배너신청
배너신청
  • 🙂 Comm
    • SNS
    • Chat
    • ▲
  • Мэдээ
    • Манай зарлал
    • Элчингийн мэдээ
    • Mongolnews.mn
    • Монгол мэдээ
    • Гадаад мэдээ
    • Спортын мэдээ
    • Соёл, урлагийн мэдээ
    • ▲
  • Нээлттэй дэлгүүр
    • Нээлттэй дэлгүүр
    • MGL- ЛАВЛАХ
    • ▲
  • Дуу хөгжим
    • Монгол дуу
    • Интернэт радио
    • Гадаад видео
    • Монгол видео
    • ▲
  • Форум
    • Хайрын гал
    • Спорт, Соёл урлаг
    • Ажлын зар
    • Яруу найраг
    • Эрүүл мэнд
    • Аялал жуулчлал
    • Оюутан
    • Эрэл сурал
    • Санаа оноо
    • Танилцъя
    • Бүсгүйчүүд
    • Галлерей
    • Program
    • Computer
    • ▲
  • Чөлөөт цаг
    • Уран Зураг
    • Уран Зохиол
    • Дүрст Мэндчилгээ
    • Зурхай
    • ▲
  • Үйлчилгээ
    • Help
    • Sitemap
    • Зар Сурталчилгаа
    • Онгоцны билет
    • Утасны Карт
    • SMS
    • ▲
  • Сургалт
    • Solongos
    • UCC
    • ▲
  • Солонгос
    • Байршил
    • Соёл
    • Нийгэм
    • Боловсрол
    • ▲

Sign In

  • Sign Up
  • Find Account Info

MENU

  • Хайрын гал
  • Спорт, Соёл урлаг
  • Ажлын зар
  • Яруу найраг
  • Эрүүл мэнд
  • Аялал жуулчлал
  • Оюутан
  • Эрэл сурал
  • Санаа оноо
  • Танилцъя
  • Бүсгүйчүүд
  • Program
  • Computer
  • Галлерей
  • Монгол Дуучид Постер Оньс

Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
  • Classic Style
  • Zine Style
  • Gallery Style

Сүнс эргэж төрдөг ,бас төөрдөг.

Уншсан 1291 vote 0 2009.03.03 14:56:55
Маралгоо *.254.49.142 http://www.mglclub.com/forum9/1369050
Тун удахгүй бид талийгаач бологсодтойгоо гудамжинд тааралдах болно” гэсэн үгийг хэн нэгэн солиотой хүн биш бидний сайн мэдэх алдарт үзмэрч Ванга эмгэн амьд сэрүүн ахуйдаа хэлсэн байдаг. Тэр үеэс хойш хараагүй үзмэрчийн хэлсэн энэ үгийг тайлах гэж олон хүн оролдсон бөгөөд хожим Болгарын нэгэн сонинд талийгаач болоод олон жил болсон нэг хүн өөрийн төрсөн гэртээ гэнэтхэн ороод ирсэн тухай мэдээлэл гарч байсан билээ. 

Тухайн үед хүмүүс үүнийг зүгээр л сенсаац хөөсөн сониныхны ээлжит шоу хэмээн үзсэн юм. Гэвч Вангагийн хэлсэн алдарт үгийг цөөн бус хүн тов тодорхой санаж байлаа. Үзмэрчийн таамаглалд талийгаач бологсод бидэнтэй бөөн бөөнөөрөө тааралдах болно гэсэн санаа агуулагдсан байсныг энэ талаар судалгаа хийдэг хүмүүс бас анхааралдаа аваад байсан билээ. Эдүгээ Ванга эмээгийн үг биелэлээ олж эхэллээ хэмээн эрдэмтэд зоригтой дуугарах болсон байна. Яагаад гэдгийг дорх нийтлэлд дэлгэж байна.


