Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Маш сонирхолтой санал асуулга явуулахаар шийдлээ. Би саяхан интернэт хэсэж байгаад нэг вэб дээр (Монгол биш) Тарган үнээ, Явдалтай хүүхэн гэж дуудуулахын аль нь илүү муухай сонсогдох вэ? гэсэн санал асуулга харсан юм. Нийт 2000 гаруй бүсгүйчүүдээс авсан саналаар гаргасан үр дүн нь: 70% нь - тарган үнээ, 30% - явдалтай хүүхэн гэж дуудуулах нь илүү муухай гэж хариулсан байна. Миний ойлгож байгаагаар судалгаа явуулсан газрын бүсгүйчүүд бие галбиртаа, хувцаслалтдаа их анхаарал хандуулдаг. Харин цэвэр ичимтгий байдлыг дараа нь тавьдаг бололтой юм. Харин манай бүсгүйчүүд ямар бол. Танд яаж дуудуулах нь илүү муухай санагдах вэ?