Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ.Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай.

Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг хэсэг л тэсэх юм даа. Овоолгыг жилээс жилд нэмж, муу орчныг нь улам дордуулах ажлыг л идэвхтэй хийхээс биш цэвэрлэх ажил хийдэггүй хүн нэг л өдөр гэдэсний хорт хавдартай болсон тухайгаа мэддэг. Тэр үед юун нарийхан бэлхүүс манатай. Yргэлж өтгөн нь хатдаг хүн гэдсэндээ хавдар ургуулж байна гэдгээ мэдэхгүй байгаа нь харамсалтай. Та өдөрт хэдэн удаа хүндээр бие засдаг вэ? Хооллох хөтөлбөр хийлгэж байгаа хүн бүрээс би ингэж асуудаг. Ихэнх нь “Өдөрт хэд нь ч юу юм бэ, нэгээс хоёр хоног өнжөөд л нэг удаа” гэж, их олон хүн “тав зургаа хонож байж арайхийж нэг хүндэрдэг” гэж хариулдаг. Өтгөн хатаад арваад хонодог гэх хүн ч олон. Ийм хүмүүс ихэвчлэн том гэдэстэй бүдүүн байдаг. Тэд бэлхүүс нь мэдэгдэхээ больсонд өтгөн хатахаас илүү шанална. Туранхай хүн ч бас байна. Ихэнх нь амархан өлсдөг, идэмхий хүмүүс. Зарим нь хоолонд дургүй, дотор нь муухайрч, огьж бөөлждөг байдаг. Гэтэл жинхэнэ эрүүл хүн өдөр бүр 3-4 удаа хүндээр бие засаж, идсэн хоолны нь шингээгүй үлдэгдэл, бас бус хаягдлаасаа тогтмол салж, гэдсээ тухай бүр нь цэвэрлэж чаддаг. Ургамлын гаралтай хүнс иддэг бол шүү дээ.  Жишээ нь талх, боов, төмс, ногоо гэх мэт. Харин зөвхөн мах, цагаан идээ иддэг бол өнжөөд нэг хоргол гаргах ёстой. Тиймдээ ч өөртөө таарсан мах мариатай, чилгэр сайхан биетэй, бэлхүүс нарийн, арьс өнгөлөг, Үс сайхан, чалх тамир сайн, цоглог сэргэлэн байдаг. Бие, сэтгэл нь эрүүл учир.