“Миний нөхөр, охин хоёр зүгээр үү, тэд амьд уу? “
Шинээр цэрэгт татагдан ирсэн дайчдыг хуучин цэргүүд зодож дээрэлхэн, дарамталдаг явдал аль ч улсын армид олон жилийн туршид “уламжлагдаж” ирсэн байдаг юм. Манайд л гэхэд хал цэргийн дэг хэмээн нэрлэх агаад хатуухан даваа байсныг цэргийн алба хаасан хүмүүс санаж буй биз ээ.
 Одоо ч олон орны армид хүмүүсийн харьцааны хамгийн гаж  үзэгдлийн нэг хэмээн үздэг энэ явдал амь бөхтэй зууралдсаар байгаа бөгөөд зарим дарга нар ч  иймэрхүү дэг байх ёстой гэж үзэх нь бий. Хэрвээ дайн болбол энэ битгий хэл зовлон туулах тангараг өргөсөн дайчид халагдах цэргээс шанаа авах нь ээждээ илүүлж буйтай адил хэмээн даналзах хүн ч байдаг нь үнэн. Гэхдээ энд цэргийн дэгийн тухай ярих гэж байгаа юм биш гэдгээ хэлье. Харин нэгэн цэргийн ангид болсон тун ховор гэмээр сонин тохиолдлын талаар хүүрнэх гэсэн билээ.

 Намар оройхон татагдаж ирсэн хэсэг шинэ цэргийг хотоос нэлээд зайтай орших ангид хуваарилжээ. Мэдээжийн хэрэг өөрсдийнхөө халааг хүлээж, бас хэдэн сар уйдсан цэргүүд зугаагаа гаргах юмтай болж, үдэш орой шинэ дайчдыг дуудаж тамлан зовоож эхэлсэн байна. Харин энэ дэглэлтийг ганцхан цэрэг л эсэргүүцэн, халагдах цэргүүдтэй ана мана  үзэлцсэнээс ангидаа хуваарилагдаж ирээд удаагүй тэрбээр “ах” нартаа нэвширтэл зодуулан, тархиндаа хүнд гэмтэлтэйгээр Цэргийн төв эмнэлэгт хүргэгджээ.

 Өөрийн гэсэн ухаангүй хүргэгдсэн цэргийг сэхэээн амьдруулах тасагт хэвтүүлж, яаралтай мэс ажилбар хийн, тархинд нь хуралдаж бөөгнөрсөн цусыг нь хусаж авснаар хэд хоногийн дараа ухаан оржээ. Гайхалтай нь ухаан орсон цэрэг хажуудаа байсан жижүүрийн эмчээс “Миний нөхөр, охин хоёр яасан бэ, зүгээр үү. Тэр хоёр маань амьд уу” гэж асуужээ. Мэдээж эмч энэ үгэнд эхлээд гайхав. Яагаад гэхээр эр цэргийн албанд татагдаж ирсэн хүн эхнэр, хүүхдээ асууна уу гэхээс өөр юу асуухав. Тиймээс нөхөр сүүдэр ярьсан цэргийн үгэнд эмч огтхон ч ач холбогдол өгсөнгүй. Солиорч байна л гэж бодлоо. Гэхдээ ерөнхий эмчдээ “Цэрэг залуугийн ухаан орж, гараад солиорлын байдалтай байна. Ер нь галзуурч байх шиг ” гэсэн үгийг утсаар хүргэжээ.

Амьдралдаа элдвийн л адал явдалтай таарч, бас хажуугаар нь судалгаа шинжилгээний ажил хийдэг сэтгэл мэдрэлийн эмч мэргэжилтэй ерөнхий эмч энэ үгийг дуулаад эмнэлэг дээрээ яаралтай давхиж ирэн, хэвтэж буй цэргээс “ Чиний нэрийг хэн гэдэг вэ” хэмээн асуусан байна. Цэрэг огтхон ч түгдрэлгүйгээр, “ Миний нэрийг Сюзанна гэдэг. Би одоо 38 настай. Сая нөхөр, охинтойгоо машинд хамт явж байтал урдаас гэнэтхэн асар хурдтай машин гарч ирж мөргөлдсөнөөс өөр юу ч санахгүй байна” гэжээ. Мөн түүний ярианы өнгөнөөс үзвэл уг осол түүний хэвтэж байгаа эмнэлгээс бараг 2000 километрийн зайтай орших нэгэн тосгоноос хот руу ордог зам дээр гарсан бололтой байлаа.

