Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

tsagaan hoolnii ashig tus...

Уншсан 1386 vote 0 2009.01.23 13:30:27

Цагаан хоолны ашиг тус Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуулийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм. Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохон байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгөр байдаг ажээ. Үүний эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг. Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг. Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүү удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг. Амьд эсийг шингэн урокинез дотор хийхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж, өтгөн хатах нь шамбарам болон бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг. Маханд байгаа холестерин болон ханасан өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мөн адил болжээ. Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /carcinogen/ агуулдаг нэг зүйлийн химийн бодис(метилхолантрен)-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гэх мэт өмөн өвчнөөр өвчилдөг байна. Судлаачид хөхний өмөнгөөр өвдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага нь бас өмөн өвчнөөр өвчилдгийг илрүүлсэн байна. Хүний өмөн өвчний эсийг амьтанд тарихад тэр амьтан өмөн үү туссан байна. Бидний өдөр тутмын иддэг мах нь ийм өвчтэй малын мах байсан бол бид түүнийг нь бие махбоддоо аваад, өвчлөх магадлал их болно.Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгалтанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бүрчлэн шалгах бололцоо байхгүй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлах нь туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махны үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь өвчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгийг нь салгаж аваад үлдсэн хэсгийг нь худалдаж байна. Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог “Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл маань ямар өвчнөөр үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!” гэж хэлжээ.Үүнээс гадна санаа зовох өөр нэг зүйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идвэл энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна. Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргэжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ. Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: “Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдээ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна” гэжээ. Мөн “орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхөн өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолны зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна” гэж нэмж хэлжээ. Бас: Ургамлын гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг. Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхөн үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ. Амьтны уураг ургамлын уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна. 1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос “Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна” гэж зарлан тунхаглажээ. Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан идэштэн оролцсон туршилт хийхэд цагаан хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. Туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хүний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс; 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсөн байна. Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцээний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад км) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: “Би бүрэн цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм” гэжээ. Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд 45%, цагаан будаанд 8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм. Зүрхний өвчин, өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонголт гэдэг нь илэрхий юм. Зүрхний өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчнөөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдог бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн, чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлны өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, цусны даралт ихсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам, хэт таргалах болон багтраа өвчин багтдаг. Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй болно.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1174555/795/trackback

profile

ELGEMSUU

2009.01.23 19:44:08
*.111.205.12

tsagaan hool  ch  em l dee..sard 1-odor  matsag  barih  tsagaan hoolnii  baihad dotroo tseverleed  oort ih sain baidag  yum
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211356
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239275
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366669
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365251
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524269
2181 Зєв хооллолт, эрvvл хvнс bluest 2009-01-26 2200
2180 Жирэмсний эхний гурван сар хамгийн их эмзэг байдаг bluest 2009-01-26 1664
2179 Хvvхэд юунаас болж уйлдаг вэ? bluest 2009-01-26 797
2178 YAG ODOO..YARALTAI ELGEMSUU 2009-01-26 678
2177 Mgl-iin elchin ajillaj bna [2] просто 2009-01-26 1019
2176 elgemsvvgees asuuy [1] chinalt 2009-01-25 1077
2175 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT file ***Энxзaяa*** 2009-01-25 2353
2174 ZALUUSAAA MGLIINHEE TOLOO SANALAA OGTSGOY! [1] chups 2009-01-25 925
2173 kartnaas mongo avj bolohgvi bn tuslaach [9] jangum 2009-01-25 1178
2172 medej uguu ch??????? [2] keruru 2009-01-25 859
2171 helj ugch tuslaach [2] sain_eej 2009-01-25 1045
2170 Гэрээний хугацааг Монголд сунгана гэнээ. [2] bolor2 2009-01-25 927
2169 BUSGUI TANII GOO SAIHAND... [3] nuskin_ 2009-01-25 916
2168 elgemsuud [1] keruru 2009-01-25 979
2167 XVVXED ORUULJ IREX XVN BNA UU [4] 수니 2009-01-24 777
2166 bi l gantsaaraa azgui yum shig [24] keruru 2009-01-24 1964
2165 elgemsuugees asuuy [3] azya 2009-01-24 1006
2164 amidral yamar hatuu yum be [9] keruru 2009-01-24 1849
2163 yawaal zugeer we zowlooch... [1] loi 2009-01-24 1018
2162 MGL-elchin [3] просто 2009-01-24 1051
2161 yanaa humuusee.Dahiad asuuya [1] pudu 2009-01-24 895
2160 YAVAH UU??????NAIZUUDAA [10] ELGEMSUU 2009-01-24 1039
2159 tusalnuu [3] shokolad 2009-01-24 836
2158 hi busguichuudee [6] pudu 2009-01-24 1026
2157 Itgel haana hugarch setgel haana bohdog yum boloo [2] ismiraldo 2009-01-24 1500
2156 Нэг уншигчийн хүсэлтээр жирэмсний дасгал байрлууллаа. bolor2 2009-01-24 2751
2155 БНСУ-д төрсөн хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэх [2] bolor2 2009-01-24 904
2154 eejuudee xelj uguuch [3] genethen 2009-01-24 907
2153 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-24 729
2152 asuult bna busguichuudee [2] Suzy 2009-01-24 981
2151 Hi bvsgvichvvdee......... [8] s_uran 2009-01-24 1194
2150 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 16 Wonderfull 2009-01-24 1176
2149 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 15 Wonderfull 2009-01-24 1212
2148 haruilj tuslaach bvsgvichvvdee [6] chalchii 2009-01-23 2179
2147 ajil bna enhyysh 2009-01-23 755
2146 naizuudaa asuuh zuil bna [4] 서얄마 2009-01-23 1034
2145 huhuul hyyhedtei hyn [1] AGAGAG 2009-01-23 1078
2144 asuult [1] 서얄마 2009-01-23 1224
2143 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 14 [1] Wonderfull 2009-01-23 1109
2142 Шүүдэрцэцэг: Шүрэн бугуйвч - 13 Wonderfull 2009-01-23 1146
2141 MASH HEREGTEI.................. [2] ELGEMSUU 2009-01-23 943
2140 solongos hel gertee .... MAMONDE_00 2009-01-23 9002
2139 eeejuudee xelj uguuch [6] dunherm 2009-01-23 1208
» tsagaan hoolnii ashig tus... [1] vege 2009-01-23 1386
2137 wonderfulld [1] atsm 2009-01-23 824
배너신청
자생병원

배너신청