Одоо нарийн, бүдүүн гэдэстэйгээ товч танилцъя. Нарийн болон бүдүүн гэдэс нь хоол боловсруулах тогтолцооны хамгийн сүүлийн бөгөөд хамгийн урт хэсэг юм. Хоолноос авч болох хэрэгтэй бүхэн энэ хэсэгт шимэгдэнэ. Гэдэсний гадуур байдаг гөлгөр булчингууд нь удаан боловч хэмнэлтэйгээр агшиж, дотор нь байгаа задарч боловсрон шимэгдэж буй хоолны холимгийг түлхэн цааш явуулна. Ходоодонд хайлж химус хэмээх нэртэй болсон холимог нарийн гэдэсний эхний хэсэг-12 хуруу/дээд/ гэдсэнд орж ирэнгүүтээ нойр булчирхайн шүүс болон элэгнээс ирсэн цөстэй холилдоно. Эдгээр нэмэгдлүүдийн ачаар химус хүчиллэг исгэлэн биш болно. Хоолны холимог нарийн гэдсэнд байх хугацаанд нь түүнийг боловсруулах ферментүүд нойр булчирхайн шүүсэнд байдаг. Нарийн гэдэс ч өөрөө бас ферментүүдийг боловсруулна. Хоолны холимог нь нарийн гэдсийг 20 орчим цагийн турш туулж өнгөрөхдөө ферментүүдийн нөлөөгөөр улам жижгэрэн задарч, нарийн гэдэсний ханаар цус руу шимэгдэнэ.Хооллосноос хойш 24 цаг өнгөрөхөд идсэн зүйлээс маань ердөө л боловсрох боломжгүй хэсэг нь Үлдэнэ. Түүнчлэн гэдэсний өнгөр/микрофлор/-ийн бактериуд, гэдэсний дотор бүрхэвчийн үхсэн эсүүд ч байна. Эдгээр хаягдлууд бүдүүн гэдсээр өнгөрөхдөө чийгнээсээ салж, шулуун гэдсэнд хуримтлагдан хошногоор тҮлхэгдэн гадагшилна. Цөсний будагч бодис/пигмент/-ууд өтгөнийг хүрэн өнгөтэй болгодог.Нарийн, бүдүүн гэдэсний урт нийлээд 8,5метр орчим, үүнээс нарийн гэдэс 7метр, бүдүүн гэдэс 1,5метр урттай. Ийм урт гэдэс хэвлийн жижигхэн хөндийд багтахын тулд чацархайнд бэхлэгдэн мушгиран эвхэгдсэн байдаг.Гэдэсний дотор бүрхэвч нь хуниас мэт нугалаатай. Хуниас тус бүр нь “сормуус” гэж нэрлэгддэг хэдэн зуун өчүүхэн хөхлөгүүдтэй. Тиймээс гэдэсний дотор тал нь сахлаг хивс шиг. Хивсний утас шиг энэ ургацгуудын тоогоор гэдэсний дотор тал эцсийн хэмжээндээ хүртэл томорч өргөссөн гэсэн үг. Эдгээр хуниас, хөхлөгүүд нь шимэгдэх талбайг их болгох төдийгүй гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд чухал үүрэгтэй. Хэрэв бүх хуниасыг тэнийлгэж болдогсон бол гэдэсний доторх гадаргуу нь нэг айлын 2 давхар орон сууцны шалны талбайтай тэнцэнэ.Бүдүүн гэдэс нарийн гэдэстэй нийлдэг уулзварын мухар хэсгийн үзүүрт ургасан өт хэлбэрийн унжлага байдаг. Түүнийг аппендикс гэж нэрлэдэг. Түүнийг ямар ч үүрэггүй гэж үзэж байсан боловч сүүлийн үед эрдэмтэд аппендиксыг дархлааны чухал эрхтэн гэж нотолж байна. Аппендикс үрэвсэж, хагалгаа хийлгэн авахуулах хэрэг гардаг. Yүнийг бид мухар олгойгоо авхууллаа гэж буруу ярьдаг.Яагаад өтгөн хатдаг болж, гэдсэндээ олон хувин ялзарч өмхийрсөн зүйл тээж явна вэ, олон хүн? Цавуулаг ихтэй учир урсдаггүй /ус даадаг/, хивэг гэж нэрлэдэг уусамхай бус эслэгээс нь тусгаарласан учир цагаан өнгөтэй болсон дээд зэргийн гурил, мөн хивэгнээс нь салгаж өнгөлсөн хальсгүй цагаан будаа гэх мэт наалдамтгай шинжтэй, байгалийн амьд хүчээ гээсэн цэвэршүүлсэн хүнс байнга хэтрүүлэн идэхэд өнөөх хивс шиг гадаргуу маань цардагдан шархны тав мэт наалдацтай болж, гэдэсний ханын боловсруулалт тэр чигээрээ алдагдана. Хөхлөгүүд намирч хөдлөх манатай юм болж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн маш их муудах нь тэр. Тээвэрлэлтэд саад учирсан юм чинь ачаа тэндээ л хэвтэж байхаас биш яахав. Зүгээр хэвтэхгүй халуун бие дотор муу дээрээ улам муу болоод л гадагшлах цагаа хүлээгээд л байж байхаас өөр юу хийх билээ дээ. Өтгөн хатахын учир энэ.