“Япон л машин юм даг, ямар маркийнх болохыг санахгүй байна”
Олонх эмч залуугийн сэтгэхүйд өөрчлөлт орсон учир солиорч байна гэж үзжээ. Харин ерөнхий эмч нь дотроо өөр зүйл бодсон ч түүнийгээ хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцсангүй. Цэргийн эрүүл мэндийг өөрийнхөө хяналтад авсан ерөнхий эмч түүний ярьсан, хэлсэн бүхнийг шалгаж үзэхээр шийджээ. Гайхалтай нь нэг өглөө нөгөө залуу гэнэт баруун гараа харснаа “Хөөе, энэ чинь миний гар биш байна. Миний хуримын бөгж алга байна шүү дээ” хэмээжээ.
Энэ үгийг сонсоод ерөнхий эмч, сэтгэл судлаач найзынхаа хамт эмчлүүлж буй “солиот” нөхрийн ярьсан хотын ойролцоох зам дээр автын ямар осол гарч, ямар хохирол учирсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсчээ.

Удалгүй хариу авлаа. “Таны хүсэлтийн дагуу шалгаж үзлээ. Тэр өдөр Йоханнесбургийн төв зам дээр БМВ маркийн машин эсрэг урсгалд орсноор буруу талдаа залууртай “Тоёота” маркийн машинтай мөргөлдөж, улмаар жолоочийн зүүн талд сууж явсан Сюзанна хэмээх 38 настай бүсгүй амь үрэгдэж, уг машиныг жолоодож явсан түүний нөхөр, арын суудалд явсан охин хүнд гэмтэл авсан байна” гэсэн товч мэдээлэл ирсэн байлаа.
Ийм хариу авсан эмч өөрийгөө галзуураагүй байгаа хэмээн бодох шахав. Гэхдээ эмнэлгийн орон дээр тархи толгой нь битүү боолттой хэвтэж байгаа “Сюзаннад” та аль хэдийнэ нас барчихсан шүү дээ гэж хэлэхийг огтхон ч яарсангүй. Туршилт цааш үргэлжлэв. Эмч энэ удаа, “Та тэр өдөр ямар маркийн машин унаж явснаа санаж байна уу” гэсэн өдөөн хатгалт маягтай асуулт тавьжээ. “Сюзанна” огтхон ч түгдрэлгүйгээр, “Ямар маркийнх болохыг сайн санахгүй байна. Япон л машин юмдаг. Буруу талдаа залууртай” хэмээжээ.

Ийнхүү ерөнхий эмчийн хувьд амьдралынх нь туршид тайлагдахааргүй оньсого бас нэгээр нэмэгдлээ. Алс хязгаарын цэргийн ангид алба хаахаар очсон залуугийн өнгөрүүлж туулсан амьдрал, тэртээ нэгэн хот, тэр хавийн зам дээр гарсан автомашины осолтой огт хамаагүй байлаа. Тэгсэн хэрнээ яагаад цэрэг залуу гэв гэнэт “Сюзанна” болон хувирдаг билээ гэсэн асуулт түүнийг үнэнхүү гайхахад хүргэжээ.

