Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Монгол орон гэдэг солонгосоос шал өөр юм гэдгийг л мэдэрч сууна. Солонгос улс бол орчин үеийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. Азидаа Хятад Японы дараа орох гуравдагч том гүрэн. Эдний хүн ам нь Монголоос 20 дахин их. Дэлхийд өөрсдийн гэсэн томоохон үйлдвэрүүдээрээ нэрд гарсан энэ дэлхийн аль ч өнцөг булан бүрд Солонгос гэдэг энэ улсын нэрийг мэдэхгүй хүн байхгүй болжээ. Магадгүй энэ нь ядуу буурай хөгжил дорой Ази болон Африк тивийн олон орнуудад драмм хэмээх телевизийн олон ангит кино нь их тархсанаараа нэрд гарсан байх л даа. Үнэхээр ч энэ улсыг хамгийн их сурталчилж өгдөг зүйл бол бидний сайн мэдэх драмм юм. Хүний сайхан сэтгэл, хайр дурлал, үзэсгэлэнт охид хөвгүүд тэдний хурц сонин содон дүр төрх үнэн сэтгэлээсээ жүжиглэж байгаа тэрхүү ур чадварыг нь хараад ямар ч хүн гайхаж бахдахгүй байхын аргагүй билээ. Хэрвээ энэхүү драмм гэдэг зүйл байхгүй байсан бол өнөөдөр Солонгосыг төсөөлөх төсөөлөл бодол хүн бүрийн сэтгэлд өөр өөрийнхөөрөө үлдэх байсан бизээ.

Гэвч энэхүү олон ангит кинонууд нь үнэхээр улсаа асар их сурталчилж чадсан шинэ үеийнхнийг өөрийн улс руугаа татах нэгэн том зэвсэг болоод байна.

Яаж ийм амархан гайхамшигтай өндөр өндөр барилга,зам тээвэрийг байгуулж энэ олон хүнийг энэхүү багахан нутаг дэвсгэр дээрээ бусдаас дутахааргүй амьдарч, өсж хөгжих бүх боломж, эрүүл өрсөлдөөнтэй зах зээлийг бүрдүүлээд оршин тогтноод байна гэдэг нь тайлагдашгүй оньсого мэт. Үнэхээр энэ улсын ард түмэн нь хөгжие гэж чин сэтгэлээсээ мэдэрч хүсэж тэмүүлж амьдарч иржээ. Энэ улсад Монгол шиг өргөн уудам тал нутаг байхгүй,дээр нь бас удам дамжсан мал ахуй эрхлэх ухаан байхгүй,тэдэнд зөвхөн хоёр гар л байсан юм шиг санагдана. Солонгосчууд үнэхээр хөдөлмөрч ард түмэн,оргүй хоосоноос ч эрдэнэсийн санг ч бий болгож чадах маш их эвсэг, хамтарч ажилж хамтарч үр шимээ хүртэж чаддаг улс. Харин манай улсын хувьд бол дууг нь сонсоод байхад ч дэндүү их байгалыг магтан шагшсан аль эсвэл аав ээж хамаатан садандаа зориулсан байх нь элбэг. Уртын дуу ч юмуу зохиолын дуунууд нь яг л монгол хүндээ зохицсон,монголын 4 улирал,монголын адуу мал,монголын шаргал намарыг санагдуулахаар бүх л юм нь монголоороо байж байдаг.

