Moderator: mgl_300
Хайр сэтгэлээ дагаж бие биеэ сайн таниж амжаагvй хосууд гэр бvл болох нь хожмын салалтыг бий болгодог. Гэр бvлийн элдэв асуудал, хvvхэд, хадмын харьцааг мэдрээгvй байхдаа сайн сайхнаар тєсєєлж байсан бvгд нь гэр бvл болсны дараагаас єєрчлєгдєн, амьдралын хэв маяг нь єєрчлєгдєж бие биенийхээ муу талыг мэдэрч эхэлдэг. Тvр хугацаагаар найзлах, холбоо тогтоох нь гэр бvл болохоос шал єєр асуудал тул насан туршийн ханиа сонгохдоо яарал гvйгээр, бvхий л талыг судалж мэдсэний дараа суувал гэр бvлийн байдал арай л бат бєх болно. Ханиа сонгохдоо гэр бvлийн хvмvvжил, дадал зуршлыг нь харах хэрэгтэй. Гэр бvлийн хvмvvжил насан туршид нь дагаж байдаг учир хvлээн зєвшєєрєх эсвэл бvр суугаагvйн нь дээр. Нэгэнт хайртай болсон хойноо тvvний муу муухай зуршлыг мэдсэн бол засч залруулах, vгийг сайн хvлээн авах чих зєєлєнтэй Сайгаа дээр нь дадал зуршил бидний харьцааг сэвтvvлэх нь гэдгийг ухаалгаар ойлгуулж зас. Ханиа бvрэн сонсож бай. Маргалдах vедээ илvv муу vгээр доромжлохыг тэвч. Хэрvvл хийхдээ хадмын талын хvмvvсийн нэрийг бvv дурд. Гэр бvл болсон єдрєєс л бие биедээ хvндэтгэлтэй харьцаж сур. Хайртай гэдэг vгийг ханиасаа бvv харамла. Та ямархуу гэр бvл тєлєвшvvлж чадна тэр чинээгээрээ амьдрал хvнд эсвэл хєнгєн аз жаргалтай байна. |