“Надад толь өгөхгүй юу, өөрийгөө нэг хармаар байна”
Гэхдээ залуу цэрэг галзуурч солиорсондоо ийм зүйл яриагүй гэдэгт эмч нар санал нэгтэй байв. Харин хэрхэн тайлбарлах вэ гэдэг л тэдний хувьд тун сонин байлаа. Халагдах цэргүүдэд нэвширтэл зодуулсан шинэ цэрэг нас барж, түүний биед тэртээ алсад ослоор нас барсан Сюзанна бүсгүйн сүнс ирж хоргоджээ хэмээн тайлбарлахаас өөр гарцгүй болоод байсан юм.
Байлдагчийг тусгай өрөөнд оруулж, тайвшруулах тариа байнга хийх боллоо. Түүнд тавих анхаарлыг огтхон ч сулруулж болохгүй байв. Энэ завсар судалгаа гэмээр асуулт байнга тавигдсаар байлаа. Нэг удаа эмч түүнийг бараг өндийгөөд суучихсан байхаар нь хэсэг зуур энгийн байдлаар ярилцаж үзэхээр шийджээ.

“За Сюзанна бие чинь яаж байна даа. Ямар нэг зовиур байна уу?” хэмээн асуув. “Гайгүй болж байна аа. Харин бүх бие аймаар хөндүүр байх юм. Уг нь хугарч, гэмтсэн зүйл байхгүй л юм шиг. Мөн энэ бие минийх биш юм шиг муухай бодол төрөөд байх юм. Та надад толь өгөхгүй юу, би өөрийгөө нэг хармаар байна” гэжээ.
Эмч түүнд өөр асуулт тавихаар шийдсэн байна. Тэгээд, “Та өөрийгөө толинд хараад нэмэргүй дээ. Учир нь танд бүх үнэнийг хэлэх ёстой болчихоод байгаа юм. Та чинь ингэхэд тэрхүү ослын улмаас нас барчихсан шүү дээ” гэлээ. Мөн, “Та арай ч нөгөө ертөнцөд хараахан очоогүй. Гэхдээ огт өөр хүний биед ухаан санаа чинь шингэчихээд байгаа. Та саяхан нас барсан нэгэн цэргийн биед хувилчихсан гэдгийг хэлье. Чухам яаж гэдгийг зөвхөн бурхан тэнгэр л мэдэх байх” хэмээн эмч шуудхан хэлж орхижээ.

Цэрэг залуу нэлээд хугацаанд чимээгүй сууснаа “Энэ явдал хэр удаан үргэлжлэх бол ? Би ингэхэд ер нь яах ёстой гэж та бодож байна” хэмээн асуухуйд эмч, “Чухамдаа энэ талаар л хоёулаа ярилцья гэж бодсон юм. Хэр удаан энэ байдал үргэлжлэхийг үнэндээ мэдэхгүй. Яагаад гэхээр миний амьдралд анх удаа ийм явдал тохиолдож байна. Ямартай ч таны өмнө хоёрхон зам үлдсэн. Юуны өмнө та хуучин амьдралдаа эргэж орох боломж огтхон ч байхгүй гэдгийг хэлье. Өөрөөр хэлбэл хайртай нөхрийнхөө эхнэр, хайртай охиныхоо ээж байх боломж огтхон ч үгүй гэсэн үг. Хамгийн гол нь энэ бүх бодлоо толгойноосоо бүрмөсөн арчиж хаях хэрэгтэй. Харин нөхөр, охин хоёртоо захидал бичиж болно гэж бодож байна. Уг захиа яах аргагүй танаас иржээ гэдэгт тэд бүрэн итгэсэн байх шаардлагатай гэдгийг харгалзаж үзээрэй. Тэдэнд чухам ямар захиа илгээх, түүнд чухам юуг өгүүлсэн байхыг та өөрөө бодож ол. Гэхдээ ар гэрийнхэн чинь захиаг аваад таныг амьд гэдгийг мэдсэн ч харин уулзах боломжгүй гэдгийг ойлгосон байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө хамгийн дотно хүмүүст учирсан гай зовлон, уйтгар гунигийг багагүй хэмжээгээр нимгэлэх болно. Харин би эмэгтэй хүн, бас нөхөр хүүхэдтэй гээд зүтгээд байвал өөрийг чинь эмч нар шууд л галзуурч гэж үзээд, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт шилжүүлчихнэ. Нөгөө зам нь гэвэл та өөрийгөө дөнгөж 20 хүрэх гэж байгаа залуу гэж бодох хэрэгтэй байна. Тэгээд л амьдралаа цоо шинээр эхэл. Мөн та тархи нугасны хүнд гэмтлийн улмаас санах процесс нь алдагдсан гэсэн оноштойгоор эмнэлгээс гарах болно. Тэгэхээр шууд л энэ залуугийн гэрт очих хэрэгтэй. Залуугийн эцэг эх, төрөл төрөгсөд ч хүүгээ амьд байгаад тун их баярлах болно. Сайн бодоорой” гээд гарчээ.