Жишээ нь дуунуудынх нь нэрийг аваад үзэхэд л, Зүүд эргэх нутаг,Нутгийн салхи,Цахирын уулс,Хүний нутагт,Нутгийн салхи,Ээжийн чанасан цай,Сар асгарсан шөнө,Хар нүдэн,8 сарын бороо гэх мэт нүүдэлчиний амьдрал соёл тэр чигээрээ үнэртэнэ. Энэ бол нүүдэлчидийн соёл урлаг гэхээсээ илүү Монгол хүнийг хүмүүжүүлж бусдаас ялгаруулж харагдуулж байдаг нэгэн өвөрмөц философи юм боловуу. Гадаадад байгаа Монголчуудад ч гэсэн зохиолын дуугаа сонсоод ажлаа хийх нь сайхан байдаг. Тэд ямар нэг харийн орилж хашгирсан хэл нь хагас дутуу ойлгогдох ая аялгуунаас илүү өсөж төрсөн нутгийнх нь монгол аялгуу нь илүү сайхан санагддаг бизээ. Харь нутагт аав ээжээсээ хол байдаг болохоор тэдэнд тэртээ хол байгаа төрсөн нутгийг нь ойртуулан сэтгэлийг нь сэргээдэг монгол дуунуудаас илүү хань! ч байдаггүй байж болох юм. Гэтэл бидэнд ингэж их сайхан санагддаг монгол дуу маань солонгос хүмүүст бол огт өөрөөр бууна. Тэд аялгууг нь сонсоод унтаад өгч ч магадгүй. Ийм учраас л бидний бүтээсэн кино,бидний сонсдог зохиолын дуу маань солонгосын драмм шиг нэрд гарч чадахгүй байгаа юм боловуу даа.Бид үнэхээр Монголоороо сэтгээд байдаг аж. Энэ нь нэг талаар бахархмаар Чингисийн Монгол гэж цээжээ дэлдмээр санагдах дэлхий дээр хаана ч байхгүй өвөрмөц ахуй соёл боловч бид дэлхийн улс орнуудтай мөр зэрэгцэн хөгжие л гэж бодвол дуундаа уяраад суугаад байх биш нэгийг санаж! нөгөөг сэдэж амьдрах цаг нь ирж байх шиг байна.

Энэ хорвоо дээрх улс орон бүрт өөр өөрийн гэсэн сэтгэлгээ байгаа. Хэрвээ бид хөгжие гэвэл тэр бүх сэтгэлгээнд таарсан кино дуу хийх хэрэгтэй аль эсвэл өөрсдийн нүүдэлчиний сэтгэлгээгээ дэлхийд албан хүчээр мэдрүүлэх гэж муйхарлах хэрэгтэй юм шиг. Гэхдээ мэдээж аль аль нь бүтэшгүй цаг хугацаа их орох болохоор бид бага багаар уусан уусан дэлхийн зах зээлрүү нэгдэн орохоос өөр аргагүй болжээ. Хөгжил гэдэг заавал нэг юмаа гээж байж нөгөөг олж авдаг өгөх авахын зааг дээр оршдог зүйл ажээ. Тийм ч учраас монголчууд маань бүх юмаа тэр чигээр! нь авч үлдэх гэж хэтэрхий их хувиа бодох аль эсвэл бусад улс орныг хэтэрхий их үзэн ядах эсрэгээр нь тэр чигээр нь даган дуурайх гэх мэт янз бүрийн зан гаргалгүй өгөөтэй аваатай уян хатан хөгжөөсэй л гэж хүсэх юм. Та бүхэн нэгийг бодож нөгөөг тунгаана гэдэгт найдаж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1050726/1bc/trackback