Хоол дамжуулах замыг нь бөглөөд бөөн хаягдал овоороод наалдчихсан учир хоол идсэний хэрэг гарахгүй. Эсүүд “өлсөнө”. Өтгөн хатдаг зарим хүн амархан өлсдөг, их иддэгийн учир энэ. Их идэхийн хэрээр улам их хаягдал овоорч, байдал улам дорддог. Бид гэдсээ дүүргэхийн тулд биш, эсүүдээ тэжээхийн тулд иддэг гэдгийг эндээс ойлгож болно.Байн байн толгой нь өвдөж, дотор нь муухайрч,хоолны дуршил муудсаны нэг шалтгаан нь гэдсэндээ хорны үйлдвэртэй болсных.Гэдэсний хавдар үүсэх шалтгаанд мах их идэх, элсэн чихэртэй хүнс байнга их хэрэглэх, хөдөлгөөний дутагдал, сэтгэлийн хямрал зэрэг хамаарна.Нарийхан бэлхүүстэйгээр эрүүл амьдрахыг хүсвэл махыг зохистой иддэг болохын зэрэгцээ эслэг ихтэй хүнс сайн хэрэглэж, эрүүл аж төрөх сонголтыг хийнэ. Эслэг ихтэй гэдэг нь байгалийн гарлаараа амьдаараа байгаа бүтэн үр тариа, бүтэн будаа, төрөл бүрийн бүдүүн гурил, тийм гурилан бүтээгдэхүүн, хүнсний хивэг, үр хөврөл, соёолж, хальстайгаа, үртэйгээ жимс, ногоог хэлдэг.Өтгөн хатдаг бол амьд, өөрөөр хэлбэл зөв бүтэцтэй, биологийн идэвхт ус өдөрт 2 литрээс багагүй уух хэрэгтэй.Улаан буудайн хоёрдугаар эсвэл гуравдугаар гурилыг, овёс, арвай, сагадын аль нэг гурилтай хольж, бага зэрэг хүнсний хивэг нэмж хөөлгөөд мантуу жигнэж, монгол байцаа, шар лууван, улаан манжингаар зууш бэлдэн, ногоон навчит ургамал болон зөөхийгөөр амтлаад, Үхрийн жигнэсэн гүзээтэй идвэл маш өег /материал түүхий эд ихийг өгдөг/, зардал чирэгдэл багатай үдийн хоолны нэг хувилбар болно. Өтгөн л лав хатахгүй. Харин ус юмуу цайгаа хоолноосоо дор хаяж 30 минутын өмнө уугаарай.

www.sonin.mn

Б.Гэрэлмаа

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1128484/393/trackback

misheeel

2009.01.14 13:17:30
*.165.207.176

huuh bayrlalaaa goy medeelel bnashdee

cophaco

2009.01.14 15:42:27
*.44.6.22

bayarlalaa,dahiad olon saihan medeelel hurgej baigaarai haalhuu min
profile

양&나

2009.01.14 18:07:33
*.142.92.145

taalagdlaa dajgui medeelel bna shuu

mgl_77

2009.01.14 18:43:10
*.140.211.60

cophaco haalhuu kkkkkkkkkkk emoticon
jaalhuu meduushtei medeelel b,na tanks emoticon

togtool

2009.01.14 20:00:43
*.148.239.56

hehe mgl_77 thanks gej bichne shdee hahaha jaalhuu ih goyo yum bnaa amjilt
profile

