Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Шүүдэр сувдрах үдшээр
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоeулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинi үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлэн дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан
Тэвэрт чинi үргэлж байдаг
Дэр чинi байх юмсан.....................
Шүлэг шивнэн эрхлээд
Сүрчигний үнэрт мансууран
Санчиг үсийг илбэхсэн
Орог саарал сэтгэлээ
Оддын гэрэлд дэлгээд
Орчлонд хоeулхнаа мэт
Орой шөнийг өнгөрөөхсөн
Хууранд уяран зүүдлэн
Хулжих нойрон дундаа
Хунгийн далавч мэт цагаахан
Хуруун дээр чинi үнсэхсэн
Уйлахад нулимсыг шингээдэг
Унтахад түшүүлэн дэрлүүлдэг
Зураггүй чимэггүй цулгай
Уутгүй бүрээсгүй шалдан
Тэвэрт чинi үргэлж байдаг
Дэр чинi байх юмсан.....................