profile

ELGEMSUU

2008.12.28 19:13:33
*.5.101.162

MINII  MONGOLIIN GAZAR  SHOROONOOS  BURHAN GUISAN  CH  BUU  OG.MONGOL HUN MONGOLOOROO..BUSAD HAMAAGUI..emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210465
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238695
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365901
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364581
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
1821 goo saihnii baraa bna sarnai... 2008-12-30 675
1820 busani bvsgvichvvdees mon busad meddeg bvsgvichvvd baibal [1] 8621 2008-12-29 772
1819 eejuudee hariulj uguuch [3] bse0 2008-12-29 1397
1818 ohin mini xaluuraad bna. file [5] eruulenkh 2008-12-29 1060
1817 СОЛОНГОС ДОТОР БУСАД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ/50%ХЯМД VHЭЭР/ MAMONDE_00 2008-12-29 658
1816 Карт хэрэглэгчдийн анхааралд erdee* 2008-12-29 669
1815 amjiltand hureh zowlogoonuud xuls 2008-12-29 2413
1814 ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2008-12-29 674
1813 Gereer himi hiij uilchilne badaka 2008-12-28 1125
1812 Хөх тэнгэрийн Эзэн Монголын ард түмэнд хайртай tsetseg57 2008-12-28 634
1811 ENGLISH-MONGOLIAN, MONGOLIAN-ENGLISH ОРЧУУЛГА, ХИЧЭЭЛ [1] bolor2 2008-12-28 1468
1810 dooz bolon busad ehchuuded bolor2 2008-12-28 666
1809 elgemsuud loi 2008-12-28 573
1808 asuuh yum bna eejvvdee [4] sain_eej 2008-12-28 924
1807 nudnii ooxlolt ulaan [3] loi 2008-12-28 1202
1806 hariulj ogooch [4] hoorhon_penny 2008-12-28 786
1805 AAVAA SANAJ BAINA...... [3] ELGEMSUU 2008-12-28 835
1804 mongoliin saihan busguichuuddee [3] ismiraldo 2008-12-28 1015
» Солонгос Монгол 2 улсын ялгаатай талууд [1] xuls 2008-12-28 1157
1802 busguichuuddee shine jiliin bayriin mend [1] xuls 2008-12-28 837
1801 manai huu [7] xuls 2008-12-28 1553
1800 jiremsen eejvvdees asuuh ni [1] manuka 2008-12-28 853
1799 갑산성 [1] ELGEMSUU 2008-12-28 997
1798 STAR.... ELGEMSUU 2008-12-28 545
1797 eejuudee hariulaad ogooch [4] oxinoo 2008-12-28 783
1796 хүүхдийн өтгөн хаталт, хэрхэн тайвшруулах гээд мэдээллүүд нэмэгдэж байгаа шүү. bolor2 2008-12-28 2312
1795 ЧAT--------- БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД----------ЧAT ***Энxзaяa*** 2008-12-28 618
1794 hi?asuuh yum bnaa ... [2] ha ha ha 2008-12-28 999
1793 gereeni emegtei ajil haij bna mbo3 2008-12-27 771
1792 helj ogooch eejvvdee [3] dooz 2008-12-27 814
1791 hi?oroin mend asuuh zuil bnaa... [4] ha ha ha 2008-12-27 1004
1790 SONGOOROI.... [1] ELGEMSUU 2008-12-27 823
1789 ednii altiig yaj ylgax be [2] xinfu 2008-12-27 900
1788 YARALTAI... ELGEMSUU 2008-12-27 689
1787 hi eejvvdee asuuh zvil bnaa [5] dior_875 2008-12-27 1067
1786 HI................................... [4] 1.0.0.4. 2008-12-27 733
1785 Shine onii mehd ohid busguichuudee!!!!!!!!! [2] tsegiinaa 2008-12-27 1009
1784 mongold mon ymar vnetei bgaag xelj ogooch [2] xyrs 2008-12-27 1133
1783 춘천 d kargo bdag bolov uuu kagyon 2008-12-27 584
1782 hi eejuudees asuuh zuil bn. [8] qkqh 2008-12-27 1008
1781 hi eejyydees asuuh zyil bna [3] AGAGAG 2008-12-27 982
1780 yaraltai helj ogch tuslaach emch naraa [6] big_oika 2008-12-27 1643
1779 helj ogooch [1] dnfiu 2008-12-27 784
1778 hi busguichuudee [1] ismiraldo 2008-12-27 830
1777 Emegteichuudiin mongol emch bwal Narchig 2008-12-27 739
배너신청
자생병원

배너신청