Moderator: mgl_300
Хүүхэд хэдэн өдөр баахгүй байх нь:
Таны хүүхэд нэг
сараас дээш настай бол биеэ засах нь багасч ирнэ. Хөхөөрөө хооллодог хүүхэд хэдэн өдрөөс
долоо хоногт бие засахгүй байж болно. Энэ тохиолдолд санаа зовох хэрэггүй. Хөхөөр
хооллодог хүүхдэд өтгөн хатах нь бага тохиолддог. Харин нэг долоо хоногоос дээш
баахгүй, өвдөж байгаа шинж илрэх, өөрөө санаа зовж байвал эмчид хандаарай.
Тэжээлээр
хооллодог хүүхдийн хувьд баас багасах нь нэг сараар ч үргэлжилж болно. Хэдий тийм ч тэжээл нь эхийн сүүг бодвол өтгөн хатаах
талтай байдаг. Ихэнх тэжээлээр хооллодог хүүхдийн хувьд өдөрт нэг удаа
баадаг болно. Баас нь зөөлөн байх ёстой. Хэрвээ таны хүүхдийн баас хатуу,
чанга, үрэл шиг болвол өтгөн нь хатаж байгаагийн шинж тэмдэг шүү. Хэрвээ таны
хүүхэд тэжээлээр хооллодог, 2-3 өдрөөс дээш баахгүй байвал эмчид хандах
хэрэгтэй.