“Би чинь Ерөнхийлөгч байсан шүү дээ”
Дэлхий дахинаа шуугиан тарьсан, бас нэгэн дуулиант явдлыг та бүхэндээ хуучилъя. Шинэ Гвинейн зэрлэг омгийн нэгэн төлөөлөгч Арраану гэгч 1963 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр төрсөн байна. Яагаад энэ хугацаа Арраануд хамаатай гэхээр яг энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт алагдсан байлаа. 2002 онд анхны европ хүн Арраанутай уулзсан бөгөөд тэр үед мань эр 38 нас хүрээд байж. Хэрвээ та анзаарсан бол дээр өгүүлсэн “Сюзанна” мөн л 38 настай байсан. Мөн манай монголчуудын 37-ны жил хэмээн ярьдгийг ч бас санахад илүүдэхгүй байх.
Шинэ Гвинейд хүмүүнлэгийн шугамаар ажиллаж асан Нидерландын сэтгэл судлаач Клаус Демолены ярьж байгаагаар хүний нийгмээс хэдэн мянган бээрийн алсад орших зэрлэг шугуйн иргэн, амьдралдаа хэзээ ч радио, телевиз гэдэг юм хараагүй хэрнээ АНУ-ын Ерөнхийлөгчийн талаар агуу мэдлэгтэй байсан нь түүний анхаарлыг эрхгүй татжээ. Тэгээд бүтэн хоёр сарын турш түүнийг судалж, элдэв асуудлаар яриа хөөрөө өрнүүлэн, улмаар Жон Кеннедийн хойт дүр болохыг яах аргагүй тогтоосон аж. Хожим Арраанутай Австрийн эртний хүн судлаач Бернард Хок бас уулзсан бөгөөд Арраану түүнд урьд нь Жон нэртэйгээр Америкт амьдарч, тэр ч бүү хэл улс орныг хэрхэн удирдаж, улс төрийн сонгуульд ямар арга хэрэглэн ялсан тухайгаа ярьсан нь олон хүнийг гайхахад хүргэжээ.
Иймэрхүү жишээ тун олныг дурдаж болно. Өөрөөр хэлбэл нас барсан хүний оюун ухаан өөр хүний биед шингэх үзэгдэл тийм ч ховор биш гэсэн үг. Хамгийн гол нь эмэгтэй хүн эмэгтэй хүний, эсвэл эрэгтэй хүн ижил хүйстэй хүнийхээ биед “хувилж” байвал чухал гэж үздэг байна. Харин эмэгтэй хүн эрэгтэйн, эсвэл эрэгтэй хүн эмэгтэйн биед хувилснаар тухайн шинээр бий болсон хувь хүний амьдрал тийм ч сайн сайхнаар үргэлжилдэггүй бөгөөд “хорлогдсон” эсвэл “муу юм шүглэсэн” гэх нэр хоч зүүж, сайн л бол сэтгэл мэдрэлийн эмнэлэгт насыг барах нь элбэг хэмээн эрдэмтэн судлаачид эцсийн дүгнэлт гаргасан байна. Дээхнэ үед иймэрхүү хүмүүсийг европчууд хотынхоо төв талбай дээр шууд л шатаачихдаг байсан түүх бас бий.