Ээж минь

2011.05.03 09:52:00
*.199.161.168

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210460
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238694
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
2001 URIIN ZAYA GOMDOOGUI..... [3] ELGEMSUU 2009-01-14 1250
2000 zovolgo ogooch [3] boomber 2009-01-14 1055
1999 Есөн эрдэнэ зоогийн газар - Сумо бөхийн барилдаан BORE 2009-01-14 768
1998 Big Bang Wondergirls Lies [3] goobusgui 2009-01-14 1202
1997 барилгын материал хаанаас олох вэ? [1] bolor2 2009-01-14 876
1996 Та жирэмсэн үү? эсвэл хөөрхөн хүүхэдтэй болсон бол bolor2 2009-01-14 1024
1995 asuuh yum bna eejvvdee [3] sain_eej 2009-01-14 1216
1994 geriin ajliig so-goor [1] Cash 2009-01-14 824
1993 Бvсгvйчvvд - ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2009-01-14 692
1992 Asuuh zuil bn. [1] tsoolo 2009-01-14 924
1991 xuuxdee mongol yabuulsan eejuudee asuux zuil bna [2] ffff 2009-01-14 777
1990 hi end torson hvvhediin talaar asuuy bvsgvichvvdee [2] turka0921 2009-01-14 1026
1989 YARALTAI....... ELGEMSUU 2009-01-14 775
1988 Asuuh zuil bn. [3] tsoolo 2009-01-14 895
1987 ТУСГААР ТОГТНОЛЫН МӨН ЧАНАР ㅠㅠ... jaalhuu 2009-01-14 1001
1986 Орлогоороо биш хэмнэснээрээ баян болно jaalhuu 2009-01-14 729
» Yргэлж нарийхан бэлхүүстэй байя [6] jaalhuu 2009-01-14 1606
1984 busguichuud bulangiin saixan busguichuuddee zoriulab [1] dantes 2009-01-13 1028
1983 mgl_77-d... [3] Æàãàð 2009-01-13 1102
1982 ELGEMSUUD [2] 소라나 2009-01-12 1000
1981 1 em buudliin ajil haij bn usagaar 2009-01-12 577
1980 asuuh zuil bn busguichuudee [5] zulsarnai 2009-01-12 2123
1979 buh 1000 neriin baraa bna [1] sarnai... 2009-01-12 2518
1978 1000 neriin baraa bna [5] sarnai... 2009-01-12 2344
1977 SHIVEES KHIINE. nuskin_ 2009-01-12 574
1976 emnelegiin orchuulga hymd uneer chanartai hiij uilchilne file medicine 2009-01-12 657
1975 gertee huuhdee hardag eejuudtei taniltsay... nem 2009-01-12 835
1974 Тэжонд буудлын ажил хийнэ elbenhen 2009-01-12 571
1973 hi eejuudees asuuh yum bna [5] namuund 2009-01-12 1196
1972 turmaar bnaa tuslaach. [2] aaaaaaaaaaaaa 2009-01-12 1012
1971 busguichuudeesee asuuh ni??? [1] semberuu27 2009-01-12 890
1970 Анд нөхөдтэй байх 25 зөвлөмж. Wonderfull 2009-01-12 923
1969 hi helj ogooch [3] mss 2009-01-11 1263
1968 Bagshiin syrgaltand hamragdaarai MAMONDE_00 2009-01-11 597
1967 hun orhoidoigso-goor... [1] Cash 2009-01-11 815
1966 Хүүхдээ горшоконд суулгах, тосож сургах уу? [1] bolor2 2009-01-11 1445
1965 Hi busguichuudee? [21] eej mini 2009-01-11 663
1964 TUNDEMUN........ [1] ELGEMSUU 2009-01-11 1086
1963 Guns N'Roses Sir Elton John "November rain" [4] goobusgui 2009-01-11 857
1962 YARALTAI HARIULJ OGCH TUSLAACH??? [6] telly 2009-01-11 794
1961 er em omd,tsamtsnuud zarj bna [2] eegii1997 2009-01-11 643
1960 sk-g yaj [2] Cash 2009-01-11 614
1959 myogugiig.. [3] Cash 2009-01-11 795
1958 MISS.................TV [3] ELGEMSUU 2009-01-11 803
1957 helj ogooch. otgon hataad bhiin. torood sar bolj bgn [5] jenny_n 2009-01-11 1037
배너신청
자생병원

배너신청