан таваглана.
Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.


13. Төмсний нухаш

Орц: дунд зэргийн төмс - нэг бүтэн, ½
 Сүү - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Давс - амтлах төдий
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.4 гр
 Тослог 6.3 гр
 Нүүрс ус 37.9 гр
 Илчлэг 228.8 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно.
Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино.
Бэлэн болсон төмсний нухшийг 7 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.


14. Бантан

Орц: мах - 30 гр
 Гурил - хоолны халбагаар 1
 Шөл эсвэл ус - шаазан аяганы 2/3
 Сонгино - бага зэрэг
 Давс - амтлах төдий
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 өндөг - ½ ш
 шар лууван - дунд зэргийн 1/5

Гарц:     200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 11.2 гр
 Тослог 13.2 гр
 Нүүрс ус 18.3 гр
 Илчлэг 238.6 ккал

Бэлтгэх арга: Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана. Буцалгах явцдаа шөлний нитгэлийг хамж авна. Буцалж буй шөлөндөө бантангийн гурилын үйрмэгийг самран хийж тасралтгүй хутгаж буцалгана. Буцалгах явцдаа өндөгөө сайтар хутгаж хийнэ. Гаргах үедээ давс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


15. Махны шөлөнд хийсэн төмсний зутан

Орц: төмс дунд зэргийн - 1 бүтэн, ½
 Цөцгийн тос - амны хоолны халбагаар ½
 Гурил - цайны халбагаар 1
 өндөгний шар - ¼ ш
 сүү - амны хоолны халбагаар 2
 яс эсвэл махны шөл - шаазан аягаар 1

Гарц:       400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 8.3 гр
 Нүүрс ус 43.0 гр
 Илчлэг 270.6 ккал

Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын модон хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь эхлэн өгнө. 


16. Махны нухаш

Орц: өөхгүй мах - 160 гр
 Дээд гурил - цайны халбагаар ½
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1
 Давс - амтлах төдий

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 34.8 гр
 Тослог 15.3 гр
 Нүүрс ус 4.6 гр
 Илчлэг 306.4 ккал

Бэлтгэх арга: Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дотор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно.
Махны нухашийг хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.


17. Элэгний нухаш

Орц: элэг - 80 гр
 Сонгино - дунд зэргийн 1/8
 Лууван - дунд зэргийн 1/6
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:     100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 14.8 гр
 Тослог  9.1 гр
 Нүүрс ус 6.1 гр
 Илчлэг 163.3 ккал

Бэлтгэх арга: Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино, луувангийн хамт цөцгийн тосонд шарна.
Дараа нь махны машинаар бүгдийг машиндаж дээр нь давс, сүү, цөцгийн тос нэмж сайтар жигдэртэл нь нухаж бага зэрэг халаана.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


18. Загасны нухаш

Орц: загасны мах - 250 гр
 Талх - 1 хэрчим
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      220 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 50.7 гр
 Тослог 8.4 гр
 Нүүрс ус 8.7 гр
 Илчлэг 314.0 ккал

Бэлтгэх арга: Загасны махыг яснаас салгаж /ясыг сайтар түүж авна/ дэвтээсэн талхтай /урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ/ хольж машиндаж шанз бэлтгэнэ.
Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө. Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө.

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - #1 Хэвлэ
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

1. Тараг
2. Хүүхдийн будааны агшаамал
3. Тэжээллэг зутан
4. Ээдэмтэй сүүн зутан
5. Сүүтэй төмсний зутан
6. Цагаан будааны зутан
7. Ногооны зутан
8. Махны шөлийг бэлтгэх
9. Ээдэм гаргаж авах

 


1.Тараг

Орц:  хөөрүүлсэн сүү - шаазан аягаар 1
 Хөрөнгө /тараг/ - хоолны халбагаар 1
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.6 гр
 Тослог 16.3 гр
 Нүүрс ус 13.1 гр
 Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 граджс /хуруу дүрэхэд халуун бүлээн/ хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж жигдэртэл сайн хутгаж өгнө. /бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ./ Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


2. Хүүхдийн будааны агшаамал

Орц: хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбараар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:     200гр
Тэжээллэг чанар:
 Уураг 6.7 гр
 Тослог 9.5 гр
 Нүүрс ус 30.7 гр
 Илчлэг 235.2 ккал

Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэт болгоно. Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


3. Тэжээллэг зутан

Орц:  шар сүү - шаазан аяганы 2/3
 Ээдэм - хоолны халбагаар 1
 Хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1/3
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 10.7 гр
 Нүүрс ус 26.9 гр
 Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж гарсан сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааш цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна./ Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


4. Ээдэмтэй сүүн зутан

Орц: сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Ээдэм - хоолны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 8.7 гр
 Тослог 15 гр
 Нүүрс ус 16.6 гр
 Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


5. Сүүтэй төмсний зутан

Орц: сүү - шаазан аягаар 1 бүтэн ¼
 Төмс - дунд зэргийн 2 ширхэг төмс
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 гурил - цайны халбагаар 1

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 15.8 гр
 Тослог 24.2 гр
 Нүүрс ус 65.3 гр
 Илчлэг 542.2 ккал

Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж өндөг /өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна/, давс, цөцгийн тос эсвэл ургамлын тос нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


6. Цагаан будааны зутан

Орц: цагаан будаа - хоолны халбагаар 2
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Сүү - шаазан аягаар 1
 Ус - шаазан халбагаар ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Давс - бага зэргийн /чимх/

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 18.2 гр
 Тослог 22.8 гр
 Нүүрс ус 77.5 гр
 Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амлтан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


7. Ногооны зутан

Орц: лууван - дунд зэргийн 1/8
 Төмс - дунд зэргийн ½
 Манжин - дунд зэргийн 1/8
 Улаан лооль - дунд зэргийн ½
 Яс буюу махны шөл - шаазан аягаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Цөцгий - хоолны халбагаар 2
 Гурил -  цайны халбагаар ½

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 2.3 гр
 Тослог 14.3 гр
 Нүүрс ус 9.7 гр
 Илчлэг 176.6 гр

Бэлтгэх арга: Ногоогоо /улаан лоолиос бусад/ сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


8. Махны шөлийг бэлтгэх

Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1 –ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана.
Чанах явцдаа шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.


9. Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэлэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.
Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага хийхээр тооцно. Тарагны оронд 10% -ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дундажаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.

profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1682204/8ac/trackback

Bi Eej

2010.12.17 23:29:37
*.160.57.200

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366673
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
4341 euka asuuh yum bna [2] genethen 2009-05-13 1073
4340 HELEEJ [2] magic88 2009-05-13 816
4339 eej naraas asuux ym baina [4] dream5454 2009-05-13 1182
4338 "САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЭХ НЬ" file logy 2009-05-13 742
4337 hvvhed awch yawah hvn bnuu [2] 1.0.0.4. 2009-05-13 891
4336 helj uguuch [5] janibek 2009-05-13 1147
4335 dahiad asuuya [4] 미수 2009-05-13 875
4334 hi busguichuudeesee asuuh yum bnaa [2] 미수 2009-05-13 920
4333 hi asuuh zuil bna heleed uguuch [2] tuul_0724 2009-05-13 732
4332 bolor2t [1] 1220 2009-05-13 737
4331 bolor2oos asuuh yun baina [2] 1220 2009-05-13 896
4330 HI EEJVVDEE ASUUH ZVIL B.A [4] hvch 2009-05-13 1497
4329 sain btsgaana uu busguichuudee [2] mishil 2009-05-13 1218
4328 Haniad zobloorei [6] snower 2009-05-13 935
4327 TA BUHEN TUSLAACH [1] sormuusmaa 2009-05-13 668
4326 asuult [3] janibek 2009-05-13 1653
4325 HI EEJVVDEESEE ASUUH ZVIL BNA. [2] turka0921 2009-05-13 1205
4324 meddeg bol hariulj tuslaach [1] nekhukaa 2009-05-13 1049
4323 hi eejuudee tuslaach [1] jihodu 2009-05-13 1702
4322 Арьс өөрчлөгддөг үү? [1] 사랑 ХАЙР 2009-05-13 1351
4321 Өглөөний секс өглөөний дасгал хийснээс дээр [1] 사랑 ХАЙР 2009-05-13 9885
4320 Үдээс үдэх сонирхолтой аргууд [1] 사랑 ХАЙР 2009-05-13 4373
4319 Жинсний ертөнц: Уранхай жинс [1] 사랑 ХАЙР 2009-05-13 1870
4318 Оюутан охин: Би барууны залуутай л гэрлэхийг хүсч байна [2] 사랑 ХАЙР 2009-05-13 3883
4317 meddeg ni helj uuuch [4] manuka 2009-05-13 1526
4316 IIM BAIVAL CHIG SAIHAN..... ELGEMSUU 2009-05-13 998
4315 haraar huuhedteigee end amidarahad hir baidag we.zowolgoo ogno uu eejuudee... [3] zippo82 2009-05-13 875
4314 Hi eejuudee [3] euka 2009-05-12 1478
4313 hvvhed ywuulah [2] miigaadash 2009-05-12 1063
4312 huuhedee heden sartaigaas ni tsetserlegt ogch boloh bol [3] mgl_86 2009-05-12 888
4311 hi medeh hun baibal helj ogch tuslaach [4] mgl_86 2009-05-12 1065
4310 HI,oroin mend eejuudee,,,,,,,,,,yum asuuya,,, [7] Ojanaa 2009-05-12 1829
4309 ELGEMSUU CHAMD BAYARLALAA ASUUX YUM BNAA [3] ankel 2009-05-12 1097
4308 taniltsah uu 35tai er [3] p_dondog 2009-05-12 1078
4307 Interneteer udurt 3-30$ oloxiig husvel [1] p_dondog 2009-05-12 843
4306 naidvartai kargo [2] j and s 2009-05-12 1038
4305 사랑.aaaa? [2] pambak 2009-05-12 1040
4304 Сексэд та хэн бэ? [1] 사랑 ХАЙР 2009-05-12 1278
4303 solongos ulsad murdugduj baigaa vaktsin 2008 onii 3dugaar sariin baidlaar [5] genethen 2009-05-12 2217
4302 Та өөрийгөө хэр зэрэг зөв дvгнэдэг вэ? 사랑 ХАЙР 2009-05-12 617
» Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - [1] 사랑 ХАЙР 2009-05-12 1567
4300 Хүүхдийн хөгжлийн үе шат 사랑 ХАЙР 2009-05-12 2551
4299 hi eejuudee oroin mend [3] magic88 2009-05-12 1146
4298 마산.nd bdag naiz Gal-urnux xolboo barinuu pambak 2009-05-12 605
4297 HUUHNUUDEE TUSLAACH SO NOHOR [7] bandgas 2009-05-12 1337
배너신청
자생병원

배너신청