Moderator : Ixus
Монгол оюутнууд Солонгосын SBS телевизийн “Running Man”-ыхныг сүрдүүлжээ
조회 수 1501 추천 수 0 2011.10.04 13:05:33
Солонгосын SBS телевизийн “Running Man” нэвтрүүлгийн тусгай дугаарыг Хятад улсад хийсэн. Гэтэл энэ дугаарын шторкон дээр Монгол улсын нутаг дэвсгэрийг Хятадын нутаг дэвсгэрт хамруулсан тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Солонгосын Өмнөд бүсийн Монгол Оюутны холбооноос тус нэвтрүүлгийн студи руу утас цохин алдаагаа засaхыг шаарджээ. Энэ үед утас авсан эмэгтэй сандарч хариуцсан хүнд нь мэдэгдээд дараа нь оюутнуудтай холбоо барихаа мэдэгдсэн байна. Түүнчлэн Солонгосын өмнөд бүсийн Монгол оюутны холбоо болон бусад холбоод нэгдэж албан ёсоор шаардлага хүргүүлэх талаар ярьж байгаа аж. Оюутнууд эхний ээлжинд SBS телевиз болон, Монгол улсаас БНСУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яамaнд шаардлага хүргүүлж байгаа гэнэ. Хэрэв үүний үр дүн гарахгүй бол Солонгосын Өмнөд Бүсийн Монгол Оюутны холбоо газар нутаг, Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэхээ мэдэгдээд байгаа юм.