“Манай өвөө эргээд ирсэн…”
Манайхан иймэрхүү юм ихээхэн элбэг ярина. Бас итгэхийн аргагүй явдал ч мэр сэр тохиолддог.
Ингэхэд Америкт эдүгээ жилд төрөх 16000 хүүхэд нөгөө ертөнцөд одод удаж буй хүмүүсийн сүнсийг өөрийнхөө биед тээн ертөнцөд эргэн мэндэлдэг гэсэн тооцоог эрдэмтэд хийсэн байна. Нөгөө ертөнцөд одсон хүмүүсийн сүнс жилдээ хэдэн саяараа дэлхийд эргэн ирж, хэн нэгний биед төрдөг бөгөөд эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хэмээн үзэж, эмэгтэй маягаар хувцаслаж, эмэгтэй хүний суултаар суун бие засах зэрэг үзэгдлийг чухам үүнтэй холбон тайлбарлах болжээ. Монголд ч иймэрхүү амьдралтай эрэгтэй хүн байсан шүү дээ. Мөн нэг биед хэд хэдэн хүний сүнс ирж “суурьшсанаар” тэдгээр нь хоорондоо зөрчилдөж улмаар эмэгтэй хүн гэнэтхэн архинд донтох, эсвэл аль эрт насанд хүрсэн хүн яг хүүхэд мэт ая зантай болох, тэр ч бүү хэл гэнэтхэн өөрийгөө боомилж хөнөөх зэрэг үйлдлийг хийдэг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийж эхэлжээ.   Ямартай ч иймэрхүү хүмүүсийн гаргаж байгаа зан араншин, үйл хөдлөлийг бурхан шашинтай холбож үзэх нь хоцрогдсон ойлголт гэдгийг нэлээд эрчимтэй дэвшүүлэх болсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.

Ийм явдлыг эрдэмтдийн ихэнх нь зүүдтэй холбон тайлбарлах болсон байна. Хүний зүүд нь урьдаас төлөвлөн найруулсан дэгийн дагуу  явагддаггүй бөгөөд түүнд оролцож байгаа нөгөө талын хүмүүс таны хувьд хэзээ ч санаандаа төсөөлж байгаагүй нэгэн байх нь элбэг. Энэ бүхнийг мөн л нөгөө ертөнцөөс илгээж буй нэгэн төрлийн “захидал” хэмээн үзэх болсон гэдгийг та бүхэнд дуулгахад сонин байна. Манай монголчууд өвөө, эмээ маань эргээд ирсэн, энэ тэр хүний сүнс хэмээн ярих нь элбэг шүү дээ. Бас эрт дээр үеэс хутагт хувилгаадынхаа хойт дүрийг тодруулсаар ирсэн зэрэг нь огт ор үндэсгүй зүйл биш байсан гэдгийг та бүхэн таамаглах болсон байх. Алдарт үзмэрч Ванга эмээгийн хэлснээр нэг л өдөр гудамжинд тэртээ нэгэн цагт талийгаач болсон хүнтэйгээ тааралдахад эдүгээ та нэг их гайхаад байхааргүйгээр өнгөрсөн хугацаанд элдэв долоог  дуулсан билээ.
I want to
profile
 Image

 

 

Эх орон гэдэг төрж өссөн нутаг ус
Эх орон гэдэг төрүүлж өсгөсөн эцэг эх
Эх орон гэдэг мөр зэрэгцсэн анд нөхөд
Эх орон гэдэг мөнгөөр үнэлшгүй хувь заяа

 
 
 

        


    

