Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,846
Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье

Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин бол гэмт хэргийг өдөөгчид

Хүн бүрийн хүчин зүтгэлээс Монгол Улсын өдгөө хийгээд ирээдүй шууд шалтгаалах учир нэхэл хатуутай нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ гуйн хүсч, Монгол Улсын иргэн бүр ухтугай, ухаартугай хэмээн энэхүү ил захидлыг бичвэй.

Нэхэл хатуутай хэмээхийн учир нь өгүүлэх зүйл буюу «Архинаас аюул, сархадаас самуун» болсны хор хөнөөлийг хойч үе, хожмын өдөр нэн хатуу нэхэн бууж, Монгол үндэстний уг удамд гай гамшиг тохиохыг тодотгосон хэрэг буюу. Архи хэмээх аюулт хорыг хүнсний бүтээгдэхүүн хэмээн хөөргөн нэрлэж, зүйл зүйлийн өнгө зүс, нэр гуншин, сав боодолтойгоор, хэмжээ хязгааргүй үйлдвэрлэж, хилийн чанадаас хяналтгүй оруулж, дэлгүүр бүгдэд дэлгэн худалдаж, байшин бүхэнд баар хэмээх архичны газар нээсээр байтал, цөөн хэдэн монголчууд маань архинд автах бус, живж үхэж эхэлвэй.

Төр засгийн эрх мэдэлтнүүд бээр архйнд живж байгааг мэдэхгүй бус мэдэж, харахгүй бус харж байгаа атал юунд эс дуугарна вэ? Ард түмнээ хордуулж, ашиг олох нь өнөөдөртөө хэрэгтэй мэт бөловч, маргааш элэг дотрын эмгэг өвчтөнөө эмчлэх гэж хэчнээн хөрөнгө зарцуулахыг наад зах нь тооцмоор юм даа.

Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ гэдэгсэн. «Азийн чоно» гэх архинаас болж, арав гаруй хүн нэгэн дор амиа алдах үед цээр хорио тогтоож, долоо хоног хэр амар амгалан байсан даа. Гэвч холыг харж, алсаа бодсон арга хэмжээ аваагүй л өнгөрсөн. Төр хэмээгч зөв юманд зөөлөн хандаж, буруу зүйлд «төмөр нүүр»-ээ харуулах ёстой бус уу. «Хүн ахтай, дээл захтай» хэмээх эртний монгол ёсоо эрхэмлэдэг тул эхлээд дээд хүмүүст цөөн үгийг зориулав.

Хүн бүхний мэдэж байгаагаар, өнөөдөр «архины аюул, сархадын самуун»-аас болж, өдөр бүр хүн амиа алдаж, аюул осолд орж, эрүүл мэнд, эд хөрөнгө, эв эе, ихийг бүтээх цаг заваа сүйдэлж байна. Нийгмийн элдэв сөрөг үр дагавар болсон хэрүүл тэмцэл, зодоон цохион, гэр бүлийн маргаан, хулгай дээрэм, биеэ худалдах, хууль бус хуйвалдаан зэргийн шууд шалтгаан нь бус гэхэд шалтаг өгүүлбэр нь архи л юм.

Бас нэгэн зүйлийг онцлон дурдахад, архи хэмээх аюулт хор хэчнээн олон сайхан авьяас билигт хүнийг орчлонгоос авч одсоныг байнга сургамж болгон санах учиртай. «Олон үг улиг, цөөн үг билиг» хэмээдэг. Архиньг шоулаас сэрэмжлэх арга тун амархан. Иргэн танаас ямар ч хөрөнгө мөнгө, цаг зав, ажил явдал, мэргэжил мэдлэг шаардахгүй, зүгээр л та өөрөө архи уухаа л больчих. Найз нөхөд чинь элдвээр шахаж шаардавч, аманд тань лав цутгахгүй шүү дээ.

Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Зөвхөн тэвчээр! Аяндаа найз нөхөд чинь ойлгож, харин ч таны сайн үлгэр дуурайл газар авах болно. Хүн бүр архи уухаа больчихвол, архитай холбогдсон олон зүйлийн хуулъ бус үйл явдал ч аяндаа унтарна. Хамгийн эрхэм нь хойч үе маань аврагдана. Энэ бүхэн монгол зүтгэл тэвчээрээс шалтгаална.Удахгүй шинэ жил болох нь. Шинэ жилийн дараа төчнөөн хүн согтуу явж осгож үхжээ, хөлдөж хөрч эрэмдэг зэрэмдэг болжээ гэх муу ёрын мэдээ энэ жил бүү сонсогдох болтугай хэмээн захидлын үгээ төгсгөе.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5579995/b01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 63476
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 186389
9671 Solongos ulsad suraltsatsgaay newlink internatoinal 2011-12-27 2226
9670 Galaxy Tab zarna end barij bolno mongold mobicom unitel skytel ali ali nd holbogddog hyamarch zuraas gemtel gatsaa baihgui shine hairtsagtaigaa bgaa 550d zarlaa mongolulss 2011-12-27 2264
9669 a temyyka 2011-12-27 1833
9668 hi setgelesee taniltsay ohid bvsgvichvvdee [2] bichvv_ok 2011-12-26 2518
9667 benchol_ah hariulhan [1] mglhee 2011-12-26 2324
9666 seould 1 bisguitei taniltsmaar bn bariin zulzaga 2011-12-26 1947
9665 seould 1 bisguitei taniltsmaar bn bariin zulzaga 2011-12-26 1713
9664 benzolnertei mglee boloiroochi medee so zaluu yamar baidgiig medexuu chi ooroo uchrax 2011-12-26 2673
9663 hi mongolchuudaa bsbt 2011-12-26 2025
9662 bucheon bupeond bucheon 2011-12-25 2353
9661 INTERNETEE ZOVHON ENDEES HOLBUUL!!!! BASKETBALL8 2011-12-25 2153
9660 uidaj uhehnee busguichude танилцана 2011-12-25 2081
9659 Taniltsay ohidoo N@b# 2011-12-25 2277
9658 MONGOLD bolon so.d hurimand zuuchlana. [1] ytredghjoo 2011-12-25 2564
9657 Galaxy Tab zarna end barij bolno mongold mobicom unitel skytel ali ali nd holbogddog hyamarch zuraas gemtel gatsaa baihgui shine hairtsagtaigaa bgaa 550d zarlaa mongolulss 2011-12-24 2270
9656 bvsgvichvvdee tanilsii a0705 2011-12-24 2287
9655 Ялангуяа буудалд ажилдаг хүмүүст сэрэмжлүүлэг....!!!! [7] world1211 2011-12-24 3755
9654 Galaxy Tab zarna end barij bolno mongold mobicom unitel skytel ali ali nd holbogddog hyamarch zuraas gemtel gatsaa baihgui shine hairtsagtaigaa bgaa 550d zarlaa mongolulss 2011-12-24 2152
9653 INTERNET (*_*) TEL 1599-1698 SALE SALE SK KT БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРИЦАА БАЙХГҮЙ, НҮҮЛГЭХ БОЛОМЖТОЙ СОЛОНГОСЫН НОМЕР 1 ИНТЕРНЕТИЙГ ТАНЫ ГЭРТ ИНТЕРНЕТЭЭ БЭЛЭГТЭЙ ХОЛБУУЛААД БАТАЛГААТАЙ КОМПьЮТЕР NOTEBOOK LCD-TV-EE ЗӨВХӨН ЭНДЭЭС BANK_BANK 2011-12-23 1656
9652 FOAMPOSITE- ЫН СYYЛИЙН ЗАГВАР NIKE ZOOM ROOKIE ХАМГИЙН ХЯМДААР ЗЄВХЄН МАНАЙХААС!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! BASKETBALL8 2011-12-23 2617
9651 so xuntei suuxguiee [3] uchrax 2011-12-23 3161
9650 hi sorry korea zaluu hani boloh busguig chin setgeleesee haij bna benchol 2011-12-22 2861
9649 sainu busgui [2] танилцана 2011-12-22 2192
9648 30 aas 36 nasnii dajgui busguitei taniltsaj [1] foolretaw 2011-12-22 2340
9647 taniltsii naizuud boliii tegeed bas mashin zarna starex [2] ajjargal 2011-12-22 2333
9646 hi busgui ~ [3] танилцана 2011-12-22 2133
9645 Боломжгүй бол бүсгүй чи [4] ajilchin_zalyy 2011-12-21 2661
9644 35-40 nasnii busguitei taniltsiya [1] ganzo73 2011-12-21 2663
9643 Үзэж харж унших юмтай блог. Ороод үзнэ үү. Coolio_12 2011-12-21 1902
9642 taniltsay [3] batja0708 2011-12-20 2723
9641 35, 36, 38 nasni nudend dulaahan zaluutai taniltsana [11] huntsetseg 2011-12-20 3425
9640 DOTNO TANILTSAH EMEGTEIG HAIJ BNA ZXCCXZ 2011-12-20 2503
9639 MURAND ( AMAR ZOOG ) shine jiliin bayariin tsenguund urij bn [1] dental 2011-12-20 3404
9638 hi hi lady~ танилцана 2011-12-20 2121
9637 muu zaluutai taniltsah ohin bna uu [1] lunz 2011-12-20 2387
» Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье huslen2011 2011-12-20 2093
9635 hi ilsan paju zugruu baidag busguitei taniltsay bolzol15 2011-12-20 1645
9634 tsgii tei taniltsay bsbt 2011-12-20 2230
9633 taniltsii ohidoo bekv 2011-12-19 2073
9632 hi ilsan paju zugruu baidag busguitei taniltsay bolzol15 2011-12-19 1857
9631 hi busgui ^.~ танилцана 2011-12-19 1978
9630 orood ir ohiduudaa chaatlii lunz 2011-12-19 2103
9629 duudalgaar bie unlene er [6] er tsetseg 2011-12-19 3887
9628 zaluuchuud bvsguchuudtei yasan ih taniltsahiig husdeg ym be so-d em hun bdgumy [6] leo terry 2011-12-19 3165
9627 zaluuchuudaa leo terry 2011-12-19 2563
배너신청
자생병원

배너신청