Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,844
Хааяа хааяа уулзан зvрх алдан зогсохдоо
Хайрын хэдэн vг нь журмын босгонд бvдрэхэд
Санаа сэтгэлийн минь гунигийн манангаас
Сархад шиг гашуун хур буудгаа л
Сэтгэлд минь чиний тухай бодол эргэхэд
Сэмхэн санаа алдаж гуниг надад тoрдoг
Сэжvvр нь vгvй аялгуу чиний зvгээс эгшиглэхэд
Сэлvvр нь vгvй завиар чиний зvг тэмvvлдэг
Даанчиг хичээгээд vл очих алсад
Дандаа чи намайг мартаж суудаг
Даруухан тoрх илvvхэн хайраа нууж
Дахиад л би эргэж буцсан байдаг
Oр зvрхийг минь туучаад одсон мoрooр чинь
Oглoo бvр хоосон зvvд минь бэдэрдэг
Ooртoo бус чамд л гэж тэрлэсэн
Oнгo чимэггvй хэдэн мoрт минь л vлддэг
Ухаангvй дурлаж хэрвээ чадвал
Удахгvй чи “хvн” болно гэчихээд
Дарсанд бус дурлалд согтсон намайг
Далдхан муулж хорвоо зoрдoг
Oнгo алаг орчлонд эн тэнцvvлэх гэж
Ooрийгoo бус oрooлийг хайрлачихаад
Oргoстoй сарнай энгэртээ тэвэрч
Oнгoгvй зvvд будаж суудаг залуу нас минь ээ.