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1369050/6dd/trackback
Жагсаалт

profile

badlady

2009.03.03 18:09:00
*.146.244.33

goe sonirholtoi medeelel oruulsand   
  • Хариу
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211357
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366674
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365254
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524271
2900 Goo saihnii talaar [1] asia_girl 2009-03-03 1001
2899 Ямар эмэгтэйг сайхан гэх вэ? [1] Маралгоо 2009-03-03 1136
2898 Жирэмсэн эхчүүдэд өгөх зөвлөгөө Маралгоо 2009-03-03 4331
2897 Халуун ус арьсыг хөгшрүүлдэг [1] Маралгоо 2009-03-03 1086
2896 asuult?? [3] janibek 2009-03-03 1094
2895 100 udur [4] amina_m 2009-03-03 1096
2894 elgemsvv jaalxvv 2 [1] aminaa82 2009-03-03 786
2893 jaal xvvd [1] aminaa82 2009-03-03 789
2892 elgemsvvd [2] aminaa82 2009-03-03 925
» Сүнс эргэж төрдөг ,бас төөрдөг. [1] Маралгоо 2009-03-03 1291
2890 MARTAAS OMNO..... ELGEMSUU 2009-03-03 537
2889 elgemsvvd [5] aminaa82 2009-03-03 739
2888 elgemsvv d aminaa82 2009-03-03 557
2887 Есөн настай хүү гар утасны программ зохиожээ Маралгоо 2009-03-03 1039
2886 miat haana [2] Cash 2009-03-03 769
2885 Busguichuudee asuuh yum bn. [2] asia_girl 2009-03-03 760
2884 hi eejvvdee! hawand yu sainiig helj usuuch [5] munkhuush 2009-03-03 1039
2883 Өөхлөг харвин буруу хооллолтоос болж үүсдэг 사랑이 뭔지 2009-03-03 1981
2882 oedol zaaj ognouu?? [1] mende 2009-03-03 1921
2881 Хэт єлсєх нь тураах бус таргалуулдаг [1] 사랑이 뭔지 2009-03-03 730
2880 SHANALMAARGUI L BAINA............... ELGEMSUU 2009-03-03 508
2879 elgemsvvd [1] aminaa82 2009-03-03 600
2878 xuudiin gedec ubdux yaraltaiu xelj uguuch [5] dunherm 2009-03-03 562
2877 Гэдэсний харвинг хэрхэн арилгах вэ? 사랑이 뭔지 2009-03-03 3357
2876 Бүсгүй та ямар эртэй амрагладаг вэ? 사랑이 뭔지 2009-03-03 648
2875 eejvvdees asuuh ni [3] nuudel 2009-03-03 742
2874 elgemsvvd handah ni [2] sain_eej 2009-03-03 563
2873 arbait baina jewellery 2009-03-03 484
2872 eejvvdees asuuh ni [3] nuudel 2009-03-03 513
2871 asuuh zuil bna [4] nightwish 2009-03-03 728
2870 boy3 aas asuuh yum bnaa [1] jhk 2009-03-03 479
2869 asuuhna yaraltai [1] Cash 2009-03-03 453
2868 helj uguuch [4] hehe_3333 2009-03-03 515
2867 Solongos dahi Mongol surguulid bagsh avna [4] erdemtugs 2009-03-03 1676
2866 asuuyaa [2] lereg 2009-03-03 641
2865 bvsgvichvde asuuh zvil bn.yaraltai [5] digital 2009-03-02 1509
2864 hi torson emegteichvvdeesee asuuh zvil bnaa. [4] turka0921 2009-03-02 769
2863 yaraltai opchyylaad ogooch [2] aminaa82 2009-03-02 599
2862 ГОО САЙХАН ЕРТӨНТЦИЙГ АВАРНА urin_a 2009-03-02 552
2861 heleed uguuch [2] sain sain baina uu? 2009-03-02 503
2860 jiremsen busguichuudees [2] pudu 2009-03-02 590
2859 Medex xvn bnu????? [3] zoosmaa 2009-03-02 924
2858 Амжилтанд хүрэх 9 алхам Маралгоо 2009-03-02 1069
2857 ymar huuhdiin suu best be? [9] NikiE 2009-03-02 2942
Жагсаалт
Бичих
Эхний хуудас 873 874 875 876 877 878 879 880 881 882 Сүүлчийн хуудас
Board Search
  • Contributors
  • Tag List
배너신청
자생병원

배너신청